| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0081/э |
| Дугаар | 2021/ШЦТ/74 |
| Огноо | 2021-08-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,
Шүүгдэгч Б.Снарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Е овогт Бны Сд холбогдох 2116000000091 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн /******** дүгээр багт оршин суух хаягтай, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, программ хангамжийн мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, БВ0000 регистрийн дугаартай, Е овогт Бы С,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Снь Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд явах асфальтан зам дээр 44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, авто машин онхолдож, улмаар зорчигч 11 сартай хүүхэд болох С.Ж гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч К.Аийнмөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр бид нар Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймаг руу ирж байсан...тухайн үед уг тээврийн хэрэгсэл дотор уг тээврийн хэрэгслийн эзэн болох А, зорчигч Ж, нөхөр болох Б.С, хүү Жа нарын 5 хүн явж байсан...Анх хотоос гарснаас эхлэн зам тээврийн осол гарах хүртэл миний нөхөр өөр хүнд жолоогоо шилжүүлээгүй...Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Зөвхөн миний хүү эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан...Би тухайн үед яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд бид нарын сууж байсан тээврийн хэрэгсэл онхолдсон байсан. Тухайн үед миний хүү миний урд байсан ба хүү бид 2 урд талын суудалд сууж явж байсан...Миний зүгээс хэн нэгэн хүнд холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-рт/,
Гэрч Т.Агийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед жолооч Се, жолоочийн эхнэр, хүүхэд, Ж нарын хамт Улаанбаатар хотоос Королла маркийн 44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан...тэгээд унтаж байгаад 05 цагийн үед хөдөлсөн. Хөдлөөд явж байтал өглөөний 06 цагийн орчимд осол болсон. Гэнэт явж байгаад замаас гараад машин 1-2 удаа эргэсэн. Машин эргээд дээшээ хараад зогссон. Бид нар машинаас буутал жолоочийн эхнэр миний хүү хаана байна гээд орилоод байсан, тэр үед жолооч машинаасаа хүүхдээ гаргаад надад хүүхдээ амьд байна уу гээд асуугаад байсан. Би амьд эсэхийг нь мэдээгүй. Тэгээд аваар болсныг хараад нэг машин зам дээр зогсоод юу болсон талаар асуугаад осолдсон машины жолооч, эхнэр, хүүхдийг нь суулгаж аваад Говь-Алтай аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан. Ж бид 2 тэндээ үлдээд байж байгаад замын машин гараа өргөж зогсоогоод суугаад Говь-Алтай аймгийн төвд ирсэн...Зам нь асфальтан зам байсан, зам хуурай, эвдрэл гэмтэлгүй, цаг агаар хэвийн, гадаа салхигүй тогтуун байсан...Жолооч хотоос гараад ганцаараа л машинаа жолоодоод яваад байсан, хүнтэй ээлжлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-рт/,
Гэрч Е.Жын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 08 цагийн үед жолооч Се, жолоочийн эхнэр, хүүхэд, Т.А нарын хамт Улаанбаатар хотоос Короло маркийн 44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарсан...2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 06 цагийн орчим осол болоод би сэрсэн...сэрээд би машины хаалгыг онгойлгоод газарт хэвтсэн. Жолоочийн эхнэр миний хүү хаана байна гээд орилоод байсан, тэр үед жолооч машинаасаа хүүхдээ гаргаад хамт явж байсан А гээд залуугаас миний хүүхэд амьд байна уу гээд асуугаад байсан. Тэгээд би босоод жолоочийн тэвэрсэн байсан хүүхэд дээр очоод судсыг нь барьж үзэхэд судас нь цохилж байсан. Хүүхдийн нүүр нь хөхөрсөн байсан...Аваар болсныг хараад нэг машин зам дээр зогсоод юу болсон талаар асуугаад осолдсон машины жолооч, эхнэр, хүүхдийг нь суулгаж аваад Говь-Алтай аймгийн төв рүү эмнэлэг рүү явсан...Ойролцоогоор 80-100 км/цагийн хурдтай яваад байсан. Осол болох үед би унтаж байсан болохоор яг тодорхой мэдэхгүй байна...Осол болох үед ойролцоогоор 06 цаг өнгөрч байсан. Гадаа гэгээтэй, нар бараг гарсан, үзэгдэх орчин сайн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-рт/,
Гэрч О.Нийнмөрдөн байцаалтад өгсөн “...Би болон эхнэр Энхбат, Сайнжаргал, Бж нарын хамт Баян-Өлгий аймгаас Улаанбаатар хот руу 20 цаг өнгөрч байх үед гарсан юм. Ингээд замд явж байх үед буюу 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 05 цаг өнгөрч байх үед Ховд аймгаас 350 дахь шонгийн ойролцоо буюу Говь-Алтай аймгаас 80-90 км зайд замын хойд тал руу маркийг нь анзаараагүй машин унасан бололтой байсан бөгөөд замын хажуу руу хүүхдээ тэврээд эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирсэн юм. Тэгээд тухайн хүмүүсийг аваад Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж ирсэн...аймагт хүргэж ирэн 2 хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Эхнэр нь уйлаад, нөхөр нь айж цочирдсон байдалтай байсан...Говь-Алтай аймагт хүргэж ирсэн эмэгтэйн толгойн зүүн шанаа орчмоос цус гарч зулгарсан шарх байсан. Мөн машин дээрээ үлдсэн нэг эрэгтэй хүн нь хүзүүгээ бариад зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-рт/,
Гэрч Е.Досжаны мөрдөн байцаалтад өгсөн “...44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь би өөрөө юм. Уг машин одоо миний нэр дээр байгаа. Уг машиныг 2021 оны 01 дүгээр сарын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэнээс 6.500.000/зургаан сая таван зуу/ төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан иргэний нэрийг одоо санахгүй байна...Тэгээд Се гэгч миний машиныг унаж аваад манай дүү Ж болон бусад иргэдийг суулгаж аваад наашаа ирж байх замдаа Говь-Алтай аймгийн нутагт зам тээврийн осолд орсон байна...Миний төрсөн дүү Ж өөрийнхөө утсаар залгаад Говь-Алтай аймагт осолд орчихлоо гэхээр нь мэдсэн юм...Би машинаа авсан үнээр нь буюу 6.500.000/зургаан сая таван зуу/ төгрөгөөр үнэлж байгаа, гэхдээ миний бие машинд учирсан хохирлыг иргэн Сеаас нэхэмжлэхгүй, надад гомдол манал байхгүй болно...иргэн Сеы хүүхэд нь уг ослын улмаас өнгөрсөн байна лээ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-рт/,
Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 37 дугаартай “...С.Жаы цогцост хийсэн задлан шинжилгээний “...Талийгаачийн биед зүүн зулай ясны орой хэсгээр 3 чигт салаалсан хугарал: 1-р салаа: Зүүн чамархай яс руу уруудаж, суурь ясны чулуулаг яс хүрээд, ар хэсгээ явсан хөндлөн хугарал, 2-р салаа: Дух яс руу явж, суурь ясны урд хонхор орсон хугарал, 3-р салаа: Баруун зулай яс руу уруудан, баруун чамархай яс хүрсэн хугарал, тархины аалзан бүрхүүл доорхи тархмал цус харвал, зүүн чамархай, зулай, зүүн чихний ар хэсэг, зүүн хацарт цус хуралт, зүүн хацрын доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо...дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна...” гэх дүгнэлт /хх-ийн 64-66-рт/,
2021 оны 07 сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн зам тээврийн ослын “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/ 3.7-ын а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг...” гэх магадлагаа, бусад нотлох баримтуудад дүгнэлт хийж үзэхэд иргэн Б.Снь Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд явах асфальтан зам дээр 44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, онхолдож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/ 3.7-ын а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна...” гэсэн заалтыг зөрчсөн гэх магадлагаа /хх-ийн 54-рт/,
Шүүгдэгч Б.Сы мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар татсан тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцлаа. Би яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...Говь-Алтай аймгийн төв өнгөрөөд 5 орчим км яваад бид нар машиндаа унтаж амарсан. Өглөө 06 цагийн үед Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлсөн. Хөдлөөд яг хэдэн км явснаа санахгүй байна. Тэгээд машинаа жолоодож явж байсан чинь жолоо нэг тийшээ болох шиг болохоор нь би замд орох гээд дарсан тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд би талийгаач хүүгээ машинаасаа аваад буусан. Тухайн үед хамт явж байсан 2 хүнээ машинаа харуулаад үлдээгээд явсан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжид ирж үзүүлсэн. Тухайн үед талийгаач хүү маань амьд байсан ба эмч нар яаралтай тусламж үзүүлсэн боловч нэг их удалгүй эмч болохгүй юм байна гэж хэлсэн...Би тухайн үед 70-80 км/цагийн хурдтай явж байсан...Надад тээврийн хэрэгсэл жолоодох 1109479 дугаарын “В” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй...Надтай хамт явж байсан Ж ахын машин бөгөөд Баян-Өлгий аймагт хүргэж өгөхөөр явж байсан...Осол болох үед машины гэрлээ унтраасан явж байсан ба ойролцоогоор цаг 07 өнгөрөөд 08 цаг болж байсан байх, осол болох үед гэрлийн гялбаанд орох боломжгүй байсан, өмнөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-123-123-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн тухайд мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрч явсан байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт гарган, улсын яллагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Б.Сы тухайд үйлдсэн гэмт хэргээ үнэн зөв мэдүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Иргэний нэхэмжлэгч болон хохирогч нарын зүгээс ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй. Талийгаач нь миний үйлчлүүлэгч Б.Сы өөрийн хүүхэд байгаа. Ийм учраас энэ хүний ар гэрийн байдал зэргийг харгалзан улсын яллагчтай ял тохиролцож орж ирсэн. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзах ял мөн албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байгаа. Миний үйлчлүүлэгчид оногдуулсан тэнсэнгийн ял болон албадлагын арга хэмжээг Өршөөлийн хуульд оруулж хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн дүгнэлтийг оруулж байна. Албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Шүүх энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнийг ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж дараах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно гэсэн заалт байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болон уг хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, нь тус тус өршөөлд хамрагдах заалт орсон байгаа учраас өршөөлд хамруулж өгөөч гэсэн дүгнэлтийг оруулж байна гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Снь Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цагийн үед Улаанбаатар хотоос Баян-Өлгий чиглэлд явах асфальтан зам дээр 44-92 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна... гэсэн заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, авто машин онхолдож, улмаар зорчигч 11 сартай хүүхэд болох С.Жгавал тархины гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.Сүйлдсэн гэм буруутай болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Алтайбаатарын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт, хохирогч К.А, гэрч Т.А, Е.Ж, О.Насанжаргал, Е.Досжан нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Сы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Сыг авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч К.А нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч К.А нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Б.Снь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Снь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 42 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Снь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хуулийн зохицуулалттай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчилсан байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
2021 оны өрөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б.Сы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалт/... “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна....” гэсэн зохицуулалтад хамаарч байна.
Иймээс 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял болон албадлагын арга хэмжээ нь өршөөлийн хуульд хамрагдаагүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Е овогт Б Сеыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээх албадлагын арга хэмжээг авсугай.
3. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА