| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0674/И |
| Дугаар | 00740 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 1 дүгээр багт оршин суух Ухаа дээлт овогт Буриадын Гэрэлсүрэн /РН62083060/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Гэрэлсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд саальчнаар нэгдэл тартал нь ажиллаж ирсэн. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрийн дутуу бичилт зэргээс шалтгаалан миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний дээр дурьдсан хугацааны ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Миний эгч Б.Гэрэлсүрэнгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ухаа дээлт овогт Буриадын Гэрэлсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Гэрэлсүрэн нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ЗДТГ-аас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Гэрэлсүрэнгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн захиргаанаас 1981 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Буриадын Гэрэлсүрэн нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн бүх гишүүдийн 1991 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай “..Нэгдлийн гишүүнээр элсүүлж авах тухай хүсэлт сонирхлоо илэрхийлсэн хүмүүсийг гишүүнээр элсүүлсүгэй...Шивлэг хэсэг...78.Буриад Гэрэлсүрэн 29 Эм 1978 12...” гэх гишүүн элсүүлэх тухай тогтоолын хуулбар,
Гэрч Ц.Галбаярын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Б.Гэрэлсүрэн нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тасралтгүй малчин, саальчнаар ажиллаж байсан.. гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Мөнхбаярын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Б.Гэрэлсүрэн нь Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1978 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал буюу нэгдэл татан буугдах хүртэл тасралтгүй саальчнаар ажиллаж байсан юм....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон