| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 204/2018/00028/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2018-07-31 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 28
Г.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Д.Ганцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдар
Шүүгдэгч Г.У-д
Нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундрал нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Алдарын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоор, Г.У-д холбогдох эрүүгийн 201715000094 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг журамлан Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ял эдэлж буй, Монгол овогт Г.У
Г.У-д нь согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэ” нэртэй худалдааны төвийн 1 давхрын өрөөнүүдэд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, хохирогч Х.Н-д 1307500 төгрөгийн, Ч.Г-д 13880000 төгрөгийн нийт 15187500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос Монгол овогт Г.-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 болгон нийцүүлэн өөрчилж, Монгол овогт Г.У-г үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын хөрөнгийг авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /есөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн эрүүгийн хэрэгт 51 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Н-д 5000 төгрөг, Ч.Г-д 7060000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг буцааж өгсөн болохыг тус тус дурьдан, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.У-с 1302500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-д, 6820000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Г-д тус тус олгохоор, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн төмөр цоож 3 ширхэг, ногоон өнгийн хуванцар гэр бүхий ажлын хэрэг нь 70мм, өргөн нь 20мм, нийт 245 мм урттай молдокны хошуу 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэх хүртэл шүүгдэгч Г.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.У-н өмгөөлөгч Ч.Алдар давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.У-д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон гэж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж хэргийг шийдвэрлүүлсэн. Харин хэргийг шийдвэрлүүлсний дараа шүүгдэгч Г.У-д холбогдох хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 502 дугаар магадлал гарч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.У-д холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оноосон ялыг нэгтгэж шийдвэрлэсэн учир, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/98 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хэргийг хянан хэлэлцэхдээ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн хэргийг нэгтгэн хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Прокурор Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г.У-д нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Б-н байнга амьдрах өвлийн орон сууцны цонхоор 32 инчийн зурагт, алтан нуухтай манан хөөрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтэрч, хулгайлан 2150000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцогдон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар,
Мөн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 02-нд шилжих шөнө согтуурсан үедээ, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эрдэнэ” нэртэй худалдааны төвийн 1 давхрын өрөөнүүдэд нэвтэрч бусдын эд зүйлийг хулгайлж, хохирогч Х.Н-д 1307500 төгрөгийн, Ч.Г-д 13880000 төгрөгийн нийт 15187500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдон Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын хөрөнгийг авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /есөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 9 /есөн/ сар 7 /долоо/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон шийтгэгджээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 502 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 233 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.У-д холбогдох эрүүгийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоол гарахад Г.У-н өмнө үйлдсэн гэмт хэрэг илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон;
Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.У-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн боловч өмнөх шийтгэх тогтоол нь хүчингүй болсон нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд дээрх хэргүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нэгтгэн явуулах нь Г.У-н эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул түүний өмгөөлөгч Ч.Алдарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь үндэслэлтэй гэж үзэн Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.У-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.