Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 54

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Иргэдийн төлөөлөгч: Ч.Оюунчимэг,

Хохирогч: Л.Оюунбаатар, Д.Оюунчимэг, Б.Ууганбаяр, Р.Янжинсүрэн, Т.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч Г.Авирмэд, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн,

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Ц.Отгонбаяр, тэдний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонгорхайрхан овогт Түвшинжаргалын Мөнх-Эрдэнэ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шархүү овогт Цоодолын Отгонбаяр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мянган овогт Гэрэлийн Авирмэд нарт холбогдох эрүүгийн 201515000397 тоот хэргийг хянан хэлэлцэв.

         

Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 оны 10 дугар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/210 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2002 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/227 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 88 дугаар шүүгчийн захирамжаар хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан, 2005 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2005 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хархорин дахь сум дундын 2 дугаар шүүхийн 94 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн сулласан, 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/31 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2-т зааснаар 03 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 154 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн сулласан, 2010 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 490 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 176 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 02 жил 04 cap 03 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, Хонгорхайрхан овгийн Түвшинжаргалын Мөнх-Эрдэнэ, /РД: ЙЮ82070111/,

 

          Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 1/62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар, 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 1/50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 216 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 11 cap 09 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн, Шархүү овгийн Цоодолын Отгонбаяр, /РД: ЙЮ69053071/

 

          Шүүгдэгч:  Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1/57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар, 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1/52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сум дундын 17 дугаар шүүхийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 191 дүгээр захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 01 жил 08 cap 04 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, ухаан мэдрэл бүрэн,  Мянган овгийн Гэрэлийн Авирмэд, /РД: ЙД79041812/

 

Яллагдагч Түвшинжаргал овогтой Мөнх-Эрдэнэ нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхэгийг хулгайлж, 230000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

- Г.Авирмэдтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1094000 /нэг сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

 

 Яллагдагч Гэрэл овогтой Авирмэд нь урьд хулгайлах гэмт хэрэгт
шийтгүүлж, ялтай байх хугацаандаа, давтан үйлдлээр Т.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн
2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7
дугаар багийн нутаг дэвсгэр, 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн
Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарт цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12
литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхэгийг хулгайлж, 230000 /хоёр зуун
гучин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан.

 

  • Т.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1094000 /нэг сая ерэн дөрвөн мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  • Согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 17 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн Э.Сэргэлэнбатын гэрт Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн хацарт архины шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,
  • Ц.Отгонбаяртай бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  • Яллагдагч Цоодол овогтой Отгонбаяр нь Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээрсумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байхиргэн Р.Янжинсүрэнгийн эзэмшлийн байшинд цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж,
    650000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
  • Мөн 2016 оны 04 дүгээр сарын 04-өөс 11-ний өдрийн хоорондох хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр, 29 дүгээр гудамжны 06 тоот хашаанд байх иргэн Б.Ууганбаярын эзэмшлийн амбаарт хаалга даруулж цоожилсон төмрийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 4 шуудай гурил, 2 шуудай будаа, 1 ширхэг усны тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 258000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийн буюу бага бус хэжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, орон байр, агуулах саванд нэвтэрч гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/                                          

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын 423 дугаар хорих ангиас Өршөөлийн хуулиар суллагдаад найз Сэргэлэнбатындаа байсан. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Авирмэдэд зодуулчихаад гэрт байсан. Түүнээс хойш 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Авирмэдтэй зах дээр таарсан. Даалуу тоглодог миний таньдаг хэдэн хүн байдаг юм. Тэд нар Авирмэдийг зодох гээд байсан. Тэгсэн Авирмэд манай эхнэр хүүхэд Өвөрхангай аймгийн Богд суманд байгаа эхнэр хүүхэд дээрээ очих гэсэн юм. Манай ахынд хэдэн хувин байгаа таксины мөнгө байна уу? гэсэн. Тухайн үед надад 10000 төгрөг байсан. Тэгээд Авирмэд бас нэг танихгүй залуутай 2 дугаар багийн засмал өгсөж явж байгаад дэлгүүрийн хажууд зогсоод би машинд сууж үлдээд Авирмэд явсан. Таксины жолооч нь утсаар яриад эмнэлгээс хүн дуудаад байна. Нөгөө хүн чинь ирэх болж байгаа юм болов уу? эсвэл таксиныхаа мөнгийг өгөөд буух юм уу? гэсэн. Тэгээд би 10000 төгрөгөө өгсөн. Таксины жолооч задлахгүй гэсэн. Тэгээд би дэлгүүр ороод нэг шил архи аваад ирсэн чинь нөгөө Авирмэдтэй хамт явсан залуу ирээд машинд суусан байсан. Би Авирмэд яасан бэ? чи гэрийг нь мэдэх юм бол явчихаад ир гэсэн. Тэгсэн нөгөө залуу яваад нэг хэдэн хувин аваад ирсэн. Тэгээд бид 3 гүүрний тэнд таксинаасаа буугаад архиа уусан. Тэгээд зах ороод Авирмэд нэг хүнд өгнө гэж байсан. Нөгөө хүн нь байхгүй байна гээд гараад ирсэн. Тэгээд би махны хажууд сууж байгаад зарж өгсөн. 10 ширхэг хувин байсан. Гал үндэстний Мөнхбаяр гэж хүн надтай хамт Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоригдож байгаад хамт суллагдсан юм. Тэр хүнд би ажил захиж байсан юм. Манай өвөлжөө гачууртад байдаг юм түүнийгээ Дундговь аймгийн Сайхан овоо сум руу нүүлгэнэ гээд намайг 2015 оны 12 дугаар сарын 25-нд Улаанбаатар хот руу дуудсан. Тэгээд Дундговь аймгийн Сайхан овоо суманд өвөлжөөг нь барьж өгчихөөд 2015 оны 12 дугаар сарын 01-нд Өвөрхангай аймагт бичиг баримтаа хөөцөлдөх гэж ирсэн. Ажилласан цалин 470000 төгрөг авсан байсан. Тэгээд найз Сэргэлэнбатынд байсан. 2015 оны 12 дугаар сарын 17-нд нэг цонхны үйлчилгээн дээр очсон чинь Өвөрхангай аймгийн Хархорин суманд хоригдож байсан гэсэн бичиг аваад ир гэсэн. Тэгсэн Өлзийжаргал гэдэг байцаагч чамаас гэрчээр байцаалт аваад хэрэг хаах гэсэн юм гээд байцаалт авсан. Тэгсэн 23 ширхэг хувин хулгайд алдсан гэсэн байсан. Тухайн үед 23 ширхэг хувин байгаагүй. 10 ширхэг л хувин байсан. 2015 оны 12 дугаар сарын 21-нд Түмэнбаяр гэх айл намайг жаахан байхад манайхтай айл байсан юм. Цагдаад мөнгөө хадгалуулсан байсан юм. Түүнээсээ 60000 төгрөг аваад Авирмэд, Сэргэлэнбат хоёртой Түмэнбаярынд очсон. Түмэнбаярынд нэлээн согтоод би үлдсэн. Авирмэд, Сэргэлэнбат хоёр явлаа гээд явсан. Тухайн үед гадуур хувцасаа тайлаад тавьсан байсан. Тэгсэн тэдний Лхавга гэх хүүхэд нь миний гадуур хувцасны халааснаас мөнгө аваад зогсож байсан. Тэгэхээр нь би хацраас нь хазсан юм. Тэгсэн хамт архи уусан хажуу айлын хүмүүс элбээд намайг зодох гээд байхаар нь Сэргэлэнбат руу залгасан юм. Тэгсэн Авирмэд ирсэн тэгээд бид хоёр Сэргэлэнбатынд очоод би хойд гэрт нь унтсан. Тэгээд өглөө нь Сэргэлэнбаатарын гэрт орсон чинь Сэргэлэнбат дуудаад хөгшин чинь өчигдөр нэг айлд орсон юм. Дээл, малгай байна. Манайхаар цагдаа нар ирээд байдаг болохоор дээлийг нь найдвартай газар нуугаарай, малгайг нь зарчих гэсэн. Дээлийг нь хашааны баруун талын хашааны завсраар нуусан байсан. Дээлийг нь 4 дүгээр хооронд блокон хашааны тэнд нуусан. Малгайг нь зах дээр Оймбоо гэж хүнээр заруулах гэж дагаж явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 23-нд цагдаад баригдсан. Тэгээд тэр 2 малгайг яасныг нь мэдэхгүй. 2015 оны 12 дугаар сарын 28-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл надад хийсэн хэрэг байхгүй гээд өлсгөлөн зарласан. 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сэргэлэнбаттай таарсан. Тэгээд би Сэргэлэнбатад хэлсэн чинь найз нь гэрээ зарах гэж байгаа хохирол төлнө миний найз наад хэргээ даасандаа даачих, өршөөлөөр гарсан хүмүүсийн хэрэг одоо анхны хэргээр орох юм байна. Хохирол төлчих юм бол 6 сарын баривчилгаа л авах байх гэсэн. Би тухайн үед тийм л юм байх гэж бодоод хэрэг хүлээсэн. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар ял сонсгож байцаалт авахад нь би үнэнээ хэлсэн гэв.

Шүүгдэгч Ц.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Г.Авирмэд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т.Мөнх-Эрдэнэ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг руу айлд очъё гэсэн. Өмнө нь ял авахдаа хохирогч Оюунбаатар гуайн гэр рүү хулгай хийж байсан юм. Тухайн үед би согтуу байсан болохоор мэдээгүй. Хашаанд ороод цоожийг нь хөшиж онгойлгоод хувин авсан. Би тухайн үед нэлээн согтуу байсан. 10 гаруй хувин л байх шиг байсан. Тэгээд тэр хувингуудаа аваад зах руу орж ирсэн. Би согтоод байхаар нь чи зараатах гээд би цагаан идээний урд сууж байгаад Т.Мөнх-Эрдэнэ хувингаа зарсан. Тэгээд нэг шил архи хувааж уугаад Т.Мөнх-Эрдэнэ явсан. Т.Мөнх-Эрдэнэ Даваадэмбэрэл цагдаад мөнгө хадгалуулсан өгөхгүй байна. Хөдөөний хүн олмоор байна гээд манай хуурай ах Түмэндэмбэрэлийн хүүг дагуулж очоод энэ хүнд өвс хивэг авч өгөх гэж байгаа юм гээд мөнгө авсан. Тэгээд Түмэнбаяр гэх айлд очоод 5, 6 шил архи уусан. Би хуурай ахындаа хононо гээд явахад Т.Мөнх-Эрдэнэ үлдсэн. Сэргэлэнбат бид хоёр Сэргэлэнбатынд ирээд хоол идчихээд унтах гэж байсан чинь Сэргэлэнбатын утас дуугарсан. Тэгсэн Т.Мөнх-Эрдэнэ намайг энд хүмүүс зодох гээд байна гэсэн. Тэгээд хоёулаа явж яах юм гээд унтах гэж байсан чинь Сэргэлэнбатын утас дахиад дуугарсан. Тэгээд найз юм даа бас хүмүүс зодчих юм болов уу гэж бодоод Сэргэлэнбатыг явах уу гэсэн явахгүй гэхээр нь ганцаараа очсон. Тэгсэн чинь хашааны үүдэн дээр нэг залуу хутга барьсан зогсож байсан. Яаж байгаа юм гэсэн Т.Мөнх-Эрдэнэ намайг хацар дээр хазчихлаа гэсэн. Тэгээд би хутгыг нь авч шидчихээд орсон чинь Т.Мөнх-Эрдэнэ гэрт нь байсан. Тэгээд Оймбоогийнд очиж хоноё гээд явсан чинь гэртээ байгаагүй. Тэндээс явж байсан чинь эзэнгүй айл байсан. Тэр айлын цонхыг нь хагалж ороод арьсан дээл 1 ширхэг, булган малгай 2 ширхэгийг хулгайлсан. Тэгээд шууд Сэргэлэнбатынд ирээд арьсан дээлийг нь хашааны завсраар нуусан. Маргааш нь Түмэнбаярынд очиж архи уугаад сүүлдээ мөнгөгүй болоод 2 булган малгайг нь Оймбоогоор заруулах гээд зах руу явсан. Тэгээд Оймбоог ч олоогүй, Т.Мөнх-Эрдэнийг ч олоогүй. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Ц.Отгонбаяртай зах дээр архи ууж байгаад архины мөнгө байхгүй ярилцаж тохироод нэг айлд ороод Ц.Отгонбаяр хурган дээл, би мөнгөн товч, бүс хулгайлсан. Тэгээд наашаа явж байсан чинь нэг мотоцикль таараад таксидах уу гэсэн чинь үгүй гэхээр нь товч авах уу? миний дүү гэсэн чинь авъя гээд 5000 төгрөгөөр тэр мөнгөн товчоо өгсөн. Тэгээд Сэргэлэнбатынд ирсэн чинь Сэргэлэнбат дүүтэйгээ байсан. Сэргэлэнбаттай 5000 төгрөгөөрөө архи авах гээд дэлгүүр явсан. Отгонбаяр наад талын дэлгүүр рүү дээлээ бариад орсон 30000 төгрөгөөр зарчихлаа гээд гараад ирсэн. Тэгээд 3 шил архи, Сэргэлэнбатын дүү нь архи уудаггүй гэхээр нь дүүд нь пиво авсан. Тэгээд Сэргэлэнбатынд ирээд архи уусан. Отгонбаяр бие засах гээд гараад эргэж орж ирэлгүй явсан. Маргааш өглөө  нь зах дээр Отгонбаяртай таарсан чинь шартаж үхлээ гэсэн. Тэгээд бүсийг нь зарсан. 2015 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр Өршөөлийн хуулиар суллагдаад гэртээ хэд хоноод 2015 оны 11 дүгээр сарын 09-нд зах дээр очсон чинь Т.Мөнх-Эрдэнэ намайг захын архичидад хар Авирааг ална, нэг бол шоронд дагуулж явна гэсэн байсан. Тэгэхээр нь дургүй хүрээд 11 дүгээр  сарын 10-нд Т.Мөнх-Эрдэнэтэй таараад архи уугаад салсан. Орой нь Сэргэлэнбатынд яваад орсон чинь Т.Мөнх-Эрдэнэ сууж байсан. Би ч дотроо жаахан юм санаж байсан Т.Мөнх-Эрдэнэ хэрүүл гуйгаад байхаар нь архины шилээр цохьсон. Би Мөнх-Эрдэнээс уучлалт гуйсан. Дараа нь Адъяагийнд архи ууж байгаад Сэргэлэнбат, Т.Мөнх-Эрдэнэ хоёр намайг зодсон. Тэгээд Т.Мөнх-Эрдэнэ өөрөө цагдаа дуудсан. Цагдаа ирсэн чинь Сэргэлэнбат зугтаагаад Мөнх-Эрдэнэ бид хоёр эрүүлжүүлэхэд хоносон. Миний нэг нүд хавдсан байсан. Эр хүний жудгаар хариугаа авч байгаа юм байна л гэж бодсон. Тэгсэн чинь 2016 оны 01 дүгээр сарын 18-нд Т.Мөнх-Эрдэнэ гомдол бичсэн байсан. Бид хоёр 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш найзлаад хамт хулгай хийгээд явсан. Бид хоёрын дунд өс хонзон байхгүй байх гэж бодож байна гэв.

Хохирогч Л.Оюунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 30 минутын үед гэрээсээ гараад зах руу орсон чинь 3 залуу нэг таягтай хүнтэй 4 хүн төмөр хувин барьсан явж байсан. Тэгээд би энэ их ноотой хүн гэж бодоод Авирмэдийн барьж явсан хувинг хараад манай хувин байна гэж мэдээд наашаа аваад ир муу хулгайч минь гэсэн. Тэгсэн чинь Авирмэд хувингаа тавьчихаад шатны доор суусан. Тэгсэн энэ Ц.Мөнх-Эрдэнэ гэх залуу миний машин онхолдчихоод машин дээр байсан юмнуудаа зарж байна гэсэн. Би тэгэхээр нь та нар наанаа байж бай би гэртээ хариад үзчихээд ирье. Та нарыг хулгайд хардсан байвал иргэн хүнийхээ хувиар хариуцлага хүлээнэ гэж хэлчихээд гэртээ харьсан чинь манай хашаан дээгүүр давж ороод хаалгыг дотроос хөшиж онгойлгоод 3 хүн орсон бололтой  3 хүний мөр байсан. Би буцаад ирсэн чинь Мөнх-Эрдэнэ хамгийн сүүлийн хувингаа зараад мөнгөө аваад зогсож байсан. Би Авирмэдийг барьж авах гэсэн чинь зугтсан. Энэ Мөнх-Эрдэнэ гэх залууг цохиж унагаад мөнгийг нь авчихдаг юм уу гэснээ болиод цагдаад мэдэгдсэн. Тэгсэн чинь цагдаа нар ирээд 20 минутын дотор эд нарыг баривчилсан. Нийт 230000 төгрөгийн хохирол гарсан. Эхлээд 25 ширхэг хувин авсан байсан юм. 2 ширхэгийг нь хүнд үзүүлэх гээд машин дотроо үлдээсэн байсан. Үлдсэн 23 ширхэг хувинг эд нар хулгайлсан. Энэ хүмүүс үйлдэл дээрээ баригдсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь худал хэлж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хувингаа буцааж авна. Г.Авирмэдээс нэхэмжлэх зүйлгүй. Т.Мөнх-Эрдэнээс үлдэгдэл хохирлоо гаргуулж авна гэв.

Хохирогч Д.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр сард ажилдаа явсан хойгуур гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс хурган дээл 1 ширхэг, булган малгай эрэгтэй, эмэгтэй тус бүр 1 ширхэг, 6 метрийн дурдан бүс 1 ширхэг хулгайд алдагдсан. Үнэлгээгээр гарсан хохирлоо нэхэмжилж байна. Манай гэрийн цонхийг хагалж орсон байсан. Цонхны үнэлгээ ороогүй байна. Үнэлгээнээс хурган дээлийнхээ үнийг хасаад үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.Ууганбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2016 оны 03 дугаар сарын 30-нд Улаанбаатар хот руу ажлаар явсан. Улаанбаатар хот явахдаа гэрээ цоожлоод зуны байшинд гурил, будаагаа хийгээд явсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ээж над руу утсаар яриад гэрт чинь хулгай орсон байна гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн үү гэсэн чинь өгөөгүй. Цагдаа нар бүртгээд л алга болдог шүү дээ. Зардал нь дийлдэхгүй хэцүү байдаг гэж хэлсэн. Цагдаад мэдэгдээд хэрэггүй байх гэсэн. Тэгэхээр нь би заавал цагдаад мэдэгд гээд цагдаад мэдэгдсэн. Манай зуны байшингаас 4 шуудай гурил, 2 шуудай будаа алга болсон. Нийт хохирлын үнэлгээгээр 258000 төгрөгийн хохирол учирсан. Усны тэргээ буцааж авсан. Үлдэгдэл хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хохирогч Р.Янжинсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2015 оны 11 дүгээр  сарын эхээр Улаанбаатар хот руу явсан юм. Явахдаа хажуу айлдаа хашаа байшин харж байгаарай гээд захиж үлдээсэн. Улаанбаатар хотод байсан чинь хажуу айлын Оюунсүрэн гуай хашааны чинь хаалга онгорхой, цонх чинь хагарсан, цонхны хөшиг чинь хийсээд байна гэсэн. Тэгээд тэр дор нь цагдаа дуудсан. Манай гэрээс пойлоосон бүс 1 ширхэг, эрэгтэй хүний мөнгөн товч, эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг хулгайд алдагдсан. Тэр мөнгөн товч нь цул мөнгөн товч байсан. Манай байшингийн цонхийг хагалсан байсан. Нийт хохирлын үнэлгээгээр 670000 төгрөгийн хохирол гарсан байгаа. Үнэлгээн дээр маргах зүйл байхгүй. Эмэгтэй хүний хурган дээл шинэ дээл байгаа, зөвхөн цагаан сараар л гаргаж өмсдөг дээл байсан. Хэрэгт хураагдсан пойлоосон бүсээ буцааж авна.Ххохирол төлөгдөөгүй байгаа, хохирлоо нэхэмжилж байна гэв.

Хохирогч Т.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Сэргэлэнбатынд байсан чинь Г.Авирмэд гаднаас орж ирсэн. Сэргэлэнбат бид 2 архи уугаад сууж байсан. Г.Авирмэд намайг архины шилээр цохьсон. Тухайн үед хөнгөн гэмтэл учирсан байсан. Сүүлд гэмтлийн зэрэг тогтоолгосон. Гомдолтой байна. Хохиролд 115000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Л.Оюунбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Арвайхээр сумын 5 дугаар багт байрлах Хүнс барааны зах дээр явж байтал Авирмэд ганцаараа 12 литрийн Орос улсад үйлдвэрлэсэн төмөр хувин бариад явж байсан. Тэгэхээр нь би очоод хаанаас авсан юм бэ гээд барьж явсан хувинг нь тоолоход 13 ширхэг байсан. Тэгтэл Авирмэд надад танайхаас хулгай хийгээгүй, дандаа намайг хулгайд сэрдэж байх юм гэсэн. Тэгтэл хажуугаас үл таних хоёр залуу ирээд нүүрэн дээрээ сорвитой залуу нь наадах чинь миний юм байгаа юм. Миний машин онхолдчихоод би машиндаа сэлбэг авахаар юм аа зараад явж байгаа юм гэхээр нь би тухайн үедээ тийм ч юм болов уу, гэхдээ манай амбаарт байгаа хувинтай адилхан хувин байна гэж бодоод гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ иртэл амбаарын хаалгыг хөшиж онгойлгоод дотор нь байсан 23 ширхэг төмөр хувин алдагдсан байсан. Тэгээд буцаад зах дээр ирээд Авирмэдийг хайхад олдоогүй. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн. ОХУ-ын Улаан-Үүд хотоос 1 ширхгийг нь 10000 төгрөгөөр худалдан авсан юм. Манай амбаарт 23 ширхэг байсан юм. Түүнийг бүгдийг нь авсан байсан. Өөр зүйл алдагдаагүй байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32 хуудас/,

Хохирогч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:  "...2015 оны 12-р сарын 23-ны өдөр ажлаа тараад гэр лүү гээ явж байхад манай айлын хүн Батбаяр над руу утасдаад цонх чинь онгорхой байна хашааны чинь 3 ширхэг банз ойчсон байна хулгай орсон байх гэхээр нь гэртээ ирсэн. Гэртээ ирээд гэрийнхээ үүдэн байж байгаад цагдаад дуудлага өгсөн: Хар пүүсүүгээр хийсэн эрэгтэй хурган дээл 6 ширхэг товчтойгоо, 6 метр шар өнгийн дурдан, эрэгтэй булган малгай, мөн эмэгтэй булган малгай, орны бүтээлэг алдагдсан байна. Хөшиг тогтоогч эвдэрсэн. 53x40 хэмжээтэй давхар цонх хагалсан байна. Гомдолтой байна. Хулгайд алдсан эд зүйлээ нэхэмжилнэ. Мөн үнэлгээ хийлгэсэн 10000 төгрөг нэмж нэхэмжилнэ. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Нийт 1136000 төгрөг нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 34 хуудас/,

Хохирогч Р.Янжинсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Оюунсайхан над руу яриад танай гэрт хулгай орсон байна, цонх чинь онгорхой байна. Цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. ...1 ширхэг эмэгтэй хүний арьсан дээл, 6 ширхэг мөнгөн товч, 1 ширхэг эмэгтэй хүний пойлоосон бүс зэрэг алдагдсан байна..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 7 хуудас/,

Хохирогч М.Хишигжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөдөөнөөс гэртээ ирсэн. Гэрийн ард байх амбаарынхаа цоожийг хартал амбаарын цоож байхгүй, тавны оронд хийсэн төмрийг нь татаж хаалгыг онгойлгосон байсан. Амбаартаа ороход амбаарыг гадна талаас нь цоожилсон байсан цоожийг хураалттай хивгэн дээр тавьчихсан байсан. Амбаарын дотор баруун урд талын буланд байсан усны тэрэг байхгүй байсан. Амбаарын голд нааран дээр шуудайтай хивэг хураагаад хивэгнүүдийн голд 10 шуудай 25 кг-ын гурил, 2 шуудай /25 кг-ын/ будаа хийсэн байснаас 4 шуудай гурил, 2 шуудай будаа нь алдагдсан байсан. Усны тэргийг манай хүү 65 000 төгрөгөөр худалдаж авч байсан. Гурил будааг зах зээлийн үнээр үнэлнэ..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 68 хуудас/,

Хохирогч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2015 оны 11 дүгээр сарын 10-ны орой Арвайхээр сумын 6 дугаар багт байрлах Сэргэлэнбат гэх найзындаа 2 шил архи Сэргэлэнбаттай хувааж уучихаад унтах гээд хэвтэж байтал гаднаас Авирмэд
согтуу орж ирээд надаас хэрүүл гуйгаад, би өөдөөс нь маргалдсан чинь архины
шилээр миний толгой руу цохиж унагаагаад дээр гараад амьсгал боосон. Тэгээд би
түр зуур ухаан алдаад сэргэтэл миний толгойноос цус гарчихсан байсан. Цусыг
цэвэрлээд унтсан, өөр зүйлгүй. Би гомдолтой байна. Би Авирмэдээс 115000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 43-44 хуудас/,

Гэрч Л.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим гэртээ байхад манай гудамжны хамгийн зүүн талын айлын хүн болох Адьяа манай гэрт орж ирээд танай хажуу талын айлын хашааны банзыг аваад хаясан байна, гэрийнх нь цонх нь онгорхой байна гэж хэлэхээр нь хажуу айлын хүн болох Оюунчимэг рүү утсаар яриад танай хашааны банз салсан байна, мөн гэрийн чинь цонх онгорхой байна гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 36 хуудас/,

Гэрч С.Адьяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт гэрээсээ гараад зах орох гээд хашаанаасаа гарахад манай хөрш Оюунчимэгийн гадна хаалганы 2 ширхэг банз ойчсон байхаар нь гэртээ орж хадаас аваад хашааг нь хадсан. Хадаж байхад байшингийн урд талын цонх онгорхой байхаар нь Оюунчимэгээ гэж дуудахад хүн гарч ирэхгүй байхаар нь Батбаярын гэрт орж Оюунчимэгийн гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж хэлсэн" /1хх-ийн 37 хуудас/,

Гэрч Б.Бямбатогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 20-дын үеэр манай хажуу айл болох Түмэнбаярынд намайг байхад Мөнх-Эрдэнэ, Авирмэд нар орж ирсэн. Мөнх-Эрдэнэ нь надад эрэгтэй, эмэгтэй хоёр булган малгай байгаа. Тэрнийг зарчихмаар байна. Хоёулаа хамт мотоциклоор чинь яваад аваад ирье гэхээр нь би амжихгүй гээд хамт яваагүй. Мөнх-Эрдэнэ нь дунд зэргийн нуруутай, тарган ч биш, туранхай ч биш биетэй, бордуу царайтай, хацар дээрээ сорвитой залуу байсан..." /1хх-ийн 38 хуудас/,

 

Гэрч Ц.Лхагважаргалын мөрдөн байцаалтанд өгсөн:  "...2015 оны 12 дугаар сарын дундуур л байсан юм. Манай гэрт Адараа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх хүн Авирмэд, Мөнх-Эрдэнэ нарыг дагуулж ирсэн юм. Авирмэд, Мөнх-Эрдэнэ нар манайд ирэхдээ 2 шил Харзтай нэртэй архитай ирсэн. Хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй, гадаа гэгээ тасарч л байсан юм. Тэгээд тэд нар манай гэрт орж ирээд авч ирсэн архиа ууцгаасан. Тэд нарыг орж ирсний дараа манай айлын хүн болох Бямбатогтох манай гэрт орж ирсэн. Бямбатогтохыг манай гэрт орж ирсний дараа Мөнх-Эрдэнэ гэгч ньText Box: 5
 Бямбатогтоход булган малгай, дээл аваад ирье, зарах гэсэн юм, чи яваад өгөх үү гэсэн. Тэгтэл Бямбатогтох үгүй, би явахгүй, харин авах хүн байна уу асуугаадхая гэсэн. Тэгээд манай гэрт архи уугаад сууж байтал манай ээж Цэрэннадмид ирээд уурлаад тэр хүмүүсийг гэрээс хөөгөөд явуулсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 39 хуудас/,

 

Гэрч П.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Намайг зах дээр цагаан идээн дээрээ зогсож байхад Жаргалдулам гэх хүн надад энэ хүн төмөр хувин зараад явж байна, та нар авах юм уу гэхээр нь би үзээд Наранцэцэг бид хоёр нэг нэг хувин авсан. Тэр хүн 3 ширхэг хувин бариад явж байсан. Үлдсэн 1 хувинг гадны хүн авсан байх. Хэн авсаныг нь мэдэхгүй. Тэр хүн хувингаа 2000 төгрөгөөр зарж байсан. Хар өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хувингийнхаа мөнгийг нэхэмжлэхгүй..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 40 хуудас/,

 

Гэрч Д.Наранцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 ширхэг төмөр хувин худалдаж авсан юм. Би цагаан идээний зах дээрээ сууж байгаад бие засахаар гараад орж ирэхэд миний хажуугийн хүүхэн болох Пүүжээгийн өмнө 2 ширхэг төмөр хувин байсан. Тэгтэл Пүүжээ надаас энэ хувинг авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бэ гэхэд Пүүжээ 2000 төгрөгөөр зарж байгаа юм гэхээр нь би тэр хувинг нь худалдан авсан юм. Нэг хувинг нь Пүүжээ авч байгаа харагдсан. Хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хувингийнхаа мөнгийг буцааж авахгүй.." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41 хуудас/,

 

Гэрч Л.Батмөнхийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын сүүлээр л байсан юм. Би зах дээр савар зараад явж байтал Мөнх-Эрдэнэ, Авирмэд хоёртой зах дээр таарсан. Орой 16, 17 цагийн орчимд л байсан байх. Гадаа гэгээтэй байсан юм. Тэр хоёртой таарахад Мөнх-Эрдэнэ гартаа 2 булган малгай барьчихсан энэ малгайг зарах гэсэн юм, өчигдөр орой эрүүлжүүлэхэд хоночихоод сая гарч ирлээ. Эрүүлжүүлэхэд цуг хоносон манай найз надад өгсөн юм, зараад архи уух гэсэн юм, шартаж үхлээ гэхээр нь би Мөнх-Эрдэнийн хамт зах дээгүүр Мөнх-Эрдэнийн барьж явсан 2 булган малгайг зарах гэтэл хуучин байна гээд хүмүүс авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрт байсан 1 ширхэг савар зарсан мөнгөөр Мөнх-Эрдэнэд архи авч өгсөн. Авсан архиа Авирмэд, Мөнх-Эрдэнэ нартай гурвуулаа хувааж уусан. Тэгээд тэр хоёроос салаад 1-р хороо руу явсан. Нэг нь эрүүтэй /саравчтай/ эмэгтэй булган малгай байсан. Нөгөөдөх нь эрэгтэй булган малгай байсан. Мөнх-Эрдэнэ 1 ширхэг эрэгтэй малгайг нь миний найз өмс гээд өгсөн. Би миний авч өгсөн 1 шил архины оронд өгч байна л гэж бодсон. Нэг ширхэг малгайг нь өөрөө аваад явсан. Надад 2 ширхэг малгай өгөөгүй. Надад мөнгөний хэрэг гараад тэр өгсөн малгайг нь зах дээр явж байгаад нэг хөдөөний хүнд зарсан. Одоо тэр зарсан хүнээ танихгүй. Хөдөөний явуулын хүн байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 42 хуудас/,

 

Гэрч Ц.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын эхээр би нөхөр Оюунбаатарын хамт Улаан-Удэ хот руу явсан юм. 2 удаа явсан. Сүүлийн явалтан дээр 25 ширхэг төмөр хувин зарахаар авч ирсэн байсан юм. Авч ирсэн 25 ширхэг хувингаас 23 ширхэг хувинг нь амбаартаа хийгээд 2 ширхэг хувин нь машин дотор үлдсэн байсан юм. Тэгтэл амбаар дотор байсан 23 ширхэг хувинг хулгайлсан байсан. Амбаар дотор 23 ширхэг хувин байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43 хуудас/,

 

Гэрч Ж.Жаргалдуламын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Би зах дээр цагаан идээ зардаг юм. Тэр өдөр намайг цагаан идээний зах дотор байж байтал гаднаас 3 ширхэг төмөр хувин барьсан залуу орж ирээд хувин зарна гэхээр нь би Пүрэвсүрэнд хэлсэн юм. Гадаа хувин зарж байсан үгүйг мэдэхгүй байна. Тэр хувингаас Пүрэвсүрэн, Наранцэцэг хоёр нэг нэгийг авсан. Нэг хувинг нь хэн авсныг мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44 хуудас/,

 

Гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Cap, өдрийг нь санахгүй байна. Авирмэд нь Мөнх-Эрдэний нүүр, толгой хэсэгт архины шилээр цохисон нь үнэн. ...би айлд орчихоод буцаад гэртээ орохдоо Сэргэлэнбатын гэрээр дайраад ороход Мөнх-Эрдэнэ газарт дээшээ хараад хэвтчихсэн, нэг хөлөө жийчихсэн таталт өгөөд байсан. Нүүр ам нь нил цус болчихсон байсан. Авирмэд Мөнх-Эрдэнийн хажууд суучихсан "хүн алчихлаа" гээд уйлаад байсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 223 хуудас/,

 

Гэрч С.Лхагвын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Авирмэд намайг хүнс бараан захын баруун хаалган дээр дуудаад бүс зарах гэсэн юм хоёулаа ганц шил юм уучихья гэхээр нь за би зараад өгье гэж хэлсэн юм. Эмэгтэй хүний цэнхэр өнгийн суртай шар өнгийн эмжээртэй пойлоосон бүс байсан" /2хх-ийн 10-11 хуудас/,

 

Гэрч Х.Цэрэннадмидын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 сарын дундуур санагдаж байна хүнс бараан зах дээр даалуун дээр байхад 11 цагийн орчим Лхагва гэдэг хүн цэнхэр шар өнгийн суртай, пойлоосон эмэгтэй бүс барьж ирээд 4000 төгрөгөөр зарсан. ...Дээрх бүсийг Лхагва, Авирмэд хоёр хоргоосоор байгаад надад 4000 төгрөгөөр зарсан. Би өөрийгөө иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 4000 төгрөгөө авахгүй..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 12 хуудас/,

 

Гэрч Т.Цэвээндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 сард байх өдрийг нь сайн санахгүй байна, Г.Авирмэдтэй хүнс, барааны захын баруун хаалган дээр таарсан. Авирмэд эмэгтэй хүний цэнхэр өнгийн суртай пойлоосон бүс барьчихсан явсан. Тэрийгээ зарна гэж байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 13 хуудас/,

 

Гэрч Э.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны дундуур санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна Авирмэд, Отгонбаяр хоёр намайг гэртээ байхад 20 цагийн орчим манай гэрт ирсэн. Авирмэд, Отгонбаяр хоёр тухайн үед эмэгтэй хүний цэнхэр торгон хурганы арьсан дээл, эмэгтэй хүний пойлоосон бүстэй авч ирсэн. ...дэлгүүрт Отгонбаяр үстэй дээлийг зарах гэж ороод 30000 төгрөг авч гарч ирсэн. ...Авирмэд нь 6 ширхэг мөнгөн товч байхаар нь зарчихсан гэж хэлж байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 14-15 хуудас/,

 

Гэрч Б.Одсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 12 сарын дундуур санагдаж байна. Намайг дэлгүүр дээрээ сууж байхад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд хурган дээл аваадхаач, мөнгөний хэрэг болоод байна ...50 000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдаж авсан. Төмөр товчтой, хар дэвсгэртэй, цэнхэр хээтэй, цэнхэр эмжээртэй эмэгтэй хүний дээл байсан. Би дээлийг худалдаж аваад эвдэж өөр дээл сэлбэсэн. Хурганы арьсны өөдөснүүд байгаа, сэлбэж хийсэн дээлэнд зарим нэг хурганы арисыг хийсэн. Дээлийн өнгийг хаясан. Хураан авсан 4 хэсэг хурганы арьс болон 50000 төгрөгөө нэхэмжлэхгүй...." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 16-17 хуудас/,

 

Гэрч Э.Сэргэлэнбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад Авирмэд, Мөнх-Эрдэнэ хоёр жоохон халамцуу орж ирсэн. Тэгсэн манай Сэргэлэнбаатар намайг зах дээр хүрээд ир ажил хийе, ачаа буулгая гээд дуудахаар нь би яваад өгсөн. Тэр хоёр манайд үлдсэн. Тэгэхэд манай ээж гэртээ байсан. Тэгээд би орой 20 цаг өнгөрч байхад ирсэн чинь тэр хоёр манайд Авирмэд нь Мөнх-Эрдэнийг зодчихсон байсан. Архины шилээр нүдсэн гэсэн. Авирмэд надад өөрөө хэлсэн. 2 архины шилийг хагартал нүдлээ гэж хэлсэн. Зүүн талын шанаа нь сорви болчихсон байсан. Манай гудас, хөнжил хоёр цус болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 45 хуудас/,

 

Гэрч Э.Сэргэлэнбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Сэргэлэнбат ахтайгаа зах дээр хамт ачаа буулгаад орой гэртээ ирсэн чинь манай ахынд Авирмэд, Мөнх-Эрдэнэ нар зодоон хийчихсэн байсан..." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 46 хуудас/,

 

Гэрч Б.Цэрэндагвын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Ц.Отгонбаяр гэгч нь 16 цагийн орчимд Арвайхээр сумын 5-р баг, Жигүүр оргилын хажуугийн явган хүний зам дээр чернилэн ягаан өнгийн төмөр усны тэрэг түрчихсэн явж байсан. Ц.Отгонбаяр нь ганцаараа явж байсан. Тэгээд би Отгонбаяраас наад тэрэг чинь хэний тэрэг юм бэ гэж асуухад манай тэрэг. Би юм зөөх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Отгонбаярыг согтуу мөн цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байгаа болохоор нь хулгайн тэрэг байж магадгүй гэж бодоод Ц.Отгонбаярыг түрж явсан усны тэргийн хамт цагдаагийн байгууллагад авч ирсэн.." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 72 хуудас/,

 

Гэрч С.Дониддэмбэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хангамж зах дээр мах зардаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 09 цаг 40 минутын орчимд намайг зах дээр ирэхэд усны тэрэг түрсэн эрэгтэй хүн зах дээгүүр яваад байсан. Тэгээд надаас усны тэрэг авах уу гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгээд тэр хүн миний хажууд зогсоод байсан. 10 цаг өнгрөөд зах онгойхоор нь ортол тэр хүн 10000 төгрөгөөр зарах гэсэн юм. Усны тэрэг авчихаач гэхээр нь би наад тэрэг чинь хэнийх юм. Хулгайн юм бол би авахгүй гэхэд тэр хүн манай усны тэрэг байгаа юм гэсэн. Хулгайн тэрэг биш. Манай гэрт 2 усны тэрэг байгаа, 1-ийг нь зарах гэж байгаа юм гэсэн. Тэр хүн ганцаараа явж байсан. Тэгээд би 10000 төгрөг өгөөд усны тэргийг нь тэр хүнээс худалдан авсан. Өмнө нь зүс харж байсан, зах дээр архи уугаад явдаг хүн байсан. Би хулгайн тэрэг гэдгийг нь мэдээгүй. Хулгайн юм биш биз гэхэд биш манайх гэж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. 10000 төгрөгөө нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 73 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Авирмэдийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Мөнх-Эрдэнэ гэх залуутай архи хувааж уугаад Мөнх-Эрдэнийг айлд очьё гэхээр нь би дагаад Арвайхээр сумын 7-р баг руу явсан. Мэнх-Эрдэний очьё гэсзн айлд очих замдаа Оюунбаатарын хашааны хажуугаар явтал хашаан дотор байх байшин цоожтой байсан. Тэгэхээр нь Мөнх-Эрдэнэ бид хоёр хоорондоо ярьж Оюунбаатарынд орохоор болж тохиролцоод орсон. Хашаанд нь ороод байшингийнх нь цоожийг Мөнх-Эрдэнэтэй элбээд төмрөөр хөшиж онгойлгосон. Байшин нь ямар цоожтой байсныг мэдэхгүй. Хашаан дотроос нь төмөр аваад хаалгыг нь хөшиж онгойлгосон. Байшин дотор ороход хаалганых нь үүдэнд дээрээс нь давхарлаад тавьсан байсан төмөр хувингуудыг авсан. Өөр зүйл аваагүй. ...Авахдаа тоолоогүй. Тэгээд зах руу барьж аваачаад зарсан. Зах дээр бариад явж байтал Оюунбаатартай таарсан. Оюунбаатар хүрч ирээд надаас "хаанаас авсан хувин бэ" гэхэд нь би энэний юм байгаа юм гээд Мөнх-Эрдэнийг заасан юм. Тэгээд л Оюунбаатар Мөнх-Эрдэнэтэй юм ярьж байгаад явсан. Би Мөнх-Эрдэнийг зараадах гэж өгчихөөд хажуугийнх нь шатан дээр хараад сууж байсан юм. Мөнх-Эрдэнэ махны захын үүдэнд хувингуудаа зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг нь мэдэхгүй. Хувингаа зарчихаад надад 1 шил архи авч өгөөд бид хоёр хувааж уусан. Надад мөнгө өгөөгүй.  .....2015 оны 12 дугаар сарын 22-ны шөнө 23 цагийн үед Мөнх-Эрдэнэтэй хамт 4-р багт явж байхад эзэнгүй 1 давхар байшинтай айл байхаар нь хашааг нь урд талаас нь давж ороод баруун талд байх цонхыг цохиж хагалаад гэрт нь орсон. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр тухайн айлаас 1 үстэй дээл, эрэгтэй, эмэгтэй булган малгай аваад орны бүтээлгээр нь боогоод урд талын том өрөөнийх нь цонхоор гарсан. Хулгайлсан эд зүйлээ Мөнх-Эрдэнэ аваад явсан. Мөнх-Эрдэнэ бид хоёр нилээн согтуу байсан. Хулгай хийх санааг хоёулаа гаргасан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 82, 86 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн:  "...2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байсан юм. Зах дээр би Авирмэдтэй нэг шил архи хувааж уусан юм. Бид хоёр зах руу яваад намайг зараад өгөөч гэхээр нь би тэр хувинг нь махны үүдэнд авч ирээд 2000 төгрөгөөр зарсан..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 84 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...Авирмэд, Сэргэлэнбат нарыг аваад өөрт байсан мөнгөөрөө архи аваад Түмэнбаярын гэрт /4-р хороонд байх/ очсон юм. Би нилээн согтуу байсан тул гадаа гараад нэг хэсэг тасарсан байсан. Тэгтэл Авирмэд нэг айлын хашаан дээгүүр даваад орчихоор нь би араас нь давах гэтэл орж чадахгүй болохоор нь хашааных нь банзыг сугалаад Авирмэдийн араас орсон. Авирмэд надад тэр байшингийн цонхыг дотроос нь онгойлгож өгөхөөр нь би тэр цонхоор нь орсон. Тэгээд цагаан өнгийн торон бүтээлэг /хөшиг шиг/ надад өгөөд наадхаа боогоод авчих гэхээр нь хартал авдар дотроос нь үстэй дээл гаргасан байсан. Би үстэй дээл малгай зэргийг торон бүтээлгэнд боотол хажууд нь нэг малгай унахаар нь түүнийг нь авч боогоод миний орж ирсэн цонхоор хоёулаа буцаад гарсан. Авсан зүйлээ 4-р багт байх блокон хашаатай барилгын хогон дунд хийчихээд Түмэнбаярын гэрт очсон… Би Г.Авирмэдэд “би хулгай хийгээгүй, хийсэн хэрэггүй. Чи үнэнээ хэл, би хохирлын чинь асуудлыг хүн амьтантай ярьж байгаад шийдье” гэж хэлснээс биш чи хэргээ даачих гэж хэлээгүй,.." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 89-90, 91-92 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Авирмэдийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн орой байсан юм. Лхагважаргал, Мөнх-Эрдэнэ, Сэргэлэнбат, бид 4 Түмэнбаярын гэрт архи аваад очсон. Түмэнбаярын гэрт авч очсон архиа уусан. Түмэнбаярын гэрт 6-7 шил архи уусан. Түмэнбаярынхаас гарахад 23 цаг болж байсан байх. Оймбоогийнх руу явж байтал гэрэлгүй байшин байхаар нь Мөнх-Эрдэнэ бид хоёр орьё гэж ярилцаад орохоор болоод хашааны хаалган дээр нь тэгнэж байгаад хаалгыг нь онгойлгоод орсон. Хашаанд ороод байшингийн цонхыг нь хагалаад дотогш орсон. Хагалсан цонх нь унтлагын өрөөний цонх байсан. ЦонхныхText Box: 7
 нь шилийг цонхон дор байсан төмрөөр цохиж хагалсан. Хагарсан цонхоор Мөнх-Эрдэнэ бид хоёрыг ороход тэр өрөөний цонхон доор нь диваан ор байсан. Түүн дээр нь гишгээд л буусан. Хэн нь цонхоор түрүүлж орсныг санахгүй байна. Мөнх-Эдэнэ бид хоёр тэр айлд ороод авдрыг нь ухаад авдар дотроос нь хар өнгийн материалтай эрэгтэй хурган дээл, эрэгтэй, эмэгтэй булган малгай авсан. Бид хоёрын малгай, дээл авсан гэх авдар нь өөр өрөөнд байсан шиг санаж байна. Тэгээд л Мөнх-Эрдэнэ бид хоёр нөгөө өрөөнийх нь цонхыг дотроос нь онгойлгоод гараад явсан. Айлаас авсан юм аа нуух газар хайж яваад эмнэлгийн цаад талын хороололд байшингийн хундааманд хийгээд дээрээс нь чулуу овоолж орхисон. .... 2015 оны 12 дугаар сарын дундуур Цоодолын Отгонбаярын хамт 21 цагийн орчим Арвайхээр сумын 6 дугаар багт байх ертөнцийн зүгээр баруун тийш харсан блокон цэнхэр өнгийн хашааны хаалгатай байсан ба хашааг Отгонбаяр бид хоёр давж ороод 1 давхар дүнзэн
байшин байхаар нь урд талынх нь цонхыг Отгонбаяр гараараа цохиж хагалаад бид
хоёр орсон. Тухайн айлын авдарнаас хурган дээл, 1 ширхэг пойлоосон бүс, 5
ширхэг мөнгөн товч авсан. Авсан эд зүйлээ аваад Отгонбаяр бид хоёр
Сэргэлэнбатын гэрт очсон. Отгонбаяр, Сэргэлэнбат бид гурав архи уух гэж гараад
Ягаан толгойн хамгийн нүүрний дэлгүүрүүд рүү явсан. Тэгээд Сэргэлэнбат бид хоёр
хамгийн нүүрний дэлгүүрээс архи авах гэж ороход архи байхгүй гэсэн. Сэргэлэнбат
бид хоёр дэлгүүрээс гарахад Отгонбаяр дэлгүүр лүү зөрж үстэй дээлийг авч орсон.
Отгонбаяр нь 30000 төгрөгөнд хурган дээлээ зарчихлаа гэж хэлээд орж ирсэн.
Отгонбаяр бид хоёр хулгай хийгээд Сэргэлэнбатын гэр лүү явж байгаад замдаа
мотоцикльтой хүн таарахаар нь 5 ширхэг мөнгөн товчийг 5000 төгрөгөөр зарсан. Пойлоосон бүсийг болохоор хулгай хийсний маргааш нь зах дээр байж байхад
Отгонбаяр энэ бүсээ ав гэж бүсээ өгөөд яваад өгсөн. Би тэр бүсийг Лхагватай таарч
даалуун дээр аваачиж зарсан. ....Мөнх-Эрдэнэ нь захын архичдад
Авирмэдийг ална, алж чадахгүй бол дагуулаад шоронд явна гэж ярьсан байсан.
Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би зах дээр архи ууж байгаад жоохон
халамцуу Сэргэлэнбатын гэрт очиход Мөнх-Эрдэнэ, Сэргэлэнбат хоёр
Сэргэлэнбатын гэрт архи уугаад сууж байсан. Надад архинаасаа хийж өгөхөөр нь би
уусан. Тэгээд байж байтал Мөнх-Эрдэнэ хэрүүл гуйгаад хачин хачин юм яриад
байхаар нь ууж дууссан байсан архины шилээр Мөнх-Эрдэнийн нүүр рүү цохичихсон
юм. Архины шилнийх нь ёроол нь хагараад хацрыг нь зүсчихсэн юм..." гэсэн мэдүүлэг /1хх-ийн 95-96, 2хх-ийн 112-113, 115-117 хуудас/

 

Шүүгдэгч Ц.Отгонбаярын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: "...Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багт байрлах айлын хашаанаас усны тэрэг авсан нь үнэн. Усны тэргээ зах руу оруулж зарах санаатай түрээд явж байгаад цагдаатай таараад хураалгасан. Тэр тэргээ цагдаа дээр хураалгачихаад 1 дэх өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр цагдаагийн хашаан дотор миний хураалгасан усны тэрэг байхаар нь би
авч яваад махны ченжид 10000 төгрөгөөр зарсан...." гэсэн мэдүүлэг /2хх-ийн 122 хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Д.Наранцэцэгээс 1 ширхэг төмөр хувин хурааж авав...” /1хх-ийн 20 хуудас/, “...2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б.Пүрэвсүрэнгээс 1 ширхэг төмөр хувин хурааж авав...” /1хх-ийн 22 хуудас/, “...2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Т.Мөнх-Эрдэнээс хурган дээл 1 ширхэг, цанаан өнгийн, торон орны бүтээлэг 1 ширхэг зэргийг хурааж авав...” /1хх-ийн 26 хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.Одсүрэнгээс цагаан өнгийн хурганы арьс 4 ширхэг /хэсэг/-ийг хураан авав. /1хх-ийн 239 хуудас/,

 

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 241-242 хуудас/,  

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Х.Цэрэннадмидаас шар эмжээртэй, цэнхэр суртай, пойлоосон эмэгтэй бүс 1 ширхэгийг хураан авав..” /1хх-ийн 245 хуудас/,

 

Хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 246, 248 хуудас/,

 

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /1хх-ийн 203-204 хуудас/,

 

Эд зүйл хураан авсан тэмдэглэлд: “...2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр С.Дониддэмбэрэлээс усны төмөр тэрэг 1 ширхэгийг хураан авав...” /2хх-ийн 58-59 хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 60-61 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №11/11 тоот "...Хувин 23 ширхэг, 12 литрийн багтаамжтай, төмөр, шинэ, үйлдвэрлэгч ОХУ, үнэлгээ 230000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /1хх-ийн 46-47 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №12/26 тоот "...дээл 1 ширхэг, хурган дотортой, эрэгтэй хүний, хар өнгийн пүүсүүгээр хийсэн, 5 ширхэг мөнгөн цулгай сэлгээтэй товч, шинэвтэр, үнэлгээ 800 000 төгрөг, дурдан 6 метр, шар өнгийн, шинэ, үнэлгээ 24 000 төгрөг, малгай 1 ширхэг, эрэгтэй, булган, буудаггүй, шинэ, үйлдвэрлэгч БНХАУ, үнэлгээ 180 000 төгрөг, малгай 1 ширхэг, эмэгтэй, булган, саравчтай, хуучин, үнэлгээ 80 000 төгрөг, бүтээлэг 1 ширхэг, торон тюль, үнэлгээ 10000 төгрөг. Нийт 1126000 төгрөг..." гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 54-56 хуудас/,

 

Хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №12/18 тоот "...хурган дотортой, эмэгтэй хүний хар дэвсгэртэй, цэнхэр цэцэгтэй торгон, 8 ширхэг пойлоос товчтой, хуучин дээл 1 ширхэг 500000 төгрөг, мөнгөн, эрэгтэй хүний, хөндий сэлгээ, монгол дарханы урласан 6 ширхэг товч 120000 төгрөг, 6 ширхэг пойлоосон чимэглэлтэй, ширэн, монгол дарханы урласан хуучин бүс 1 ширхэг 30000 төгрөг, вакум цонхны гадна дан шил 20000 төгрөг. Нийт 670000 төгрөг.." гэх  үнэлгээний тайлан /2хх-ийн 27-28 хуудас/,

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №ӨВР/002 тоот “...Гурил 4 шуудай, зах зээлийн дундаж үнэ 25000, нийт 100000 төгрөг, будаа 2 шуудай, зах зээлийн дундаж үнэ 49000, нийт 98000 төгрөг. усны тэрэг 1 ширхэг, зах зээлийн дундаж үнэ 60000, нийт 60000 төгрөг, нийт дүн 258 000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /2хх-ийн 77-78 хуудас/,

 

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 115-118 хуудас/,

 

2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Прокурорын яллах дүгнэлт /1хх-ийн 187 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай криминалистикийн шинжээчийн “...Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гутлын улны мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Г.Авирмэдийн гутлын улны дардас хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан ӨВА23121502-07 дугаартай мөртэй ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Т.Мөнх-Эрдэнийн баруун гутлын улны дардас мөртэй хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн сангийн ӨВА23121502-06 дугаартай мөртэй ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна....” гэх дүгнэлт /1хх-ийн 208-210 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 75 тоот Т.Мөнх-Эрдэний биед зүүн хацрын шархны сорви, үүдэн 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2хх-ийн 50 хуудас/,

 

Шүүгдэгч Г.Авирмэдийн хувийн байдлыг тогтоосон  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 98 хуудас/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /1хх-ийн 99 хуудас/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 97 хуудас/,

 

Шүүгдэгч Ц.Отгонбаярын хувийн байдлыг тогтоосон  иргэний цахим үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 230 хуудас/, ял шалгах хуудас /2хх-ийн 129 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 131 хуудас/,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумн Рашаант 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 125 хуудас/, иргэний цахим үнэмлэхний хуулбар /1хх-ийн 126 хуудас/, ял шалгах хуудас /1хх-ийн 124 хуудас/, иргэний үнэмлэх авч байсан эсэх тухай Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /1хх-ийн 129 хуудас/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 160 хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 243, 247, 2хх-ийн 27 хуудас/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-11, 231-233, 2 хх-ийн 56-57 хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 24, 28 хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 29-30 хуудас/  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа   Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын амбаарын цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхгийг хулгайлж, 230000 төгрөгийн хохирол учруулсан,

 

- Г.Авирмэдтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 34-05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 1136000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Гэрэл овогтой Авирмэд нь Т.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 2-02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын амбаарын цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхгийг хулгайлж, 230000  төгрөгийн хохирол учруулсан.

 

-Т.Мөнх-Эрдэнэтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг  34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны цагаан торон бүтээлэг 1 ширхгийг хулгайлж, 1136000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Г.Авирмэд нь согтуугаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 17 дугаар гудамжны 4 тоот хашаанд байх иргэн Э.Сэргэлэнбатын гэрт Т.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний зүүн хацарт архины шилээр цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Г.Авирмэд нь Ц.Отгонбаяртай бүлэглэн давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхгийг хулгайлж, 670000 төгрөгийн хохирол учруулсан,

 

             Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь Г.Авирмэдтэй бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 20-21 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 32 дугаар гудамжны 01 тоот хашаанд байх иргэн Р.Янжинсүрэнгийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, пойлоосон товчтой эмэгтэй хүний дээл 1 ширхэг, мөнгөн товч 6 ширхэг, пойлоосон чимэглэлтэй бүс 1 ширхгийг хулгайлж, 670000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Ц.Отгонбаяр нь давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын 04-11-ний

өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг 29 дүгээр гудамжны 06 тоот хашаанд байх иргэн Б.Ууганбаярын амбаарыг цоожилсон төмрийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 4 шуудай гурил, 2 шуудай будаа, 1 ширхэг усны тэрэг зэрэг эд хөрөнгийг хулгайлж, 258000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Оюунбаатар, Д.Оюунчимэг, Р.Янжинсүрэн, Б.Ууганбаяр нарын эд зүйлээ хулгайд алдаж хохирсон талаараа мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Мөнх-Эрдэнийн Авирмэдэд шилээр цохиулсны улмаас хөнгөн гэмтэл авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Л.Батбаярын: "...2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 10 цагийн орчим гэртээ байхад манай гудамжны хамгийн зүүн талын айлын хүн болох Адьяа манай гэрт орж ирээд танай хажуу талын айлын хашааны банзыг аваад хаясан байна, гэрийнх нь цонх нь онгорхой байна гэж хэлэхээр нь хажуу айлын хүн болох Оюунчимэг рүү утсаар яриад танай хашааны банз салсан байна, мөн гэрийн чинь цонх онгорхой байна гэж хэлсэн..." /1хх-ийн 36/,  гэрч С.Адьяагийн: "...2015 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 09 цагт гэрээсээ гараад зах орох гээд хашаанаасаа гарахад манай хөрш Оюунчимэгийн гадна хаалганы 2 ширхэг банз ойчсон байхаар нь гэртээ орж хадаас аваад хашааг нь хадсан. Хадаж байхад байшингийн урд талын цонх онгорхой байхаар нь Оюунчимэгээ гэж дуудахад хүн гарч ирэхгүй байхаар нь Батбаярын гэрт орж Оюунчимэгийн гэрт хулгай орсон байж магадгүй байна гэж хэлсэн..."/1хх-ийн37/, гэрч Б.Бямбатогтохын: "...2015 оны 12 дугаар сарын 20-дын үеэр манай хажуу айл болох Түмэнбаярынд намайг байхад Мөнх-Эрдэнэ, Авирмэд нар орж ирсэн. Мөнх-Эрдэнэ нь надад эрэгтэй, эмэгтэй хоёр булган малгай байгаа. Тэрнийг зарчихмаар байна. Хоёулаа хамт мотоциклоор чинь яваад аваад ирье гэхээр нь би амжихгүй гээд хамт яваагүй. Мөнх-Эрдэнэ нь дунд зэргийн нуруутай, тарган ч биш, туранхай ч биш биетэй, бордуу царайтай, хацар дээрээ сорвитой залуу байсан..." /1хх-ийн 38/,  гэрч Ц.Лхагважаргалын  "...2015 оны 12 дугаар сарын дундуур л байсан юм. Манай гэрт Адараа /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ гэх хүн Авирмэд, Мөнх-Эрдэнэ нарыг дагуулж ирсэн юм. Авирмэд, Мөнх-Эрдэнэ нар манайд ирэхдээ 2 шил Харзтай нэртэй архитай ирсэн. Хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй, гадаа гэгээ тасарч л байсан юм. Тэгээд тэд нар манай гэрт орж ирээд авч ирсэн архиа ууцгаасан. Тэд нарыг орж ирсний дараа манай айлын хүн болох Бямбатогтох манай гэрт орж ирсэн. Бямбатогтохыг манай гэрт орж ирсний дараа Мөнх-Эрдэнэ гэгч ньText Box: 5
 Бямбатогтоход булган малгай, дээл аваад ирье, зарах гэсэн юм, чи яваад өгөх үү гэсэн. Тэгтэл Бямбатогтох үгүй, би явахгүй, харин авах хүн байна уу асуугаадхая гэсэн..." /1хх-ийн 39/, гэрч П.Пүрэвсүрэнгийн "...Намайг зах дээр цагаан идээн дээрээ зогсож байхад Жаргалдулам гэх хүн надад энэ хүн төмөр хувин зараад явж байна, та нар авах юм уу гэхээр нь би үзээд Наранцэцэг бид хоёр нэг нэг хувин авсан. Тэр хүн 3 ширхэг хувин бариад явж байсан. Үлдсэн 1 хувинг гадны хүн авсан байх. Хэн авсаныг нь мэдэхгүй. Тэр хүн хувингаа 2000 төгрөгөөр зарж байсан. Хар өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан..." /1хх-ийн 40/,  гэрч Д.Наранцэцэгийн "...Би 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1 ширхэг төмөр хувин худалдаж авсан юм. Би цагаан идээний зах дээрээ сууж байгаад бие засахаар гараад орж ирэхэд миний хажуугийн хүүхэн болох Пүүжээгийн өмнө 2 ширхэг төмөр хувин байсан. Тэгтэл Пүүжээ надаас энэ хувинг авах уу гэхээр нь би хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бэ гэхэд Пүүжээ 2000 төгрөгөөр зарж байгаа юм гэхээр нь би тэр хувинг нь худалдан авсан юм. Нэг хувинг нь Пүүжээ авч байгаа харагдсан. Хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан..."/1хх-ийн 41/, гэрч Л.Батмөнхийн "...2015 оны 12 дугаар сарын сүүлээр л байсан юм. Би зах дээр савар зараад явж байтал Мөнх-Эрдэнэ, Авирмэд хоёртой зах дээр таарсан. Орой 16, 17 цагийн орчимд л байсан байх. Гадаа гэгээтэй байсан юм. Тэр хоёртой таарахад Мөнх-Эрдэнэ гартаа 2 булган малгай барьчихсан энэ малгайг зарах гэсэн юм, өчигдөр орой эрүүлжүүлэхэд хоночихоод сая гарч ирлээ. Эрүүлжүүлэхэд цуг хоносон манай найз надад өгсөн юм, зараад архи уух гэсэн юм, шартаж үхлээ гэхээр нь би Мөнх-Эрдэнийн хамт зах дээгүүр Мөнх-Эрдэнийн барьж явсан 2 булган малгайг зарах гэтэл хуучин байна гээд хүмүүс авахгүй байсан. Тэгэхээр нь би өөрт байсан 1 ширхэг савар зарсан мөнгөөр Мөнх-Эрдэнэд архи авч өгсөн. Авсан архиа Авирмэд, Мөнх-Эрдэнэ нартай гурвуулаа хувааж уусан. Тэгээд тэр хоёроос салаад 1-р хороо руу явсан. Нэг нь эрүүтэй /саравчтай/ эмэгтэй булган малгай байсан. Нөгөөдөх нь эрэгтэй булган малгай байсан. Мөнх-Эрдэнэ 1 ширхэг эрэгтэй малгайг нь миний найз өмс гээд өгсөн. Би миний авч өгсөн 1 шил архины оронд өгч байна л гэж бодсон. Нэг ширхэг малгайг нь өөрөө аваад явсан. Надад 2 ширхэг малгай өгөөгүй. Надад мөнгөний хэрэг гараад тэр өгсөн малгайг нь зах дээр явж байгаад нэг хөдөөний хүнд зарсан. Одоо тэр зарсан хүнээ танихгүй. Хөдөөний явуулын хүн байсан..."/1хх-ийн 42/,  гэрч Ц.Уранчимэгийн: "...2015 оны 11 дүгээр сарын эхээр би нөхөр Оюунбаатарын хамт Улаан-Удэ хот руу явсан юм. 2 удаа явсан. Сүүлийн явалтан дээр 25 ширхэг төмөр хувин зарахаар авч ирсэн байсан юм. Авч ирсэн 25 ширхэг хувингаас 23 ширхэг хувинг нь амбаартаа хийгээд 2 ширхэг хувин нь машин дотор үлдсэн байсан юм. Тэгтэл амбаар дотор байсан 23 ширхэг хувинг хулгайлсан байсан. Амбаар дотор 23 ширхэг хувин байсан..." /1хх-ийн 43/, гэрч Ж.Жаргалдуламын: "...Би зах дээр цагаан идээ зардаг юм. Тэр өдөр намайг цагаан идээний зах дотор байж байтал гаднаас 3 ширхэг төмөр хувин барьсан залуу орж ирээд хувин зарна гэхээр нь би Пүрэвсүрэнд хэлсэн юм. Гадаа хувин зарж байсан үгүйг мэдэхгүй байна. Тэр хувингаас Пүрэвсүрэн, Наранцэцэг хоёр нэг нэгийг авсан. Нэг хувинг нь хэн авсныг мэдэхгүй байна..." /1хх-ийн 44/,  гэрч Э.Сэргэлэнбатын: "...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг гэртээ байж байхад Авирмэд, Мөнх-Эрдэнэ хоёр жоохон халамцуу орж ирсэн. Тэгсэн манай Сэргэлэнбаатар намайг зах дээр хүрээд ир ажил хийе, ачаа буулгая гээд дуудахаар нь би яваад өгсөн. Тэр хоёр манайд үлдсэн. Тэгэхэд манай ээж гэртээ байсан. Тэгээд би орой 20 цаг өнгөрч байхад ирсэн чинь тэр хоёр манайд Авирмэд нь Мөнх-Эрдэнийг зодчихсон байсан. Архины шилээр нүдсэн гэсэн. Авирмэд надад өөрөө хэлсэн. 2 архины шилийг хагартал нүдлээ гэж хэлсэн. Зүүн талын шанаа нь сорви болчихсон байсан. Манай гудас, хөнжил хоёр цус болчихсон байсан..." /2хх-ийн 45/, гэрч Э.Сэргэлэнбаатарын: "...2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би Сэргэлэнбат ахтайгаа зах дээр хамт ачаа буулгаад орой гэртээ ирсэн чинь манай ахынд Авирмэд, Мөнх-Эрдэнэ нар зодоон хийчихсэн байсан..." /2хх-ийн 46/, гэрч Н.Эрдэнэчимэгийн: "...Cap, өдрийг нь санахгүй байна. Авирмэд нь Мөнх-Эрдэний нүүр, толгой хэсэгт архины шилээр цохисон нь үнэн. ...би айлд орчихоод буцаад гэртээ орохдоо Сэргэлэнбатын гэрээр дайраад ороход Мөнх-Эрдэнэ газарт дээшээ хараад хэвтчихсэн, нэг хөлөө жийчихсэн таталт өгөөд байсан. Нүүр ам нь нил цус болчихсон байсан. Авирмэд Мөнх-Эрдэнийн хажууд суучихсан "хүн алчихлаа" гээд уйлаад байсан..." /1хх-ийн 223/,  гэрч С.Дониддэмбэрэлийн: “...Би хангамж зах дээр мах зардаг юм. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 09 цаг 40 минутын орчимд намайг зах дээр ирэхэд усны тэрэг түрсэн эрэгтэй хүн зах дээгүүр яваад байсан. Тэгээд надаас усны тэрэг авах уу гэхээр нь би авахгүй гэсэн. Тэгээд тэр хүн миний хажууд зогсоод байсан. 10 цаг өнгрөөд зах онгойхоор нь ортол тэр хүн 10000 төгрөгөөр зарах гэсэн юм. Усны тэрэг авчихаач гэхээр нь би наад тэрэг чинь хэнийх юм. Хулгайн юм бол би авахгүй гэхэд тэр хүн манай усны тэрэг байгаа юм гэсэн. Хулгайн тэрэг биш. Манай гэрт 2 усны тэрэг байгаа, 1-ийг нь зарах гэж байгаа юм гэсэн. Тэр хүн ганцаараа явж байсан. Тэгээд би 10000 төгрөг өгөөд усны тэргийг нь тэр хүнээс худалдан авсан. Өмнө нь зүс харж байсан, зах дээр архи уугаад явдаг хүн байсан. Би хулгайн тэрэг гэдгийг нь мэдээгүй. Хулгайн юм биш биз гэхэд биш манайх гэж байсан...” /2хх-ийн 73/, гэрч Б.Цэрэндагвын: "...2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр намайг эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байтал Ц.Отгонбаяр гэгч нь 16 цагийн орчимд Арвайхээр сумын 5-р баг, Жигүүр оргилын хажуугийн явган хүний зам дээр чернилэн ягаан өнгийн төмөр усны тэрэг түрчихсэн явж байсан. Ц.Отгонбаяр нь ганцаараа явж байсан. Тэгээд би Отгонбаяраас наад тэрэг чинь хэний тэрэг юм бэ гэж асуухад манай тэрэг. Би юм зөөх гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.Отгонбаярыг согтуу мөн цагдаагийн байгууллагад хулгайн хэргээр шалгагдаж байгаа болохоор нь хулгайн тэрэг байж магадгүй гэж бодоод Ц.Отгонбаярыг түрж явсан усны тэргийн хамт цагдаагийн байгууллагад авч ирсэн.." /2хх-ийн 72/, гэрч Б.Одсүрэнгийн: "...2015 оны 12 сарын дундуур санагдаж байна. Намайг дэлгүүр дээрээ сууж байхад бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн орж ирээд хурган дээл аваадхаач, мөнгөний хэрэг болоод байна ...50000 төгрөгөөр зарна гэхээр нь худалдаж авсан. Төмөр товчтой, хар дэвсгэртэй, цэнхэр хээтэй, цэнхэр эмжээртэй эмэгтэй хүний дээл байсан. Би дээлийг худалдаж аваад эвдэж өөр дээл сэлбэсэн. Хурганы арьсны өөдөснүүд байгаа, сэлбэж хийсэн дээлэнд зарим нэг хурганы арьсыг хийсэн. Дээлийн өнгийг хаясан..." /2хх-ийн 16-17/,  гэрч Э.Сэргэлэнбатын: "...2015 оны дундуур санагдаж байна, өдрийг нь сайн санахгүй байна Авирмэд, Отгонбаяр хоёр намайг гэртээ байхад 20 цагийн орчим манай гэрт ирсэн. Авирмэд, Отгонбаяр хоёр тухайн үед эмэгтэй хүний цэнхэр торгон хурганы арьсан дээл, эмэгтэй хүний пойлоосон бүстэй авч ирсэн. Дэлгүүрт Отгонбаяр үстэй дээлийг зарах гэж ороод 30000 төгрөг авч гарч ирсэн. Авирмэд нь 6 ширхэг мөнгөн товч байхаар нь зарчихсан гэж хэлж байсан..." /2хх-ийн 14-15/, гэрч Т.Цэвээндоржийн: "...2015 оны 12 сард байх өдрийг нь сайн санахгүй байна, Г.Авирмэдтэй хүнс, барааны захын баруун хаалган дээр таарсан. Авирмэд эмэгтэй хүний цэнхэр өнгийн суртай пойлоосон бүс барьчихсан явсан. Тэрийгээ зарна гэж байсан..." /2хх-ийн 13/, гэрч С.Лхагвын: "...Авирмэд намайг хүнс бараан захын баруун хаалган дээр дуудаад бүс зарах гэсэн юм хоёулаа ганц шил юм уучихья гэхээр нь за би зараад өгье гэж хэлсэн юм. Эмэгтэй хүний цэнхэр өнгийн суртай шар өнгийн эмжээртэй пойлоосон бүс байсан..." /2хх-ийн 10-11/, гэрч Х.Цэрэннадмидын: "...2015 оны 12 сарын дундуур санагдаж байна хүнс бараан зах дээр даалуун дээр байхад 11 цагийн орчим Лхагва гэдэг хүн цэнхэр шар өнгийн суртай, пойлоосон эмэгтэй бүс барьж ирээд 4000 төгрөгөөр зарсан. ...Дээрх бүсийг Лхагва, Авирмэд хоёр хоргоосоор байгаад надад 4000 төгрөгөөр зарсан..." /2хх-ийн 12/ гэсэн мэдүүлгүүд, хураан авах тогтоол /1хх-20, 22, 26, 239, 245, 2хх-ийн 58-59/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 243, 247, 2хх-ийн 27 хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-29-30/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 75 тоот хохирогч Т.Мөнх-Эрдэнийн бие маходид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 208-210/,  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 7-11, 231-233, 2 хх-ийн 56-57/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-ийн 24, 28, 241-242/, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 60-61/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК-ийн №11/11, №12/26, №12/18 дугаартай үнэлгээний тайлан, Ашид билгүүн” ХХК-ийн №ӨВР/002  дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Г.Авирмэд,Ц.Отгонбаяр нарын сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь Г.Авирмэдтэй бүлэглэн, давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 2 дугаар гудамжны 02 тоот хашаанд байх иргэн Л.Оюунбаатарын эзэмшлийн амбаарын цоожийг хөшиж онгойлгох аргаар нэвтэрч, 12 литрийн багтаамжтай шинэ төмөр хувин 23 ширхгийг,  2015 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 34 дүгээр гудамжны 05 тоот хашаанд байх иргэн Д.Оюунчимэгийн эзэмшлийн байшингийн цонхны шилийг хагалан нэвтэрч, хурганы арьсан дотортой, мөнгөн товчтой эрэгтэй хүний дээл 1 ширхэг, 6 метрийн урттай шинэ дурдан бүс 1 ширхэг, эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай тус бүр 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлаагүй“, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Хандмаа “Т.Мөнх-Эрдэнэ нь хохирогч Л.Оюунбаатарын 23 ширхэг төмөр хувинг хулгайлаагүй, харин хулгайн зүйл гэдгийг мэдсээр байж худалдан борлуулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү, мөн хохирогч Д.Оюунчимэгийн гэрээс эд зүйлийг хулгайлсан болох нь нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байгаа боловч энэ нь   хохирогч Л.Оюунбаатар, Д.Оюунчимэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Авирмэдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  гэрч Ж.Жаргалдулам, Ц.Уранчимэг, Л.Батмөнх, Д.Наранцэцэг, П.Пүрэвсүрэн, Ц.Лхагважаргал, Б.Бямбатогтох, С.Адьяа, Л.Батбаяр нарын мэдүүлэг зэргээр тус тус няцаагдаж байна.

 

Шүүгдэгч Г.Авирмэдийн өмгөөлөгч А.Адъяасүрэн нь “Г.Авирмэд нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Т.Мөнх-Эрдэнийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан”,  улсын яллагч  Б.Мөнгөншагай нь Г.Авирмэдийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч шүүгдэгч нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-д “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуулийн 72.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд энэ тохиолдолд уг хугацааг сүүлчийн хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тоолно” гэж зааснаар Г.Авирмэдийн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан байна.

 

           Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Хонгорхайрхан овогт Түвшинжаргалын Мөнх-Эрдэнийг урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шархүү овогт Цоодолын Отгонбаярыг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч  Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарыг   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийг согтуурсан үедээ, бүлэглэн, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, гэм хор арилаагүйг харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Хохирогч нар нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээний талаар маргаангүй, хохирогч  Д.Оюунчимэг нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн эрэгтэй хүний хурган  дээлийг, хохирогч Л.Оюунбаатар нь 2 ширхэг 12 литрийн багтаамжтай төмөр хувинг, хохирогч Р.Янжинсүрэн нь пойлоосон эмэгтэй бүсийг тус тус хохиролд тооцуулан буцаан авахаар хүсэлт гаргасан тул эдгээрийг хохирогч нарт учирсан хохирлоос хасч тооцлоо. Мөн хохирогч Л.Оюунбаатар нь шүүгдэгч Г.Авирмэдээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурьдаж байна.

 

 Хохирогч Л.Оюунбаатарт учирсан 230000 төгрөгөөс 2 ширхэг хувингийн үнэ 20000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 210000 төгрөгийг 50% болох 105000 төгрөгийг шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнээс гаргуулж хохирогч Л.Оюунбаатарт, хохирогч Д.Оюунчимэгт учирсан хохирол болох 1136000 төгрөгөөс хурган дээлийн үнэ 800000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 336000 төгрөг буюу тус бүр 168000 төгрөгийг шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд нараас гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, хохирогч Р.Янжинсүрэнд учирсан хохирол болох 670000 төгрөгөөс пойлоосон бүсний үнэ 30000 төгрөгийг хасч тооцон, үлдэгдэл 640000 төгрөг буюу тус бүр 320000 төгрөгийг шүүгдэгч Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нараас гаргуулж хохирогч Р.Янжинсүрэнд, шүүгдэгч Ц.Отгонбаяраас 198000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт тус тус олгож,

 

Хохирогч Б.Ууганбаяр нь хулгайд алдсан усны тэргээ буцаан авсан тул усны тэрэгний үнэ болох 60000 төгрөгийг хохирлоос хасч тооцож,

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 182 хоног, шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон 122 хоног, шүүгдэгч Ц.Отгонбаярын цагдан хоригдсон 70 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

 

          Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хурган дээлийг хохирогч Д.Оюунчимэгт, пойлоосон бүсийг хохирогч Р.Янжинсүрэнд, 12 литрийн багтаамжтай цагаан өнгийн төмөр хувин 2 ширхэгийг хохирогч Л.Оюунбаатарт тус тус буцаан олгож, зах хэсгээрээ хээтэй цагаан торон орны бүтээлэг 1 ширхэг, 4 хэсэг хурганы арьс зэргийг устгаж,

 

 Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг, хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ нь өөрт ногдох эд хөрөнгөгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4-т эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнээс 10000 төгрөгийг хураах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нар нь өөрт ногдох хөрөнгөгүй, орлогогүй болох нь  Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/59 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 133 хуудас/, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 219 дугаартай албан бичиг /2-р хх-ийн 135 хуудас/ зэргээр тогтоогдож байх тул эд хөрөнгө хураах ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч    Хонгорхайрхан    овогт   Түвшинжаргалын    Мөнх-Эрдэнийг урьд

дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг бусадтай бүлэглэн, давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Шархүү овогт Цоодолын Отгонбаярыг бусадтай  бүлэглэн,  давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Хонгорхайрхан овогт Түвшинжаргалын Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-д зааснаар 10000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Мянган овогт Гэрэлийн Авирмэдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сар хүртэл хугацаагаар баривчлах ялаар, шүүгдэгч Шархүү овогт Цоодолын Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Г.Авирмэдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 2 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, шүүгдэгч Г.Авирмэдийн биечлэн эдлэх ялыг  2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэд оногдуулсан  10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Авирмэдэд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Ц.Отгонбаярт оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 182 хоногийг, шүүгдэгч Г.Авирмэдийн цагдан хоригдсон  122 хоногийг, шүүгдэгч Ц.Отгонбаярын цагдан хоригдсон 70 хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           6. Шүүгдэгч Г.Авирмэд нь хохирогч Л.Оюунбаатарт 105000 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч Т.Мөнх-Эрдэнэ нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнээс 105000 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунбаатарт, шүүгдэгч Т.Мөнх-Эрдэнэ, Г.Авирмэд нараас тус бүр 168000 төгрөг гаргуулж хохирогч Д.Оюунчимэгт, шүүгдэгч Г.Авирмэд, Ц.Отгонбаяр нараас тус бүр 320000 төгрөг гаргуулж хохирогч Р.Янжинсүрэнд, шүүгдэгч Ц.Отгонбаяраас 198000 төгрөг гаргуулж хохирогч Б.Ууганбаярт тус тус олгосугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хурган дээлийг хохирогч Д.Оюунчимэгт, пойлоосон бүсийг хохирогч Р.Янжинсүрэнд, 12 литрийн багтаамжтай цагаан өнгийн төмөр хувин 2 ширхэгийг хохирогч Л.Оюунбаатарт тус тус буцаан олгож, зах хэсгээрээ хээтэй цагаан торон орны бүтээлэг 1 ширхэг, 4 хэсэг хурганы арьс зэргийг устгасугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Авирмэдэд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ОТГОНЖАРГАЛ

                                                      ШҮҮГЧИД                      М.МАНДАХБАЯР

                                                                                 Д.ЦЭЦЭГЭЭ