| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2021/0139/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/150 |
| Огноо | 2021-11-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2136001560216 дугаартай, 178/2021/0139/Э/ индекстэй хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2021 оны 11 сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ховд аймгийн ******* суманд 1989 оны 08 сарын 13- ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, багшийн мэргэжилтэй, ам бүл-4, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, аминдаа приус маркийн автомашин, 2 өрөө орон сууц, хашааны газартай, сарын өрхийн орлого 1500000 төгрөг, ******* дугаарын регистртэй, ******* ургийн овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 сарын 23-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод нөхөр Ж.*******тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа Ж.******* рүү чиглүүлж архины шил шидсэний улмаас шил хагарч биед нь зүүн гуяны гадна, дунд хэсгийн шарх болон зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, 1988 оны 05 сарын 12-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ПИ88051210 дугаарын регистртэй/ Хэрээдэй овогт Жошдойгийн *******гийн өгсөн... “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хадам ах Д.*******ийн машинд доторлогоо хийж байгаад дэлгүүр орж 200 граммын “хараа” нэртэй архи авч ганцаараа уусан. Орой 4-5 цагийн үед гэртээ очоод байж байгаад эхнэрийн дүүтэй урилга хэвлүүлэхээр гарч яваад 0.5 граммын 2 шил архи дүү бид хоёр хувааж уугаад сууж байтал манай эхнэр над руу залгаад хурдан ир архи уулаа гэж уурласан. Тэгээд гэр лүүгээ явах замдаа би дэлгүүр ороод дахин нэг шил архи аваад гараад иртэл манай эхнэрийн дүү Д.Ганлсанпунцаг гэх залуу миний машин унаад явсан байсан. Тэгээд би гэрлүүгээ явж байтал манай эхнэр Д.*******, манай дүү Б.Ч, Д.Цэнгэлсүрэн хоёртой урдаас хүрч ирээд архи уулаа гэж уурлаад бид нар хамт гэрт очиход миний машиныг манай эхнэрийн дүү Д.Галсанпунцаг гэрийн үүдэн дээр тавьчихсан байсан. Манай эхнэр гэртээ оролгүй гадна надтай хэрүүл хийж байгаад миний машины зүүн хаалга онгойлгож архины шил аваад над руу шидсэн, шидсэн архины шил миний урд талд унаж хагарсан. Тэгээд эхнэр Д.*******тэй хэрүүл маргаан хийгээд зогсож байтал гуя халуу оргоод явчихаар гараараа илээд үзсэн чинь цус гарч байсан. Удалгүй хашаа руу цагдаа нар орж ирээд намайг авч яваад эмнэлэг орж оёдол тавиулчихаад цагдаа дээр ирээд ар гэрээс хүн дуудаж хүлээлгэж өгсөн” ... гэх мэдүүлэг/ хэргийн 24-25-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Шурхүүгийн өгсөн... “2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой гэртээ унтаж байтал гэрийн гадна хашаан дотор хүн хашгираад ороод ирэхээр гэрээсээ гарсан чинь манай хүү Ж.******* согтуу эхнэр Д.******* нөхрөө архи уулаа гэж уурлаад гэрээсээ орилж хашгираад гарч ирээд Ж.*******гийн машин дээр очсон. Ж.******* миний хажууд зогсож байтал эхнэр Д.******* машин дотроос архины шил гаргаж ирээд “архичин минь уусан архиныхаа шил цэвэрлэчихээд архи ууж бай” гэж хэлээд шилээ бид хоёрын зогсож байсан тал руу шидсэн. Шидсэн шил Ж.*******гийн урд талд унаж хагарсан. Ж.******* ёолоод ташааруугаа гараа илэхээр нь яав гээд өмдийг нь дээд татаж үзэхэд цус гарч байсан. Тэгтэл хоёр цагдаа орж ирээд аваад явсан”... гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чын өгсөн...”2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Ж.******* ахын эхнэр Д.******* над руу чатаар “хүрээд ирээч ах чинь алга байна” гэхээр нь би эхнэр Д.Цэнгэлсүрэнгийн хамт Ж.******* ахынд очиход Ж.******* ах гэртээ ирсэн байсан. Эхнэр Д.*******, Ш.Шурхүү эгч, Ж.******* ах нар гэрийнхээ гадна хоорондоо хэрүүл хийгээд зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр буцаж гараад гэрлүүгээ явсан. Ж.******* ах руу эхнэр Д.******* нь архины шил шидсэнийг хараагүй. Эхнэр бид хоёрыг Ж.******* ахын хашаанд очиход цагдаа ирээгүй байсан”...гэх мэдүүлэг /хэргийн 34-35-р хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цэнгэлсүрэнгийн өгсөн... “2021 оны 09 дүгээр сарын 23-ны орой 20 цагийн үед Ж.******* ахын эхнэр Д.******* манай нөхөр Б.Ч луу чатаар “хүрээд ирээч ах чинь алга байна” гэж хэлүүлсэн байхаар нь нөхөр Б.Чын хамт Ж.******* ахынд очиход Ж.******* ах гэртээ ирсэн байсан.Бэр эгч Д.*******, Ж.******* ах хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Би машинаасаа буугаад Ж.******* ахын жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхийг булааж авчихаад байж байтал хүүхэд уйлаад байна гэхээр нь нөхөр бид хоёр гэрлүүгээ явсан. Бид хоёрыг байх хугацаанд бэр эгч Д.******* архины шил Ж.******* ах руу шидээгүй. Ж.******* ахын хашаанд бид хоёрыг байхад цагдаа ирээгүй”... гэх мэдүүлэг /хэргийн 37-38-р хуудас/,
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 09 сарын 28-ны өдрийн 556 дугаартай ... Ж.*******гийн биед зүүн гуяны гадна дунд хэсгийн шарх болон зулгаралт гэх гэмтэл тогтоогдлоо. Ж.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ж.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ж.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хэргийн 15-16 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Д.*******гийн яллагдагчаар өгсөн... “2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай нөхөр Ж.******* ахын машин засаж байгаад архи уугаад байсан. Орой 17 цагийн үед гэртээ ирчихээд дүү Д.Галсанпунцагаар машинаа бариулаад гараад явсан. Тэгтэл дахин хоёр шил архи авч уусан байхаар нь машин аваад ир гэж араас нь утсаар залгаж дуудсан боловч ирэхгүй болохоор нь дүү Д.Галсанпунцаг руу залгаад хаана байна гэхэд танай гэрийн ар талын дэлгүүрийн үүдэн дээр зогсож байна ах архи авах гээд дэлгүүр орчихлоо би машиныг таньд аваачаад өгье гэж хэлээд тасалсан. Удалгүй манай дүү машин аваад гэрт ирсэн. Нөхөр Ж.******* байхгүй болохоор нь хоёр дүүтэй нь хамт архи авах гээд үлдсэн дэлгүүр дээр нь очиход нэг шил архи барьчихсан гараад ирэхээр нь дүү нь архи уулаа гэж уурлаад машинд суулгаж гэртээ ирсэн. Гэрт ирээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь цагдаа дуудсан. Тухайн үед манай хадам эх Ш.Шурхүү, нөхөр Ж.******* нар байсан. Өөр хүн байгаагүй”... гэх мэдүүлэг / хэргийн 59-60-р дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******гийн өгсөн... Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хохирогчийн хохирлыг барагдуулсан ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 09 сарын 23-ны орой Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод нөхөр Ж.*******тэй “архи уучихаад архины шилээ цэвэрлэсэнгүй” гэж маргалдах явцдаа машин дотор байсан архины шилийг Ж.******* рүү чиглүүлж шидсэний улмаас архины шил хагарч биед нь зүүн гуяны гадна, дунд хэсгийн шарх болон зулгаралт бүхий гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.******* нь нөхөр Ж.*******г архи уулаа архины шилээ цэвэрлэсэнгүй гэж уурлаж, машин дотор байсан архины шилийг шидсэний улмаас шил хагарч түүний зүүн гуяны гадна, дунд хэсгийн шарх болон зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон гэрч, хохирогч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байна.
Шүүгдэгч Д.******* нь архи уулаа машинаа цэвэрлэсэнгүй гэж уурлаж нөхөр Ж.******* рүү архины шил шидэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан хэдий ч биед нь хөнгөн хохирол учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрхи гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Д.*******гийн архины шил шидэж нөхөр Ж.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Хохирогч Ж.******* нь удаа дараа архидан согтуурсан нь гэмт хэрэг үйлдэх шалтгааныг бий болгожээ.
Шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.*******гийн... надад санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Би архи уугаагүй бол юу гэж ийм асуудал болох вэ? Миний буруу... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... Хохирогч Ж.******* нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй... гэх мэдүүлгээс шүүгдэгч Д.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 69 дүгээр хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг” шалгах хуудсаар тогтоогдсон.
Шүүгдэгч Д.*******гийн хувийн байдлын талаар гэрч П.Отгончимэгийн өгсөн...”Манай найз Д.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр 10 жилийн сургуулийн нэг ангийг төгссөн. Одоо хүртэл найзалж байна. Манай найз шударга, хамт олонтойгоо нийтэч, тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу хүн. ******* гэх хүний 10 дахь охин болж 1989 онд төрсөн. Боломжийн амьдралтай. Д.******* 1997 онд Ховд аймгийн ******* сумын 2 дугаар сургуульд элсэн орж 2007 онд 12 дугаар анги төгссөн. 2007-2011 оны хооронд Архангай аймгийн Багшийн их сургууль төгссөн. Д.******* дээрээ 5 ах, 4 эгчтэй”... гэх мэдүүлэг /хэргийн 62-63-р хуудас/,
Гэрч Д.ийн өгсөн... “Д.******* нь шударга, хамт олонтойгоо нийтэч, тогтуун томоотой, даруухан, хүнд тусархуу хүн.. Д.******* 1997 онд Ховд аймгийн ******* сумын 2 дугаар сургуульд элсэн орж 2007 онд 12 дугаар анги төгссөн. 2007-2011 оны хооронд Архангай аймгийн Багшийн их сургууль төгссөн. Д.******* дээрээ 5 ах, 4 эгчтэй. Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг”...гэх мэдүүлэг /хэргийн 65-66-р хуудас/,
Шүүгдэгч Д.*******гийн иргэний бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, торгох ялыг гурван сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүйг дурдаж дүгнэлт гаргав.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Миний бие нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Улсын яллагчийн санал болгосон 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч байна. 3 сарын хугацаанд төлнө гэх дүгнэлт гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Д.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 450000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгав.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, өмнө хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1,36.2-1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 / гурав/ сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн 2136001560216 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА