| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0652/И |
| Дугаар | 00738 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тариалан сумын 2 дугаар багт оршин суух Гөрөөчин овогт Баярын Эрдэнэчимэг /РЙ62112005/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдөр анх Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар томилогдож. 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаад 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс тус газраа оёдолчноор томилогдон 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан юм. Улмаар 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд өөрийн хүсэлтийн дагуу малчнаар томилогдож 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж баих үедээ хөдөлмөрийн дэвтэр авсан боловч бичилт дутуу хийгдсэн, архиваас шүүж үзэхэд ажилд томилсон, чөлөөлсөн тушаал гарч ирээгүй зэрэг шалтгааны улмэас миний ажиллэсэн жил тооцогдохгүй, өндөр насны тэтгэвэр тогтоолгон авэх боломжгүй болоод бэйнэ. Би улсаас нөхөн олгосон ажилласан жилээс 1992 оны 3 дугаар сараас 2000 оныхыг авсан байгаа юм...Иймд миний дээр дурьдсан хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гөрөөчин овогт Баярын Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвд 1982 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуустал гуталчнаар, 1987 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл оёдолчноор, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний захиргаанаас 1990 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баярын Эрдэнэчимэг нэрээр нээж олгосон 328131 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
Үйлдвэрлэлийн хоршоолол, Ахуйн үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн 2158 дугаартай Хүндэт тэмдгийн үнэмлэхийн хуулбар,
1985 оны гэрэл зургийн үзүүлэлт,
Гэрч Ж.Баттөмөрийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Б.Эрдэнэчимэг нь 1982 онд 10 дугаар ангиа төгсөөд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн гутлын тасагт гуталчнаар анх ороод 1991 он хүртэл тасралтгүй ажилласан юм... гэх мэдүүлэг,
Гэрч С.Лхагважавын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Б.Эрдэнэчимэг нь 1982-1991 он хүртэл Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ахуйн үйлчилгээний төвд гуталчнаар тасралтгүй ажилласан. Дээр дурьдсан хугацаанд аижллаж байхдаа мөн тодорхой хугацаанд оёдолчин хийсэн....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10/330 дугаартай “Тус аймгийн Тариалан сумын Ахуй үйлчилгээний төвийн баримт манай архивт байхгүй тул Б.Эрдэнэчимэгт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон