Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02082/и

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2017/01811

Улаанбаатар хот

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 19 тоотод оршин суух Хүдэр овогт Идэшийн Баттулга /РД:ЦГ86051471/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 170С байр, 54 тоотод оршин суух Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-д холбогдох,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.932.058,9 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Ц.Жаргалсайхантай Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк хотхоны 104 дүгээр байрны 138 тоот 2 өрөө тавилгатай байрыг 1 жилийн хугацаатай түрээслэж төлбөрийг улирлаар бодож 7 хоногийн дотор өгөхөөр гэрээ байгуулан оруулсан. Гэтэл Ц.Жаргалсайхан нь түрээсийн төлбөрөө өгөхгүйгээр барахгүй цахилгаан байр, СӨХ, Юнивишны төлбөр интернэтийн төлбөрөө төлөөгүй байраа хүлээлгэж өгөлгүй түлхүүр ч өгөхгүй нүүгээд явсан байсан. Ц.Жаргалсайхан түрээслээд орсны дараа хэд хэдэн удаа очиход зочны өрөөнд том, том ширээ тавиад олон компьютер тавьчихсан албан ажил явуулдаг байсан. Анх орохдоо гадаадад амьдарч байгаад ирсэн 2 охин орно, цэвэр цэмцгэр ямар ч асуудалгүй байна санаа зоволтгүй ахаа эгчээ гээд орсон. Ц.Жаргалсайхан нь гэрээгээ зөрчиж байрыг зориулалтын бусаар ашиглаж байсан. 2016 оны 01 дүгээр сарын сүүл хүртэл Ц.Жаргалсайхантай байнга ярьж мөнгөө нэхэж байсан бас хаягаар нь олон удаа таксидаж очсон. Мөн шүүхдэж эрэн сурвалжлуулах гээд тэр бүхний зардал хохирол гээд хохирол нэмэгдсэн. Би өөрөө хөдөө ажилладаг тул аавдаа итгэмжлэл шүүхийн бүх шатанд томилж аав шүүхийн асуудлуудыг хөөцөлдөж байгаад нас барсан. Шүүхээс Ц.Жаргалсайханыг хаягтаа амьдардаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан. Би гадаад улс руу удаан хугацаагаар явах болсон тул Ц.Жаргалсайхантай холбогдох хэргийг ээждээ итгэмжлэл олгосон. Ээж Цэвэлмаа нь Увс аймгаас энэ ажлыг хөөцөлдөхөөр ирж Жаргалсайханыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүх хуралд оролцох, шүүхийн тогтоолын дагуу цагдаагийн байгууллагад олон удаа очих зэрэг удаа дараа ирж хөөцөлдсөн. Үүнийхээ үр дүнд оршин суудаг хаяг, утсыг олж тогтоосон мэдэгдлийг хүлээн авсан. Иймд Ц.Жаргалсайханаас түрээсийн төлбөр 1.300.000 төгрөг, цахилгааны төлбөр 31.587 төгрөг, юнивишны төлбөр 48.612,88 төгрөг, байрны төлбөр 65.559,19 төгрөг, СӨХ 31.100 төгрөг, эрэн сурвалжуулсан зардал 70.200 төгрөг, итгэмжлэлийн хураамж 3 ширхэг 15.000  төгрөг, ээж Цэвэлмаагийн Увс аймгаас ирж очсон зардал 300.000 төгрөг нийт 1.932.058,9 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Ц.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие И.Баттулгын нэхэмжилсэн 1.932.058,9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.    

 

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Баттулга нь хариуцагч Ц.Жаргалсайханд холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1.932.058,9 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ц.Жаргалсайхан нь нэхэмжлэлийн үнийн дүн 1.932.058,9 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.    

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                            

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ц.Жаргалсайхан нэхэмжлэгч И.Баттулгын нэхэмжилсэн 1.932.058,9 төгрөг /нэг сая есөн зуун гучин хоёр мянга тавин найман төгрөг ерэн мөнгө/-ийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.863 төгрөгийн тал хувь болох 22.931,50 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 22.931,50 төгрөгийг хариуцагч Ц.Жаргалсайханаас тус тус гаргуулан нэхэмжлэгч И.Баттулгад олгож, нэхэмжлэгчийн төлсөн 22.931,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Жаргалсайхан сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.  

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                      

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА