| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02807/и |
| Дугаар | 101/ШШ2017/02043/и |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/02043/и
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/01811 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, өөрийн байрт байрлах “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 2а хэсэг Баатархайрхан гудамж 976 тоотод оршин суух Зээрд морьд овогт Намсрайн Сэвжидсүрэн /РД:ЦЗ70081861/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.529.071,37 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Голомт банк нь Н.Сэвжидсүрэнд 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ЗГ5270001857 тоот зээл болон барьцааны гэрээгээр 11.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн болно. Зээлдэгчтэй байгуулсан ЗГ5270001857 тоот зээл болон барьцааны гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан боловч Н.Сэвжидсүрэн нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 413 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 2.816.016,48 төгрөг, үндсэн хүүнд 614.121,64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 98.933,26 төгрөг, нийт 3.529.071,37 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т заасны дагуу Н.Сэвжидсүрэнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.529.071,37 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Н.Сэвжидсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие “Голомт банк” ХХК-аас нэхэмжилсэн 3.529.071,37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Н.Сэвжидсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.529.071,37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Н.Сэвжидсүрэн нь зээлийн төлбөр 3.529.071,37 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Сэвжидсүрэн нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 3.529.071,37 төгрөг /гурван сая таван зуун хорин есөн мянга далан нэгэн төгрөг гучин долоон мөнгө/-ийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71.415,14 төгрөгийн тал хувь болох 35.707,57 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 35.707,57 төгрөгийг хариуцагч Н.Сэвжидсүрэнгээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 35.707,57 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Сэвжидсүрэн сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА