| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2017/02877/И |
| Дугаар | 2306 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2306
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ГЮ86052806 регистрийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын 13 дугаар баг, 10 дугаар хороолол, 3 дугаар байр, 117 тоотод оршин суух Баян-Эрхт овогт Мягмардоржийн Алдармаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 1046446 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, токиогийн гудамж, оршил сентур 303 тоотод оршин байх “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ-д холбогдох,
Гэрээний үүрэгт 6.744.000 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Алдармаа би Япон улсад ажиллах зорилгоор “Ирээдүйн гарц холбоо” ТББ-тай 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Япон хэлний анхан шатны сургалтанд суралцахаар Сургалтын гэрээ байгуулан сургалтын төлбөрт 3.000.000 төгрөг төлсөн. “Ирээдүйн гарц холбоо” ТББ нь сургалтанд хамрагдсан иргэдийг Япон улсруу явуулаагүй бол суралцагчийн сургалтанд хамрагдсан хугацааны төлбөрийг буцаан олгохоор гэрээндээ заасан. Миний бие гэрээсээ хол суралцаж байсан тул айлын хажуу өрөө 1 жилийн хугацаатай түрээслэж, нэг сарын түрээсийн төлбөрт 150.000 төгрөг, унаа хоол 162.000 төгрөг, нийт сард 312.000 төгрөг, жилд 3.744.000 төгрөг хэрэглээндээ зарцуулсан. Иймд нийт 6.744.000 төгрөгийг “Ирээдүйн гарц холбоо” ТББ-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.Алдармаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдэлгэр нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч М.Алдармаа миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 6.744.000 төгрөгийг 4.704.000 төгрөгөөр багасгаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэдэлгэр нь үлдэх 2.040.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эрлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.Алдармаа нар нь хариуцагч “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ-д холбогдуулан төлбөр 6.744.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Алдармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.744.000 төгрөгийг 4.704.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 2.040.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч М.Алдармаа нь нэхэмжлэлийн шаардлага болох 6.744.000 төгрөгийг 4.704.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ нь үлдэх 2.040.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122.854 төгрөгийн 50 хувь буюу 61.427 төгрөгийг улсын төсвөөс, 61.427 төгрөгийг хариуцагч “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ-аас тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Алдармаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч “Ирээдүйн гарц холбоо” НҮТББ нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ