Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2017/01992/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2017/01811

                 Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу 3/9 өөрийн байрт байрлах “Жи-Мобайл” ХХК /РД:5055873/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эмнэлэг 1 гудамж, 20 тоотод оршин суух Өвөр тогоруутан овогт Пүрэвдоржийн Баярмаа /РД:РХ71081604/-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Пүрэвдорж овогтой Баярмаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай компанитай 1172152 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан юм. Хэрэглэгч П.Баярмаа нь 1172152 тоот гэрээний 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөлгүй 1 болон түүнээс дээш хугацаа өнгөрсөн, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 140.000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд П.Баярмаатай байгуулсан 1172152 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 140.000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 70.000 төгрөг, нийт 210.000 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч П.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие уг төхөөрөмжийг авсан нь үнэн. Гэхдээ уг төхөөрөмжийг ашиглаагүй байхад төлбөр төлөх мэдэгдэл ирсэн. Би уг төхөөрөмжний үнэ болох 140.000 төгрөгийг 2-3 хувааж төлөх болно. Харин алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбилэг шүүхэд гаргасан тайлбартаа: “... Хариуцагч П.Баярмаагийн зөвшөөрсөн үнийн дүн болох 140.000 төгрөг төлүүлэхийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 70.000 төгрөгөөсөө татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч П.Баярмаад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 210.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Баярмаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс 140.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК алданги 70.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан байна.  

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч П.Баярмаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс 140.000 /нэг дуун дөчин мянган/ төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 70.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.950 төгрөгийн тал хувь болох 3.475 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 3.475 төгрөгийг хариуцагч П.Баярмаагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 3.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч П.Баярмаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА