Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2017/02083/и

 

 

 

 

 

 

 

 

 

    2017 оны 05 сарын 05                   

    Дугаар 101/ШЗ2017/01576

Улаанбаатар хот

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Жаргалант 18 гудамж, 200 тоотод оршин суух Сартуул овогт Лхам-Янжингийн Эрдэнэбат /РД:ВЮ70032619/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, 19 дүгээр хороо, Жаргалант 18 гудамж, 201 тоотод оршин суух Боржигон овогт Ичинноровын Нямсүрэн /РД:НЬ76041764/-д холбогдох,

 

Газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2008 оны 03 дугаар сарын 03-наас эхлэн зохих журмын дагуу бичиг баримт, кадастрын зургаа гаргуулж газар эзэмших өмчлөх эрхийн гэрчилгээ өмчлөлийн гэрчилгээ заэргийг авсан. И.Нямсүрэн нь манай зүүн талд 2013 оны үед буухад нь “бид одоо боломжгүй байна, тогтой болоод автобус унаа явдаг болохоор газар дээрээ бууж хашаагаа хэмжээнд нь барина” гэхэд “тэгээрэй бид чөлөөлж өгнө” гэсэн. Одоо болохоор “айл болгонд 0.5 га газар өгч байхад танайх яахараа 0.7 га газартай байдаг юм, бидний газар дээр байгаа эд зүйлсийг зөөгөөд газар ав” гэсэн. Бид зөөж чөлөөлөх боломжгүй өөрсдөө буусан. Одоо миний өмчилсөн газар дээр нойлоо барьж байна. Тухайн үед бидний хүүхдүүд бага бас сургуульд өөрдсөө ажилгүй, айлын хашаа дамжин амьдардаг байсан юм. Хашаагаа хэмжээнд нь барих боломжгүй, газраа алдахгүйн тулд байгаа банзаараа хашаагаа хаалгагүй битүү барьсан юм. Энэ айл намайг кадастрын зураг дахин гаргуулж хэмжээ тавих хүртэл талбайг минь чөлөөлсөнгүй. Иймд миний өмчлөлийн газрыг чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бямбацэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Хариуцагч И.Нямсүрэн нь 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр газрыг маань чөлөөлж өгсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбат нь хариуцагч И.Нямсүрэнд холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч Л.Эрдэнэбатын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэлээр С.Бямбацэцэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 35 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүх эрх, үүргийг эдлэх бүрэн эрхийг олгосон байна.  

 

Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Эрдэнэбат хариуцагч И.Нямсүрэнд холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээсээ хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн тал хувь болох 35.100 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.ЗОЛЗАЯА