| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02467/и |
| Дугаар | 101/ШШ2017/02132/и |
| Огноо | 2017-06-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2017/02132/и
2017 оны 05 сарын 19 өдөр Дугаар 101/ШШ2017/01752 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 3 хэсэг гудамж, 26-1312 тоотод оршин суух Тайхар овогт А.Я /РД:УК92031401/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 71 дүгээр байр, 9 тоотод оршин суух Харчин овогт Э.А /УК92081617/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Янжинлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2009 онд Э.А-тай танилцаж, 2012 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин А.А төрж, А-р овоглож гэрчилгээ авсан. Э.А нь хамт ажилладаг Х.Б гэх эмэгтэйтэй эр эмийн харилцаатай болж улмаар цаашид бид хамтран амьдрах боломжгүй болсон тул охин А-н А-д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2002 онд А.Я-тай танилцаж улмаар 2012 оноос хамтран амьдрах болсон. 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр бидний дундаас охин А төрсөн. 2016 оноос хойш А.Я-тай хамтран амьдрах боломжгүй болсон ба цаашид охин А.А-д хүүхдийн тэтгэлэг гаргаж өгөхөд ямар нэгэн татгалзах зүйлгүй зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Я нь хариуцагч Э.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Зохигчдын дундаас 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр охин А.А төрсөн болох нь төрсний гэрчилгээгээр нотлогдож байна /хх-3/.
Мөн охин А.А эх А.Я-н асрамжид байгаа болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх ба зохигчид хүүхдийн асрамжийн талаар шүүхэд маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Хариуцагч Э.А охин А.А-д тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх тул хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Э.А шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2012 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин А.А-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд мөн тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.А-с сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Э.А-с улсын тэмдэгтийн хураамжид 31.233 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА