Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00743

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт оршин суух Хариад овогт Чимэддоржийн Оюунцэцэг /РУ63031305/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дугарсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Миний бие 1963 онд төрж, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж улмаар СЭЗТ-д 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал суралцаж төгссөн. 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогчоор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ЗДТГ-т нягтлан бодогчоор ажиллаж байсан юм. Одоо би Шинэ-Идэр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байгаа юм. Энэ оны 02 дугаар сард тэтгэврийн хувийн хэргээ шалгуулах ажлаар аймаг орж хэлтэс дээр томилолтоор ажиллаж байхдаа орой ганцаараа явж байгаад цүнхээ дээрэмдүүлж бүх бичиг баримтаа алдсан юм. Ингээд нэгдэлд орсон тушаал байгаа боловч бусад тушаал нь архиваас олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дугарсүрэн шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Ч.Оюунцэцэг нь 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогчоор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ЗДТГ-т нягтлан бодогчоор ажиллаж байсан гэж хүсэлт гаргасан боловч

1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд цалин хөлсний нягтлан бодогчоор, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Шинэ Идэр сумын ЗДТГ-т нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хариад овогт Чимэддоржийн Оюунцэцэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ

Нэхэмжлэгч Ч.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдэлд 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цалин хөлсний нягтлан бодогчоор, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын АДХГЗ болон ЗДТГ-т 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ЗДТГ-аас 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Оюунцэцэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн даргын 1983 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаартай “1. Нэгдлийн цалин хөлсний ня-бо Ч.Цагаачийн жирэмсний амралтын хугацаанд Ч.Оюунцэцэгийг 9-р сарын 15-аас... ажиллуулсугай...” гэх хүмүүсийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал,

Гэрч Б.Батнасангийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... : Ч.Оюунцэцэг нь намайг 1985 онд сургууль төгсөөд анх очиход Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд 1987 оноос тус сумын АДХГЗ-д нягтлан бодогчоор ажилд орсон. Дараа нь намайг 1988 онд цэргээс халагдаад очиход мөн ажлаа эрхэлж байсан. Нэгдэл тарсаны дараа ч ажиллаж байсан... гэх мэдүүлэг,

Гэрч Ш.Жавзанпагмын 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: ... Ч.Оюунцэцэг нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн цалин хөлсний нягтлан бодогчоор 1983 оны 7 дугаар сараас эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд уг ажлаа 1987 он хүртэл хийсэн. Тэгээд уг нягтлан бодогчоороо үргэлжлүүлэн сумын захиргаанд ажилласан. Яг хэдэн он хүртэл ажилласан талаар нь сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан дээр дурьдсан хугацаанд тасралтгүй ажиллаж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 10/270 дугаартай “Тус аймгийн Шинэ-Идэр сумын Жаргалын зам нэгдлийн 1987 оны тушаал шүүж үзэхэд Ч.Оюунцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон