Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 316

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЧЭ” ХХК /РД: /

Хариуцагч: АМГТГ, АМГТГКХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ЧЭ” ХХК-ийн “ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “ЧЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГт даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сайханзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б , хариуцагч АМГТГКХ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани 2009 оноос хойш Сэлэнгэ аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт “Т*******” нэртэй газарт 1293,16 гектар талбай бүхий ХҮ-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, мөн “Т*******ийн гол” нэртэй ХҮ-04167 тоот тусгай зөвшөөрлийг тус тус хуулийн дагуу эзэмшиж байгаа билээ. Гэвч эдгээр тусгай зөвшөөрлийн талбай нь 2011 онд Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсэд орсон гэж бидэнд мэдэгдэж төрөөс дараах байдлаар мэдэлдээ авсан. 2009 онд “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулиар тогтоосон хилийн заагт бүхэлдээ хамрагдаж үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн. 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Засгийн газрын 101 тоот тогтоолоор түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг тогтоосон талбайтай дахин давхцаж хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад бэрхшээл учирсан. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсэд хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг хориглосон байгаа хэдий ч Засгийн газраас манай компанийн нөхөн олговрыг шийдвэрлээгүй, мөн ашигт малтмал, газрын тосны газраас манай компанийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр гаргаагүй тул манай компани тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг алдагдуулахгүйн тулд жил бүрийн төлбөрийг төлсөөр ирсэн. Гэтэл АМГТГ ХҮ-01******* тоот тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сараас хойш сунгахгүй байна. Ийнхүү манай компанийн тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа шалтгаанаа “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн хилийн заагт орсон, мөн сүм хийдийн хамгаалалтын бүстэй давхацсан гэж мэдэгдсэн ба сунгалтын өргөдөл хүлээж авахгүй, улмаар сунгалтын өргөдлийг аваагүй учир хугацаандаа сунгуулаагүй гэх шалтгаанаар хугацааг нь дуусгавар болгосон. Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухай шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг нэг жилийн дотор төлнө гэж Ашигт малтмалын тухай хуулийн 14.4-т заасан. Гэтэл Засгийн газар өнөөг болтол манай компанид дээрх 2 тусгай зөвшөөрлийн хайгуулын ажилд зарцуулсан 700 гаруй сая төгрөгийн нөхөн олговор олгох асуудлыг шийдвэрлэхгүй удаж байна. Нөхөн олговрыг хуульд заасан хугацаанд нь олгоогүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй гэж Ашигт малтмалын тухай хуулийн 14.6-д заасны дагуу манай компани тусгай зөвшөөрлүүдийн төлбөрөө төлж, хугацаа сунгуулах хүс*******эй байгаагаа мэдэгдсэн боловч хуулийн дагуу шийдвэрлэхгүй манай компанийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж биднийг хохироож хууль зөрчиж байгаа. Бид удаа дараа АМГТГт хандсаны эцэст 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18/04 дугаар албан бичиг “манай компанийн тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж өгөх, эсвэл зохих арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утгатай албан бичиг хүргүүлж хариуг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан. Тухайн өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны 18/03 дугаар ижил утгатай албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд давхар гаргасан.

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/8663 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын Албан бичигт “Танай хүс*******ийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн учраас бид хуулийн хугацаандаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19/05 дугаар албан бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 19/04 дугаар албан бичгийг Монгол улсын засгийн газарт тус тус хүргүүлж гомдол гаргасан. Гэвч гомдлын хариу өнөөдрийг болтол ирээгүй бидний асуудлыг шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байсан учраас бид дахин 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр АМГТГт хандан албан бичиг хүргүүлсэн.

Мөн бид хуулийн дагуу буюу хуулийн хугацаандаа дээд шатны албан тушаалтан болон Монгол улсын засгийн газарт хандсан учраас ямар нэгэн арга хэмжээ авсан гэж ойлгосон учраас дахин АМГТГт хандан албан бичиг хүргүүлсэн юм. Ингээд бидний гаргасан гомдолд ямар нэгэн арга хэмжээ аваагүй болохыг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/815 тоот Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичгээс ойлгож дээд шатны албан байгууллага нь хуулийн дагуу ямар нэгэн арга хэмжээ аваагүй цаашид арга хэмжээ авахгүй болохыг ойлгож шүүхийн байгууллагад хандсан. Бидний хувьд хуулийн дагуу зохих газарт нь хандаад явсан билээ.

Иймд АМГТГт “Ч*******” ХХК-ийн ХҮ- 01******* болон ХҮ-04167 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Сант, Хушаат сумдын нутагт орших Т*******ийн гол нэртэй 1787.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-04167 тоот тусгай зөвшөөрлийг анх 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Ч*******” ХХК-д олгосон байна. Ч******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын Х\/-04167 тоот тусгай зөвшөөрлийн талбай дээр Уул уурхайн х*******эстэй 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн АӨҮГ 2011/02 тоот гэрээг байгуулж энэ гэрээний хугацаа 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон бүртг*******эй байна. Сэлэнгэ аймгийн Сант сумын нутагт орших Т******* нэртэй 1293.16 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХХ/-01******* тоот тусгай зөвшөөрлийг анх 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Ч*******” ХХК-д олгосон байна. “Ч*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын Х\/-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын х*******сийн даргын 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 65 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар, мөн тус х*******сийн даргын 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1084 дүгээр шийдвэрээр 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал хугацаагаар 3 жилийн хугацаагаар тус тус сунгуулсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Хамгаалалтын бүс тогтоох тухай” 101 дүгээр тогтоолоор түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн геодезийн солбицлыг хавсралт ёсоор баталж, хамгаалалтын бүсэд барилга байгууламж шинээр барих, хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг зогсоож, бүрэн бүтэн байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын бүсэд шон тэмдэг тавих, хашаа барих зэргээр хамгаалалтын дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Сэлэнгэ аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байдаг бөгөөд ашигт малтмалын хайгуулын ХV-1******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхацсан байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын талбайтай хэсэгчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 289 дүгээр тогтоолын талбайтай тус тус хэсэгчлэн давхцал үүссэн. Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан талбай нь нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай цаашид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулан хүчин төгөлдөр байдлыг хадгалах улмаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй байна. “Ч*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллага буюу Кадастрын х*******эст ирүүлээгүй тул ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсныг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгож бүртгэсэн байна.

Иймд “Ч*******” ХХК-иас өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ-1******* тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг АМГТГт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЧЭ” ХХК нь АМГТГ, АМГТГКХ т холбогдуулан “ЧЭ” ХХК-ийн “ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “ЧЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр хариуцагч АМГТГКХ ээс дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны акт болох дуусгавар болгосон бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын х*******сийн даргын 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1025 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Сант сумын Т******* нэртэй 1293.16 гектар талбайд ХҮ-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг, Сэлэнгэ аймгийн Сан, Хушаат сумдын нутагт орших Т*******ийн гол нэртэй 1787.25 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-04167 тоот тусгай зөвшөөрлийг 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “ЧЭ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Засгийн газрын 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101 дүгээр тогтоолоор Түүх соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг 53782.0 га газар байхаар тогтоож хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийг хавсралтаараа тогтоосон, мөн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 194 дүгээр тогтоолын талбайтай хэсэгчлэн, 2015 оны “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 289 дүгээр тогтоолоор хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байх ба нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газар нь дээрх хамгаалалтын бүстэй давхацсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 7/2932 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тойм зургаар тогтоогдож байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль 2009 онд батлагдсан, уг хориглосон бүсэд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай хамаарч байгаа хэдий ч хэргийн оролцогчдоос энэ асуудлаар маргаагүй.

Гэтэл “ЧЭ” ХХК-ийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг 2015 онд тусгай хамгаалалтад авснаас хойш хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн эзэмшлийн ХY-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг хугацааг сунгуулах тухай хүс*******ийг 2015 онд хүлээн авч шийдвэрлэж, тусгай зөвшөөрлийн хугацааг нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлүүлж байжээ.

Нэхэмжлэгчээс “...эдгээр тусгай зөвшөөрөл бүхий талбай нь 2011 онд Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсэд орсон гэж бидэнд мэдэгдсэн ч Засгийн газраас манай компанийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлээгүй, мөн Ашигт малтмал, газрын тосны газраас манай тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр гаргаагүй учир манай компани тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг алдагдуулахгүйн тулд жил бүрийн төлбөрийг төлсөөр ирсэн ч АМГТГ тусгай зөвшөөрлүүд маань хугацааг сунгахаа больсон, сунгалтын өргөдлийг хүлээж авахгүй байсан атлаа хугацаандаа сунгуулаагүй гэх шалтгаанаар тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон...” гэж, хариуцагчаас “...нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байгаа талбай нь нэгэнт хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай тул ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах боломжгүй... хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул дуусгавар болгосон...” гэж тус тус маргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т “Үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-д “Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-д “Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж тус тус заажээ.

“ЧЭ” ХХК-ийн ХҮ-01******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад зааснаар уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэж тодорхойлсон ба дээрх хуулийн заалтын дагуу нэхэмжлэгч “ЧЭ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргах учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч “ЧЭ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  АМГТГКХ т хүс******* гаргасан байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 7/3245 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн ирсэн бичгийн хэвлэх хуудсанд “ЧЭ” ХХК нь тус газарт хүс******* гаргасан... уг хүс******* мэргэжилтэн Ш.Мандахжаргалд шилжүүлэгдсэн”, гэрч Н.О*******гээс “тухайн үед нэхэмжлэгчийн өргөдлийг хүлээн авахгүй” гэснээс үзвэл нэхэмжлэгч “ЧЭ” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэх боломжгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх талаар заасан бөгөөд мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн, эсхүл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан арга хэмжээ авсан тохиолдолд энэ тухай хариуг биечлэн амаар буюу харилцах утсаар, эсхүл бичгийн зэрэг тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч “ЧЭ” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  АМГТГКХ т “манай компанийн ХҮ-01*******Х, ХҮ-04167Х тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа сунгах” хүс******* гаргасан байх бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас түүний хүс*******ийг дангаар шийдвэрлэх боломжгүй, хүс*******ийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлсэн талаар амаар мэдэгдсэн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон гэрч Ш.Мандахжаргалаас “...танай хүс*******ийг дангаар шийдвэрлэх боломжгүй, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамт шийдвэрлэнэ...” гэсэн тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Түүнчлэн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах баримт бичиг болох Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг нэхэмжлэгч хүс*******дээ хавсаргаагүй байх ба нэхэмжлэгчээс энэ талаар тайлбарлахдаа “...тусгай хамгаалалтад авсан учраас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломжгүй байгаатай холбогдуулан бид уг баримтыг яах ёстой вэ гэж Ашигт малтмалын газарт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хандсан...” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “...нэхэмжлэгч компани 2014, 2015 онд үйл ажиллагаа явуулаагүй учраас байгаль орчны  менежментийн төлөвлөгөөг гаргаж өгөөгүй байх”,  Ш.Мандахжаргал К11 өргөдлийн маягт бөглөөгүй байсан боловч “ЧЭ” ХХК-ийн сунгуулах эсхүл нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүс*******ийг хүлээн авч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн тухай амаар мэдэгдсэн” гэсэн атлаа хуулийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй гэх үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болгож бүртгэснийг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, “ЧЭ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр АМГТГт хугацаа сунгуулах хүс*******ээ гаргасан, уг хүс*******ийг Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шилжүүлсэн талаар хариуцагчаас амаар мэдэгдсэн, уг хүс******* шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг Ашигт малтмалын газрын Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгож бүртгэсэн нь нэхэмжлэгчид ойлгомжгүй байдал үүсгэсэн байх тул шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж дүгнэн захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ЧЭ” ХХК-иас АМГТГ, АМГТГКХ т холбогдуулан гаргасан “ЧЭ” ХХК-ийн “ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгуулах, “ЧЭ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээж авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус компанийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн ХY-01******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг АМГТГт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн АМГТГКХ ээс дахин шинэ акт гаргах хүртэл дуусгавар болгосон бүртгэлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь зааснаар захиргааны байгууллагаас шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Ц.ОДМАА