| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02705/и |
| Дугаар | 101/ШШ2017/02048/и |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2017/02048/и
| 2017 оны 05 сарын 24 өдөр | Дугаар 101/ШШ2017/01811 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө өөрийн байрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 56/3 хаягт байрлах “БЗД-6-56” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,
Цахилгаан эрчим хүчний төлбөр 749.165 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн 5009092 кодтой, 540304 тоот гэрээтэй “БЗД-6 56” СӨХ нь 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 749.165 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэж, төлбөрөө одоо хүртэл улсад төлөлгүй байгууллагыг хохироож байгаа тул хариуцагчаас дээрх мөнгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч “БЗД-6 56” СӨХ шүүхэд гаргасан тайлбартаа: “.... Манай сууц өмчлөгчдийн холбоо 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 04 дүгээр сарын 25 хүртэлх цахилгааны төлбөр болох 749.165 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь хариуцагч “БЗД-6-56” сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан цахилгаан эрчим хүчний төлбөр 749.165 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “БЗД-6-56” СӨХ нь нэхэмжлэлийн үнийн дүн 749.165 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “БЗД-6-56” сууц өмчлөгчдийн холбоо нэхэмжлэгч “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 749.165 /долоон зуун дөчин есөн мянга нэг зуун жаран таван/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.530 төгрөгийн тал хувь болох 11.265 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 11.265 төгрөгийг хариуцагч “БЗД-6-56” сууц өмчлөгчдийн холбооноос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 11.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч “БЗД-6-56” сууц өмчлөгчдийн холбоо сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА