| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02075/и |
| Дугаар | 101/ШШ2017/02130/и |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2017/02130/и
| 2017 оны 05 сарын 05 өдөр | Дугаар 101/ШЗ2017/0 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороонд байрлах “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, Шинэ зуун хотхон 24 Г байр 16 тоотод оршин суух Загдсүрэнгийн Занданцэцэгт холбогдох,
Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 387.190 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны Шинэ зуун хотхоны “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбооны харъяа 24Г байрны 16 тоотод оршин суугч Загдсүрэн овогтой Занданцэцэг нь орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний төлбөрөө сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүргээ биелүүлэлгүй 7 cap болж байна. Хариуцагч З.Занданцэцэг Иргэний Хуулийн 147 дугаар зүйлийг зөрчиж байгааг удаа дараа сануулан, хуульд заасан үүргээ биелүүлэхийг шаардахад шаардлага тавьсан хүмүүсийг элдвээр эсэргүүцэн төлбөрөө төлөхгүй байгаа тул Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм, Иргэний Хуулийн 149.2-д заасны дагуу 2016 оны 09 дүгээр сараас 2017оны 03 дугаар cap дуустал төлвөл зохих төлбөр 387.190 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Хариуцагч З.Занданцэцэг нь 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 387.190 төгрөгийг төлсөн байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч З.Занданцэцэгт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 387.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч З.Занданцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч З.Занданцэцэгт холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 387.190 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ хариуцагч биелүүлсэн үндэслэлээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Шинэ зуун” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12.266 төгрөгийн тал хувь болох 6.133 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 6.133 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА