Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/85

 

   2021         11          23                                        2021/ШЦ*******/85

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч *******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                               С.*******ат-Эрдэнэ

 Улсын яллагч                                                  Н.Энхбуян

 Шүүгдэгч                                                   ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, .оны .дүгээр сарын .-ны өдөр . төрсөн, .настай, ., .боловсролтой, мэргэжилгүй, ., ам бүл . хамт *******агануур дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны .тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газрын 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 152 дугаар Прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, мөн *******өв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овгийн ******* ******* /РД: /.

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар ******* нь .оны .дүгээр сарын .-ний оройн .цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******агануур дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны .тоотод орших гэртээ хамтран амьдрагч *******.О хардсаны улмаас маргалдан, улмаар түүний толгой руу архины хундага шидсэний улмаас биеийн эрүүл мэндэд нь дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                      *******ОДОРХОЙЛОХ нь:                                                    

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлсэн: “....оны .дүгээр сарын .-ний өдөр эхнэр бид 2 хамт архи уусан. *******эгээд архи ууж байх явцад хуучин ажиллаж байсан газрынх нь хүн манай эхнэр лүү залгахаар нь хардаад уурандаа архины хундага шидсэн. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч *******.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.... оны .. дүгээр сарын .-ний өдөр ******* найз Д, ******* нар 2 шил 0.75 граммын архитай ирээд ууцгааж байгаад 18 цагийн үед явсан. *******эгээд ******* “Оранж” дэлгүүрээс 1 шил 0.75 граммын “Соёрхол” архи авч орж ирээд бид хоёр хувааж уусан. ...******* намайг манай ажлын жолоочтой хардаад “тэр чам руу яахаараа залгадаг юм бэ” гээд архи ууж байсан шилэн хундага над руу шидээд толгой хагалсан. Эмнэлэгт очиж 2 оёдол тавиулсан, мөн миний баруун нүд хөхөрсөн бөгөөд эмнэлэгт  1 хоног хэвтээд гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 18/

Мөрдөн байцаалтад гэрч *******  мэдүүлсэн: “...Маргааш өглөө нь 10 цагийн үед ******* гэрт ороход ******* “урьд шөнө *******.О хардаад варены шил аваад шидчихсэн юм” гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

          Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай дүгнэлтэд: “*******.О биед дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.  /хх-ийн 39-40/,

           Шүүгдэгч *******, *******.О нарын согтуурлын зэрэг шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт “...******* 2.83 хувьтай, *******.О. 2.14 хувьтай...” гэжээ. /хх-ийн 103-104/

Иргэний үнэмлэхийн лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ.  /хх-н 65/,

Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд .удаа ял шийтгэгдэж байсан” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас, прокурорын тогтоол, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 120, 123-130/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч ******* нь согтуугаар хохирогч *******.О эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн            149/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар .оны .дүгээр сарын .-ний орой .цагийн үед *******агануур дүүргийн .дугаар хороо, .дугаар байрны .тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч *******.О хардсаны улмаас маргалдан, улмаар түүний толгой руу архины хундага шидсэний улмаас биеийн эрүүл мэндэд нь дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...эхнэр лүү хуучин ажиллаж байсан газрынх нь хүн залгахаар нь хардаад архины хундага шидсэн” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч *******.О “...******* намайг ажлын жолоочтой хардаад “тэр чам руу яахаараа залгадаг юм бэ?” гээд архи ууж байсан шилэн хундагийг над руу шидээд толгой хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11, 18/, гэрч *******  “..******* гэрт ороход ******* надад “урьд шөнө О хардаад варены шил аваад шидсэн” талаараа хэлсэн” мэдүүлэг /хх-н 31/, хохирогчийн биед дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40/, шүүгдэгч, хохирогчийн согтуурал шалгасан тухай гэрэл зургийн үзүүлэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

*******ухайн гэмт хэрэг гарахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******.О эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ******* дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******.О биед дагзны зүүн дээд хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хохирогч *******.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-ийн 13, 18, 150/. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс ******* гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгуулийг 90 хоногийн дотор төлж барагдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

******* нь “ам бүл.” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Мөн ******* нь *******өв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан ба уг торгуулийн ялыг бүрэн төлсөн болох нь *******өв аймаг дахь ШШГГазрын 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 1/605 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-н 132/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүхээс ******* бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэм буруутай этгээдэд ялыг сонгож хэрэглэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал  зэргийг харгалзан 650 нэгж буюу 650.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зохимжтой гэж дүгнэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан ба тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2”-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр хуульчилсан байна.

 Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан үндэслэл, шаардлага шүүхийн хэлэлцүүлэгч шинжлэн судалсан баримтаар хангалттай тогтоогдож байх тул энэ тогтоолоор шүүгдэгч ******* оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

 Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.  

      

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.10, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* ******* 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт тус тус зааснаар ******* овгийн ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******АЙГАЛМАА