Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00747

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 4 дүгээр багт оршин суух Гэрүүд овогт Дэндэвийн Лүндэндорж /РД57071612/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Д.Лүндэндорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Лүндэндорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ  ажиллаж байсан болон цэргийн алба хаасан хугацаагаа андуу ташаа бичсэн байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Би Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1974 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс 1974 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1975 оны 5 дугаар сард цэрэгт татагдсан юм. Цэргийн албанаас 1978 оны 6 дугаар сарын 20-ний өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлдээ 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон юм.

Иймд миний дээр дурьдсан хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Гэрүүд овогт Дэндэвийн Лүндэндорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Лүндэндорж нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1974 оны 05 дүгээр сарын 01-ний өдрөөс  1974 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь:

Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Лүндэндоржийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1982 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай “...Хужирт бригадын зөвлөлийн малчин Дэндэв овогтой Лүндэндоржийг 8-р сарын 30-наас... Дарханд тушаагдах улсын бэлтгэлийн тууврын малчнаар томилон ажиллуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар, Баярын бичгүүд,

Гэрч Э.Маамаагийн 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдөр өгсөн: ... Д.Лүндэндорж нь  Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад 1974 оноос тугал хариулж байгаад удалгүй цэргийн албанд 3 жил болсон. Тэгээд халагдаж ирээд нэгдэл татан буугдах хүртэл фермийн үхэр хариулдаг байсан юм ...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Тогоочийн 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдөр өгсөн: ... .Д.Лүндэндорж нь 1973 онд 16 нас хүрээд Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн 4 дүгээр бригадад хонь маллаж байгаад 1975-1978 онд цэрэгт явсан. Тэгээд халагдаж ирээд 2 жил бог мал маллаж байгаад сарлагийн фермийн эрхлэгчээр хувьчлал явагдах хүртэл буюу 1990 он хүртэл тасралтгүй ажилласан... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10/352 дугаартай “Тус аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1989, 1990 оны тушаал шүүж үзэхэд Д.Лүндэндоржийг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон