Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01953/и

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2017/01953

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 25 дугаар байр, 14 тоотод оршин суух Долоон бар овогт Санчирын Бямбатогтох /РД:ЙЮ97012515/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатар гудамж 2/4 байр, 2 тоотод оршин суух Хон хэрээд овогт Ганхуягийн Хандмаа /РД:УЗ90053146/-д холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бямбатогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Г.Хандмаатай 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр орон сууц хөслөх гэрээ байгуулан нэг жилийн хугацаатай сард 300.000 төгрөг төлөхөөр гарын үсгээ зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан ч түрээслэгч Г.Хандмаа түрээсийн төлбөрөө төлөлгүй өдийг хүрсэн. Иймд Г.Хандмаагаас түрээсийн гэрээний төлбөр болох 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Г.Хандмаа шүүхэд гаргасан тайлбартаа...”Миний бие С.Бямбатогтохын нэхэмжилсэн 2.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Бямбатогтох нь хариуцагч Г.Хандмаад холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.Хандмаа нь нэхэмжлэлийн үнийн дүн 2.700.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Г.Хандмаа нэхэмжлэгч С.Бямбатогтохын нэхэмжилсэн 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.150 төгрөгийн тал хувь болох 29.075 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 29.075 төгрөгийг хариуцагч Г.Хандмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч С.Бямбатогтоход олгож, нэхэмжлэгчийн төлсөн 29.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Хандмаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                       

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА