Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суух Байчууд овогт Дашжавын Дарьням /РУ63010701/-ын ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Дарьням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үнээний фермд туслах саальчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш саальчнаар 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үнээний фермд саальчнаар ажиллаж байгаад, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал нөхөр Г.Чулуунбатын хамт тус нэгдлийн хонин суурьт малчин, төлчнөөр ажиллаж, Жаргалын зам нэгдэлд тасралтгүй 15 жил ажиллаж байсан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, Шинэ-Идэр сумын архивт хадгалагдаж байгаа 70 дугаар данс шүүлгэж, лавлагаа авсан нь хөдөлмөрийн хөлс сар сард нь бичигдээгүй байгаа юм.

Үүний шалтгаан нь 1982 оноос нөхөр Чулуунбаттай хамтран хонин суурьт малчнаар ажиллаж байхад миний хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүн Чулуунбатын нэр дээр хамтатган бичиж байсан. Төлчнөөр ажиллаж байхад хөдөлмөрийн хөлсийг улирал бүр, саальчнаар ажиллаж байхад жилд 2-3 удаа хөдөлмөрийн хөлсийг бодож өгч байсантай холбоотой юм. Ингээд миний нэгдэлд ажилласан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 30-ныг дуустал хугацаанд тасралтгүй 15 жил ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Давааням шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ... Миний дүү Д.Дарьнямын Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1977 оны 01 дүгээр сарын 01-нээс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хоньчин, төлчнөөр ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Байчууд овогт Дашжавын Дарьням нь ажиллаж байсан байдал тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Дарьням нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн үнээний фермд 1977 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн хонин суурьт 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хоньчин, төлчнөөр тус тус ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЗДТГ-аас 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Дарьнямын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Гэрч Ч.Халтарын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Д.Дарьням нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1977 оноос фермийн саальчин хийж байгаад 1981 онд Чулуунбат гэх хүнтэй гэр бүл болоод хонь маллаж эхэлсэн. Тэгээд уг ажлаа хувьчлал явагдах хүртэл буюу 1991 оныг дуустал хийсэн байдаг... гэх мэдүүлэг,

Гэрч Я.Цэнд-Аюушийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... Д.Дарьням нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригадад 1977-1981 он хүртэл фермийн саальчин хийж байгаад 1981 онд цэргээс ирсэн Чулуунбат гэх залуутай гэр бүл болоод хонины суурь дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд уг ажлаа хувьчлал явагдах хүртэл буюу 1991 оныг дуустал хийсэн....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 10/353 дугаартай “Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын тушаал малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул Д.Дарьнямд холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн үнээний фермд 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн хонин суурьт 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хоньчин, төлчнөөр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон