Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 49

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

Улсын яллагч Ц.Батзориг,

Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Д.Пүрэвбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2,  230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гал овогт Дорждавгын Пүрэвбатад холбогдох эрүүгийн 201515000354 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,  Гал овогт Дорждавгын Пүрэвбат /РД: Й095100631/,

 

Шүүгдэгч Д.Пүрэвбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, “Онги” хороолол, 14-10 тоотод оршин суух иргэн Ц.Энхтогтохын монгол гэрийн зүүн хойд хэсгийг гадна талаас нь галдан шатааж санаатайгаар гэмтээж 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

                                             

-2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын цагдаагийн тасгийн сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Пүрэвбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Ц.Энхтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад бензин үнэртэх шиг болохоор нь би хажуу айл болох манай хүү Жамъянсүрэн мотоциклийнх нь бензин гоожоод байгаа юм болов уу гээд гараад харахад зүгээр байсан. Тэгээд гэртээ ороод хэвттэл хярвас үнэртэхээр нь гэрлийн утас байх гэж бодоод эргэж гараад харахад гэрлийн утас зүгээр гэрлээ асаахад зүгээр байхаар нь гэрүүдээ тойроод харахад зүгээр байхаар нь хүү Жамъянсүрэнг сэрээгээд хярвас үнэртээд байна гэж хэлсэн. Тэгээд хүүхдүүд ч бүгд сэрцгээсэн. Гэрийнхээ зүүн талаар тойроход гэрийн зүүн хойд талд гэрийн эсгий шатаад улаан цог үүсчихсэн байсан. Тэгээд хүүхдүүдэд хэлээд гэрээс 40 литрийн бетонтой ус цацаж унтраасан. Дараа нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед манай хүү Отгонтогтох, охин Бямбадолгор нар ахмадын баярт явсан байсан. Тэгээд Отгонтогтох утсаар залгаад "ажаа наана чинь гал шиг юм дүрэлзээд байна гараад хараадах" гэсэн. Тэгээд зүүн хойд талд үзсэн чинь урьд шатсан газар хаяанаас ахиад гал гарч байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд манай хашаан дотроос ногоон өнгийн шил энэ юун шил юм гээд бензин үнэртсэн шил үзүүлэхэд манай охин Бямбадолгор "өө энэ шил Пүрэвбат бид хоёрын хонь хариулж байхдаа олоод монгол архи хийнэ гэж гэртээ аваачсан шил нь мөн байна" гэж хэлсэн. Сүүлд нь гал гарах үед танай хашаан дотор нэг хүн сууж байгаад хашаа даваад гараад явчихлаа гэж хүүхдүүд ярьж байсан. Манай гэрийн нэг эсгий туурга, тааран туурга, гадуур цагаан бүрээс, гялгар уут зэрэг шатсан байсан. Шатсан эд зүйлийнхээ хохирлыг төлүүлж авна. ...Сүүлд гал гарснаас 2 хоногийн өмнө гэхээр 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд гал гарсан. Тухайн үед гэрч Бямбадолгор мөн бага насны 4 хүүхэд бид нар байсан. Манай хашаанд хүү Жамъянсүрэн, дүү Отгонтогтох нарын гэр хамт байдаг. Эхний өдөр сав шил харагдаагүй сүүлд 10 дугаар сарын 05-нд цагдаа нар ирээд манай хашаанаас ногоон өнгийн шил байшингийн араас цагаан өнгийн хуванцар сав олсон. Сав нь дотроо жаахан бензинтэй таггүй байсан. ...Анх гал гарахад цахилгааны утаснаас болж гал гарсан байна гэж бодсон. Дараа нь ахмадын баярын өдөр дахиж гал гарсан. Анх би цахилгаанаас болсон юм байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй, сүүлд гал гарахад цагдаа дуудсан. Анх гал гарсан талаарх байцаалтыг би болон манай хүүхдүүд бүгд мэдүүлэгтээ өгсөн. Одоо тус тусынхаа ажлыг хийгээд гэртээ байхгүй байгаа, мэдүүлэг өгөх боломжгүй байна. Манай охин Бямбадолгор төрөх гээд аймагт эмнэлэгт хэвтэж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28, 78, 159 хуудас/,

 

Хохирогч Б.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Хамгаалах малгай, бүс" хэсэгчилсэн арга хэмжээ зохиож сумын төвийн замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр үед олон нийтийн цагдаагийн ажилтан Э.Бямбадоржийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад баруун хороолол хавиас нэг зөрчилтэй мотоцикль журамлаад явж байтал хамгаалах малгай өмсөөгүй 45-89 ӨВЗ улсын дугаартай шөр өнгийн мотоцикльтой хүнийг хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад Пүрэвбат нь хамгаалах малгайгүй, мөн холбогдох бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байхаар нь Пүрэвбатад зөрчлийг нь өөрт нь сануулаад "ийм зөрчилтэй хөдөлгөөнд оролцож болох уу" гэтэл болохгүй миний буруу гэж хэлэхээр нь за тэгвэл миний урд гараад мотоциклио унаад яв. Тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд унаад хүргэх гэтэл мотоциклио асаагаад Уянга сумын баруун хороолол чигт яваад өгөхөөр нь би араас нь очиж яагаад явсан талаар нь асуугаад түлхүүрийг нь мотоцикль дээрээс нь авах гэтэл пизда минь ална шүү гээд муухай орилоод гэнэт миний өмнөөс дайраад миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би Пүрэвбатыг барьж аваад унагаагаад дээр нь дарж байгаад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Чойжилийг утсаар дуудсан. Тэгээд байж байтал Пүрэвбат одоо больёо намайг босгочих гээд байхаар нь босгосон чинь дахиж хамар луу цохиж хамраас цус гаргачихсан. Тэгээд байж байтал Чойжил, Бямбаа хоёр ирээд хэсгийн кабон байрлуу авч явсан юм. Би Пүрэвбатыг цохиж зодсон асуудал байхгүй. Миний хамар луу нэг удаа зүүн шанаа хавьд нэг удаа цохихоор нь би биеэ хамгаалж ноцолдож унагаагаад дээр нь дарж суусан юм. Тэр үед Пүрэвбат согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж би айлаас хүн авчихаад ирье гээд байсан. Тэгээд шалтгаангүй зугтсан. Ер нь түргэн ууртай уурлахаараа юу болсноо санадаггүй юм шиг санагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй...." гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-181 хуудас/,

 

Гэрч Ц.Лхагватогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед нөхрийн хамт Өлтийн уурхай руу шороонд явсан байсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд цагдаа нар Пүрэвбатыг хайгаад байна гэж манай охин Сэржмядаг надад хэлсэн хэргийн талаар мэдэхгүй. Өглөө багшийнхаа гэрийг барих гээд ирсэн гэж байсан. Шөнө ирэхэд Пүрэвбат гэртээ байгаагүй, багшийнхаа гэрээс барилцчихаад явчихсан гэж охин хэлсэн. Намар нэг ногоон шил гэрийн гадаа байгаад байдаг байсан. Тэр шилний талаар би мэдэхгүй, хэн ч авчирсан юм мэдэхгүй, хөдөө гэрт Бямбадолгор тэр 2 байнга очдог байсан. Нөхөр бид хоёр сумын төвд байдаг байсан..." гэсэн мэдүүлэг  /хх-ийн 29-30 хуудас/,

 

Гэрч Б.Жамъянсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед манай ээж гэрийн хаалга нүдээд гэрийн гадаа гал гарч байна гэж сэрээсэн. Тэгээд гарсан чинь ээжийн гэрийн зүүн хойно хэсэгт гал гарч байхаар нь гэрт байсан 40-ийн бетонтой ус авчирч асгаж унтраасан. Тэр үед манай дүү Бямбадолгор "агаа энд хүн хашаа даваад хойшоо гарчихлаа" гэхээр нь хашаа даваад гэрэл тусгатал хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Манай хашаанаас олдсон гэх ногоон шил үзүүлэхэд Бямбадолгор Шар /Д.Пүрэвбат/ бид хоёрын хөдөөнөөс олсон шил мөн байна гэсэн. Тэгээд цагдаа нар Шарын гэрийг харж хоноорой, ирэхээр нь хэл дуулга гэсэн тэгээд шөнө ах Анхбаярын хамт харж хоноход 02 цаг 50 минутад аав, ээж нь гэртээ мотоцикльтой ирж байсан. Тэгээд өглөө ах Анхбаяр хойд гудмын Төмрөө гэх хүний гэрт шөнө 23 цагийн үед улаан хүрэн дээлтэй хүн хаалга нүдээд гэрт орж ирээд цай байна уу гээд хоргоогоод байхаар нь хөөгөөд гаргасан гэсэн. Хэд хоногийн өмнө аав нь ирээд танайх манай бандийг хорогдуулж байгаа одоохон хөөж гарга гэхээр нь манайд байхгүй гэсэн чинь хөдөө байгаа ирэхээр нь хөөж явуулж байгаарай гэж байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-ний өдөр манайд Шар ирэхээр нь аав чинь манайхыг чамайг хорогдуулаад байна гээд байсан. Чи юу гэж бодно уу өөрөө мэд гэсэн чинь би тэгж та нар шиг согтуу хүний үгээр үг хийдэггүй гээд том том дуугараад байхаар нь хохчинь шүү гэж хэлээд гэртээ орчихоод гараад ирэхэд байхгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө болсон зүйлийг би одоо сайн санахгүй байна. Шөнө 02 цагийн үед манай ээж Энхтогтох гэрийн гадаа гал гарч байна гээд намайг сэрээсэн. Тухайн үед би юунаас болоод гал гарсныг нь мэдээгүй, уг ассан галыг унтраасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 32, 162 хуудас/,

 

Гэрч Ө.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Ц.Энхтогтохын гэрт нь гал гарсан гэх шөнийн 23 цаг 35 минутанд манай гадаа улаан өнгийн хуучин Мустанг-5 маркийн мотоцикльтой, хар ноосон малгайтай, цэнхэр хилэн дээлтэй, шар дурдан бүстэй, хар хромон гуталтай, 25-30 орчим насны, халимаг үстэй, бордуу царайтай залуу орж ирээд ус байна уу гээд хаалга нилээн хүчтэй нүдээд байхаар нь онгойлгосон. Тэгээд нэлээн согтуу байхаар нь хөгшин хүнийг амраа, яагаад хаалга хүчтэй нүдээд байгаа юм гээд хөөгөөд гаргасан. Тэгээд маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байх үед Анхбаяр, Жамъянсүрэн нар орж ирээд танайхаар хүн амьтан орж ирсэн үү гэхээр нь дээр дурьдагдсан хүнийг хэлсэн. Урьд нь манайд огт орж ирж байгаагүй. Танихгүй хүн хаалга хүчтэй нүдээд ус өгөөч гээд ороод ирэхээр нь хөөгөөд гаргасан. Тэр залуу гудам уруудаад яваад гудамны доод хэсэгт нэг хүн дээр очоод зогссон. Тэгээд би гэртээ орсон. Би яг ямар нэг шинж тэмдгээр нь мэдэхгүй. Биеэр нь харвал танина. Зургаар бол үс, хувцас нь өөрчлөгдсөн бол танихгүй.... Жамъянсүрэн, Анхбаяр нар нь улаан хүрэн дээлтэй орж ирсэн гэж буруу сонссон байх. Тухайн шөнийн 23 цагийн үед цэнхэр эрээн дээлтэй, хар ноосон малгайтай, хар өнгийн хромон гуталтай, халимаг үстэй залуу орж ирсэн. Өдөр нь хүн дээлээ сольсон байж болзошгүй. Манайд орж ирэхдээ цэнхэр эрээн дээлтэй байсан....... 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө харанхуй болсон хойно манай хаалгыг хүчтэй нүдээд ус байна уу гээд манайд ороод ирсэн. Тухайн үед зурагтны гэрэл асаалттай, гэрлээ асаагаагүй байсан болохоор дээлний өнгө нь сайн мэдэгдэхгүй байсан, тухайн үед цэнхэр юм шиг л харагдсан. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд хэлчихсэн, Анхбаярт хэлэхдээ хүрэн гэж хэлсэн,  тэгээд сүүлд нь бодоод байхад зурагтны гэрэл суваг нь хаагдаад цэнхэр дэлгэцтэй болчихсон байсан, тэгээд цэнхэр юм шиг харагдсан байна. Хүрэн дээлтэй байсан байна гэж Анхбаярт хэлсэн. Хүрэн дээл байсан. Би цагдаад анх мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд буруу мэдүүлчихсэн байсан. Сүүлд нь хүрэн байсныг санаад ахиж очиж мэдүүлэг өгөх гээд амжаагүй байсан юм. Би тэр залууг зөв таньсан, манайд орж ирээд надад хөөгдөөд гарсан. Би танилгүй яахав, яах гэж яваа юм гэсэн чинь ус байна уу л гээд байсан, жаахан халамцуу байсан. Гадаа тас харанхуй би асаагуурын гэрэлтэй гарч хаалгаа түгжих гэж байхад манай зүүн талын хашааны урд мотоцикль байсан. Тийшээ очоод түлхүүрээ түлхэхэд гэрэл нь дөнгөж асаад унтарсан тухайн үед мотоциклийнх нь банк нь улаан өнгөтэй харагдсан. Тэгээд цааш нь түрээд явчихсан би гэртээ орсон. Юу хийж орж ирсэнийг нь мэдэхгүй. байсан. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн хүн огт байхгүй, би худал мэдүүлэг өгч болохгүй гэсэн хуулийг мэднэ, харсан зүйлээ үнэнээр л хэлсэн, ямар хэрэг хийснийг нь би яаж мэдэхэв. Тэр хүн нь Пүрэвбат яг мөн.  Манайд л 2015 оны 10 сарын 05-ны шөнө 23 цагийн үед Пүрэвбат гэх хүн орж ирсэн, маргааш өглөө нь Анхбаяр манайд орж ирсэн би шөнө хүн орж ирсэн л гэж хэлсэн. Би Энхтогтох гэх хүнийг нэг сумын хүний хувьд танина, орж гараад байдаггүй. Пүрэвбатын аав гэх хүн манайд согтуу орж ирээд буудна шүү, манай хүүхдийг танихгүй, оржгардаггүйгэжхэлгэж айлгасан би гараад зугтсан. Яг хэдний өдөр байсныг санахгүй байна.Цагаан сараасхойш байсан, сүүлд нь 2016 оны 04 сарын 15-ны үед Жаргалантынх гэх нэрийг нь мэдэхгүй зүс үзээгүй хоёр залуу орж ирээд 10 жилийн ял авах юм бол чамтай тооцоо хийнэ шүү гэж дарамталсан. Сүүлд нь аав нь хэд хэд манайхаар орж ирж хүүхэд ял авах гээд байна чи харсан гэж битгий хэлээ ч гэж гуйдаг байсан. Би хэрэг хийснийг нь яаж мэдэхэв. Шөнө орж ирснийг нь л үнэнээр хэлсэн. Энийгээ ямар учиртай яаж явж манайхаар орсныг өөрсдөө тайлбарлах биш би тухайн үед Пүрэвбат гэх хүнийг огт танихгүй байсан. Сүүлд нь 4 хүний дундаас таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34, 80, 187 хуудас/,

 

Гэрч Ц.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би малдаа явсан байсан. Орой гэртээ ирэхэд Пүрэвбат гэртээ байсан. Тэгээд манайд зурагт үзэж байгаад 23 цагийн орчим унтлаа гээд гарсан. Тэгээд манайхан унтацгаасан. Пүрэвбат гэртээ ороод унтсан байх..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 хуудас/,

 

Гэрч Н.Бүдрагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед ирээд надтай хамт манайхыг өвөлжөөлүүлчихээд орой 19 цагийн орчимд хөдөө гэртээ харьж малаа ойртуулна гээд явсан. Тухайн үед ямар хувцастай явж байсныг нь санахгүй байна. Хар цэнхэр өнгийн Хятад мотоцикльтой ганцаараа ирээд ганцаараа явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 хуудас/,

 

Гэрч Н.Анхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “… 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө Ц.Энхтогтох эгч гэр шатсан гээд намайг дуудсан. Тухайн үед 00 цаг болсон байсан. Тэгээд тэр шөнөдөө Жамъянсүрэнгийн хамт тэдний хашаанд хажуу айлд хүн ирэхнүү гэж Дорждавга гэх хүний хашааг харж хоносон. Шөнийн 03 цагийн үед Дорждавга эхнэртэйгээ ирж байгаа бололтой байсан. Дорждавга буцаад нэг хүний хамт удалгүй гараад 04 цагийн үед ирсэн. Маргааш өглөө нь арын гудамны Төмөрөө гэх айлд ороод танай шөнө ямар нэгэн хүн орж ирсэн үү гэж асуухад Төмөрбаатар хэлэхдээ шөнө 00 цагийн орчимд ус байна уу? гээд хаалга хүчтэй нүдээд орж ирсэн. Тэгээд хөөгөөд гаргасан. Хүрэн дээлтэй хүн байсан гэж хэлж байсан. Өөр юм хэлээгүй. ...Надад хүрэн дээлтэй хүн шөнө орж ирсэн гэж хэлсэн. Цэнхэр дээлтэй гэж хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37, 163 хуудас/,

 

Гэрч Н.Дорждавгын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Тухайн өдөр гэртээ ирэхэд манай ахын охин Цэрэндолгор, манай охин Сэржмядаг нар Пүрэвбат ахыг цагдаа нар хайгаад байна гэхээр нь би яасан юм бол гэж бодоод шөнийн 03 цагийн үед Сэржмядагийг
сундлаад мотоцикльтой хөдөө гэр лүүгээ яваад очиход Пүрэвбат гэртээ байсан.
Тэгээд би унтаж байхаар нь шагайчихаад уулзалгүй шууд буцаад сумын төв рүү гэр
лүүгээ ирсэн. Сумын төвөөс манай хөдөө гэр хүртэл 3-4 км л зайтай байх.
Мотоциклиор 5-10 минут, мориор 20 минут, явганаар 1 цаг шахуу явах байх..." гэсэн
мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбадолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ахмадын баяр болж байсан Намнансүрэнгийн музейгээс гараад гэр лүүгээ харих замд манай эгч Отгонтогтох тэрийг хараа манай гудманд гал дүрэлзээд байна гэсэн. Тэгээд харахад гал гарч харагдсан. Тэгээд эгч, ээж рүүзалгаад "улаан гал манас хийж байна гараад хараадах" гэсэн. Тэгээд бид хоёр яваад очсон чинь манай гэрийн зүүн талд хуучин шатсан ором дээр нэмж шатаасан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр үед манай эгч Отгонтогтохын гэрийн баруун талд харанхуйд хүн сууж байхаар нь агаа энд хүн байна гэсэн чинь арагшаа хашаа даваад алга болчихсон. Хашааны араар харахад хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Тэгээд манай хашааны байшингийн хажуунаас энэ шилийг харж байсан уу гээд ногоон өнгийн шил харуулсан. Би тэрийг Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр 2015 оны 09 дүгээр сарын эхээр хонинд явж байхдаа олсон. Шар энийг чинь авчихая монгол архи цагаан сараар хийнэ гээд хөдөө байдаг гэрийнхээ телевизорын хажууд тавьж байсан архины шил мөн байна гэж би хэлсэн. Бид хоёр 2015 оны 08 дугаар сараас эхэлж үерхэж эхэлсэн. Аав нь намайг гуйлгачингаар нь дуудаад агсам тавиад байхаар нь 09 сарын сүүлээр би харьцаагаа тасалсан. Шар /Д.Пүрэвбат/ тухайн үед үг дуугарахгүй байсан. Тэрнээс хойш бид хоёр хоорондоо харьцахгүй байж байгаад өчигдөр орой буюу 10 дугаар сарын 05-ны 19 цаг өнгөрч байх үед манайд 2 литр сүү авчирч өгсөн. Тэгээд гэрт орж ирснийхээ дараа намайг мотоцикль дээр хүргээд өг гэхээр нь би явахгүй гээд хэлсэн. Тэгээд сүүнийхээ савыг манайд мартчихаад гараад явчихсан байснаа утсаар саваа мартчихаж аваад гараад ир гэхээр нь гарсан. Тэгээд хоёулаа доошоо жаахан алхаадахья гэхээр нь би үгүй гэж хэлчихээд гэртээ орсон. Шарыг тэр шилийг гэртээ аваачих үед гэрт нь хүн байгаагүй,  Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр л байсан. Удалгүй ээж нь ирэхэд Шар ээждээ үзүүлж байсан. Ээж нь цааш нь тавьчих гээд байсан. Ногоон өнгийн, таглаагүй, цагаан өнгийн ярликтай,  би өөрөө тэдний гэрт нь угаагаад цааш нь тавьж байсан тэр шил мөн байсан. Тухайн өдөр Пүрэвбатыг саваа мартчихаж гээд утсаар залгаад байхаар нь гэрээс гарахад гудамны зүүн үзүүр хэсэг, манай гэрээс 2 хашаа доор мотоциклио тавьчихсан байсан. Тэгээд би очиж савыг нь өгсөн. Манай хашаанд тийм шил сав огт байдаггүй байсан. Тэр цагаан сав нь дотроо жаахан бензинтэй байсан. Ногоон өнгийн шилнээс бензин үнэртэж байсан. Би тэр шилийг Пүрэвбаттай хамт хонинд явж байхдаа олсон шил мөн байсан. Тухайн үед Пүрэвбат халимаг үстэй байсан, сүүлд хуралдаа сууна гээд үсээ авахуулна гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40, 42, 81 хуудас/,

 

Гэрч Ц.Отгонтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ахмадын баяр болоод Намнансүрэнгийн музейгээс дүү Бямбадолгорын хамт гараад засмалын үзүүр дээр ирэхэд манай гудамжны тэнд гал гарч байхаар нь би эгч
Энхтогтох руу залгаад наана чинь гал манас хийгээд алга болчихлоо, та гараад
хараадахаач гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь дахиад залгасан чинь
жаахан дүү аваад манай гэрийн хойно гал гарч байна гэхээр нь би цагдаад
мэдэгдсэн. Тухайн үед 23 цаг болох гэж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/,

 

Гэрч С.Пүрэвцагааны мөрдөн байцаалтанд өгсөн: "...Пүрэвбат нь голдуу бор өвлийн куртик, цэргийн ногоон хувцас өмсдөг байсан. Малдаа явахдаа саарал өнгийн дээл өмсөөд байдаг. Манайд шөнө аав нь ирэхээс өмнө ямар ч байсан үсээ ургуулсан байсан, халзан байгаагүй. Сүүлд нь үсээ хусуулаад халзан болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 160 хуудас/,

 

Гэрч О.Жаргалсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: "...Д.Пүрэвбат нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өглөө багшийнхаа гэрийг нүүлгэнэ гээд явсан. Тухайн үед Д.Пүрэвбат нь халимаг үстэй байсан санагдаж байна. Халзан бол байгаагүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 161 хуудас/,

 

Гэрч Э.Бямбадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Уянга сумын төвийн баруун хороонд Б.Билгүүн үлдээд би бичиг баримтгүй мотоцикль унаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу явсан. Ирээд хашаанд хүлээж байтал Билгүүн залгаад баруун хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд би түрүүлээд очсон. Араас хэсгийн төлөөлөгч Э.Чойжил ирсэн. Очиход Б.Билгүүн нь "Д.Пүрэвбат гэх залуу мотоцикльтой бичиг баримтгүй, хамгаалах малгайгүй явахаар нь зогсоох гэхэд зугтаад энд ирчихлээ, тэгээд өөдөөс дайраад миний хамар руу цохичихлоо" гээд хамраас нь цус гоожчихсон, хувцас нь шороотой холилдчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 182 хуудас/,

 

Гэрч Э.Чойжилын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед манай цагдаа Б.Билгүүн миний эзэмшлийн 99316386 тоот утасруу залгаад мотоцикль журамлах гэтэл намайг цохиж миний хамарнаас цус гаргачихлаа гэхэд нь би ОНЦАжилтан Э.Бямбадорж руу залгаж Б.Билгүүний байгаа газар очиход нэг айлын хашааны гадаа хоёулаа зогсчихсон Б.Билгүүний хамарнаас цус гарсан байсан. Тухайн үед нь би Б.Билгүүний хамарнаас цус гаргасан байгаа байдлыг нь зургийг нь авч бэхжүүлээд Пүрэвбат гэх залууг цагдаагийн хэсгийн кобан байранд авч ирж эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Мөн мотоциклийг нь журамласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 183 хуудас/,

 

Гэрч Х.Түмэнбайлдагчийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Д.Пүрэвбат нь хамгаалах малгаагүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, биедээ тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй явсан нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3-д заасныг зөрчсөн байна. Уг зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувиар тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, 35 дугаар зүйлийн 35.2-т “хамгаалах малгайгүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заасан байдаг. Жолооч Д.Пүрэвбат нь дээрх заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 184 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Пүрэвбатын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: “... 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 09 цагийн үед багш Бүдрагчаагийн гэрийг өвөлжөөлөх ажлаар хөдөө гэрээсээ Уянга сумын төвд ирсэн. Тэгээд тэднийд өдөржин гэр барилцаж байгаад орой 19 цагийн үед явсан. Тэндээс гараад хөдөө гэртээ очсон хойно Энхтогтох эгч сүү аваад ирээч, хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн гэхээр нь би өөрт байсан 2 литр сүүг аваад тэднийд очсон. Тэгээд сүүгээ аваачиж өгчихөөд тэдний охин Бямбадолгорыг гэрээс гаргаад өг гэж гаргуулаад тэндээсээ хөдөө гэр рүүгээ харьсан. Орой 02 цаг өнгөрч байх үед манай хажуу айлын Тайван гэх хүн орж ирээд толгойны эм байна уу гэж асуучихаад гараад явсан. Би тухайн өдөр ягаан өнгийн тэрлэг дээлтэй, хар өнгийн бакаль гуталтай, Хенсим маркийн хоёр бөөрний таг нь цэнхэр өнгөтэй, улаан өнгийн, улсын дугааргүй Хятад мотоцикльтой явж байсан. Би гэртээ 20 цагийн үед ирээд гэрээс гараагүй. Манай хажуу айлын Улаанбанди мэднэ. Тэднийд би хоол идчихээд 23 цаг өнгрөөгөөд гэртээ орсон. Улаанбанди тухайн үед гэртээ байсан. Би Энхтогтохын охин Бямбадолгортой 2015 оны 07 дугаар сараас үерхэж эхэлсэн. Энэ хугацаанд хөдөө манай гэрт ирж, очдог байсан. Би хөдөө гэртээ ганцаараа амьдардаг юм. Аав, ээж хоёр сумын төвд дүү нарыг сургууль, цэцэрлэг орох үед 08 дугаар сард явсан. Бямбадолгор 2015 оны 09 дүгээр сарын сүүлээр надтай дахин үерхэхгүй гээд харьцаагаа тасалсан. Үүнээс хойш хааяа мессеж бичдэг байсан. Сүүлдээ больсон. Бямбадолгор бид хоёр сургууль эхлэхээс өмнө 08 дугаар сарын сүүлээр хонь хамт хариулж явах үедээ ногоон өнгийн шил олсон. Одоо ямар шил байсныг нь санахгүй байна. Би юун хөөрхөн шил вэ гэсэн чинь Бямбадолгор манайд аваад ирсэн. Би монгол архи хиймээр гоё шил байна гэсэн зүйл огт хэлээгүй. Тэр шил намар гэр буулгах гэж байхад унаад хагарчихсан. Хаягдлыг нь би жалга руу шидсэн. Дээрээс нь хог хийсэн болохоор олдохгүй байх. Манай гадаа хэвтдэг байсан, жижгэвтэр 0.5 литрийн багтаамжтай гэмээр шил байсан. Хэлбэрийг нь би санахгүй байна. Манай аргамжаатай шар хээр морь 10 дугаар сарын 05-ны өдөр алга болчихсон байна гэж Дэврэх ах хэлж байсан. Одоо Дэврэх ах нас барчихсан. Өглөө ажил явдал нь болсон. ...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Уянга сумын төв 2 дугаар сургуулийн баруун талд 48-89 ӨВЗ улсын дугаартай шар өнгийн Мустанг-5 маркийн Хятад мотоцикльтой ганцаараа явж байтал цагдаа Б.Билгүүн зогсоосон. Тэгээд бичиг баримтаа шалгуулна уу гэхээр нь би байхгүй. Манай аавын мотоцикль байгаа юм гэж хэлсэн. Тэгээд мотоциклио журмын хашаа руу унаад яв гэхээр нь би зугтаад баруун хороололд нэг гудам руу орох үед араас Б.Билгүүн цагдаа ирсэн. Араас ирээд яагаад зугтаад байгаа юм гээд бариад авсан. Тэгэхээр нь би түлхээд түлхүүрээ өгөхгүй гэж эсэргүүцсэн. Тэгээд намайг газар унагаагаад дарсан. Би эсэргүүцэхээ больё гэж хэлсэн. Тухайн үед миний уур гэнэт хүрээд юу гэж хэлснээ санахгүй байна. Нэг мэдэхэд Б.Билгүүн цагдаагийн хамрын цус нь гойжсон байсан. Тэгээд удалгүй Чойжил цагдаа, Бямбадорж нар ирээд намайг аваад явсан. Мотоциклийг журмын хашаа руу хийсэн. Намайг бичиг баримтгүй, хамгаалах малгайгүй явсан болохоор мотоцикль журмын хашаанд хийнэ гэхээр нь би зугтсан. Араас ирээд мотоциклийн түлхүүр авах гэхээр нь би өгөхгүй гээд эсэргүүцсэн. Тэгэх үедээ хамар луу нь цохьсон юм шиг байна лээ. Би өөрөө цохисноо санахгүй байна. Тухайн үед Б.Билгүүн цагдаа албан үүргээ гүйцэтгэж явсан. Албаныхаа дүрэмт хувцастай байсан. Би их цочир ууртай. Хэсэгхэн хугацаанд гэнэт уурлаад эргээд зүгээр болчихдог юм. Ууралсан үедээ юу гэж ярьсан, хэлснээ санадаггүй юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58, 195 хуудас/,

 

Шилжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 45, 190 хуудас/,

 

Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсайханы 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137/17 дугаартай "1. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 14-10 тоотод оршин суух Ц.Энхтогтохын гэрийн гадна тал /зүүн хойд/-аас шатсан гал түймэр нь гадна талын доод хэсгээс үүсвэрлэн гарсан байх магадлалтай /шатлага их явагдсан/ байна. 2. Гал түймэр гарсан шатлагын байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн үзэхэд уг гал түймэр нь хүний санаатай үйл ажиллагаанаас /ил галаас/ үүсвэрлэн гарсан байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 46 хуудас/,

 

Эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Ганбат, Б.Буяндэлгэр нарыг байлцуулан №1 “Sangria” нэртэй ногоон өнгийн шил, №2 “Porta” нэртэй ногоон өнгийн шил, №3 “Mateus” нэртэй ногоон өнгийн шил, №4 “Сэрүүн” нэртэй ногоон өнгийн шилийг тус тус дугаарлан байрлуулж гэрч Ц.Лхагватогтохоор таниулахад...  “№3 гэсэн дугаартай ойролцоо шил байх шиг байна. Яг ямар шил байсныг би санахгүй байна. Нөгөө бусад дугаарын шилнүүд өөр хэлбэртэй байна. Урт хүзүүтэй шил байсан санагдаж байна. Одоо яг ямар шил байсныг санахгүй байна. №3-тай ойролцоо шил байсан л санагдаад байна.... гэсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 хуудас/,

 

Хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Ганбат, Б.Буяндэлгэр нарыг байлцуулан таньж олуулах ажиллагааны өмнө зүс царай, насаар ойролцоо 4 хүнийг зэрэгцүүлэн зогсоож, таньж олох гэж байгаа гэрч Ө.Төмөрбаатараас “2015 оны 10 дугаар сарын 05-ны 23 цагийн орчим танай хаалгыг нүдэж орсон үл таних залуу эдгээр 1-4 хүртэл дугаартай хүмүүсийн дунд байна уу?” гэж асуухад ....2 гэсэн дугаартай хүн мөн байна. Би сайн санаж байна. Одоо үсээ хусуулчихсан байна. Тухайн үедээ үс нь халимаг байсан. Би яг зөв таньж байна. гэсэн тэмдэглэл /хх-ийн 15-16 хуудас/,

 

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-26 хуудас/,

 

"Ашид Билгүүн" ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ӨВР/010 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 50 хуудас/,

                                                                          

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 88, 158 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Пүрэвбатын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шалгах хуудас /хх-ийн 61-63 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь цагдаагийн хэсгийн дэд ахлагч Б.Билгүүний ажлын үнэмлэх /хх-ийн 199 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай ажилд томилох тушаал /хх-ийн 200-208 хуудас/,

 

Цагдаагийн Ерөнхий газрын системийн хайлтын жолоочийн лавлагаа /хх-ийн 210 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Пүрэвбат нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, “Онги” хороолол, 14-10 тоотод оршин суух иргэн Ц.Энхтогтохын монгол гэрийн зүүн хойд хэсгийг гадна талаас нь галдан шатааж санаатайгаар гэмтээж 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.Энхтогтохын "... 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн үед манай дүү Отгонтогтох, охин Бямбадолгор нар ахмадын баярт явсан байсан. Тэгээд Отгонтогтох утсаар залгаад "ажаа наана чинь гал шиг юм дүрэлзээд байна, гараад хараадах" гэсэн. Тэгээд зүүн хойд талд үзсэн чинь урьд шатсан газар хаяанаас ахиад гал гарч байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирээд манай хашаан дотроос ногоон өнгийн шил энэ юун шил юм гээд бензин үнэртсэн шил үзүүлэхэд манай охин Бямбадолгор "өө энэ шил Пүрэвбат бид хоёрын хонь хариулж байхдаа олоод монгол архи хийнэ гэж гэртээ аваачсан шил нь мөн байна" гэж хэлсэн. Сүүлд нь гал гарах үед манай хашаан дотор нэг хүн сууж байгаад хашаа даваад гараад явчихлаа гэж хүүхдүүд ярьж байсан. Манай гэрийн нэг эсгий туурга, тааран туурга, гадуур цагаан бүрээс, гялгар уут зэрэг шатсан байсан. Шатсан эд зүйлийнхээ хохирлыг төлүүлж авна. ...Сүүлд гал гарснаас 2 хоногийн өмнө гэхээр 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд гал гарсан. Тухайн үед гэрч Бямбадолгор мөн бага насны 4 хүүхэд бид нар байсан. Манай хашаанд хүү Жамъянсүрэн, дүү Отгонтогтох нарын гэр хамт байдаг. Эхний өдөр сав шил харагдаагүй, сүүлд 10 дугаар сарын 05-нд цагдаа нар ирээд манай хашаанаас ногоон өнгийн шил, байшингийн араас цагаан өнгийн хуванцар сав олсон. Сав нь дотроо жаахан бензинтэй таггүй байсан. ...Анх гал гарахад цахилгааны утаснаас болж гал гарсан байна гэж бодсон. Дараа нь ахмадын баярын өдөр дахиж гал гарсан. Анх би цахилгаанаас болсон юм байх гэж бодоод цагдаад мэдэгдээгүй, сүүлд гал гарахад цагдаа дуудсан..."/хх-             28, 78, 159/,  гэрч Ц.Лхагватогтохын "...Би 2015 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед нөхрийн хамт Өлтийн уурхай руу шороонд явсан байсан. Тэгээд шөнө 03 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд цагдаа нар Пүрэвбатыг хайгаад байна гэж манай охин Сэржмядаг надад хэлсэн, хэргийн талаар мэдэхгүй. Өглөө багшийнхаа гэрийг барих гээд ирсэн гэж байсан. Шөнө ирэхэд Пүрэвбат гэртээ байгаагүй багшийнхаа гэрээс барилцчихаад явчихсан гэж охин хэлсэн. Намар нэг ногоон шил гэрийн гадаа байгаад байдаг байсан. Тэр шилний талаар би мэдэхгүй, хэн ч авчирсан юм мэдэхгүй, хөдөө гэрт Бямбадолгор тэр 2 байнга очдог байсан. Нөхөр бид хоёр сумын төвд байдаг байсан..." /хх-29-30/,  гэрч Б.Жамъянсүрэнгийн "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед манай ээж гэрийн хаалга нүдээд гэрийн гадаа гал гарч байна гэж сэрээсэн. Тэгээд гарсан чинь ээжийн гэрийн зүүн хойно хэсэгт гал гарч байхаар нь гэрт байсан 40-ийн бетонтой ус авчирч асгаж унтраасан. Тэр үед манай дүү Бямбадолгор "агаа энд хүн хашаа даваад хойшоо гарчихлаа" гэхээр нь хашаа даваад гэрэл тусгатал хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Манай хашаанаас олдсон гэх ногоон шил үзүүлэхэд Бямбадолгор Шар /Д.Пүрэвбат/ бид хоёрын хөдөөнөөс олсон шил мөн байна гэсэн. Тэгээд цагдаа нар Шарын гэрийг харж хоноорой, ирэхээр нь хэл дуулга гэсэн, тэгээд шөнө ах Анхбаярын хамт харж хоноход 02 цаг 50 минутад аав, ээж нь гэртээ мотоцикльтой ирж байсан. Тэгээд өглөө ах Анхбаяр хойд гудмын Төмөрөө гэх хүний гэрт шөнө 23 цагийн үед улаан хүрэн дээлтэй хүн хаалга нүдээд гэрт орж ирээд цай байна уу гээд хоргоогоод байхаар нь хөөгөөд гаргасан гэсэн. Хэд хоногийн өмнө аав нь ирээд танайх манай бандийг хорогдуулж байгаа, одоохон хөөж гарга гэхээр нь манайд байхгүй гэсэн чинь хөдөө байгаа, ирэхээр нь хөөж явуулж байгаарай гэж байсан. Тэгээд 10 дугаар сарын 04-ний өдөр манайд Шар ирэхээр нь аав чинь манайхыг чамайг хорогдуулаад байна гээд байсан. Чи юу гэж бодно уу, өөрөө мэд гэсэн чинь би тэгж та нар шиг согтуу хүний үгээр үг хийдэггүй гээд том том дуугараад байхаар нь хохь чинь шүү гэж хэлээд гэртээ орчихоод гараад ирэхэд байхгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө болсон зүйлийг би одоо сайн санахгүй байна. Шөнө 02 цагийн үед манай ээж Энхтогтох гэрийн гадаа гал гарч байна гээд намайг сэрээсэн. Тухайн үед би юунаас болоод гал гарсныг нь мэдээгүй, уг ассан галыг унтраасан..." /хх 32, 162/,  насанд хүрээгүй гэрч Б.Бямбадолгорын "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 23 цагийн үед ахмадын баяр болж байсан Намнансүрэнгийн музейгээс гараад гэр лүүгээ харих замд манай эгч Отгонтогтох тэрийг хараа манай гудманд гал дүрэлзээд байна гэсэн. Тэгээд харахад гал гарч харагдсан. Тэгээд эгч ээж рүү залгаад "улаан гал манас хийж байна, гараад хараадах" гэсэн. Тэгээд бид хоёр яваад очсон чинь манай гэрийн зүүн талд хуучин шатсан ором дээр нэмж шатаасан байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Тэр үед манай эгч Отгонтогтохын гэрийн баруун талд харанхуйд хүн сууж байхаар нь агаа энд хүн байна гэсэн чинь арагшаа хашаа даваад алга болчихсон. Хашааны араар харахад хүн харагдахгүй байсан. Тэр үед цагдаа нар ирсэн. Тэгээд манай хашааны байшингийн хажуунаас энэ шилийг харж байсан уу гээд ногоон өнгийн шил харуулсан. Би тэрийг Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр 2015 оны 09 дүгээр сарын эхээр хонинд явж байхдаа олсон. Шар энийг чинь авчихъя, монгол архи цагаан сараар хийнэ гээд хөдөө байдаг гэрийнхээ телевизорын хажууд тавьж байсан архины шил мөн байна гэж би хэлсэн. Бид хоёр 2015 оны 08 дугаар сараас эхэлж үерхэж эхэлсэн. Аав нь намайг гуйлгачингаар нь дуудаад агсам тавиад байхаар нь 09 сарын сүүлээр би харьцаагаа тасалсан. Шар /Д.Пүрэвбат/ тухайн үед үг дуугарахгүй байсан. Тэрнээс хойш бид хоёр хоорондоо харьцахгүй байж байгаад өчигдөр орой буюу 10 дугаар сарын 05-ны 19 цаг өнгөрч байх үед манайд 2 литр сүү авчирч өгсөн. Тэгээд гэрт орж ирснийхээ дараа намайг мотоцикль дээр хүргээд өг гэхээр нь би явахгүй гээд хэлсэн. Тэгээд сүүнийхээ савыг манайд мартчихаад гараад явчихсан байснаа утсаар саваа мартчихаж аваад гараад ир гэхээр нь гарсан. Тэгээд хоёулаа доошоо жаахан алхаадахья гэхээр нь би үгүй гэж хэлчихээд гэртээ орсон. Шарыг тэр шилийг гэртээ аваачих үед гэрт нь хүн байгаагүй. Шар /Д.Пүрэвбат/ бид хоёр л байсан. Удалгүй ээж нь ирэхэд Шар ээждээ үзүүлж байсан. Ээж нь цааш нь тавьчих гээд байсан. Ногоон өнгийн, таглаагүй, цагаан өнгийн ярликтай, би өөрөө тэдний гэрт нь угаагаад цааш нь тавьж байсан тэр шил мөн байсан. Манай хашаанд тийм шил сав огт байдаггүй байсан. Тэр цагаан сав нь дотроо жаахан бензинтэй байсан. Ногоон өнгийн шилнээс бензин үнэртэж байсан. Би тэр шилийг Пүрэвбаттай хамт хонинд явж байхдаа олсон шил мөн байсан. Тухайн үед Пүрэвбат халимаг үстэй байсан, сүүлд хуралдаа сууна гээд үсээ авахуулна гэж ярьж байсан..." /хх-39-40, 42, 81/,  гэрч Ц.Отгонтогтохын "...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ахмадын баяр болоод Намнансүрэнгийн музейгээс дүү Бямбадолгорын хамт гараад засмалын үзүүр дээр ирэхэд манай гудамжны тэнд гал гарч байхаар нь би эгч Энхтогтох руу залгаад наана чинь гал манас хийгээд алга болчихлоо, та гараад хараадахаач гэж хэлсэн. Тэгээд утсаа авахгүй болохоор нь дахиад залгасан чинь жаахан дүү аваад манай гэрийн хойно гал гарч байна гэхээр нь би цагдаад
мэдэгдсэн. Тухайн үед 23 цаг болох гэж байсан..." /хх-77/, гэрч О.Жаргалсайханы "...Д.Пүрэвбат нь 2016 оны 10 дугаар сарын 05-ны өглөө багшийнхаа гэрийг нүүлгэнэ гээд явсан. Тухайн үед Д.Пүрэвбат нь халимаг үстэй байсан санагдаж байна. Халзан бол байгаагүй..." /хх 161/, гэрч Ө.Төмөрбаатарын “... 2015 оны 10 дугаар сарын 05-ны шөнө харанхуй болсон хойно манай хаалгыг хүчтэй нүдээд ус байна уу гээд манайд ороод ирсэн. Тухайн үед зурагтны гэрэл асаалттай, гэрлээ асаагаагүй байсан болохоор дээлний өнгө нь сайн мэдэгдэхгүй байсан, тухайн үед цэнхэр юм шиг л харагдсан. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд хэлчихсэн, Анхбаярт хэлэхдээ хүрэн гэж хэлсэн тэгээд сүүлд нь бодоод байхад зурагтны гэрэл суваг нь хаагдаад цэнхэр дэлгэцтэй болчихсон байсан, тэгээд цэнхэр юм шиг харагдсан байна. Хүрэн дээлтэй байсан байна гэж Анхбаярт хэлсэн. Хүрэн дээл байсан. Би цагдаад анх мэдүүлэг өгөхдөө цэнхэр гээд буруу мэдүүлчихсэн байсан. Сүүлд нь хүрэн байсныг санаад ахиж очиж мэдүүлэг өгөх гээд амжаагүй байсан юм. Би тэр залууг зөв таньсан, тэр хүн нь Пүрэвбат яг мөн байсан. Манайд орж ирээд надад хөөгдөөд гарсан. Би танилгүй яахав, яах гэж яваа юм гэсэн чинь ус байна уу л гээд байсан,  жаахан халамцуу байсан. Гадаа тас харанхуй би асаагуурын гэрэлтэй гарч хаалгаа түгжих гэж байхад манай зүүн талын хашааны урд мотоцикль байсан. Тийшээ очоод түлхүүрээ түлхэхэд гэрэл нь дөнгөж асаад унтарсан, тухайн үед мотоциклийнх нь банк нь улаан өнгөтэй харагдсан. Тэгээд цааш нь түрээд явчихсан, би гэртээ орсон. Манайд л 2015 оны 10 сарын 05-ны шөнө 23 цагийн үед Пүрэвбат гэх хүн орж ирсэн, маргааш өглөө нь Анхбаяр манайд орж ирсэн би шөнө хүн орж ирсэн л гэж хэлсэн. Би Энхтогтох гэх хүнийг нэг сумын хүний хувьд танина, орж гараад байдаггүй. Пүрэвбатын аав гэх Лут гэдэг хүн манайд согтуу орж ирээд буудна шүү, манай хүүхдийг танихгүй, орж гардаггүйгэжхэлгэжайлгасан,бигараадзугтсан.Цагаансараасхойш байсан, сүүлд нь 2016 оны 04 дүгээр сарын15-ны үед Жаргалантынх гэх нэрийг нь мэдэхгүй зүс үзээгүй хоёр залуу орж ирээд 10 жилийн ял авах юм бол чамтай тооцоо хийнэ шүү гэж дарамталсан. Сүүлд нь аав нь хэд хэд манайхаар орж ирж хүүхэд ял авах гээд байна,  чи харсан гэж битгий хэлээч гэж гуйдаг байсан. Би хэрэг хийснийг нь яаж мэдэхэв. Шөнө орж ирснийг нь л үнэнээр хэлсэн. Энийгээ ямар учиртай яаж явж манайхаар орсныг өөрсдөө тайлбарлах биз, би тухайн үед Пүрэвбат гэх хүнийг огт танихгүй байсан. Сүүлд нь 4 хүний дундаас таньсан…” /хх-ийн 34, 80, 187/” гэсэн мэдүүлгүүд,  Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Б.Батсайханы 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137/17 дугаартай …"1. 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг 14-10 тоотод оршин суух Ц.Энхтогтохын гэрийн гадна тал /зүүн хойд/-аас шатсан гал түймэр нь гадна талын доод хэсгээс үүсвэрлэн гарсан байх магадлалтай /шатлага их явагдсан/ байна. 2. Гал түймэр гарсан шатлагын байдал, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нэгтгэн үзэхэд уг гал түймэр нь хүний санаатай үйл ажиллагаанаас /ил галаас/үүсвэрлэн гарсан байна..." гэсэн дүгнэлт /хх-46 /,  эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-1/, гэмт  хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/, "Ашид Билгүүн" ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №ӨВР/010 дугаартай үнэлгээний тайлан /хх-50/,  2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15/, эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/,  2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-88, 158/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх24-26/  зэргээр,

 

Мөн шүүгдэгч Д.Пүрэвбат нь 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт төрийн албан хаагч буюу Өвөрхангай аймгийн Уянга сумын цагдаагийн тасгийн сумын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь түүний нүүрэн тус газар нь цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Пүрэвбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Б.Билгүүний "...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр "Хамгаалах малгай, бүс" хэсэгчилсэн арга хэмжээ зохиож сумын төвийн замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр үед олон нийтийн цагдаагийн ажилтан Э.Бямбадоржийн хамт үүрэг гүйцэтгэж байгаад баруун хороолол хавиас нэг зөрчилтэй мотоцикль журамлаад явж байтал хамгаалах малгай өмсөөгүй 45-89 ӨВЗ улсын дугаартай шөр өнгийн мотоцикльтой хүнийг хөдөлгөөнд оролцож байхад нь зогсоож шалгахад Пүрэвбат нь хамгаалах малгайгүй, мөн холбогдох бичиг баримтгүй тээврийн хэрэгсэл жолоодож байхаар нь Пүрэвбатад зөрчлийг нь өөрт нь сануулаад "ийм зөрчилтэй хөдөлгөөнд оролцож болох уу" гэтэл болохгүй миний буруу гэж хэлэхээр нь за тэгвэл миний урд гараад мотоциклио унаад яв. Тээврийн хэрэгсэл түр хадгалах байранд унаад хүргэх гэтэл мотоциклио асаагаад Уянга сумын баруун хороолол чигт яваад өгөхөөр нь би араас нь очиж яагаад явсан талаар нь асуугаад түлхүүрийг нь мотоцикль дээрээс нь авах гэтэл пизда минь ална шүү гээд муухай орилоод гэнэт миний өмнөөс дайраад миний зүүн шанаа руу гараараа цохисон. Тэгээд би Пүрэвбатыг барьж аваад унагаагаад дээр нь дарж байгаад хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Чойжилийг утсаар дуудсан. Тэгээд байж байтал Пүрэвбат одоо больёо, намайг босгочих гээд байхаар нь босгосон чинь дахиж хамар луу цохиж хамраас цус гаргачихсан. Тэгээд байж байтал Чойжил, Бямбаа хоёр ирээд хэсгийн кабон байр луу авч явсан юм. Би Пүрэвбатыг цохиж зодсон асуудал байхгүй. Миний хамар луу нэг удаа зүүн шанаа хавьд нэг удаа цохихоор нь би биеэ хамгаалж ноцолдож унагаагаад дээр нь дарж суусан юм. Тэр үед Пүрэвбат согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж би айлаас хүн авчихаад ирье гээд байсан. Тэгээд шалтгаангүй зугтсан. Ер нь түргэн ууртай уурлахаараа юу болсноо санадаггүй юм шиг санагдсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд суухгүй...." /хх-…/, гэрч Э.Бямбадоржийн "...2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Билгүүнийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад Уянга сумын төвийн баруун хороонд Б.Билгүүн үлдээд би бичиг баримтгүй мотоцикль унаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу явсан. Ирээд хашаанд хүлээж байтал Билгүүн залгаад баруун хороололд хүрээд ир гэсэн. Тэгээд би түрүүлээд очсон. Араас хэсгийн төлөөлөгч Э.Чойжил ирсэн. Очиход Б.Билгүүн нь "Д.Пүрэвбат гэх залуу мотоцикльтой бичиг баримтгүй, хамгаалах малгайгүй явахаар нь зогсоох гэхэд зугтаад энд ирчихлээ, тэгээд өөдөөс дайраад миний хамар руу цохичихлоо" гээд хамраас нь цус гоожчихсон, хувцас нь шороотой холилдчихсон байсан..." /хх- /, гэрч Э.Чойжилын “…2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байх үед манай цагдаа Б.Билгүүн миний эзэмшлийн 99316386 тоот утасруу залгаад мотоцикль журамлах гэтэл намайг цохиж миний хамарнаас цус гаргачихлаа гэхэд нь би ОНЦАжилтан Э.Бямбадорж руу залгаж Б.Билгүүний байгаа газар очиход нэг айлын хашааны гадаа хоёулаа зогсчихсон Б.Билгүүний хамарнаас цус гарсан байсан. Тухайн үед нь би Б.Билгүүний хамарнаас цус гаргасан байгаа байдлыг нь зургийг нь авч бэхжүүлээд Пүрэвбат гэх залууг цагдаагийн хэсгийн кобан байранд авч ирж эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн. Мөн мотоциклийг нь журамласан...”/хх-183/,   гэрч Х.Түмэнбайлдагчийн “... Д.Пүрэвбат нь хамгаалах малгаагүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй, биедээ тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй явсан нь замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3-д заасныг зөрчсөн байна. Уг зөрчилд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлд “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх төгрөгөөр торгох”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 25 хувиар тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”, 35 дугаар зүйлийн 35.2-т “хамгаалах малгайгүй явсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор тус тус заасан байдаг. Жолооч Д.Пүрэвбат нь дээрх заалтуудыг зөрчсөн байна...” /хх-184/ гэсэн мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь цагдаагийн хэсгийн дэд ахлагч Б.Билгүүний ажлын үнэмлэх /хх-199/,  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дугаартай ажилд томилох тушаал /хх-200-208/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Д.Пүрэвбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Пүрэвбатыг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар баг, “Онги” хороолол, 14-10 тоотод оршин суух иргэн Ц.Энхтогтохын монгол гэрийн зүүн хойд хэсгийг гадна талаас нь галдан шатааж санаатайгаар гэмтээж 132000 /нэг зуун гучин хоёр мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддоггүй,  эргэлзээтэй байдаг тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байгаа боловч энэ нь хохирогч Ц.Энхтогтох, гэрч Ц.Лхагватогтох, Б.Жамъянсүрэн, Ц.Отгонтогтох, О.Жаргалсайхан, Ө.Төмөрбаатар, насанд хүрээгүй гэрч Б.Бямбадолгор нарын мэдүүлгүүд, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 137/17 дугаартай дүгнэлт,  хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүн таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  бичгийн бусад нотлох баримтуудаар  тус тус няцаагдаж байна.

 

Хохирогч Б.Билгүүн нь Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Уянга сум дахь цагдаагийн хэсгийн цагдаагаар ажилладаг болох нь ХД30661 тоот ажлын үнэмлэх, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 тоот ажилд томилох тухай тушаалаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Пүрэвбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Пүрэвбатыг галдан шатаах аргаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүйг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Пүрэвбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Д.Пүрэвбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Билгүүнд 92000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Б.Билгүүн  нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,  гэм хорын хохиролд шүүгдэгч Д.Пүрэвбатаас 132000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Энхтогтоход олгож,

 

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг зохих журмын дагуу хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, “Mateus” гэсэн бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож  тус тус шийдвэрлэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Гал овогт Дорждавгын Пүрэвбатыг галдан шатаах аргаар бусдын эд

хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Гал овогт Дорждавгын Пүрэвбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгч Д.Пүрэвбатын биечлэн эдлэх ялыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Пүрэвбатад оногдуулсан 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           5. Шүүгдэгч Д.Пүрэвбат нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Билгүүн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй  болохыг тус тус дурьдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Пүрэвбатаас 132000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхтогтоход олгосугай.

7. Шүүгдэгч Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг хохиролд тооцуулахаар Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албад шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Пүрэвбатын эзэмшлийн 1 тооны эр хонийг битүүмжилсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, “Mateus” гэсэн бичигтэй ногоон өнгийн шил 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Пүрэвбатад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Пүрэвбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.