| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0072/э |
| Дугаар | 2021/ШЦТ/72 |
| Огноо | 2021-07-28 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан
Шүүгдэгч Ч.Д
Шүүгдэгч Э.Э
Шүүгдэгч Ч.Д
Шүүгдэгч М.Э
Шүүгдэгч Ч.ДЭ
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Данарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т овогт Чийн Д, Б овогт Мн Э, Б овогт Эын Э, Т овогт Чийн Д, И овогт Чын Д нарт холбогдох 2116000570057 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэргийн товч утга: Шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Э.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох Чойгийн ус гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 411 м3 хэмжээтэй халдаж, 15 уут чулуу олборлож байгаль орчинд 135912 төгрөг, тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 280895 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ч.Да, М.Э, Э.Э, Ч.Д, Ч.ДЭ нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Э.Дашүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би наад хүмүүсийн чинь яриаг сонслоо. Тэнд болж байгаа процессыг олон удаагийн хяналт шалгалтаар явж хянаж шалгаж байсан учраас ямар аргаар олборлодгийг мэднэ. Бүхэл бүтэн тав зургаан зуун километр газар зориод очсон хүмүүс мотор, мулдокгүй юу авах гэж очих уу гэдэг асуудал гарч ирнэ. Наад хүмүүсийн чинь өгч байгаа мэдүүлэг худлаа юм. Хүн болгон багажтай очиж байж тэр чулууг олборлож гаргаж авдаг. Тэр зүгээр нэг хүрз жоотуугаар цохиод гараад ирдэг чулуу биш. Хүний гаргаад хаясан, хог болгосон чулууг авсан гээд байгаа тэр нь худлаа. Миний нэхэмжилж байгаа зүйл бол газрын хэвлийд халдсан газар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумд юм. Тэндээс олборлосон чулууг Эрдэнэ сумын орлого болгож өгнө үү гэдэг асуудлыг ярих гэж байгаа юм. Энэ хүмүүсийн хэргийг та бүхэн шийдэх байх. Чулууг Эрдэнэ сумын орлого болгох хүсэлттэй байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч О.Хишиг-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 16-ны орой аймгийн төвөөс Эрдэнэ сум руу хэсгийн цагдаа дэд ахлагч Бямбажаргалын ажлыг хүлээлцэхээр албаны 00-46 ГАО улсын дугаартай прадо-95 маркийн авто машинтай Үнээ-усруу чигтэй явж байтал 23 цагийн орчимд өмнөөс 2 тооны авто машины гэрэл ирж байсан ба бид нар зөрөөд өнгөрөх үед машинууд нэлээн их тоос шороо болчихсон номергүй их сэжигтэй санагдсан учир эргэж ардаас нь дагаж 3 км орчим яваад зогсоож шалгахад Ланд-80 маркийн авто машин, мөн Митсубиши Л-200 загварын пикап жийп хоёр явж байсан ба хаанаас хаашаа явж байгааг нь асуухад машин дотор 5-н хүн суучихсан Эрдэнэ сумын алтнаас аймаг руу явж байна гэсэн. Ингээд энэ хоёр авто машинтай хүмүүсийг буцаагаад Дэлгэр сумын замын пост руу авч явахдаа аймгийн экологийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатарыг дуудаж ирэхэд нь хүлээлгэж өгчхөөд буцаад явсан...авто машиныхаа номеруудыг авчихсан улсын дугааргүй явж байсан...өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байна лээ...шуудайтай чулуунуудыг нарийвчлан тоолоогүй машинтай нь тэр чигт нь авч яваад Дэлгэрийн постон дээр Ууганбаатар ахмадад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-рт/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг дарга ажилтай...Их говийн дархан цаазат газар нь Эрдэнэ сумын Сангийн далай багт харьяалагддаг...тиймээ Чойгийн ус гэх газар нь Их говийн дархан цаазат газрын А хэсэгт буюу бүр онгон бүст хамаарагддаг.,.1975 оноос хойш Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор Дархан газрын “А” бүсэд авсан...тухайн тогтоол нь манай суманд одоогоор эх хувиараа байхгүй.,,2020 оны 10 дугаар сард анх алтны илэрч илэрсэн. Үүнээс хойш иргэд гар аргаар алт олборлож байгаа...уг газарт иргэн, аж ахуй нэгжид үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгоогүй. Тийм юм байхгүй...Э.Э, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Ч.Дгэх хүмүүсийг танихгүй. Харилцаа холбоо байхгүй...Дархан цаазат хамгаалалтын захиргаатай хамтран хяналт тавин ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34-рт/
Шүүгдэгч Ч.ДЭгийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би мэдүүлгийг өмгөөлөгч Ж.Мөнхнасанг оролцуулж өгнө. Өмгөөлөгч Ковид-19 цар тахлын улмаас аймгийн нэгдсэн эмнэлэг дээр тусгаарлагдсан байгаа. Одоо мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 227-рт/
Шүүгдэгч Ч.Дын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би мэдүүлгийг өмгөөлөгч Ж.Мөнхнасанг оролцуулж өгнө. Өмгөөлөгч Ковид-19 цар тахлын улмаас аймгийн нэгдсэн эмнэлэг дээр тусгаарлагдсан байгаа...ахын авч явсан мульдокоор ухсан нүх рүү орж чулуу цохиж явъя гэсэн боловч тэнд цахилгаан гаргагч мотор байхгүй болохоор нь болиод хүмүүсийн гаргаж хаясан шавартай чулуунуудыг түүж авсан юм...түүнээс мульдок ашиглаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 218-рт/
Шүүгдэгч Ч.Дагийн мөрдөн байцаалтад яллагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ үнэн ярьсан тул дахин мэдүүлгээ ярьмааргүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-рт/
Шүүгдэгч Ч.Дагийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хагас ачааны Митсубиши Л-200 маркийн авто машинтай төрсөн дүү Д, хүргэн Эж, найз Эб, Эбын найз Дээгий нарын хамтаар Цогт сумын Баянтоорой тосгоны нутагт байрлах Говийн их дархан цаазат газар луу орж алт ухахаар явсан...Эб найз Дээгийтэйгээ цуг хар хөх өнгийн Ланд-80 маркийн авто машинтай тусдаа явцгаасан...бид нар тэндээс 50 кг-ийн уутны талаар 15 шуудайг аваад 14-ний орой нь буцаад аймгийн төв рүү гарч явсан. Дэлгэр сумын Үнээ-Усны орчимд 2021 оны 03 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчимд цагдаа нарт баригдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-рт/
Шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад яллагчаар өгсөн “...Би өмнөх мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан тул дахиж ярьмааргүй байна...ахын авч явсан мульдокоор ухсан нүх рүү орж жаахан цохиулж авъя гэсэн боловч тэнх цахилгаан гаргагч мотор байхгүй байсан учир тэнд байсан танихгүй хүний цахилгаан үүсгүүртэй мульдокыг би ганцаараа гуйж байгаад хүмүүсийг нь амрах хооронд ухсан нүх рүү орж 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 191-рт/
Шүүгдэгч М.Эын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баян-Уул сумаас ирчхээд машины сэлбэгээ хүлээгээд байж байтал манай хадам ах Дам урд Говь руу гайгүй газар гарсан байна хамт явчхаад ирье гэхээр нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өглөө эрт явсан, замдаа машин эвдрээд нэг хоносон маргааш орой нь чулуу гарч байгаа гэх газар очоод шөнөө гарч ирээд Дэлгэр сумын засмал зам дээр цагдаа нарт баригдсан юм...Би Дам ахын эзэмшлийн машинтай явсан Митсубиши Л-200 маркийн 53-79 ГАА улсын дугаартай авто машинтай Эб Ланд-80 маркийн 91-28 ГАА Улсын дугаартай хоёр автомашинтай явцгаасан...говь гээд байсан яг нэрийг нь мэдэхгүй Дам ахын нэг ширхэг мульдок байсан өөр ямар нэгэн багаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52-рт/
Шүүгдэгч Э.Эын мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь экологийн албаны мөрдөгч Ууганбаатарт өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй учир дахин ярьмааргүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-рт/
Шүүгдэгч Э.Эын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “...Ямар нэртэй газар гэдгийг нь мэдэхгүй говь гэж байсан...Дам өөрийнхөө эзэмшлийн Митсубиши Л-200 маркийн 53-79 ГАА Улсын дугаартай авто машинтай, би хадам дүүгийн Ланд-80 маркийн 91-28 ГАА Улсын дугаартай хоёр авто машинтай явцгаасан юм...Дамгийн 1 ширхэг мульдок байсан өөр ямар нэгэн багаж байгаагүй...2-3 метр орчим доошоо ухчихсан газраас хүмүүсийн ухаад гаргаж хаясан чулууг шуудайлж авсан би унтаж байсан болохоор сайн мэдэхгүй байна...бид нар говь гээд байгаа газраасаа машиндаа ачиж Дамгийн машины тэвшинд би машинаараа 2 удаа машины багаажинд ачиж зөөсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 54-55-рт/
Ч.ДЭы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг газар дээр нь шалгасан ...Говь- Алтай аймгийн төвөөс 2 тээврийн хэрэгсэлтэй өөртэй нь нийлээд 5 хүний хамтаар өргөргийн 4341253, өргөргийн 097045617 градустай байх нэрийг нь үл мэдэх газарт яг хэдэн километр явж ирснээ мэдэхгүй байв. Уг газарт баруунаас зүүн тийш сунаж тогтсон намхан толгойн оройгоор ухсан, нүхний толгойн оройгоор ухсан, нүхний гол хавиас 15 үүрэг чулуу, шороог гараар түүж авсан гэж байсныг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 6-9-рт/
2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай “...иргэн Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, иргэн Э.Эын жолоодож явсан Тоёота Ланд-80 маркийн 91-28 ГАА улсын дугаартай авто машин дээр ачсан 50 килограммын цагаан өнгийн 15 шуудайтай цагаан шаргал өнгийн чулуунд үзлэг хийх ажиллагааг иргэн Ч.Да, Э.Э, Экологийн албаны мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатар нарыг оролцуулан цагдаагийн газрын авто зогсоол дээр 16 цаг 23 минутад эхлүүлэв...Улсын дугааргүй хар ногоон өнгийн гадна тал нь нэлэнхийдээ тоос шороо шавраар бохирлогдсон Тоёота Ланд-80 маркийн авто машин, улсын дугааргүй саарал өнгийн Митсубиши Л-200 маркийн хагас ачааны нэлэнхийдээ тоос шороо шавраар бохирлогдсон зүүн талдаа рультэй авто машины тэвш болон багааж нь дээр ачигдсан цагаан өнгийн цулгай 50 кг-ийн 15 ширхэг шуудай дүүрэн цагаан өнгийн чулуу болон шороонуудыг авто машинаас буулгах гэсэн боловч даагдахгүй байсан учир мөн ижил 18 ширхэг хоосон шуудай авч ирж нэг 50 кг-ийн шуудай дүүрэн чулууг дундуур нь тасалж уутлан нийт 33 шуудай чулууг шороо болгон зөөвөрлөж цагдаагийн газрын 1 давхрын эд мөрийн баримт хадгалах өрөө рүү зөөвөрлөн оруулж жинлэн үзлээ. Жинлэхдээ цагаан өнгийн шуудайны гадна талд Дамгийн нэрийг товчлон Д үсэг тавьж 1 гэсэн дугаараар цифрлэн жинлэхэд нийт 33 шуудай чулуу 1207 кг чулуу болж байлаа... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/1-р хх-ийн 11-19-рт/
Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын мөрдөн байцаалтад өгсөн “...Чойгийн ус, Баруун аараг гэх газар нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг бүс бөгөөд засаг захиргааны хувьд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багт хамаардаг болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 28-рт/
Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай Митсубиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1р хх-ийн 20-21-рт/
Э.Эын жолоодож явсан тоёота Ланд-80 маркийн 91-28 ГАА Улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-23-рт/
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/31 дугаартай “...тухайн эвдэгдсэн газрын байршлыг координатаар тогтоон хохирлын үнэлгээний тайлангийн 3, 4 дүгээр хуудсуудад зургаар үзүүлэв. Тухайн эвдэгдсэн газар нь Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсэгт хамаарч байна. Тухайн эвдэгдсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна. Тухайн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс хуулалт хийгдээгүй, газрын хэвлийд 0,411 м хэмжээтэй халдаж 15 уут чулуу олборлосон, овоолго үүсгээгүй, ус ашиглаагүй, мод, ургамал сүйдээгүй байна. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 135912 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 208895 төгрөг болж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-117-рт/
Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын мөрдөн байцаалтад өгсөн “...Чойгийн ус -Баруун аараг гэх газар нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг бүс бөгөөд засаг захиргааны хувьд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багт хамаардаг болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 28-рт/
Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай Митсубиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1р хх-ийн 20-21-рт/
Э.Эын жолоодож явсан тоёота Ланд-80 маркийн 91-28 ГАА Улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-23-рт/
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/31 дугаартай “...тухайн эвдэгдсэн газрын байршлыг координатаар тогтоон хохирлын үнэлгээний тайлангийн 3, 4 дүгээр хуудсуудад зургаар үзүүлэв. Тухайн эвдэгдсэн газар нь Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсэгт хамаарч байна. Тухайн эвдэгдсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна. Тухайн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс хуулалт хийгдээгүй, газрын хэвлийд 0,411 м хэмжээтэй халдаж 15 уут чулуу олборлосон, овоолго үүсгээгүй, ус ашиглаагүй, мод, ургамал сүйдээгүй байна. Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 135912 төгрөг болж байна. Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 208895 төгрөг болж байна. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 88-117-рт/
Э.Эын жолоодож явсан тоёота Ланд-80 маркийн 91-28 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 132-рт/
Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай Митсубиши Л-200 маркийн тээврийн лавлагаа /1-р хх-ийн 133-рт/
Ч.ДЭ, Э.Э, Ч.Да, Ч.Д, М.Э нарын өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан
ял шалгах хуудас /1-р хх-ийн 169-173-рт/
Ч.ДЭ, Э.Э, Ч.Да, Ч.Д, М.Э нарын оршин суугаа хаяг болон багийн засаг дарга нарын тодорхойлолт /2-р хх-ийн 10-14-рт/
Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай Митсубиши Л-200 маркийн 8.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 24-рт/
Э.Эын жолоодож явсан 91-28 ГАА Улсын дугаартай Тоёота Ланд-80 маркийн 15000000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 25-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Мөнхнасан дүгнэлтдээ: Эдгээр хүмүүс нь мөрдөн байцаалтын шатнаас болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч явсан. Энэ хүмүүсийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, эдгээр хүмүүсийн хувийн байдал зэргийг харгалзаад улсын яллагчаас торгуулийн ялын санал оруулж байна. Энэ торгох ялын саналыг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна. Ийм учраас эдгээр хүмүүсийн ар гэрийн амьдрал, ажил хийдэг байдал, хувийн байдлыг харгалзан торгуулийн ялыг хамгийн доод хэмжээгээр нь тус бүрд нь 5,400,000 төгрөгөөр оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлд торгох ял байгаа. 5.3 дугаар зүйлийн 4-д шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэсэн заалт байгаа учраас эдгээр хүмүүсээс тогтсон ажил хийдэг хүн нь нэг байгаа. Ар гэр амьдрал ахуйтай орон гэрээ авч явдаг өрхийн тэргүүлэгч байгаа тул хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү. Монгол Улсад дэлхий даяар нүүрлэсэн байгаа ковид 19 цар тахалтай холбоотой эдгээр хүмүүс нь хичнээн хувиараа аж ахуй эрхэлдэг ч гэсэн тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад орлого олох боломж буурсан байгаа тийм учраас өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзээд торгуулийн ялыг гурван жилээр хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү. Эд мөрийн баримт хоёр тээврийн хэрэгсэл байгаа. Ч.Дагийн тээврийн хэрэгсэл өөрийнх эзэмшил гэдэг нь тогтоогдсон. Э.Эын барьж явсан тоёота Ланд-80 маркийн авто машин нь манай хүр дүүгийн машин юм. Тухайн үед би унаад явсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь Д.Д гэдэг хүний нэр дээр гэрчилгээ байгаа. Энэ дээр өмгөөлөгчийн зүгээс хэлэх санал байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан мулдокыг ашиглаагүй гэдгийг гэрч нар мэдүүлэгтээ дурдсан байдаг. Тийм учраас мулдокыг нь Ч.Дад буцаан олгож өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Энэ хүмүүс нь гэмт хэрэг хийснээ ойлгож байгаа ч гэсэн улсын орлогод унаа тэргээ хураалгаж байгаа зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг 3 жилээр хэсэгчлэн төлөхөөр оногдуулж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Э.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох Чойгийн ус гэх газраас 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 411 м3 хэмжээтэй халдаж, 15 уут чулуу олборлож байгаль орчинд 135,912 төгрөг тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 280,895 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Э.Э нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч О.Хишиг-Эрдэнэ, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Давааням, шүүгдэгч Ч.ДЭ, Ч.Д, Ч.Да, М.Э, Э.Э нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Ч.ДЭы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын албан бичиг, Ч.Дагийн эзэмшлийн 53-79 ГАА Улсын дугаартай Митсубиши Л-200 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.Эын жолоодож явсан тоёота Ланд-80 маркийн 91-28 ГАА Улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүс ч байдаг.
Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүс ч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэргийг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ
Иймд шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Э.Э нарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирлын тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/31 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 135.912” төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 271.824 /хоёр зуун далан нэгэн мянга найман зуун хорин дөрөв/ төгрөгөөр тогтоох, харин нөхөн сэргээлт хийх зардал нь 208,895/хоёр зуун найман мянга найман зуун ерэн тав/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, М.Э, Э.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Да, М.Э, Э.Э, Ч.Д, Ч.ДЭ нарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, Э.Э, М.Э нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүд болох 53-79 ГАА Улсын дугаартай Mitsubishi L-200 маркийн 8,000,000/найман сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Дагийн эзэмшлийнх, харин 91-28 ГАА Улсын дугаартай Toyota Land-80 маркийн 15,000,000/арван таван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч нарын эзэмшлийнх биш болох нь тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийг Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, Э.Э, М.Э нар нь бүлэглэн үйлдсэн байх тул шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслүүдийн үнийг нэмж нийт 23.000000/хорин гурван сая/ төгрөгийг 5 шүүгдэгчээс тэнцүү хэмжээгээр гаргахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч тус бүрээс 4,600,000/дөрвөн сая зургаан зуу/ мянган төгрөгийг гаргах албадлагын арга авах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ч.Да, Ч.ДЭ, Ч.Д, Э.Э, М.Э нараас тус бүрээс нь 4,600,000/дөрвөн сая зургаан зуу/ мянган төгрөгийг гаргуулж, үүнээс Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч тус бүрээс 54,364/тавин дөрвөн мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт шүүгдэгч тус бүрээс 41,779/дөчин нэгэн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг тус тус гаргуулж, үлдсэн 4,503,857 төгрөг буюу нийт 22,519,285 төгрөгийг улсын орлого болгохоор шүүх шийдвэрлэлээ.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл прокурорын тогтоолоор битүүмжилсэн тээврийн хэрэгслүүдийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мулдокыг улсын орлого болгож, 1207/мянга хоёр зуун долоо/ килограмм жин бүхий 15 шуудай чулууг хохирогч Э.Дабуцаан авах хүсэлт гаргасан тул хохирогч Э.Даваанямд буюу Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгох, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Чийн Дам, Бэсүд овогт М Эж, Боржигон овогт Эын Эб, Т овогт Чийн Д, Иөншөбү овогт Чын Дн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Да, М.Э, Э.Э, Ч.Д, Ч.ДЭ нарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Да, М.Э, Э.Э, Ч.Д, Ч.ДЭ нарт тус бүр оногдуулсан 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 53-79 ГАА Улсын дугаартай Mitsubishi L-200 маркийн 8,000,000/найман сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 91-28 ГАА Улсын дугаартай Toyota Land-80 маркийн 15,000,000/арван таван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийн үнэ болох нийт 23,000,000/хорин гурван сая/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 4,600,000/дөрвөн сая зургаан зуу/ мянган төгрөгийг гаргуулж, үүнээс нэг шүүгдэгчээс Байгаль орчин, уур амьсгалын санд 54,364/тавин дөрвөн мянга гурван зуун жаран дөрөв/ төгрөг, Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт 41,779/дөчин нэгэн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг тус тус гаргуулж, үлдсэн мөнгийг улсын орлого болгосугай.
6. Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 53-79 ГАА улсын дугаартай Mitsubishi L-200 маркийн тээврийн хэрэгсэл, 91-28 ГАА улсын дугаартай Toyota Land-80 маркийн тээврийн хэрэгслүүдийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мулдокыг улсын орлого болгож, 1207/мянга хоёр зуун долоо/ килограмм жин бүхий 15 шуудай чулууг хохирогч Э.Дабуюу Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
8. Шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Да, М.Э, Э.Э, Ч.Д, Ч.ДЭ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА