Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2021 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа  даргалж, Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дэлгэрмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр

Иргэдийн төлөөлөгч Ц.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч Ц.Сайнхүү

Хохирогчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан,  Ц.Энхболд

Шүүгдэгч В.Рн өмгөөлөгч Д.Одонтунгалаг

Шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч О.Санчирбал /цахимаар/, Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Э.М-н өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч Г.У

Шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М

Гэрч Б.Э, Б.Д, Д.Ор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох 2016000440271 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогтой В-н Р.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ш овогтой Б-н Л.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогтой Э-н М.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч В.Р нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн засаг даргын тамгын газарт байрлах албан өрөөндөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1- д “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.”, 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр” гэж, мөн хуулийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэж, мөн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б болон ахлах мэргэжилтэн Б.Л нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас С.Б нь биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, гэр бүлийн гишүүн, бусад шаардлагатай этгээдэд мэдэгдээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас С.Б нь тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгэлгүй Э.М-д өгч явуулан Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын ***** тоот Э.М-н гадна *** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

Шүүгдэгч Э.М нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнөөс тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г үүрч авч явсан атлаа амь хохирогчийг архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүй Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын ***** тоот гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас амь хохирогч өөрийгөө удирдаж жолоодох чадваргүйн улмаас бусдын аливаа тусламж авах боломжгүй нөхцөл байдалд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүгдэгч Э.М шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 02 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад Б.Л яриад дарга бид хоёрыг хүргээд өгөөч гэсэн, одоо юу? гэхэд бэлэн болохоороо залгая хүргээд өгөөрэй гэсэн. Тэгээд 11 цаг нэлээн өнгөрөөд 11 цаг 30 минутын үед залгаад одоо хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би машинаа асааж аваад Тамгын газрын урд талын үүдэн дээр нь машинаа тавиад залгасан утсаа авахгүй болохоор нь хоёр давхарт гараад залгасан чинь утсаа авахгүй нэлээн залгуулж байгаад утсаа авснаа чи машинаа хаана тавьсан бэ? гэхээр нь урд талын үүдэнд тавьсан гэсэн чинь хойд талд нь тавиад ороод ир гэсэн. Машинаа хойгуур нь тойруулж ард талын хаалга дээр нь тавиад хоёр давхарт нь гараад бас нэлээн залгуулж байж утсаа аваад Засаг даргын өрөөний үүдэнд нь Б.Э, Б.Л хоёртой таарсан чинь даргыг ороод аваадах гэсэн. Яасан юм бэ? гэсэн чинь тасарсан гэсэн. Тэгээд тэндээс Б.Э бид хоёр авч гараад Б.Л цүнхийг нь аваад гараад ирэх байх гээд нэлээн хүлээсэн чинь Б.Л гарч ирээгүй. Б.Э бид хоёр хамт тамхи татсаны дараа Б.Э орчихоод ирье гээд орсон. Би гадаа нь Б.Л руу залгаад хүлээгээд байсан чинь утсаа авахгүй байсан. Би хүн дуудаад гараад явсан учраас эхнэртээ ийм зүйл боллоо гэдгээ хэлэх хэрэгтэй байх гээд гэртээ очиж эхнэртэйгээ уулзчихаад эргээд ажлын гадаа, Тамгын газрын гадаа зөндөө удаан хүлээсэн. Хар өнгийн экстрал машин Тамгын газрын ард талын хашаанд байгаад байсан. Нэлээн хүлээж байгаад талийгаачийн гэрийнх нь тэрүүгээр очсон. Гэр нь гэрэлтэй байна уу гэж очсон. Тэгээд 3 цагийн үед гэр рүүгээ бие засахаар орсон, байж байгаад 3 цаг 40 минутын үед гарч ирэхэд ийм зүйл болсон. Тэгээд эхнэртээ хэлээд 103 дуудаад, цагдаа дуудсан ... Согтолттой болохоор урд талдаа камертай юм болов уу гэж бодоод ард очиж зогссон ... Б.Л зүгээр юм яриад байсан, дарга хаана байгаа юм гэхэд энд тасарсан байгаа гэсэн. Бид хоёр хоорондоо өөр юм яриагүй ... гэрийнх нь гадаа машинтай очоод гэрэлтэй байна уу гэж харсан ... Хүн байгаа юм болов уу гэж очсон, өөрт нь цүнх түлхүүр байхгүй байсан. Би ардаас Б.Лхагважаргалыг цүнх, түлхүүрийг нь аваад гараад ирнэ гэсэн бодолтой гадаа нь хүлээгээд байсан ... намайг ороход газар хэвтэж байсан яасан юм гэсэн тасарсан гэсэн гэв.

Шүүгдэгч Б.Л шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад над руу талийгаач дарга маань залгасан, Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралтай болчихлоо, хүрээд ир гээд залгасан. Тэгээд бид хоёр даргын өрөөнд нэлээн юм ярьж сууж байгаад В.Р даргатай уулзах талаар яригдаад тэгээд хуралдаа бэлдэж байгаад гэртээ байж байсан чинь өдөр цайныхаа цагаар гэртээ дөнгөж орж байсан чинь араас эргүүлж залгаад одоо гараад ирээ гэрийн чинь гадаа байна гээд цонхоор харсан чинь гэрийн гадаа зогсож байсан юм. Тэгээд бид хоёр нийлээд дэлгүүр орж утасны дэлгэц солиулна гээд дэлгүүр орчихоод орой даргатай уулзана гэдэг талаар ярьсан байсан учраас хүнсний дэлгүүр оръё ганц юм аваад оръё гэдэг асуудал яригдсан. Дэлгүүр орж тэрийг зээлж аваад ажил дээр ирж байж байгаад бид хэд Тамгын газар руу явж Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралд орсон, гарч ирээд В.Р даргатай одоо орж уулзъя гээд залгасан чинь утсаа авахгүй байсан, орж уулзах гэсэн чинь завгүй байна дараа ир гэхээр нь дараа ир гэж байна гэсэн чинь өнөөдөр уулзахгүй бол амжихгүй өнөөдөр уулзъя гэдэг яриа хоорондоо гараад тэгээд В.Р дарга хариу өгөхгүй болохоор нь бид хоёр ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байсан чинь би өөрийнхөө өрөөнд орж байж байхад дарга бас тэр үед хүмүүстэй мессеж бичээд хоорондоо харилцаад байсан, мессеж бичиж байгаад В.Р дарга одоо хүрээд ир гэж байна хоёулаа одоо явъя гээд Тамгын газар руу нарийн бичгээр хүргүүлсэн. Хаан банкны үүдэн дээр зогсоод Тамгын газар руу орсон, ороход нарийн бичиг залуу нь байж байсан. Нарийн бичиг залуу нь хүнтэй байна түр байж бай, та хоёрыг түр хүлээж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь Засаг даргын өрөөнөөс хоёр дарга гарч ирсэн. Хэн байсан гэдгийг нь одоо санахгүй байна. Одоо та хоёр орж болно гэхээр нь орсон. Бид хоёр ороод араас нь нарийн бичиг орж ирээд бид хоёрт цай хийж өгсөн. Тэгээд ерөнхийдөө Засаг дарга, манай дарга хоёрын хооронд яриа өрнөсөн. Засаг дарга Солонгос яваад ирсэн юм билээ. Тэгээд дундуур нь нэг дарга орж ирсэн, Э дарга орж ирж юм танилцуулсан тэгээд хоорондоо манай талийгаач дарга эд нар хоорондоо санал бодлоо солилцоод 2020 оны орон нутгийн  сонгуулийн талаар ярилцсан. Орон нутгийн сонгуулиар Оргил багаас нэр дэвшмээр байна гээд манай талийгаач дарга тэр үед нэг сургалт эхлүүлж байсан. Сургалтын төв байгуулмаар байна. Тэр талаар дэмжээд өгөөч гэдэг асуудлуудыг яриад тэгээд дарга нэг шил виски авчирсан юм задалж болох уу? гээд эхлээд чихрээ гаргаж өгсөн. Тэгээд задалж болох уу гэсэн чинь Засаг дарга манай өрөөнд хундага байхгүй гэсэн. Тэгэхэд манай талийгаач дарга энэ цайны аяганд болох юм байна гээд намайг хундагал гэсэн. Би хундагалсан чинь чи их, бага хийгээд байна би өөрөө хундагална гээд өөрөө хундагалсан. Тэгээд тэр вискиг уусан гэв.

Шүүгдэгч В.Р шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд гурван удаа гэрчээр, хоёр удаа яллагдагчаар мэдүүлэг өгсөн. 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө харамсалтай зүйл болсон. 18-нд болсон процессыг үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Үүнээс хойш одоо жил гаран хоёр дахь жил рүүгээ орж байна. Мэдээж хэргийн талаар энд оролцож байгаа оролцогчид танилцаж мэдсэн. Мөрдөн байцаалтын явцад бүх зүйлийг цаг хугацаатай нь тогтоосон таван хавтас хэрэг байгаа. Уншиж танилцсан. Хохирогч талаас хувь хүнийхээ хувьд уучлалт гуйя гэж бодож байна. Шүүхийн шийдвэр бол тусдаа асуудал, би хувь хүнийхээ тухайд алдаа дутагдал гаргасан. Дээрээс нь энэ жил гарангийн хугацаанд юу болов, юунаас ийм зүйл болов гэж хүнийхээ хувьд бодож байна. Энэ дээр миний тухайд албаны хариуцлагаа хүлээсэн. Дээр нь тухайн үед хэвлэл мэдээллийн байгууллага зохион байгуулалттай юм шиг, амь насыг нь хохироосон юм шиг олон нийтэд цацсан нь бид нарт хүнд туссан. Би хохирогч талтай уулзаж учрах сонирхол байсан. Оршуулгад нь оролцсон, эхнэртэйгээ очиж уулзсан. Хүн үүднээс энэ хэрэгт уучлалт гуйх ёстой гэж бодож байна. 2020 оны 02 дугаар сарын 17-нд би Улаанбаатар хотоос шөнө 12 цагт ирсэн. Албан ажлаар яваад ирсэн.  2019 оны 12 дугаар сарын сүүлээр бүх албан газар, агентлагийн ажил дүгнэдэг. Ажил дүгнэх асуудлаар аймгийн Засаг даргын Тамгын газар болон үнэлгээний шинжилгээний хэлтсээс надад удаа дараа асуудлыг бол тавьж байсан. Хоёр, гурван агентлаг ажлаа орон нутгийн түвшинд муу хийсэн байна. Дээд шатны удирдлагад нь хариуцлага тооцох бичиг явуул гэснийг би хоёр удаа буцаасан. Таван хавтаст хэргийн нэг хавтаст хэрэгт яг энэ асуудлыг дурдсан байдаг. Бүх зөвлөлийн хурал, болсон процессыг бичсэн байсан. Засаг даргын захирамж, урьдчилсан төсөл явж байсан гэсэн тэрийг би мэдээгүй, сүүлд нь энэ хэргээс ойлгосон. Миний доод талын албан тушаалтнуудаас агентлагийн дарга нарын хоорондын асуудал гарч ирж байсан. Тэр үед би Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга, Монгол банкны захирал, Цагдаагийн газрын дарга, Гаалийн газрын дарга нарыг дээд шатны даргад нь бичгийг нь явуулсан. Хариуцлага тооцох нь тухайн агентлагийн даргын шийдвэрийн асуудал. Аймгийн Засаг даргад орон нутгийн түвшинд хийж байгаа ажлынхаа санал юмыг л явуулдаг. Би бас тэр Халиун даргыг гайхдаг. Би хэргийн материалаас явуулсан мессеж юмыг харсан. Цагдаагийн ерөнхий газрын дарга бол надад хариу бичгээр өгсөн. Тэрийг би энэ хавтаст хэрэгт орсон болов уу гэсэн ороогүй юм билээ.  Хариуцлага тооцох боломжгүй гэсэн ийм асуудлууд гарсан. Энэнээс болоод талийгаач сар гаруй хугацаанд нэг сард хоёр удаа утсаар ярьсан. Нэг удаа орон нутагт хөдөө ажиллаж байхад ярьсан, нэг удаа Улаанбаатар хотод ажлаар явж байхад уулзмаар байна гэж ярьсан. Ерөнхийдөө би нэг ийм асуудал үүслээ гэдгийг бол мэдэж байсан. Тэгээд сар гаруйн хугацаа өнгөрчихсөн байсан. Тэгээд 18-ны өдөр өглөө найман цагт ажилдаа ирээд тэр өдөр бүтэн хуралтай байсан. Өндөржүүлсэн бэлэн байдал Засгийн газрын түвшинд зарласан байсан. Тэгээд онцгой комиссын хурал хийсэн, Хүүхдийн байгууллагын хурал хийсэн. Тэр өдөр нэлээн ачаалалтай байсан. Би тэр хүүхдийн байгууллагын хурал 5 цаг 30 минутаас 06 цаг 30 минутын хооронд болсон, гарч ирээд үүдэн дээр би энэ хоёртой тааралдсан. Тантай уулзах шаардлагатай байна гэхээр нь өнөөдөр нэлээн ачаалалтай байна дараа уулзъя гэж хэлээд орсон. Дараа нь аймгийн онцгой комиссын хурал, Тамгын газрын хурал хийгээд 07 цагаас хойш энэ хоёр над руу хоёр хоёр удаа мессеж бичсэн. Тухайн үед хариу өгч чадаагүй, 9 цаг өнгөрөөд манай туслах бас албаны утсаар дарга байна уу гээд асуугаад байна гэхээр нь тухайн үед би хүн үүднээс бодсон. 2016 онд намайг Монгол Ардын намын дарга байхад талийгаач, Б.Л хоёр миний удирдлагад ажиллаж байсан залуучууд, би тухайн үед хамт ажиллаж байсан болохоор арай ойр дотно байдаг. Байн байн утасдаад байхаар нь тэр асуудлаар ярих байх учрыг нь ойлгуулаад ойлголцъё гээд завсраар нь залгасан санагдаж байна. 09 цаг хагасын үед үүдэнд ирээд сууж байна гээд туслах хэлээд байсан. Тэгээд дарга нартаа уулзаж байгаад 09 цаг 40 минутын үед дарга нараа явуулаад энэ хоёртой уулзсан, орж ирээд 30-аад минут албан ажил яриагүй, өмнө нь ажиллаж байсан, хамт ажиллаж байсан асуудлуудаа яриад тойруулаад байсан. Би ойлгосон. Ийм байдал болсон гэдгийг ойлгуулж тухайн үед хэлсэн. 20, 30 минут болсны дараа талийгаач таныг Засаг дарга болсноос хойш уулзаагүй гээд виски, чихэр хоёр гаргаж ирсэн. Би эхэндээ 5, 6 минут татгалзсан. Яагаад гэхээр би урд өдөр нь 12 цаг болж байхад ирсэн, бүтэн өдөр ажилласан байсан учраас бие ядрангуй байсан. Тэгээд ах нь ууж идмээргүй байна, тэгээд Засгийн газраас өндөржүүлэн бэлэн байдал зарласан гээд ярьж байсан чинь хоорондын асуудлын учрыг нь олоод өгөөч би таны доод талын хүмүүстэй ойлголцож чадахгүй байна. Манайх сүүл рүү байр эзэлсэн байна гэсэн. Тэгээд энэ хоёртой ажиллаж байсан учраас итгээд задалчих гээд энэ хүмүүстэй ойлголцож явах талаар нэлээн ярьсан. Тэр чинь гурван цаг гарангийн уулзалт болсон. Тэр вискиг нь хувааж уусан. Гол ярьсан зүйл ажил хэргийн зүйл ярьсан. Хэргийн материалаас харахад доод шатны дарга нартай тийм асуудал байсан юм байна гэж дараа нь бодсон. Тухайн үед талийгаач сэтгэл нь хөөрөөд шахаад согтоод байсан. Би ахын хоёр дүү одоо яваад амар, явчих гээд гуйсан. Танд юм байдаггүй юм уу гээд шахаад байсан. Хөргөгчөө уудалсан ус байхгүй байсан. Туслахаа явуулсан. Хэсэг байж байгаад нэлээн халаад яриа нь олшироод буцаад бичигтэй холбоотой гомдол санал ярих гээд байхаар нь Б.Л-г даргынхаа туслахыг жолоочийг дууд та хоёр одоо явчих би ядраад байна гэж Б.Л-д хоёр ч удаа хэлж байж утсаар ярьсан. Би Э.М-г танихгүй, өмнөх шүүх хуралдаан дээр харсан. Би тухайн үед туслах нь юм уу, жолооч нь ирж авч байгаа гэж бодсон. Энэ цаг хугацаанд манай туслах орж гараад байгаад байсан. Гэр бүлийн хүн маань бас утасдаад залгаад байсан. Нэлээн орой болоод 11 цаг өнгөрч байхад би энэ хоёрыг явчих гэсэн Э.М ирж байна гээд хоорондоо утсаар яриад байсан. Тэгэхээр нь би ярианаас татгалзаад ахын хоёр дүү явчихаарай гээд Б.Э-г гаргаж өгөөрэй гээд ард талын өрөөнд орсон. Ард талын өрөөнд ороод 10, 20 минут болоод гараад ирэхэд явсан байсан. Үүдний өрөө рүү орсон Б.Л, Б.Э-той зогсож байсан. Би тантай уулзмаар байна гэхээр нь сая зөндөө юм ярилаа гэхэд хувийн уулзаа байна гэсэн. Б.Л-н ээж М эгч бид хэд олон жил ажилласан. Ээжид ажил гээд ярьсан. Өөрөө нэлээн согтсон байсан. Ахын дүү яв гэсэн та юм задалдаггүй юм уу? гэсэн Б.Э-г юм байна уу? гэсэн виски байсан тэрнээс уугаагүй, аяганд хийгээд тавьсан. Б.Э-н өрөөнд ороод ширээ дээрх юмыг янзлаарай гэж хэлээд эргээд ороод ирэхэд Б.Л ширээ дэрлээд согтсон байсан. Тэгээд би өөрөө түрүүлж явахгүй бол болохгүй юм байна гээд Б.Э-г Б.Л-г хүргэж өгөөрэй гээд шөнийн 01 цаг болсон байсан тэгээд гэртээ харьсан. Маргааш өглөө 7 цаг 30 минут болж байхад туслах Б.Э над руу яриад ийм асуудал болсон байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа, прокуророос ирээд миний өрөөнд хэргийн газрын үзлэг хийсэн гэв.

Хохирогч Г.Ундрам шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би гурван охинтой, тэрний бага нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан. Ажил үйлсийнхээ тухайд болбол зохион байгуулах авьяастай манлайлагч, бас ч залуучуудын дунд юм хийгээд байна гэдэг нь харагдаж байсан. Яагаад тэгж хүүхдээ үнэлэх болов гэхээр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ордон ашиглалтад ороод нэг очсон. Бүх өрөөнүүд нь онгорхой хөндий хана байсан. Зургаан сар болоод ороход бол хүүхдийн дуу цангинасан бүх тоног төхөөрөмжөө тавьсан бас нэг байгууллагын төрхөндөө орчихсон байхаар нь за миний хүү бас нэг удирдах арга барилыг сурч эхэлж байгаа юм байна гэж ингэж дүгнэлт тавьсан. За гэр бүлийнхээ тухайд ямар эзэгтэй байсан бэ? гэхээр за энэ хүн ер нь ажил төрөл, ажил төрөл гээд яваад байна. Гэр орон нь ямархуу байдаг юм тэгээд нэг бүтэн сайн өдөр аав, ээж хоёр хүрээд ир гээд очсон их л сайхан инээд хөөр болсон хоолтой ундтай гэр орон цэвэрхэн байсан. За энэ хүүхэд ер нь бид хоёрыг ирнэ гэхээр ийм болчихлоо гээд гурав дахь өдөр үдийн унднаар яваад очиход яг тийм инээд хөөр цалгисан байсан.  Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр юу болсон бэ? гэхээр цагаан сар дөхсөн байсан. Гурав хоног бид нар дараалан банш хийсэн. Бүгд нийлээд баншаа хийдэг. Тэнд юу ярьсан гэхээр хүүхэд байхаас нь яриад өөрийн амьдрал, сурч байсан, нөхөртэйгөө танилцаж байсан гээд ярихгүй юм байхгүй бүх юмаа ярьж байсан. Хамгийн сүүлийн орой 02 сарын 17-ны орой өөрийнх нь баншийг хийж байсан чинь мах илүү гарсан чинь ээж би гурил нухаад нэмээд хийе, хаашдаа ажилтай гээд яваад байдаг энэ гурав жигнээд идэг гээд тусад нь бууж чимхэж тавьсан. Тэгж байхад нь чат ирсэн, ямар чат ирж байгаа юм гэсэн чинь бид хоёрт нуух юм байхгүй, нэг талаар ээж, охин хоёр, нэг талаараа найзууд байсан. Тэгээд юун мессеж чат ирж байгаа юм гэхэд Б.Лхагважаргалаас мессеж ирж байна. Тэр үед өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байсан. Засаг дарга Өвөрхангайгаас ирж байна маргааш би очно даргыгаа аваад нэг шил юм аваад ир гэж хэлж байна гэсэн. Тэгэхээр би тэгж хэлдэггүй юм нэг агентлагийн дарга аймгийн Засаг дарга дээр архи аваад орно гэсэн асуудал байхгүй за тийм юм байхгүй шүү, нөхөр минь гэж хэлсэн. Орой тэгж байж байгаад хүүхдүүдээ аваад нөхөр нь маргааш явах гэж байгаа гээд бүгдээрээ гэр рүүгээ явсан. Тэгээд хоёр хүүхдээ аваад явна гэсэн чинь өглөө над руу утасдаад ээж нөгөө хоёр чинь явсангүй, том нь уйлаад тэгээд больчихлоо гээд тэгж байна тэгээд за за гэсэн 10 цагийн үед над руу залгаад ээж та сүүгээ авсан юм уу гэхээр нь авсан гэсэн чинь цагаан сарын сүү авсан байсан. Та нэг цай хийгээд хуушуур хийгээд байж байгаач гэсэн. Би охиндоо хуушуур хийгээд цайг нь хийсэн. Тэгээд бүгдээрээ тойрч сууж байгаад үдийнхээ ундыг уусан. Миний хүү хоёр хүүхэдтэйгээ ирчихээд хоёр хүүхдээ манайд орхиод үдээс хойш хоёр гурван хуралтай. Засаг дарга ирсэн тэгээд Засаг даргатай онцгой комиссын хурал, хүүхдийн нэг юмны хуралтай тийм учраас би ачаалалтай байна та хоёр хүүхэд аваад байж бай гээд хоёр хүүхдээ надад орхисон. Тэгээд орхихдоо хоол ундаа идэж уучихаад ээж намайг ажилд хүргээд өг гэсэн би машинтайгаа хүргэж өгсөн. Ажил дээр хүргэж өгөхийн өмнө Спорт цогцолборын урд нэг тоглоомын дэлгүүр нээгдсэн байна гээд хоёр хүүхэддээ тоглоом аваад миний машины ард хийгээд хоёр хүүхдэд өгчихөөрэй сайхан хоол идчихлээ одоо охин нь ажилтай гээд ажлынхаа үүдэнд буугаад ажил руугаа орсон. Тэгээд бид хоёр есөн цаг хүртэл чат бичсэн. Хоёр хүүхэд нь гэр рүүгээ явна гээд байна одоо яах юм гэсэн чинь байлгаж бай би гэрээс очиж авна гэсэн. 9 цаг хүртэл надтай чаталж байгаад тэгээд таг болсон. Аймгийн Засаг дарга дээр орж уулзах гэж байна гэхээр Б.Л урьд нь ярьж байсан юм чинь аймгийн Засаг дарга дээр архидалт болж байна гэдгийг би зөн совингоороо мэдсэн. Тэгээд чи хурдан ир, наанаасаа гар гэж бичээд сүүлдээ утас нь холбогдохоо больсон, чат нь ч болохоо байсан. Би очуул очиж болох байсан. Аймгийн Засаг даргын өрөөнд арай тэгж аминд нь хүрнэ гэж надад тийм ухаан ороогүй. Эд нар тэгж байгаад хүрээд ирэх юм байгаа биз гэж бодоод хоёр хүүхэд нь манайд унтаж байгаа, өөрөө гэр рүүгээ явсан юм болов уу? гэж бодохоос хүн тийм асуудал үүслээ гэж боддоггүй юм байна. Тэгэхээр би энэ дээр үнэхээр гомдолтой байна. Яагаад гэхээр өмнө нь миний охиныг хоёр гурван зүйл дээр хэлсэн. Миний охин бол тэгж намчирхаж улс төрждөггүй. Маш ажил хэрэгч манлайлагч, удирдагч охин байсан. Би охиноороо бахархдаг. Яагаад гэхээр өнөөдөр бид хоёр гаргасан байсан болохоос түмний хүүхэд байсан байна гэдэг нь тухайн үеийн арга хэмжээний үеэр мэдрэгдэж байсан. Одоо ч гэсэн мэдрэгдэж байна. Одоо ч гэсэн Монголын ард түмэн шүүх хурлын шийдвэр яаж гарах нь вэ? гээд хараад байж байгаа. Яагаад тэнд ийм зүйл болсон гэхээр хоёр удаагийн хурал дээр миний охин босож микрофон авч хэлсэн байгаа, юу гэж хэлсэн бэ? гэхээр дарга нараа та нар залуучуудыг ингэж улс төржүүлж талцуулдгаа болио Алтайн залуучууд Алтайг хөгжүүлнэ гэж хоёр удаа хэлснийг нэлээн хариуцлагатай хүн надад хэлсэн ... Хэрэгт хамааралтай болохоор нь ярьж байна. Хэрэгт хамааралтай учраас эх хүний хувьд хэлж байна. Хоёр удаа тэгж хэлсэн гэж байгаа. Тэгээд арай л юм руу хурц ороод байна охиндоо хэлээрэй гэж байсан. Би охиндоо чи хамаагүй юм ярихгүй шүү  гэхэд ээж та юундаа ингэж яриад байгаа юм, Алтайг Алтайн залуучууд хөгжүүлэхээс өөр хэн ирж хөгжүүлэх үү, хөгжүүлэхгүй шүү дээ. Та энэ юман дээр ингэж ярихаар яах юм үзэл бодол нийлэхгүй байна гэж шүүмжилж байсан. Миний охин бол тэгээд архи дарс уугаад алингаа алдаад явж байдаг хүүхэд бол биш. Найз нөхдүүд нь ч, ах дүүс нар ч мэднэ. Энийг би цаанаасаа бас нэлээн өндрөөс шидсэн чулуу гэж бодож байна. Эцэстээ энэ хүмүүс ч хомрогдоод бид нар эх үрийн хагацал үзчихээд ингээд байж байна. Энэ юун дээрээс болж байгаа вэ гэхээр өнөөдөр хүнд хүн чанар хэрэгтэй байгаа байхгүй юу. Хүн хүнээ хайрлагддаг байх ёстой. Тийм учраас бүхэл бүтэн аймгийн Засаг даргын өрөөнд нэг агентлагийнх нь дарга нь уначихаад байхад би хорин минут цаад талын өрөөнд эмээ уугаад сууж байсан гэдэг чинь ер нь юу гэсэн үг юм бэ?. Хоёрдугаарт тэр гарч яваа найз нь гэж яваад байгаа Б.Л-д маш их гомдож байна. Найз найз гэж явж байгаад аминд нь хүрчихлээ. Тэгэхээр найз гэдэг чинь аливаа юмнаас хамгаалах болохоос биш аминд нь хүрдэг хүн байх уу. Би Э.М-д бас гомдож байгаа. Бүхэл бүтэн албанд нь хариуцаж энэ хоёр хоёулаа л миний охиныг байгууллагын дарга болоход хоолонд хүрч ингэж ажилд орсон улсууд гэж ойлгодог. Тэгэхээр эдний хамт олон үнэхээр сайн ажиллаж байсан уу? гэхээр гар сэтгэл нийлээд ажиллаж байсан. Тэгэхдээ яагаад тэр хүн унасан байж байхад эмч дуудаад үзүүлье гэж эд нар санадаггүй юм. Яагаад хамгийн сүүлд нь гарсан мөртлөө Б.Л тэнд унасныг нь яагаад мэддэггүй юм, яагаад тэн дээр хүн унасан байхад Засаг дарга нь эмч дуудаад үзүүлье гэж хэлдэггүй юм. Энэ дээр бол маш их сонин байдалтай байгаа. Яагаад өнөөдөр аймгийн Засаг даргын өрөөнөөс тал шил виски гаргаад ирсэн байхад тэрийг шинжилгээнд аваад дотор нь юу байсан гэдгийг гаргаж ирдэггүй юм. Энэ бас асуудал байгаа юм. Би үнэндээ ёстой голоо тасартал гомдож байгаа учраас би энэ дээр хэлэх ёстой гэж бодоод энийг хэлж байна. Энэ хэрэгтэй холбоогүй гэж би энийг ойлгохгүй. Яагаад вэ? гэхээр би эх хүн учраас  миний хүүхдийн амь насны асуудал яригдаж байгаа учраас хэлэх ёстой л гэж ойлгож байна. Шүүгч нар ингэж ойлгоно биз. Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр үнэхээр энэ нэг муухай намын талцал, Алтайд битгий хэл Монгол Улсад хүн хүнээ хүндэтгэх, хайрлах сануулгыг өглөө гэж ойлгож байна. Миний охин бол манлайлагч, удирдагч,  надад ч миний гурван хүүхэд дотроосоо сор байсан. Аймгийн залуучууд дотроосоо сор байсан. Улсын хэмжээндээ ч нэр нь гарчихсан ийм л хүүхэд байсан. Тийм учраас би үнэхээрийн харамсаж байна. Энэ дээр үнэхээр 2 жил 9 сар болоход үнэндээ хэцүү байлаа. Эрүүл мэндийн хувьд хэцүү байна. Эцэг нь одоо хоёр удаа криз өгсөн. Энэ чинь бас хүний хувийн амьдралд маш их өөрчлөлт орж байна. Тэгээд энэ байдлыг ийм хэмжээнд хүргээд энэ хэмжээнд удаагаад байна гэдэг юмыг шүүхэд би гомдол гаргасан. Шүүгчдээс би татгалзаагүй. Энэ ажил чинь удаашраад байна шүү гэдгийг нь л хэлснээс биш энэ дээр нэг их буруудаад байх юм байхгүй байх гэж бодож байна. Тэгээд ирэхээр үнэн зөв шийдээсэй ганцхан үнэн байдаг шүү. Тэнгэрт л ганц үнэн байдаг, үхэх нь үнэн, төрх нь үнэн. Би эхэндээ ч хуулийн байгууллагадаа итгэж байсан, одоо ч итгэж байгаа, гарах шийдвэрт нь ч итгэж байна. Ийм л юмыг хэлье. Надад өөрөөр хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ц.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Би хуулийн мэдлэггүй болохоор гэм буруутай гэж хэлж мэдэхгүй байна. Шүүгдэгч Б.Л, В.Р, Э.М нарт холбогдох хэрэгт шүүгдэгч нарыг гэм буруутай гэж өөрийн зүгээс үзэж байна. В.Р, Б.Л, талийгаач Б нар нь ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэж биеэ авч явах чадваргүй нэгнийгээ эцэг, эх болон гэр бүлийн хүмүүст хүлээлгэж өгөөгүй. Ажлын цаг дууссан байхад жолооч биш мэргэжилтнээ дуудаж хаана хүргэж өгөх, хэнд хүлээлгэж өгөх, гэрт нь хүн байхгүй гэдгийг мэдсээр байж ээжийнх нь утсыг Э.М-д өгөөгүй буруутай гэж үзэж байна. Тэгээд В.Р даргын хувьд доогуур албан тушаалтай хүмүүсээ архи ууя гэхэд нь болиулах байтал эмэгтэй хүмүүстэй архи уугаад биеэ авч явж чадахгүй байгааг мэдсээр байж өөрийн биеэр гэрт нь хүргэж өгч болоогүй юм уу. Тэгээд шүүгдэгч Э.М нь эрүүл байсан байж жолооч болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй, өөрөө очиж аваад гэрийг нь мэдэхгүй, тэр олон цаг машиндаа авч явж байхаар Захиргаа руу ороод Б.Л-г сэрээж аваад хоёуланг нь гэрт нь хүргээд өгч болоогүй юм болов уу. Нөгөө талаас нь үзэхээр Э.М нь буруугүй ч юм шиг зүгээр гэртээ байж байгаа хүнийг дуудаад даргаа аваад яв гэхэд нь авч яваад өөрөө ар гэрийнхнийх нь утсыг мэдэхгүй болохоор арай ийм зүйл болно гэж бодоогүй ороод гараад ирэхэд нь ийм зүйл болсон байна гэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн тухайн баримтат мэдээллийн нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай болон хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлсний үндсэн дээр хэргийн талаарх дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж дүгнэв. Үүнд:

1. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн засаг даргын тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнд 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга,  амь хохирогч С.Б, ахлах мэргэжилтэн Б.Л нарын авч ирсэн согтууруулах ундааны зүйлийг тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан В.Р, С.Б, Б.Л нар хэрэглэсэн болох нь:    

Шүүгдэгч В.Р-н шүүх хуралдаанд өгсөн “...Тэр өдөр нэлээн ачаалалтай байсан. Би тэр хүүхдийн байгууллагын хурал 5 цаг 30 минутаас 06 цаг 30 минутын хооронд болсон, гарч ирээд үүдэн дээр би энэ хоёртой тааралдсан. Тантай уулзах шаардлагатай байна гэхээр нь өнөөдөр нэлээн ачаалалтай байна дараа уулзъя гэж хэлээд орсон. Дараа нь аймгийн онцгой комиссын хурал, Тамгын газрын хурал хийгээд 07 цагаас хойш энэ хоёр над руу хоёр хоёр удаа мессеж бичсэн. Тухайн үед хариу өгч чадаагүй, 9 цаг өнгөрөөд манай туслах бас албаны утсаар дарга байна уу гээд асуугаад байна гэхээр нь тухайн үед би хүн үүднээс бодсон. 2016 онд намайг Монгол Ардын намын дарга байхад талийгаач, Б.Л хоёр миний удирдлагад ажиллаж байсан залуучууд, би тухайн үед хамт ажиллаж байсан болохоор арай ойр дотно байдаг. Байн байн утасдаад байхаар нь тэр асуудлаар ярих байх учрыг нь ойлгуулаад ойлголцъё гээд завсраар нь залгасан санагдаж байна. 09 цаг хагасын үед үүдэнд ирээд сууж байна гээд туслах хэлээд байсан. Тэгээд дарга нартаа уулзаж байгаад 09 цаг 40 минутын үед дарга нараа явуулаад энэ хоёртой уулзсан, орж ирээд 30-аад минут албан ажил яриагүй, өмнө нь ажиллаж байсан, хамт ажиллаж байсан асуудлуудаа яриад тойруулаад байсан. Би ойлгосон. Ийм байдал болсон гэдгийг ойлгуулж тухайн үед хэлсэн. 20, 30 минут болсны дараа талийгаач таныг Засаг дарга болсноос хойш уулзаагүй гээд виски, чихэр хоёр гаргаж ирсэн. Би эхэндээ 5, 6 минут татгалзсан. Яагаад гэхээр би урд өдөр нь 12 цаг болж байхад ирсэн, бүтэн өдөр ажилласан байсан учраас бие ядрангуй байсан. Тэгээд ах нь ууж идмээргүй байна, тэгээд Засгийн газраас өндөржүүлэн бэлэн байдал зарласан гээд ярьж байсан чинь хоорондын асуудлын учрыг нь олоод өгөөч би таны доод талын хүмүүстэй ойлголцож чадахгүй байна. Манайх сүүл рүү байр эзэлсэн байна гэсэн. Тэгээд энэ хоёртой ажиллаж байсан учраас итгээд задалчих гээд энэ хүмүүстэй ойлголцож явах талаар нэлээн ярьсан. Тэр чинь гурван цаг гарангийн уулзалт болсон. Тэр вискиг нь хувааж уусан. Гол ярьсан зүйл ажил хэргийн зүйл ярьсан. Хэргийн материалаас харахад доод шатны дарга нартай тийм асуудал байсан юм байна гэж дараа нь бодсон. Тухайн үед талийгаач сэтгэл нь хөөрөөд шахаад согтоод байсан. Би ахын хоёр дүү одоо яваад амар, явчих гээд гуйсан. Танд юм байдаггүй юм уу гээд шахаад байсан. Хөргөгчөө уудалсан ус байхгүй байсан. Туслахаа явуулсан. Хэсэг байж байгаад нэлээн халаад яриа нь олшироод буцаад бичигтэй холбоотой гомдол санал ярих гээд байхаар нь Б.Л-г даргынхаа туслахыг, жолоочийг дууд та хоёр одоо явчих би ядраад байна гэж Б.Л-д хоёр ч удаа хэлж байж утсаар ярьсан. Би Э.М-г танихгүй, өмнөх шүүх хуралдаан дээр харсан. Би тухайн үед туслах нь юм уу, жолооч нь ирж авч байгаа гэж бодсон. Энэ цаг хугацаанд манай туслах орж гараад байгаад байсан. Гэр бүлийн хүн маань бас утасдаад залгаад байсан. Нэлээн орой болоод 11 цаг өнгөрч байхад би энэ хоёрыг явчих гэсэн Э.М ирж байна гээд хоорондоо утсаар яриад байсан. Тэгэхээр нь би ярианаас татгалзаад ахын хоёр дүү явчихаарай гээд Б.Э-г гаргаж өгөөрэй гээд ард талын өрөөнд орсон. Ард талын өрөөнд ороод 10, 20 минут болоод гараад ирэхэд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Л-н шүүх хуралдаанд өгсөн “...Нарийн бичиг залуу нь хүнтэй байна түр байж бай, та хоёрыг түр хүлээж бай гэсэн гэж хэлсэн. Тэгээд удаагүй байж байсан чинь Засаг даргын өрөөнөөс хоёр дарга гарч ирсэн. Хэн байсан гэдгийг нь одоо санахгүй байна. Одоо та хоёр орж болно гэхээр нь орсон. Бид хоёр ороод араас нь нарийн бичиг орж ирээд бид хоёрт цай хийж өгсөн. Тэгээд ерөнхийдөө Засаг дарга, манай дарга хоёрын хооронд яриа өрнөсөн. Засаг дарга Солонгос яваад ирсэн юм билээ. Тэгээд дундуур нь нэг дарга орж ирсэн, Э дарга орж ирж юм танилцуулсан тэгээд хоорондоо манай талийгаач дарга эд нар хоорондоо санал бодлоо солилцоод 2020 оны орон нутгийн  сонгуулийн талаар ярилцсан. Орон нутгийн сонгуулиар Оргил багаас нэр дэвшмээр байна гээд манай талийгаач дарга тэр үед нэг сургалт эхлүүлж байсан. Сургалтын төв байгуулмаар байна. Тэр талаар дэмжээд өгөөч гэдэг асуудлуудыг яриад тэгээд дарга нэг шил виски авчирсан юм задалж болох уу гээд эхлээд чихрээ гаргаж өгсөн. Тэгээд задалж болох уу? гэсэн чинь Засаг дарга манай өрөөнд хундага байхгүй гэсэн. Тэгэхэд манай талийгаач дарга энэ цайны аяганд болох юм байна гээд намайг хундагал гэсэн. Би хундагалсан чинь чи их, бага хийгээд байна би өөрөө хундагална гээд өөрөө хундагалсан. Тэгээд тэр вискиг уусан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Э.М-н шүүх хуралдаанд өгсөн “... 02 дугаар сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад Б.Л яриад дарга бид хоёрыг хүргээд өгөөч гэсэн, одоо юу гэхэд бэлэн болохоороо залгая хүргээд өгөөрэй гэсэн. Тэгээд 11 цаг нэлээн өнгөрөөд 11 цаг 30 минутын үед залгаад одоо хүргээд өг гэсэн ... нэлээн залгуулж байгаад утсаа авснаа чи машинаа хаана тавьсан бэ гэхээр нь урд талын үүдэнд тавьсан гэсэн чинь хойд талд нь тавиад ороод ир гэсэн. Машинаа хойгуур нь тойруулж ард талын хаалга дээр нь тавиад хоёр давхарт нь гараад бас нэлээн залгуулж байж утсаа аваад Засаг даргын өрөөний үүдэнд нь Б.Э, Б.Л хоёртой таарсан чинь даргыг ороод аваадах гэсэн. Яасан юм бэ? гэсэн чинь тасарсан гэсэн. Тэгээд тэндээс Б.Э бид хоёр авч гараад Б.Л цүнхийг нь аваад гараад ирэх байх гээд нэлээн хүлээсэн чинь Б.Л гарч ирээгүй ... Согтолттой болохоор урд талдаа камертай юм болов уу? гэж бодоод ард очиж зогссон ... Б.Л зүгээр юм яриад байсан, дарга хаана байгаа юм гэхэд энд тасарсан байгаа гэсэн. Бид хоёр хоорондоо өөр юм яриагүй ...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Б.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...талийгаач С.Б, Б.Л нар 8, 9 цагийн үед аймгийн Засаг даргын өрөөнд орж ирсэн байх ... Намайг ороход нэг шил виски байсан ... Намайг дэлгүүр явуулж ус, ундаа авч ирүүлсэн ... 9 өнгөрсөн байсан ... манай өрөө Засаг даргын өрөөний яг үүдэнд байдаг ... Болж байгаа яриа сонсогдох боломжтой ... Тухайн үед хоорондоо янз бүрийн байдлаар хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй ... Хоорондоо ярилцаж байгаа зүйл бол сонсогдохгүй, чанга дуугарч ярих юм бол сонсогдоно ... Надаар шилэн цайны аяга байдаг, тийм аяга авахуулсан ... Гурван аяга авахуулсан ... Дуудахаар нь орсон, 3-4 орсон байх ... Сүүлд ороход гурвуулаа нэлээн уусан байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/, 

Гэрч П.Гантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 11 цаг өнгөрч байхад өөрийн эгч Ц-н том хүүтэй хамт манай дэлгүүрт орж ирээд өөрийнхөө 2 хүүхэддээ авч байгаа гээд 24.000 төгрөгийн үнэтэй тобот гэх тоглоом авч тооцоогоо бэлнээр хийсэн. Тэгээд өдөр 14 цаг өнгөрч байхад С.Б нь ажлынхаа газрын гишгээ доголон эмэгтэйтэй хамт орж ирээд 75.000 төгрөгийн үнэтэй, цэнхэр хайрцагтай Валентайнс гэх виски 1 ширхэг, 26.000 төгрөгийн үнэтэй Мерси шоколад 1 ширхэг, 500 төгрөгийн үнэтэй бор судалтай тор 1 ширхгийг авч нийт тооцоо нь 101.500 төгрөг болсон. С.Б нь хэлэхдээ 2 хоногийн дараа би таньд мөнгийг нь өгье гэж хэлээд тус бараагаа зээлээр аваад явсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ 39-42/,

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ63-69/,

Аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн бичиглэлтэй 1 ширхэг цагаан өнгийн дискенд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ147-171/,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан JACK DANIELS, BALLANTINES нэртэй вискиний 2 ширхэг шил, хайрцгийн хамт,  

Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан JACK DANIELS нэртэй вискиний шилэнд байх шингэнийг хуванцар саванд хийж шинжилгээнд хүргүүлсний дагуу хийгдсэн шинжээч Б.Цогбаярын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1480 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шингэн нь 75 мл хэмжээтэй шаргал өнгөтэй, спиртлэг үнэртэй, тасалгааны температур дахь хугарлын илтгэгчийн үзүүлэлт нь 1,353, уусмалын орчин нь сул хүчиллэг шинж чанартай, 37% этилийн спирт агуулсан согтууруулах ундааны зүйл байна. Этилийн спирт нь зөвхөн хүнсний зориулалтаар ашиглагддаг болно. Хүчтэй хүчил, шүлт, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй” гэсэн дүгнэлт /2-р ХХ232-233/,

Амь хохирогч согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсныг нотлох “...Талийгаачийн цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороо, Б.Ганзориг, Т.Алтайбаатар нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 559 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р ХХ201-207/,

Б.Л 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1,02 % согтолтын зэрэгтэй байсныг нотлох драгер үлээлгэсэн тэмдэглэл /3-р ХХ80/,

В.Р-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ80-83/, Б.Л-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт /1-р ХХ84-87/, амь хохирогч С.Б-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ88-91/, Б.Э-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ92-93/, Э.М-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ94-99/ зэргээр тогтоогдож байна.

2. Амь хохирогч С.Б-г шүүгдэгч Б.Л-н дуудсанаар шүүгдэгч Э.М Засаг даргын тамгын газрын байранд ирж, 00 цаг 07 минутад Засаг даргын албан өрөөнөөс үүрч гаран өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суулган авч явсан байдал нь:

Шүүгдэгч В.Р-н шүүх хуралдаанд өгсөн “...Нэлээн орой болоод 11 цаг өнгөрч байхад би энэ хоёрыг явчих гэсэн Э.М ирж байна гээд хоорондоо утсаар яриад байсан. Тэгэхээр нь би ярианаас татгалзаад ахын хоёр дүү явчихаарай гээд Б.Э-г гаргаж өгөөрэй гээд ард талын өрөөнд орсон. Ард талын өрөөнд ороод 10, 20 минут болоод гараад ирэхэд явсан байсан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Л-н шүүх хуралдаанд өгсөн “...Вискигээ уугаад нэлээн халаад би ярианд нээх оролцоогүй, Засаг дарга, манай дарга хоёр хоорондоо нэлээн олон асуудлын талаар ярилцсан. Тэгээд нэг мэдсэн виски нь ихэнх талдаа ороод дуусах гэж байсан. Би нэлээн муудсан байсан. Тэгээд Э.М руу ирээд аваач гээд залгасан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Э.М-н шүүх хуралдаанд өгсөн “...11 цаг 30 минутын үед залгаад одоо хүргээд өг гэсэн. Тэгэхээр нь би машинаа асааж аваад Тамгын газрын урд талын үүдэн дээр нь машинаа тавиад залгасан утсаа авахгүй болохоор нь хоёр давхарт гараад залгасан чинь утсаа авахгүй нэлээн залгуулж байгаад утсаа авснаа чи машинаа хаана тавьсан бэ гэхээр нь урд талын үүдэнд тавьсан гэсэн чинь хойд талд нь тавиад ороод ир гэсэн. Машинаа хойгуур нь тойруулж ард талын хаалга дээр нь тавиад хоёр давхарт нь гараад бас нэлээн залгуулж байж утсаа аваад Засаг даргын өрөөний үүдэнд нь Б.Э, Б.Л хоёртой таарсан чинь даргыг ороод аваадах гэсэн. Яасан юм бэ? гэсэн чинь тасарсан гэсэн. Тэгээд тэндээс Б.Э бид хоёр авч гараад Б.Л цүнхийг нь аваад гараад ирэх байх гээд нэлээн хүлээсэн чинь Б.Л гарч ирээгүй. Б.Э бид хоёр хамт тамхи татсаны дараа Б.Э орчихоод ирье гээд орсон. Би гадаа нь Б.Л руу залгаад хүлээгээд байсан чинь утсаа авахгүй байсан. Би хүн дуудаад гараад явсан учраас эхнэртээ ийм зүйл боллоо гэдгээ хэлэх хэрэгтэй байх гээд гэртээ очиж эхнэртэйгээ уулзчихаад эргээд ажлын гадаа, Тамгын газрын гадаа зөндөө удаан хүлээсэн. Хар өнгийн экстрал машин Тамгын газрын ард талын хашаанд байгаад байсан. Нэлээн хүлээж байгаад талийгаачийн гэрийнх нь тэрүүгээр очсон. Гэр нь гэрэлтэй байна уу гэж очсон. Тэгээд 3 цагийн үед гэр рүүгээ бие засахаар орсон, байж байгаад 3 цаг 40 минутын үед гарч ирэхэд ийм зүйл болсон... Согтолттой болохоор урд талдаа камертай юм болов уу? гэж бодоод ард очиж зогссон ... Б.Л зүгээр юм яриад байсан, дарга хаана байгаа юм гэхэд энд тасарсан байгаа гэсэн. Бид хоёр хоорондоо өөр юм яриагүй ... гэрийнх нь гадаа машинтай очоод гэрэлтэй байна уу гэж харсан ... Хүн байгаа юм болов уу? гэж очсон, өөрт нь цүнх түлхүүр байхгүй байсан. Би ардаас Б.Л-г цүнх, түлхүүрийг нь аваад гараад ирнэ гэсэн бодолтой гадаа нь хүлээгээд байсан ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Э-н шүүх хуралдаанд өгсөн “...Эхлээд намайг Засаг дарга дуудаад ороход ширээн дээр нэлээн муудсан сууж байсан. Б.Л нь жолооч ирсэн оруулаад ир гээд буцаад ороход сандлын хажуу тийшээ унасан байсан ... Газар унасан байсан... Дээшээ харсан байсан байх, ямар ч байсан сандлыг нь холдуулж байгаад өргөсөн ... гаднаас орж ирсэн хүн Б.Л-н дуудсанаар 12 цаг өнгөрч байхад орж ирсэн байх ... Намайг эхлээд ороход Засаг дарга энэ 2 нэлээн халсан байна хүргээд өг гэхэд Б.Л би жолооч дуудсан жолооч ирж байгаа оруулаад ир гэсэн ... Э.М-г оруулж ирэхэд өрөөнд Б.Л ганцаараа байсан ... В.Р дарга байхгүй байсан, арын өрөөндөө орсон байсан байх ... Их уусан байна гэсэн зүйл яриад аваад гарсан ... Тухайн үед талийгаачийг авч гарахдаа хаалга, хананд цохиж гэмтэл учруулсан зүйл  байхгүй, би ард нь цувыг нь бариад явж байсан, шат руу буухаас өмнө нэг унах гээд байна ардаас нь өргөөд өгөөч гэсэн ... Талийгаачийн хувцсыг би өөрөө аваад гарсан ... хувцас нь хажууд нь байхаар нь цувыг нь л авсан ... Э.М-г үүрээд явж байхад амандаа үглээд байсан ... Зүгээр үглээд байсан ... Амь хохирогч тухайн Засаг даргын өрөөнд байхдаа миний хувьд бол амьд байсан ... Талийгаачийг аваад гарахад тэнд эвдэрсэн, ширээний хөл хугарсан, хоорондоо зодолдсон ч юм уу, талийгаачийн бие дээр шарх сорви үүсэн нөхцөл байдал байгаагүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Д-н шүүх хуралдаанд өгсөн “...шөнө Э.М гэдэг хүн орж ирсэн ... Хойд хаалгаар 12 цаг өнгөрч байхад орж ирсэн ... Талийгаачийг үүрч гарч ирсэн ... Хойд хаалгаар гарсан ... Машин нь хойно байсан... ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч З.М-н мөрдөн байцаалтад өгсөн “... Манай нөхөр М Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт Сургалт хариуцсан ажилтан хийдэг юм. Өчигдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой гэртээ байхад орой 22 цагийн үед М-н ажлынх нь Л залгаад дарга бид хоёрыг Захиргаанаас аваад гэрт хүргээд өг, бэлэн болохоороо хэлье гэж ярьсан. Тэгээд 23 цагийн үед Л дахин залгаад одоо хүрээд ир гэж дуудсан. М өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаартай Приус-20 маркын машинаа унаад гарсан. Би гэртээ хоёр хүүхэдтэйгээ үлдсэн юм. Шөнө 00 цаг 30 минутын үед М ирээд Би согтуу хүн аваад ирлээ гэхээр нь би хэн юм бэ гэхэд дарга архи уучихсан, их согтуу байна, гэрт нь оруулах гэсэн чинь хүн байхгүй, гэрийнх нь түлхүүр байхгүй байх шиг байна, нөхөр нь хот явсан гэсэн гэхээр нь Л хааччихсан юм гэхэд гарч ирж суулгачихаад гарч ирсэнгүй гэхээр нь согтуу юм бол эрүүлжүүлэхэд нь өгөөч гэхэд дарга хүний нэр хүндэд болохгүй шүү дээ гэсэн. Би тэгвэл гэртээ оруулж, амруулаач гэхэд би даахгүй байна гэж байсан. Тэгээд М буцаж гараад Л-г олохоор явсан. Би энэ хооронд унтсан байсан ба М орж гараад яваад байсан. Би нэг сэрээд наад хүн чинь даарчих вий гэхэд М ногоон дээл аваад гарсан. М гарч эргэж тойроод машинаа асаагаад байсан. Шөнө 04 цаг болох гэж байхад М намайг сэрээгээд сая гарч харсан чинь дарга сонин болчихлоо гэхээр нь гарч харахад машины арын суудал дээр Б хэвтчихсэн байрлалтай дээлээр хучсан байсан ба амьсгалыг нь үзэхэд амьсгалахгүй, судас нь цохилохгүй байсан. Тэгээд би эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ67-68/,

Гэрч Б.Д-н мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цагаас Засаг даргын тамгын газрын жижүүрийн ээлж хүлээн авч, жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн юм...Би ч орж гараад явж байсан юм. 00 цаг 20 минутын үед байх би граш луу орчихоод гараад ирэхэд тамгын газрын хойд талын хаалган дээр саарал өнгийн приус-20 маркын машин ирчихсэн байсан ба дотогш ороход удалгүй хоёр давхраас нэг залуу нэг эмэгтэй хүн үүрчихсэн, нөгөө эмэгтэй нь ухаангүй бололтой байсан ба Засаг даргын туслах Э хамт бууж ирээд хойд хаалгаар гараад явсан. Удалгүй Э орж ирээд дээшээ шатаар гарч явсан. Удалгүй Э буцаж бууж ирээд гарч машинаа асаачихлаа, Засаг дарга одоо гарч ирэх гэж байна гээд дээшээ гарсан. Тэгээд Засаг даргын хамт бууж ирээд гараад явсан. Энэ үед цаг 01 цаг 30 минут болж байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ99-101/,

Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “... 21 цагийн үед байх тэд нарыг гарч явсны дараа Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга Б, ахлах мэргэжилтэн Л нар гаднаас дарга дээр орсон. Тэр хэд нэлээн удаан ярьж суусан ба Засаг дарга намайг дуудаад ус ундаа гаднаас авахуулсан. Тэгээд би ус ундаа авирч өгчихөөд өрөөгөөр орж гараад явж байхад тэр хоёр эмэгтэй авч ирсэн бололтой нэг шил виски архи гаргачихсан хувааж ууцгааж байсан. Миний харснаар ширээн дээр нэг шил виски архи байсан. ...намайг нэг ороход Хүүхэд залуучуудын газрын дарга Б нэлээн согтчихсон сууж байсан. Хамт байсан Л нь утсаараа гэртээ хүргүүлэх жолооч дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан. 00 цаг өнгөрч байхад намайг даргын өрөөнд ороход Б сууж байсан сандлынхаа хажууд газар хэвтэж байхад нь ажлынх нь газрын бололтой нэг залуу ирээд Б-г авч гарсан. Энэ үед Л хажууд нь сууж байсан, Засаг дарга амралтынхаа өрөөнд орчихсон байсан. Б тухайн үед маш их согтолттой хөл дээрээ зогсож чадахгүй болохоор тэр залуу үүрээд авч гарсан. Би хамт гаргалцаж өгч машинд суулгасан ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ242-244/,

Шүүгдэгч Э.М-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р ХХ188-191/,

Аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн бичиглэлтэй 1 ширхэг цагаан өнгийн дискенд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ147-171/ зэргээр тогтоогдож байна.

3.  Амь хохирогч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж  нас барсан болох нь:

Гэрч Т.Г-н “Би 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 103-н тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байсан ба 2020 оны 02 дугаар сарын 19-ний 04 цаг 05 минутад ****** гэсэн дугаараас “Хөгжил хорооллын **** тоот, хэрэг гарчихлаа, хүн үхчихлээ” гэсэн утга бүхий дуудлага өгсөн байсан. Мөн тухайн дуудлагаас өмнө нь би “Найрамдлын хорооны **** тоотод 70 настай эмэгтэй хүний даралт багасаад пульс өндөр” гэсэн дуудлагаар яваад тухайн айлд байхад манай ажлын 103-аас над руу залгаад “Яаралтай дуудлага ирсэн” гэж хэлсэн бөгөөд нөгөө эмэгтэйг аваад эмнэлэгт ирээд яаралтай тусламжийн тасаг руу оруулаад шууд буцаад Хөгжил хорооллын дуудлага руу гарсан юм. Тухайн дуудлагад очиход эргүүлийн бололтой хоёр цагдаа саарал өнгөтэй Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хамгаалалтад авсан байсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан. Намайг дөхөж очиход хамгаалалт авсан цагдаа Prius машины зүүн талын хойд хаалгыг нээж өгсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн арын суудалд 30 орчим насны эмэгтэй хүн, толгой нь машины зүүн тал руу чиглэж, биеийн баруун талаараа буюу суудлын ар руу харсан байдалтай хэвтэж байсан ба амин үзүүлэлтүүдийг шалгахад нойл зааж байсан. Хүүхэн харааг нь жижиг гар чийдэн тусгаж шалгахад хоёр талд жигд өргөссөн байсан. Чагнуураар зүрхийг нь чагнахад зүрх нь зогссон ба тухайн хүний бие нь хөшөөгүй. Мөн биеийн температур багассан байсан. Яг хэзээ нас барсан талаар хэлж мэдэхгүй юм... Намайг тухайн дуудлагад очоод үзлэг хийж байхад машин асаалттай байсан ба машин дотор дулаахан байсан...” гэсэн мэдүүлэг /2-р ХХ71-73/,

Шинжээч Т.Амартүвшингийн “... Талийгаачийн хувьд 103-н эмч ирж үзэхэд амин үзүүлэлтүүд нойл зааж байсан. Хүүхэн харааг гар чийдэн тусгаж шалгахад 2 талд жигд өргөссөн, чагнуураар зүрхийг чагнахад зүрх зогссон байсан ба  тухайн хүний бие нь хөшөөгүй, мөн биеийн температур багассан гэж мэдүүлсэн нь талийгаач нас бараад удаагүй байсныг илтгэнэ. 103-ын эмчийн үзлэгээс харахад бол талийгаач нас бараад удаагүй, нас барсны баттай шинж тэмдгүүд илрээгүй байсан нь нас бараад удаагүй байсан гэж ойлгож болно. Нас бараад удаагүй гэдэг шинж тэмдэг бол 1-2 цаг гэж ойлгож болно. 103-ын эмч талийгаачийг нас барснаас хойш ямар хугацааны дараа ирсэн гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Энэ нь онолын хувьд үхлийн шинж тэмдгийн болзошгүй ангилалд хамаарч байгаа юм. Баттай шинжээр нас барсан хугацааг бол нарийвчлан тогтоодог, энэ нь цогцосны хөрөлт, цогцосны толбо, булчингийн хөшилт зэргээр нас барсан хугацааг нарийвчлан тогтоодог. Бид бол хавтаст хэргийн материалаар дүгнэлтийг гаргасан. Анхны шинжилгээ хийсэн бүрэлдэхүүн бол 2020.02.20-ны өдрийн 17 цаг 35 минутанд талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж тогтоосныг дүгнэлтэнд тусгаж өгсөн... Энэ цус хуралт гэмтэл нь хэмжээний хувьд жижиг, цаашаа зүсэхэд гүн биш, хуйхны бүх давхаргыг хамраагүй байдал нь гэмлийн зэргийн журамд зааснаар биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй зулгаралт, цус хуралтыг хамааруулж үздэг учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь заалтанд хамаарч байгаа юм аа. Үүнийг давтан дүгнэлтийн 1 дэх хэсэгт тодорхой хариулсан байгаа... Талийгаачийн зөвхөн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдсоноос биш, гавлын яс болон тархины эдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй ээ, тийм учраас хурхирах шинжийг тархины гэмтэлтэй холбож үзэх боломжгүй юм аа. Хурхирах шинж бол анагаахын хувьд тархи гэмтэлтэй үед, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж унтаа байдалд орж хурхирч болно. Мөн энгийн тохиолдолд эрүүл боловч хурхирч унтдаг хүмүүс байдаг ... Талийгаач нь 103-ын эмчийн үзлэгээр бол болзошгүй шинж тэмдэгт хамаарч байна аа гэж дээр хариулсан. Иймд 103-ын эмч ирэхэд талийгаач нас барсан байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлэх, амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудал яригдахгүй ... эд эсийн шинжилгээгээр батлагдаж байгаа, уушигны бүх гуурсанцар, нарийн гуурсанцруудад ходоодны агууламж буюу гадны биет илэрсэн, эд эсийн шинжилгээ бол микро түвшинд онош гаргадаг, ийм учраас тэр уушигны гуурсанцар, нарийн гуурсанцар хүртэл ходоодны агууламжийг гаднаас нь цутгах боломжгүй юм аа. Бидний шинжлэх ухаан талаас нь тайлбарласан хариулт нь энэ бөгөөд энгийн үгээр  тайлбарлавал  талийгаач өөрөө ходоодны агууламж буюу  бөөлжсөндөө хахаж, амьсгал бүтэлтэд орж нас барсан гэж ойлгоно” гэсэн мэдүүлэг /4-р ХХ175-176/,

Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ30-32/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч О.Болороо, Б.Ганзориг, Т.Алтайбаатар нарын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 559 дугаартай “...1. Талийгаач С.Б-н цогцост дагзны зүүн хэсгийн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач С.Б-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй.

4. Талийгаач нь жирэмсэн биш байна.

5. 6. Талийгаачийн цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна.

7. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн цустай байна.

8. Талийгаачийн ходоодонд 20,0 мл орчим хүрэн өнгийн өтгөвтөр агууламжтай.

9. Талийгаач нь ходоодны идэвхт архаг үрэвсэл, умайн булчингийн үрэвсэл өвчтэй байжээ.

10. Дээрх өвчин нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй болно.

11. 2020.02.20-ны 17 цаг 35 минутад талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байна.

12. Талийгаач нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан болно” гэсэн шинжээчийн дүгнэлт  /2-р ХХ201-207/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, Ж.Ганцэнгэл, Ө.Сарангэрэл, Н.Туяа, С.Чулуунсүх нарын 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 677 дугаартай “...1. Талийгаач С.Б-н цогцост учирсан дагзны зүүн хэсгийн хуйхны дотор талын цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг цус хуралт нь амьдадаа үүссэн, нас барсан шалтгаантай холбоогүй болно.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой ба мохоо зүйлд багаж хэрэгсэл /алх, зээтүү, хүрз/, автомашин, барилга, байшин түүний хэсгүүд, тохиолдлын зүйлс /чулуу, мод, мөчир/, хүний биеийн хэсэг / гар, хөл, толгой/, гадаргуун байдлаар хавтгай гадаргуутай зүйлс /хавтан, хана, шал, зам, талбай/ хавтгай хязгаарлагдмал гадаргуутай зүйлс /алх, төмөр/, бөөрөнхий гадаргуутай зүйлс /гантиль, шарик/ хамаардаг. Талийгаачид учирсан гэмтэл нь цохих, цохигдох, унах үеийн аль ч үед үүсэх боломжтой.

3. Талийгаачийн дотор эрхтний шинжилгээгээр гавлын хөндийг нээж шалгахад гавлын орой, суурь яс бүтэн гэсэн ба ясны нимгэн, зузааны хэмжээсийг дух, дагз, чамархай ясан хийсэн байна. Тархины орой болон суурийн хэсгийн судаснууд цус дүүрч өргөссөн гэсэн нь түргэн үхлийн тухайлбал амьсгал бүтэлтийн үед гардаг нэг шинж юм.

4. Механик амьсгал бүтэлтийг үүсгэж буй шалтгаанаар нь: 1. Амьсгалын дээд зам механикаар дарагдах хэлбэр-/дүүжлэлт, боолт, багалзуурдалт/ болон цээж хэвлийн дарагдах хэлбэр. 2. Амьсгалын зам механикаар бөглөрөх: ам хамар таглах, живэлт, хахах, бөөлжис, цус, гадны биетээр бөглөрөх, 3. Битүү орчинд бүтэх гэж ангилдаг. Талийгаачийн хувьд амьсгалын зам механикаар бөглөрөх тухайлбал амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрөх хэлбэрийн амьсгал бүтэлтэд орсон ба уг ходоодны агууламж нь цогцост хийсэн шинжилгээ болон эдийн эсийн шинжилгээгээр амьсгалын замын мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, уушигны нарийн гуурсанцар, цулцангийн хөндийд илэрсэн болно. Иймээс ходоодны агууламжийг уушигны гүн рүү нь ортол ам руу цутгах боломжгүй.

5. Амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтсэн тохиолдолд хурхирах, яраглах, ямар нэгэн дуу чимээ гарах боломжгүйгээр түргэн үхэлд хүргэнэ.

6. Шүүх эмнэлэгт үхлийн шинж тэмдгийг болзошгүй ба баттай гэж хуваадаг ба Болзошгүй шинжид 1. Хөдөлгөөнгүй болох, 2. Арьс цайрах, 3 Цочролд хариу урвалгүй болох, 4. Хүүхэн хараа өргөсөх, гэрлийн урвалгүй болох, 5. Хүрэлцэхэд эвэрлэгийн урвал үгүй болох, 6. Том судаснуудад цохилт үгүй болох, 7. Чагналтаар зүрхний цохилт үгүй болох, 8. Амьсгал үгүй болох. Баттай шинжид цогцост гарах шинжүүд эрт ба хожуу үеийн шинжүүд. Эрт үеийн шинж 1. Цогцосны хөрөлт. 2. Цогцосны толбо, 3. Булчингийн хөшилт, 4. Хаталт, 5. Аутолиз /уусалт/, Хожуу үеийн шинж нь ялзрал, саванжилт, занданшилт зэрэг болно. Нэгдсэн эмнэлгийн 103-ын яаралтай тусламжийн эмч нас барсан байж болзошгүй шинжийн үзүүлэлтийг тодорхойлсон ба нас барсан хугацааг цогцост илрэх үеийн баттай шинжээр нарийвчлан тогтооно.

7. Талийгаач С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас баржээ.

8. Талийгаачийн цогцост хийсэн 559 тоот шинжилгээгээр 2020.02.20-ны 17 цаг 35 минутад талийгаачийн цогцост үзлэг хийхэд нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн гэж тогтоосон байна.

9. Шүүх эмнэлэгт архины согтолтын зэргийг 1. 0,5-аас бага бол Эрүүл, 2. 0,5-1,5 бол Хөнгөн, 3. 1,5-2,5 бол дунд, 4. 2,5-3,0 бол Хүчтэй, 5. 3,0-аас их бол Хүнд зэргийн согтолттой гэж ангилдаг ба талийгаачийн хувьд цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарч байна.

10. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 559 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дахин дүгнэлт /4-р ХХ142-149/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Б.Энхжин, С.Чулуунсүх нарын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаартай “Цогцосны хөрөлт нь цусны эргэлт зогссон үеэс буюу нас барсны дараагаас эхэлнэ. 1-2 цагийн дараа биеийн хувцасгүй ил хэсэг нүүр, гарын сарвууг тэмтрэхэд хүйтэн болсон байх бөгөөд 4-5 цагийн дараагаас нь хувцастай хэсэг хөрж байгааг тодорхойлж болно. Тасалгааны температурт /+180 С/ цогцосны хэм 1 цагт 10 С-ээр буурч 1 хоногийн дараа орчны температуртай адил болдог. Хүүрийн хөшилт нас барснаас хойш 1-3 цагийн дараагаас илэрч эхлэх ба эхлээд нүүр, зажлуурын булчинд илэрнэ. Дараа нь хүзүү, их бие, дээд, доод мөчдийн булчинг хамарна. Нас барснаас хойш 5-6 цагийн дараа хөшилт араг ясны бүх булчинг хамарч 24 цагийн дараа хамгийн тод илэрнэ. Хэд хоногийн дараа өрөө аяндаа сулрах ба энэ нь орчны температураас хамаарна. Тасалгааны температурт 72 цагийн дараа бүрэн хөшилтгүй болно.

2. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч 2020.02.19-ний шөнө 04 цаг 10 минутаас 04 цаг 20 минутын орчимд үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, зүрх зогссон, тухайн хүний бие хөшөөгүй, мөн температур нь багассан байсан гэж мэдүүлсэн нь уг эмэгтэй нас бараад удаагүй байсныг харуулж байна. Цогцосны биеийн температур буурсан байсан гэдэг нь биеийн хувцасгүй ил хэсэг нүүр, гарын сарвууг тэмтрэхэд хүйтэн болсон байсныг харуулж байна.

3.Талийгаач С.Б-н биед анх үзлэгийг хийж амин үзүүлэлтүүдийг шалгасан эмчийн мэдүүлснээс үзэхэд талийгаач нь 2020.02.19-ний шөнийн 04 цаг 10 минутын үед нас бараад 1 цаг орчим болсон байж болохоор байна. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчийн мэдүүлэг, 2020.02.19- ний 11 цаг 02 минутад хийсэн цогцосны гадна үзлэг, 2020.02.20-ны 17 цаг 35 минутад талийгаачийн цогцост хийсэн үзлэг зэргээс харахад талийгаач С.Б нь 2020.02.19-ний шөнийн 03 цагаас 03 цаг 30 минутын үед нас барсан байх боломжтой байна.

4. Яаралтай тусламжийн эмчийн мэдүүлгээс үзэхэд 2020.02.19-ний шөнийн 04 цаг 10 минутаас 04 цаг 20 минутын үед талийгаач нь нас барсан, цогцост цогцосны эрт үеийн өөрчлөлтүүд үүсч эхэлж байсан байна.

5. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр тогтоогдсон толгойн хуйхны дотор гадаргуу буюу дагзны зүүн хэсгийн хуйханд үүссэн 2,8х2,8 см цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Дээрх цус хуралтаас болж талийгаач нас бараагүй ба нас барсан шалтгаантай хамааралгүй.

7. Толгойн хуйхны дотор гадаргууд цус хуралт гэмтэл үүссэн тохиолдолд хурхирах, яраглах зэрэг шинж тэмдэг илрэхгүй.

8. Амьсгал бүтэлт нь бие мах бодийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж нас барахад хүргэдэг, үндсэн 2 үе шатыг дамжин 6-7 минут орчим үргэлжилдэг нийлмэл үйл явц бөгөөд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрч механик амьсгал бүтэлт бий болсныг тэр даруйд нь мэдэж эмнэлгийн нөхцөлд, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн бол амь насыг  аврах боломжтой. Амьсгал бүтэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан /гэмтлийн зэргийн журмын 3.3.9/ амь тэнссэн байдалд хамаарна” гэсэн нэмэлт  дүгнэлт  /4-р ХХ161-173/ зэргээр тогтоогдож байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат шүүгдэгч В.Р, Б.Л, Э.Мн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дараах байдлаар дүгнэн бичиж шүүхэд шилжүүлсэн байна.

  1. Шүүгдэгч В.Р нь Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн засаг даргын тамгын газарт байрлах албан өрөөндөө Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно.”, 7.1.1-д “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр” гэж, мөн хуулийн 7.4-т “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.” гэж, мөн “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай. 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт “төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, хэрэгслийг нэвтрүүлэх, хадгалах, хэрэглэх, ашиглахыг байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох” гэж заасныг тус тус зөрчиж, улмаар тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б болон ахлах мэргэжилтэн Б.Л нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас С.Б нь биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, гэр бүлийн гишүүн, бусад шаардлагатай этгээдэд мэдэгдээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас С.Б нь тус аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн нутаг дэвсгэрт **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

2. Шүүгдэгч Б.Л нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнд тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгэлгүй Э.М-д өгч явуулан Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын 3-2-4 тоот Э.М-н гадна **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас С.Б нь амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан,

3. Шүүгдэгч Э.М нь 2020 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө тус аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр Аймгийн Засаг даргын тамгын газарт байрлах Засаг даргын албан өрөөнөөс тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, амь хохирогч С.Б-г үүрч авч явсан атлаа амь хохирогчийг архи ууж, согтуурсны улмаас өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болсныг мэдсэн, амь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор гэр бүлийн гишүүн, эмнэлгийн байгууллагад, тодруулбал өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр гуравдагч этгээдэд /хүн, хуулийн этгээд/ мэдэгдэх, мэдээлэл хүргэх боломжтой байтал аливаа идэвхтэй үйлдлийг биечлэн гүйцэтгээгүй, харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлэлгүй Есөнбулаг сумын Жинст баг, Хөгжил хорооллын **** тоот гэрийнхээ гадна өөрийн эзэмшлийн **** ГАҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор орхисны улмаас амь хохирогч өөрийгөө удирдаж жолоодох чадваргүйн улмаас бусдын аливаа тусламж авах боломжгүй нөхцөл байдалд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрсний улмаас механикаар амьсгал бүтэж нас барсан гэжээ.

Амь хохирогч С.Б болон В.Р, Б.Л нар  BALLANTINES нэртэй 1 литрийн вискийг хувааж уугаад хэн аль нь согтуу байсан   болох нь хэрэгт авагдсан мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд амь хохирогчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсэхийг урьдчилан мэдэх боломжгүй байсан төдийгүй Б.Л амь хохирогчийг гэрт нь  хүргүүлэхээр  хамт ажилладаг сургалт хариуцсан мэргэжилтэн Э.М-г дуудан, түүнийг явуулсан байдаг. Иймд шүүгдэгч В.Р, Б.Л нарыг  амь хохирогчийг эрүүл мэнд, амь насанд аюултай нөхцөлд харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх үүргээ зориуд биелүүлээгүй орхисон  гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.М-н шүүх хуралдаанд өгсөн “...Би хүн дуудаад гараад явсан учраас эхнэртээ ийм зүйл боллоо гэдгээ хэлэх хэрэгтэй байх гээд гэртээ очиж эхнэртэйгээ уулзчихаад эргээд ажлын гадаа, Тамгын газрын гадаа зөндөө удаан хүлээсэн. Хар өнгийн экстрал машин Тамгын газрын ард талын хашаанд байгаад байсан. Нэлээн хүлээж байгаад талийгаачийн гэрийнх нь тэрүүгээр очсон. Гэр нь гэрэлтэй байна уу гэж очсон. Тэгээд 3 цагийн үед гэр рүүгээ бие засахаар орсон, байж байгаад 3 цаг 40 минутын үед гарч ирэхэд ийм зүйл болсон...Тухайн үед байгууллагын даргатай явж байгаа ахлах мэргэжилтэн залгахад хэн ч л байсан очиж авах байсан байх гэж бодож байна. Тэгээд цагдаа, эмнэлгийн байгууллагад хандчихгүй яасан бэ гэж байна. Аймагтаа агентлаг тэргүүлээд явж байгаа хүнийг учиргүй эрүүлжүүлэхэд өгөх, эмнэлэг дээр аваачиж өгөх  яг доорх ажилтных нь хувьд ийм зориг гардаггүй юм. Би тэр хүнийг нас барчихна гэж бодоогүй, сэргэхийг л хүлээж байсан.  Миний үзүүлж байсан тусламж гэх юм бол машинаа 12 цагаас дөрвөн цаг хүртэл нормалдаж байлаа. Өөрийнхөө тэрлэгээр гаргаж хучсан. Энэ миний тусламж байсан юм...” гэсэн,

гэрч З.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Шөнө 00 цаг 30 минутын үед М ирээд би согтуу хүн аваад ирлээ гэхээр нь би хэн юм бэ гэхэд дарга архи уучихсан, их согтуу байна, гэрт нь оруулах гэсэн чинь хүн байхгүй, гэрийнх нь түлхүүр байхгүй байх шиг байна, нөхөр нь хот явсан гэсэн гэхээр нь Л хааччихсан юм гэхэд гарч ирж суулгачихаад гарч ирсэнгүй гэхээр нь согтуу юм бол эрүүлжүүлэхэд нь өгөөч гэхэд дарга хүний нэр хүндэд болохгүй шүү дээ гэсэн. Би тэгвэл гэртээ оруулж, амруулаач гэхэд би даахгүй байна гэж байсан. Тэгээд М буцаж гараад Л-г олохоор явсан. Би энэ хооронд унтсан байсан ба М орж гараад яваад байсан. Би нэг сэрээд наад хүн чинь даарчих вий гэхэд М ногоон дээл аваад гарсан. М гарч эргэж тойроод машинаа асаагаад байсан. Шөнө 04 цаг болох гэж байхад М намайг сэрээгээд сая гарч харсан чинь дарга сонин болчихлоо гэхээр нь гарч харахад машины арын суудал дээр Б хэвтчихсэн байрлалтай дээлээр хучсан байсан ба амьсгалыг нь үзэхэд амьсгалахгүй, судас нь цохилохгүй байсан...” гэсэн,

гэрч Т.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн дуудлагад очиход эргүүлийн бололтой хоёр цагдаа саарал өнгөтэй Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг хамгаалалтад авсан байсан ба тухайн тээврийн хэрэгсэл нь асаалттай байсан. Намайг дөхөж очиход хамгаалалт авсан цагдаа Prius машины зүүн талын хойд хаалгыг нээж өгсөн бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн арын суудалд 30 орчим насны эмэгтэй хүн, толгой нь машины зүүн тал руу чиглэж, биеийн баруун талаараа буюу суудлын ар руу харсан байдалтай хэвтэж байсан ба амин үзүүлэлтүүдийг шалгахад нойл зааж байсан. Хүүхэн харааг нь жижиг гар чийдэн тусгаж шалгахад хоёр талд жигд өргөссөн байсан. Чагнуураар зүрхийг нь чагнахад зүрх нь зогссон ба тухайн хүний бие нь хөшөөгүй. Мөн биеийн температур багассан байсан. Яг хэзээ нас барсан талаар хэлж мэдэхгүй юм... Намайг тухайн дуудлагад очоод үзлэг хийж байхад машин асаалттай байсан ба машин дотор дулаахан байсан...” гэсэн мэдүүлгүүд, Э.М-н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ94-99/-ээр шүүгдэгч Э.М амь хохирогч С.Б согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэн унтаж байсныг Засаг даргын албан өрөөнөөс гэрт нь хүргэж өгөх зорилгоор үүрч гаран өөрийн эзэмшлийн машинд суулгаж гэрт нь очиход хүн байхгүй, түлхүүр нь байхгүй, эцэг, эхийнх нь утасны дугаар гэрийн хаягийг мэдэхгүй, эргээд Б.Л-тай холбоо барьж чадахгүй байсан тул сэргэхийг нь хүлээж байхдаа өөрийн зүгээс боломжтой тусламж үзүүлж байсан нь тогтоогдож байна гэж үзлээ. 

Мөн шинжээч Т.Амартүвшингийн “... Талийгаачийн хувьд 103-н эмч ирж үзэхэд амин үзүүлэлтүүд нойл зааж байсан. Хүүхэн харааг гар чийдэн тусгаж шалгахад 2 талд жигд өргөссөн, чагнуураар зүрхийг чагнахад зүрх зогссон байсан ба  тухайн хүний бие нь хөшөөгүй, мөн биеийн температур багассан гэж мэдүүлсэн нь талийгаач нас бараад удаагүй байсныг илтгэнэ ... Талийгаачийн зөвхөн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдсоноос биш, гавлын яс болон тархины эдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй ээ, тийм учраас хурхирах шинжийг тархины гэмтэлтэй холбож үзэх боломжгүй юм аа. Хурхирах шинж бол анагаахын хувьд тархи гэмтэлтэй үед, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж унтаа байдалд орж хурхирч болно ... Талийгаач нь 103-ын эмчийн үзлэгээр бол болзошгүй шинж тэмдэгт хамаарч байна аа гэж дээр хариулсан. Иймд 103-ын эмч ирэхэд талийгаач нас барсан байсан учраас эмнэлгийн тусламж үзүүлэх, амь насыг аврах боломжтой байсан эсэх асуудал яригдахгүй ...” гэсэн мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшин, М.Энхбаяр, Ө.Сарангэрэл, Б.Энхжин, С.Чулуунсүх нарын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 892 дугаартай “...Амьсгал бүтэлт нь бие мах бодийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж нас барахад хүргэдэг, үндсэн 2 үе шатыг дамжин 6-7 минут орчим үргэлжилдэг нийлмэл үйл явц бөгөөд амьсгалын зам ходоодны агууламжаар бөглөрч механик амьсгал бүтэлт бий болсныг тэр даруйд нь мэдэж эмнэлгийн нөхцөлд, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үзүүлсэн бол амь насыг  аврах боломжтой...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл явдал нь 6-7 минутад болж өнгөрсөн бөгөөд шүүгдэгч Э.М амь хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох нөхцөл үүссэнийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдсэн тохиолдолд амь насыг аврах боломж хязгаарлагдмал байсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд заасан бусдыг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн объект нь өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчтэй хүмүүсийн амь нас, эрүүл мэнд байхаар хуульчилсан бөгөөд хэргийн талаар тогтоогдсон нөхцөл байдлаас харахад амь хохирогч С.Б нь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн буюу хүчтэй зэргийн согтолтын улмаас  биеэ авч явах чадвараа илтэд алдсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа боловч хуульд заасан бага насны, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай этгээд байсан болох нь тогтоогдохгүй байна.

 Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат нь шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэхдээ “...амь хохирогч С.Б-г архи ууж согтуурсны улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж...” гэж  тогтоох хэсэгтээ бичжээ.

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “...хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй этгээд” хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд дээрх байдлаар биеэ хамгаалах чадваргүй болсон этгээдийн амь нас эрүүл мэндэд аюул учирсан нөхцлийг хамруулахаар тусгаагүй байна.

Мөн шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нар нь амь хохирогчийн өмнө хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн этгээдүүд биш бөгөөд харин шүүгдэгч Б.Л, Э.М нарын хувьд харилцан итгэлцлээр тусламж үзүүлэх, асран хамгаалах үүрэг хүлээсэн байж болох боловч харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй амь хохирогчийг түүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөлд орхисон гэх байдал хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн мэдүүлгийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэвч амь хохирогч С.Б бэртэл гэмтэл, өвчтэй байгаагүй боловч хүчтэй согтолтын улмаас биеэ авч явах болон өөртөө тусламж үзүүлэх, бусдаас тусламж хүсэх чадваргүй байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлд бусад шалтгааны улмаас өөрийгөө хамгаалах, өөрийнхөө төлөө анхаарал халамж тавих боломжгүй хүний эрүүл мэнд, амь насыг тухайн  гэмт хэргийн объект болгож хуулийг хэрэглэхэд  эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж,  Нийслэлийн прокурорын газраас В.Р, Б.Л, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016000440271 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.  

Мөн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бага насны хүүхэд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй, өвчний улмаас бусдын туслалцаа, асрамж шаардлагатай хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, эсхүл харилцан итгэлцлээр хүлээсэн тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч нас барсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн нь хууль зөрчсөн байна гэх утга бүхий шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч О.Санчирбалын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ц.Оюунчимэгийн “Би хуулийн мэдлэггүй болохоор гэм буруутай гэж хэлж мэдэхгүй байна. Шүүгдэгч Б.Лх, В.Р, Э.Мн нарт холбогдох хэрэгт шүүгдэгч нарыг гэм буруутай гэж өөрийн зүгээс үзэж байна. В.Р, Б.Л, талийгаач Б нар нь ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл авч хэрэглэж биеэ авч явах чадваргүй нэгнийгээ эцэг, эх болон гэр бүлийн хүмүүст хүлээлгэж өгөөгүй. Ажлын цаг дууссан байхад жолооч биш мэргэжилтнээ дуудаж хаана хүргэж өгөх, хэнд хүлээлгэж өгөх, гэрт нь хүн байхгүй гэдгийг мэдсээр байж ээжийнх нь утсыг Э.М-д өгөөгүй буруутай гэж үзэж байна. Тэгээд В.Р даргын хувьд доогуур албан тушаалтай хүмүүсээ архи ууя гэхэд нь болиулах байтал эмэгтэй хүмүүстэй архи уугаад биеэ авч явж чадахгүй байгааг мэдсээр байж өөрийн биеэр гэрт нь хүргэж өгч болоогүй юм уу. Тэгээд шүүгдэгч Э.М нь эрүүл байсан байж жолооч болон ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөөгүй, өөрөө очиж аваад гэрийг нь мэдэхгүй, тэр олон цаг машиндаа авч явж байхаар Захиргаа руу ороод Б.Л-сэрээж аваад хоёуланг нь гэрт нь хүргээд өгч болоогүй юм болов уу. Нөгөө талаас нь үзэхээр Э.М нь буруугүй ч юм шиг зүгээр гэртээ байж байгаа хүнийг дуудаад даргаа аваад яв гэхэд нь авч яваад өөрөө ар гэрийнхнийх нь утсыг мэдэхгүй болохоор арай ийм зүйл болно гэж бодоогүй ороод гараад ирэхэд нь ийм зүйл болсон байна” гэсэн саналыг шүүх  иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарын гэм буруутай байдал эргэлзээтэй байна гэж дүгнэсэн гэж үзэж шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тогтоохдоо харгалзаж үзсэн болно.

 Хохирогч Г.У-н нэхэмжилсэн 325,801,353 (гурван зуун хорих таван сая найман зуун нэг мянга гурван зуун тавин гурав) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц  хохирогч Г.У, шүүгдэгч В.Р нар хүсэлт гаргасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн хүрэмний баруун урд хэсгээс хайчилж авсан хэсэг 1 ширхэг, IPhone загварын ягаан өнгийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн виза карт 1 ширхэг, С-н Б гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхгийг  хохирогч Г.У-д, LG загварын хар ногоон өнгийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч В.Р-д тус тус буцаан олгож, вискиний шил 2 ширхэг, автомашины иж бүрэн суудлын бүрээс, бүрээснээс хайчилж авсан хэсэг 3 ширхэг, урд суудлын хивсэнцэр 2 ширхэг, Э.М-н дотоож 1 ширхэг, Б.Л-н дотоож 1 ширхгийг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгах, 9 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтууд шүүх хуралдааны тэмдэглэлд бүрэн тусгагдсан, талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт шүүгдэгч нарын  хөрөнгө битүүмжлэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч Г.У “... энэ хэрэг шийдэгдэхгүй 2 жил 9 сар болж байгаа гэж...” мэдүүлсэн боловч хэрэг учрал 2020 оны 2 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө болсон байгааг болон шүүгдэгч нарт холбогдох хэрэг тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр ирсэн бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг хуульд заасан үндэслэлээр  30 хоногийн хугацаагаар сунгаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж,  шүүх хуралдааныг 12 дугаар сарын 25-ны өдрийн 9 цагт хийхээр товлож, шүүгдэгч , хохирогч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр тус бүр 3 удаа хойшлогдож, аймгийн хэмжээнд цар тахлын хатуу хөл хорио тогтоосон, шүүгч нар ковидоор өвчилсөн, тусгаарлалтад байсан, ээлжийн амралт авсан, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон, оролцогч хүсэлт гаргасан зэрэг үндэслэлээр шүүх хуралдааны товыг өөрчлөн тогтоож байсан байдлуудыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,36.3, 36.6, 36.9, 36.10, 34.19 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч В.Р, Б.Л, Э.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч Г.У-н нэхэмжилсэн 325,801,353 (гурван зуун хорих таван сая найман зуун нэг мянга гурван зуун тавин гурав) төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн өмсөж явсан хар өнгийн хүрэмний баруун урд хэсгээс хайчилж авсан хэсэг 1 ширхэг, IPhone загварын ягаан өнгийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн виза карт 1 ширхэг, С-н Б гэсэн иргэний үнэмлэх 1 ширхэг, тэмдэглэлийн дэвтэр 1 ширхгийг хохирогч Г.У-д, LG загварын хар ногоон өнгийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч В.Р-д тус тус буцаан олгож, вискиний шил 2 ширхэг, автомашины иж бүрэн суудлын бүрээс, бүрээснээс хайчилж авсан хэсэг 3 ширхэг, урд суудлын хивсэнцэр 2 ширхэг, Э.М-н дотоож 1 ширхэг, Б.Л-н дотоож 1 ширхгийг эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж устгах, 9 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА

                               ШҮҮГЧИД                             Н.ДЭЛГЭРМАА

                                                                             Д.САРАНТУЯА