| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0002/э |
| Дугаар | 2021/ШЦТ/71 |
| Огноо | 2021-07-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Л.Галбадрах |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 2021/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Галбадрах,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Энхбат
Шүүгдэгч М.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Мн Зт холбогдох 2016000650098 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.З нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр, 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Угийн эзэмшлийн зам тээврийн ослын улмаас хээр орхигдсон 68-03 УНВ улсын дугаартай “Toyota Crown 180” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар М.Батболдын эзэмшлийн 04-39 ГАА улсын дугаартай Frontier маркийн цагаан өнгийн ачааны машиныг ашиглан хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Зшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 3 дугаар сарын 26-ны өдөр болсон. Унасан машин манайхаас 3-4 километр зайтай газар сар гаран болсон. Ба ах, Монхдой ах, Хгурав шөнө 12 цаг болж байхад ирсэн. Тэр гурвыг ирэхээр нь Ба ахыг гуйгаад нэг юм ачиж авчраад өгөөч гэсэн чинь ойрхон юм уу гэхээр ойрхон гэж хэлсэн. Тэгээд очоод машиныг моторын хоёр боолтыг нь тайлаад машин дээр нь тавьж аваад ирсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-11-рт/,
Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-820-11 дугаартай Toyota crown 180 маркийн тээврийн хэрэгслийн моторыг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /49-51-рт/,
Мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай М.Зийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 04-39 ГАА улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг 2,092,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-76-84-рт/,
Хохирогч Л.Угийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...миний 68-03 УНВ улсын дугаартай хар өнгийн crown маркийн суудлын авто машин бол 2004 онд үйлдвэрлэгдсэн 2021 онд Монгол улсад орж ирсэн 2480 сс мотортой V6 хөдөлгүүртэй машин байгаа. Би Манлайбаатар гэдэг хүнээс 2 сая төгрөгийг бэлнээр авсан. Г.Бгэдэг хүнээс 170,000 төгрөгийг би өөрийн эхнэр М.Буяндэлгэрийн ХААН банкны данс руу шилжүүлж авсан бөгөөд 110,000 төгрөгийг надад бэлнээр өгсөн. Надаа одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан” гэх мэдүүлэг /хх-16-17, 19-рт/,
Гэрч Ч.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр За, Ба, Ганболд хоёртой замын хажууд байгаа машины моторыг ачилцаад өгөөч гээд байх шиг байсан. Би тэр 3-ын ярианд оролцоогүй. Ингээд бид 4 Баийн машинтай нөгөө замын хажууд осолд орсон машин дээр очоод хамжаад моторыг нь тайлж аваад ачаад Заын гэрийн ард талд буулгаад явсан” гэх мэдүүлэг /хх-26-рт/,
Гэрч Д.Гын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...За замын хажууд осолд орсон машины моторыг нааш нь авч ирээд өгөөч гэхээр нь би авч ирж болох юм уу гэхэд өдөр Манлай өөрөө ирээд бөгсийг нь тайлж аваад явсан асуудал байгүй. Мотороо хаяж байгаа юм шиг байна лээ гэхээр нь бид нар нөгөө машин дээр очоод моторыг нь авах гэтэл 2 боолт дээрээ тогтож байсныг За өөрөө тайлж аваад Баийн машин дээр ачаад гэрийнх нь ард талд буулгаж өгөөд бид 3 явсан” гэх мэдүүлэг /хх-27-28, 231-232-рт/,
Гэрч Н.Баийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...За бид 3-т эндээс 1 юм ачаад буулгаад өгөөч ойрхон байгаа гээд гуйгаад байхаар нь би муу санаалаад харанхуй шөнө юм ачна гэж юу байдаг юм бэ сүүлд нь янз бүрийн юм болбол би хариуцахгүй шүү гэхэд За -зүгээр ээ хулгай энэ тэр биш, миний юм байгаа гэхээр нь итгээд бид 4 Заын гэрийн цаахна талд замын хажууд зам тээврийн осолд орсон хар өнгийн Crown маркийн суудлын авто машин дээр очоод моторыг нь бид 4 өргөж аваад миний машин дээр ачаад буцаад Заын гэрийн гадаа буулгаад Ганболд, Хбид 3 явсан. Ийм л асуудал болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 229-рт/,
Гэрч Ц.Ягийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Энэ тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би байж байгаад 2016 онд Батболд гэдэг хүнд 6.000.000 төгрөгөөр зарсан. Одоо надад 04-39 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ямар ч хамаагүй. Гэхдээ тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа бөгөөд шилжүүлэх зав гарахгүй байсаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-рт/,
Гэрч М.Мын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Надад уг машин ямар ч хамаагүй. Угийн машин байгаа юм. Би Зааас данс болон бэлнээр нийт 2.000.000 төгрөг авсан. Энэ үед надад охины эмчилгээний зардал хэрэг болоод байсан болохоор тэр 2.000.000 төгрөгийг Уд өгөлгүйгээр шууд хотод охиныхоо эмчилгээнд өгсөн. Сүүлд нь би У ахад нь яаралтай эмчилгээний зардал хэрэг болоод 2.000.000 төгрөгийг чинь өгсөн шүү гэж хэлсэн. Гэхдээ би 05 сард нөгөө 2.000.000 төгрөгийг нь Уд бэлнээр авч очиж өгсөн. Одоо У бид хоёрын дунд өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-рт/,
Гэрч Л.Аынмөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Toyota Crown 180 хөдөлгүүрийн багтаамж 2499 СС, хөдөлгүүрийн загвар 4GR-FSE моторын жин 200 кг байдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 46-рт/,
Гэрч М.Цэдэндамбаагийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Манай ломбард уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэлээр оролцохгүй. Яагаад гэвэл зээлийн эргэн төлөлт хэвийн явагдаж байгаа. Мөн зээлдэгч Л.Утэй байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний 4.4-т учирсан хохирлыг У хариуцна гэж заасан байгаа” гэх мэдүүлэг /хх-38-39, 41-рт/,
Хохирогч Л.Угийн “Авто прайм” ХХК-д өөрийн өмчлөлийн 68-03 УНВ улсын дугаартай Toyota Crown-180 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг 2,400,000 төгрөгөөр барьцаалсан зээлийн гэрээ, барьцаат зээлийн тооцооны хуудас /хх-147-156-рт/,
М.Зийн мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-92,225-рт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцсон. Гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа. Миний үйлчлүүлэгч М.Знь 2020 оны 02 дугаар сард Дэлгэр сумын нутаг дэвсгэрт осолд ороод тоногдсон байсан 6803 УНВ улсын дугаартай Toyota Crown машины мотор буюу хөдөлгүүрийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хулгайлсан. Энэ хулгайлсан үйлдлээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн. Иргэн Манлайбаатарт нийт 1.000.000 төгрөгийг дансаар, 1.000.000 төгрөгийг бэлнээр нийт 2.000.000 төгрөг төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д хохирогчийн зүй бус үйлдэл харагдаж байдаг. Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-ын г-д тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог, нэр, хаяг, утасны дугаарыг цагдаагийн ажилтанд хүлээлгэх, түүний иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөл бололцоотой бүх арга хэмжээг авна гэсэн заалт байдаг. Энэ заалтыг тухайн осол гаргасан Манлайбаатар нь хэрэгжүүлээгүй байдаг. Миний үйлчлүүлэгч М.Знь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх албадлагын арга хэмжээ хэрэглэх гэсэн хуулийн заалт байна. Мөн 6.7 дугаар зүйлийн 1.3-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ам бүл 5, 0-6 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Өршөөлийн хуулийн 7.2 дугаар зүйлд хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн солих заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 орсон байгаа тул хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг эрхэм шүүгчээс хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Знь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 23 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр, 1-р багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Угийн эзэмшлийн зам тээврийн ослын улмаас хээр орхигдсон 68-03 УНВ улсын дугаартай “Toyota Crown 180” маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийн моторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар М.Батболдын эзэмшлийн 04-39 ГАА улсын дугаартай Frontier маркийн цагаан өнгийн ачааны машиныг ашиглан хууль бусаар авч 1.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглаж нууцаар хууль бусаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд уг гэмт хэргийг шүүгдэгч М.Зүйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнийг гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэгдэнэ
Уг гэмт хэргийг шүүгдэгч М.Зүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Л.У, Гэрч Ч.Хүрэлчулуун, Д.Г, Н.Ба, Ц.Я, М.М, Л.А, М.Ц нарын мэдүүлэг, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ТХҮ-820-11 дугаартай Toyota crown 180 маркийн тээврийн хэрэгслийн моторыг 1,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан, мэргэшсэн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 4 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч М.Зийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Знь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч Л.Угийн мөрдөн байцаалтад хохирогчоор дахин өгсөн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч М.Знь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Знь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг нь харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Зийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан “машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авах” гэмт хэрэг нь 2020 оны 3 сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02- ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/... гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино....” гэсэн зохицуулалтад хамаарч байна.
Иймд М.Зат оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солих үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж хуульчилжээ.
Иймээс ялтан М.Зийн эдлэх 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух газар болох Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5-д зааснаар шүүгдэгч М.Зийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл биш болох нь тогтоогдсон тул тээврийн хэрэгслийн үнэ болох 2,092,500/хоёр сая ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч М.Зааас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Мийн Заыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч М.Заыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч М.Зат оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5-д зааснаар шүүгдэгч М.Зийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2,092,500/хоёр сая ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч М.Зааас гаргуулж улсын орлого болгосугай.
5. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Зат оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар сольсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Зат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Зат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА