Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/765

 

                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

   2021          11           29                                          2021/ШЦТ/765      

 

                       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

шүүгдэгч *******-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105014091469 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дүгээр хороо, Богд Ар хорооллын  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******-.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

*******-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19, 20 дугаар байрны гадна талын авто зогсоолын эвхэгддэг хаалтыг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүгдэгч *******-шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад чип байгаагүй мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор гэмт хэрэг үйлдсэн. Миний буруу.” гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Д-мөрдөн байцаалтанд: Би 2021 оны 7 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20-77 тоот гэртээ амарч байхад манай байрны оршин суугч нар над руу залгаад 19, 20 дугаар байрны гадаах хаалтын хугалчихсан байна гэсэн. Ингээд би гадаа гараад хартал 19, 20 дугаар байрнуудын гадаах машинуудын ордог, гардаг хаалтыг хугалаад хажууд нь тавьсан байсан. Тэгээд гадаах хяналтын камераа шүүж үзэхэд 5201УНЭ улсын дугаартай цагаан өнгийн амьжиргаа цагаан гэдэг жижиг портер машинтай хүн гарч ирээд хаалтыг өргөөд хугалж хажуу талд нь буулгаад тавьж байсан. Тэгээд хаалт тавьсан “Аи Ти Кэйф” ХХК-нд дуудлага өгөхөд засварын үйлчилгээний төлбөр 980.000 төгрөг болно гэсэн тодорхойлолт хийж өгөөд явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргаж байна. Би урьд нь харж байгаагүй. Манай байранд оршин суугч нар бүгд хаалтын чиптэй учраас тэгж эвдэх боломжгүй. Урьд нь харж байгаагүй машин байгаагүй машин байсан. Мөн камер дээр бичигдсэн залууг мөн адил харж байгаагүй...Манай СӨХ-ийн зүгээс хохиролоо барагдуулж авах хүсэлтэй байна.” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 12/

Гэрч Ж.Э-мөрдөн байцаалтанд: “Би одоогоос жилийн өмнө 2020 онд Батнэгдэл СӨХ-д жижүүрээр ажилд орж байсан. Манай СӨХ-ийн хариуцдаг 19, 20 дугаар байрны оршин суугчид байрны урд талын зогсоолд машинаа тавьж нэвтэрч орохын тулд чипээ уншуулаад гаднах хаалтаар нэвтрэн ордог юм. Тэр чип байхгүй бол  машин нэвтрэн орох боломжгүй. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би үүрэгт ажлаа гүйцэтгээд явж байхад манай байрны гадна талын машины зогсоолын хаалтыг хугалчихсан байсан бөгөөд тухайн хаалтыг хэн эвдсэн талаар камерын бичлэг үзэж байж мэдсэн. Тухайн төхөөрөмж нь бүрэн ажиллагаатай оршин суугчид чипээ уншуулан асуудалгүй нэвтэрч ордог юм. Оршин суугчид тухайн хаалтанд ихэд өөриймсөг ханддаг байсан бөгөөд хаалтанд ямар нэгэн гэмтэл учруулах асуудалгүйгээр чипээ уншуулан нэвтэрч ордог юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/

           

Гэрч  Ц.Ю-мөрдөн байцаалтанд “Батнэгдэл СӨХ-д одоогоос 5 жилийн өмнө буюу 2016 онд үйлчлэгч болон жижүүрээр анх ажилд орж байсан. Манай СӨХ нь 19, 20 дугаар байрыг хариуцаж ажилладаг юм. 19, 20 дугаар байрны гадна талд машины төмөр хаалт байдаг бөгөөд тэр хаалт нь байрны оршин суугчид нэвтрэх зориулалттайгаар чипээр онгойдог юм. Тэгэхээр тухайн хаалт нь өөр хэн нэгэн хариуцаж нээж хаахгүйгээр чиптэй бол орж болдог гэсэн үг. Манай байгууллагын хаалтыг орж гарч байгаа машинууд эвдэж байсан асуудал байгаа гэхдээ тухай бүрд нь эвдэрсэн төхөөрөмж хаалтыг хуучнаа сэргээн засварлалгүйгээр шинээр сольж тавьдаг юм. 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай байрны гаднах машины хаалтыг нэгэн хүн эвдэж сүйтгэсэн асуудал гарсан бөгөөд тухайн үед машины хаалт төмөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй бүрэн ажиллагаатай байсан. Тэгээд тухайн хүнийг эвдрэл гэмтэл учруулсан асуудлаас болж манайх дахин тухайн төхөөрөмжөө сольж ажиллагааг нь хэвийн болгосон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 19, 20 дугаар байрны гадна талын 53 секундийн хяналтын камерын бичлэгт цагаан өнгийн жижиг тэвштэй ачааны тээврийн хэрэгсэл хаалтын гадна талд зогссон байх ба уг тээврийн хэрэгслийн хажууд хар өнгийн малгайтай, цагаан өнгийн судалтай цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй хар, цагаан өнгийн гутал өмссөн эрэгтэй хүн зогсож байв. Уг хар өнгийн малгайтай, цагаан өнгийн судалтай цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй хар, цагаан өнгийн гутал өмссөн эрэгтэй урдаа байх замын хаалтыг хоёр гараараа дээш нь өргөхөд цагаан өнгийн жижиг тэвштэй тээврийн хэрэгсэл урагш хөдлөх ба хар өнгийн малгайтай, цагаан өнгийн судалтай цэнхэр өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн гутал өмссөн эрэгтэй замын хаалтыг хажуу тийш нь болгон эвдэлж цагаан өнгийн жижиг тэвштэй ачааны тээврийн хэрэгслийн ардаас алхаж байгаагаар дууссанаар үзлэгийг 12 цаг 10 минутад дуусгав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-78/

 

Яллагдагчаар *******-мөрдөн байцаалтанд “2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн түрээслэн амьдарч байсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 20 дугаар байрны 01 тоотоос нүүхээр болж гэрт байсан тавилга хэрэгслээ танил эгчийнхээ хашаанд буулгахаар тохирч ачаа зөөх зориулалттай амьжиргаа цагаан гэх машиныг хөлслөн нүүхээр болсон. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмэгтэй манайд ирээд машиныг нь байрны зогсоол руу орох болоход нь байрны үүдэнд байсан машины зогсоолын хаалт хаалттай байсан. Тухайн үед би бага зэрэг уучихсан байсан тэгээд тухайн машиныг зогсоолд оруулахын тулд хаалтыг угзарч татаад хугалчихсан юм. Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хаалт төмрийг тэгж угзарч татвал эвдэрч гэмтэнэ гэж байсан ч түргэн зан гаргаж очиж татаад хугалчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/

 

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “автомашины хаалтын сум 1 ширхэг 250.000 төгрөг, мотор барьерын 1 ширхэг 350.000 төгрөг, мэдрэгч 250.000 төгрөг зах зээлийн үнэлгээгээр нийт 850.000 төгрөг” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 7 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19, 20 дугаар байрны гадна талын авто зогсоолын эвхэгддэг хаалтыг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  *******-“...тухайн үед би бага зэрэг уучихсан байсан тэгээд тухайн машиныг зогсоолд оруулахын тулд хаалтыг угзарч татаад хугалчихсан юм. Тийм ээ би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хаалт төмрийг тэгж угзарч татвал эвдэрч гэмтэнэ гэж байсан ч түргэн зан гаргаж очиж татаад хугалчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85/, хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч  Д.Д-“...Тэгээд гадаах хяналтын камераа шүүж үзэхэд 5201УНЭ улсын дугаартай цагаан өнгийн амьжиргаа цагаан гэдэг жижиг портер машинтай хүн гарч ирээд хаалтын өргөөд хугалж хажуу талд нь буулгаад тавьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/, гэрч Ц.Ю-“...2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр манай байрны гаднах машины хаалтыг нэгэн хүн эвдэж сүйтгэсэн асуудал гарсан бөгөөд тухайн үед машины хаалт төмөр ямар нэг эвдрэл гэмтэлгүй бүрэн ажиллагаатай байсан. Тэгээд тухайн хүнийг эвдрэл гэмтэл учруулсан асуудлаас болж манайх дахин тухайн төхөөрөмжөө сольж ажиллагааг нь хэвийн болгосон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-78/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 28-29/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч *******-нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 850.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас *******-“Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын яллагчийн гаргасан гэм буруугийн талаархи дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******нхтайванг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт гаргалаа.

 

*******-эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

 

Шүүгдэгч *******- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авто зогсоолын эвхэгддэг хаалтыг хууль бусаар эвдэж гэмтээсний улмаас бусдын эд хөрөнгөд 850.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа, урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан нийт 850.000 төгрөгийн хохирлыг 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн төлсөн кассын орлогын баримт 1 хуудас, “Батнэгдэл” СӨХ-ийн байцаагч Д.Д-бичсэн гарын үсэг, тамга тэмдэгтэй тодорхойлолт 1 хуудас зэрэг шүүхэд гаргасан баримтыг үндэслэн шүүгдэгч *******-бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн сиди  нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. *******-ыгБусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

         4. Шүүгдэгч *******-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.  

 

         5.  Хэргийн хамт ирүүлсэн сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ