| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0035/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Ц.Батзаяа,
Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** овогт Ж-ы Г-д холбогдох 211600000021 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Г 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн * тоотод иргэн Э.Р-ийн эзэмшлийн “HUAWEI V-6” маркийн гар утсаар интернэт орчин дахь олон нийтийн сүлжээ болох фэйсбүүкийн “АЗ АЗ АЗ АЗ” хаягийн шууд дамжуулалтын хэрэгслээр /live/ хөзөр ашиглан “texac poker” гэх урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог тоглоомыг бусдаар мөрий, бооцоо тавиулан зохион байгуулж, нийт 369.450 ашиг олсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Г шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад өгсөн “...*** ажиллаж байгаад 1 дүгээр сард амарч ирсэн. Тэгээд хөл хорионд орсон. Фейсбүүкээр “texas poker” гэсэн лайв явж байхаар нь хийж болох юм байна гээд хийж үзсэн. 01 дүгээр сарын 09-ний өдөр “Аз аз” гэсэн фейсбүүк нээж найзынхаа утсыг гуйж “Аз аз” гэсэн фейсбүүкээр лайваар тоглодог байсан. Найзындаа 14 хонохдоо хоол, унд гэж мөнгө өгсөн. Мөн эхнэр нь төрөх гээд эмнэлгээр явж байхад мөнгө зээлж өгдөг байсан...2 удаа ёндоо гэж олсон ашгаас шилжүүлсэн. Дараа нь өөрийн дансанд орж ирсэн цалингаас болон өөрийн дансанд мөнгө байгаа үедээ шилжүүлдэг байсан. Тэгээд нийтдээ 378.000 төгрөг цувуулж өгсөн...Р тоглуулдаггүй байсан. Би утсыг нь ашигладаг байсан. Манай найз жоохон хүүхэдтэй байсан...2021 оны 01 дүгээр сард “АЗ АЗ АЗ АЗ” гэсэн фейсбүүк хаяг нээгээд лайв хийгээд “Техас покер”-ыг 7, 8 удаа тоглуулсан. Нэг тоглуулахдаа 5-6 хүний бүрэлдэхүүнтэй тоглуулдаг ба тус бүрээс 5000 төгрөгийг би өөрийнхөө *** тоот дансанд аваад 5 хүн орвол 4, 6 хүн орвол 5 удаа тоглуулдаг. Хожил бүрдээ 5000 төгрөг авдаг. Мөн 2021 оны 02 дугаар сард 4 удаа тоглуулсан...би мөнгө олох зорилгоор “АЗ АЗ АЗ АЗ” гэсэн фейсбүүк хаягаараа хөзөр “Техас покер тоглуулсан. Би хөзөр тоглуулаад нийт 369.000 орчим төгрөг олсон... Би өөрийн 'АЗ АЗ АЗ АЗ” гэсэн фейсбүүк хаягийг ашигладаг...би ганцаараа тоглуулдаг байсан... нэг орохдоо 5-6 хүн ордог. Тухайн хүмүүсийг огт танихгүй. Яг хэдэн хүн тоглосныг мэдэхгүй байна....Би мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч буруутай үйлдэл хийснээ ухамсарлаж байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ126/,
Гэрч Э.Р*ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ж.Г*ай цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахад хамтарч тоглуулаагүй. Ж.Г миний утсыг гуйж аваад манай илүү гэрт ордог байсан. Надад хэлэхдээ утсаар тоглоом тоглодог гэсэн утгатай л юм ярьдаг байсан...миний утсыг гуйж Ж.Г гуйж аваад фейсбүүкээр “Техас покер” тоглуулдаг гэж хэлж байсан... Ж.Г... “Техас покер” тоглуулаад гараа бүрээсээ тоглуулсны ашиг гэж "Мөнгө олдог хэлж байсан. Яг нарийн сайн мэдэхгүй байна...Би Ж.Г-с нийт 378.000 төгрөг цувуулж авсан. Ж.Г ажлаасаа ирээд манайд 14 хоносон. Энэ хугацаанд хоол хүнсээ ав гээд мөн тухайн үед манай эхнэр төрөх гэж байгаа учир мөнгөний хэрэг гараад 250.000 төгрөг зээлж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ97/,
Гэрч К.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...би одоо өдрийг сайн санахгүй байна 2021 оны 01 дүгээр сарын дунд үеэр өөрийн гар утаснаас “Техас” гэсэн цахим орчноор явагдаж байсан тоглоомд өөрийн гар утсаараа орж тоглосон үнэн. Эхлээд 5000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ** тоот данснаас *** тоот данс руу мобайл банкаар шилжүүлж эрх авсан. Тэгээд эрх аваад тухайн 5000 төгрөгөөр 5 удаа тоглосон ба уг тоглоомд 6 хүн сууж тоглодог тоглоом байсан” гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /ХХ104-105/,
Гэрч Ч.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн “***” нэртэй цахим хаягаас фейсбүүк ороод байж байтал “АЗ АЗ АЗ АЗ” гэсэн цахим бооцоот тоглоом зохион байгуулж байсан тэгээд би тоглохоор *** данс руу өөрийн *** данснаас 5000 төгрөг шилжүүлсэн тэгээд тоглосон...би тухайн өдөр цахим зохион байгуулсан “техас” тоглоомд оролцож тоглосон тухайн тоглоомоос хожиж мөнгө авсан зүйл байхгүй харин 70000 төгрөг алдсан” гэх мэдүүлэг /ХХ108/,
Шүүгдэгч Ж.Г-н “АЗ АЗ АЗ АЗ” гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-9/, шүүгдэгч Ж.Г-ын эзэмшлийн ** дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар /ХХ67-73/, шүүгдэгч Ж.Г-ын эзэмшлийн 5315380681 дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд нягтлан бодогч Г.И, шүүгдэгч Ж.Г, хөндлөнгийн гэрч Г.Д, Б.Н-ийг оролцуулан үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл/ХХ74-82/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 15-наас 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд 23 удаа Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын *** багийн **** тоотод ашиг олох зорилгоор иргэн Э.Р-ийн өмчлөлийн “HUAWEI Y-6” маркийн гар утсаар интернэт орчинд “АЗ АЗ АЗ АЗ” гэх фэйсбүүк цахим хаягийн шууд дамжуулах хэрэгслийг/live/ ашиглан хөзрөөр “texac poker” гэх нэртэй тоглоомыг бусдаар мөрий бооцоо тавиулан тоглуулж нийт 369.450 төгрөгийн ашиг олсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” бол гэмт хэрэгт тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ
Шүүгдэгчийн үйлдэл нь мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь фэйсбүүк олон нийтийн сүлжээний шууд дамжуулах хэрэгслийг /live/ ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах” гэмт хэргийн “...мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч Ж.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүгдэгчийн хувьд тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд торгох ял оногдуулах тухай прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ж.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгож, учруулсан хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.
Иймээс шүүгдэгч Ж.Г-ын гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг болох 369.450 төгрөгийг түүнээс гаргуулан улсын орлого болгох нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж шүүх үзлээ.
Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г-ын эзэмшлийн “Samsung S6” маркийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ** овогт Ж-ы Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Ж.Г-д сануулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хангагдах хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Г-ын эзэмшлийн “Samsung S6” маркийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА