Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Л.Галбадрах

Шүүгдэгч Б.Хийнөмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Б.Оийнөмгөөлөгч Ж.Мөнхнасан

Шүүгдэгч Б.Х

Шүүгдэгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Б-н Х, Х овогт Бын О нарт холбогдох 2116000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн,**9 настай, эрэгтэй, Дээд боловсролтой, инженер механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ000 регистрийн дугаартай, Х овогт Бын О

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ***** тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДЭ000 регистрийн дугаартай, Ш овогт Бийн Х

Хэргийн товч утга: Б.Онь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн засварын хажууд Б.Хтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Хийнбиед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, баруун мөр, цээжний гол хэсэг, зүүн эгэм, зүүн чихний урд хэсэг хүзүүний зүүн талд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Б.Х нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн засварын хажууд Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Оийнбиед баруун шилбэ, цээжний дээд баруун, зүүн талд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүднд холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Уг маргаан болохоос өмнө эд нар газрын алба дээр очоод миний газрын кадастрыг өөрчилсөн байсан. Газрын албаны дарга тухайн үед байхгүй, сонгуулийн ажлаар явж байгаад ирээд би авч очоод үзүүлсэн чинь наад бичиг баримт чинь тамга, тэмдэггүй хүчингүй юм байна гэсэн. Тэгээд би тэр даргын зааж өгсөн хүнийг нь дагуулж ирээд газраа хэмжүүлээд, дурандуулаад байж байхад Л авгай ирээд хараад зогсож байсан. Тэгэхээр нь би одоо ингээд газраа хэмжүүлээд авч байна. Та дахиад хэмжүүлэх юм бол хэмжүүлээрэй гэж хэлсэн. Тэр орой нь утас татаад маргааш нь шонгоо хатгаж байсан. Би өөрөө ажилтай байсан. Хүнээр шонгоо суулгуулж байсан юм. Тэгсэн чинь Болдсайхан гэдэг хүн ирээд өөрийг чинь хүн дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд яваад очсон чинь Б.Оээжтэйгээ ирсэн байсан. Тэгээд юу болсон бэ? гэсэн чинь тэр татсан утас нь жоохон газар гадна тийшээ хөдөлсөн байсан. Б.Очи наад нүхээ дотор тийш нь ух гэхээр нь би чи ямар сүртэй юм бэ? гээд ухаж байсан хүнээ дотогш нь ух гэж хэлсэн. Тэгсэн чинь Б.Онамайг чи муу п*** яагаад газрын албаар хэл ам хийгээд яваад байгаа юм гээд намайг зодож эхэлсэн. Тэгээд нүүр рүү 3-4 удаа цохисон. Шүд харлаад хөхөрсөн. Тэр чигтээ тогтсон. Би энэ хүний өөдөөс нэг ч удаа гар хөдлөөгүй. Бүх зүйл камерын бичлэг дээр байгаа. Мөн манай насанд хүрээгүй хүүхдийг зодсон. Манай 10 настай хүүхэд бичлэг хийж байхад бид хоёрын гражны ард талд оруулаад камергүй газар зодоод байгаа юм. Өмнө нь бас намайг зодож байсан болохоор үнэн, зөвийг нь олох гээд шүүхдээд яваад байгаа юм. Энэ хүмүүс бас гэрч нарт нөлөөлсөн байх гэж би хардаад байгаа юм. Тогоо гэдэг залуу надад хэлэхдээ Л эгч өдөр, шөнөгүй над руу залгаад тэгж хэл, ингэж хэл гээд байна гэж хэлсэн. Миний энэ хүнийг цохиогүй гэдэг нь хэргийн материал дотор зодооны дараа авсан Б.Оийнзураг байгаа. Нүд, нүүр, хувцас нь зүгээр байгаа. Би нэг ч удаа цохиогүй. Намайг зодсон гээд байгаа. Тэр орой нь энэ хүнийг аавтайгаа, ахтайгаа зодолдоод байсан гэж доод давхарт нь амьдардаг Ц гэдэг хүн хэлсэн. Тэр нь үнэн юм шиг байна лээ. Оын эхнэрийн өгсөн мэдүүлэг дээр манай нөхөр шөнө ирэхэд фудболк нь урагдсан, нүүр ам нь цус болсон байсан гэж байгаа. Өдөр цагдаа ирээд авч явсан. Тэр үеийн зураг нь одоо наад хэргийн материал дотор чинь байгаа. Өдөр нүүр нь зүгээр, хувцас нь бүтэн байсан. Гэтэл энэ хүмүүс намайг зодсон гээд гүтгээд байгаа юм. Тэгээд би шүүхээр орж үнэн зөвийг нь шийдүүлье гэж бодсон юм. Прокурор намайг дуудаж уузаад та өршөөлийн хуульд хамрагдах уу? гэж асуусан. Би хүн зодоогүй учир өршөөлийн хуульд хамрагдах шаардлага байхгүй. Удаа дараа миний биед халдаад байгаа юм. Өмнөх хэрэг нь цагдаа дээр очоод торгоод явуулсан гээд алга болсон. Манай эхнэр жирэмсэн 10 сартай байхдаа гэдсэндээ цохиулж байсан. Саяхан хүртэл Эгэдэг нь аавтайгаа нийлээд нэг залууг зодож байна лээ. Бичлэг нь байгаа гэв. мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Б.Ошүүхийн хэлэлцүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэртэйгээ вакцин хийлгээд гэртээ ирсэн. Би ээжтэйгээ эдний хашаа сунгаж байгааг харах гээд очсон чинь шон наашаа болсон байсан. Тэгэхээр нь шонгоо эгцхэн хийчих гэж хэлсэн. Би энэ хүнтэй дандаа хүндэтгэлтэй харьцдаг байсан. Шонгоо эгцхэн тат ахаа гэдэг шаардлага тавьсан. Тэгсэн чинь маск хуулж хаяад намайг эхлээд цохисон. Манай ээжийг олон удаа доромжилж байсан. Газрын албаны хүмүүс хүртэл та одоо боль гээд шаардлага тавиад гаргаж байсан гэсэн. Энэ хүнээс үүдэлтэй харилцан зодоон болсон. Өөрийнхөө хийсэн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Гэрч Д.Бы мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хашааны шон ухахаар утас татсан байсан бөгөөд шонгийн нүхийг нь ухаж байхдаа нэг шонгийн нүхийг хажуу тийш нь 4 хуруу орчим гаргачихсан байсан чинь тухайн хүмүүс хоорондоо маргалдаж эхэлсэн. Ов нь чи яасан газраар маргалдаж ханадаггүй пизда вэ гээд ХЭг мангасдаад түлхсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан тэгэхээр нь би салгасан. Тэгээд би та хоёр хоорондоо учраа ол гээд холдсон. Намайг холдоод явахад Ов нь ХЭнтолгой хэсэг рүү цохиж харагдсан, ...хоорондоо барьцалдаж аваад Ов нь ХЭг цохиж харагдсан.’’ гэх мэдүүлэг /хх-ийн 46-рт/,

Гэрч Х.Тогоогийн мөрдөн байцаалтад өгсөн “...Б.ХЭг сайн санахгүй байна нэг нүд нь хавдчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-рт/,

Гэрч Я.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...ХЭннүд хөхөрчихсөн, хоолой хэсэг нь улайчихсан байсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 56-р тал/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын “...Б.Х нь Шүүхийн шинжилгээний албан дээр өөрийн биеэр ирж үзүүлсэн. Биед нь ил харагдах зүүн дээд, доод зовхи, баруун мөр, цээжний гол хэсэг, зүүн эгэм, зүүн чихний урд хэсэг, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Мөн тархи доргилтын шинж болох нүдний алимны чичирхийлэлтэй байсан. Ийм гэмтлүүд тогтоогдсон, ...тухайн цаг хугацаанд үүсэн боломжтой шинж гэмтэл байсан. Гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой бөгөөд цохих үед үүсэн боломжтой” гэх мэдүүлэг /хх-ийн 70-рт/,

Б.Хийнмөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Тэгэхэд Ов нь “чи муу пизда газрын албаар юу хийж яваад байгаа юм бэ гээд миний зүүн шанааны хацар хэсэгт 2 удаа гараараа цохиод авсан юм. Тэгэхэд авто угаалгад ажилладаг Тогоо гэх залуу дундуур орж ирж салгасан. Миний өмсөж байсан подволкоор боогоод миний өмсөж байсан подволкийг ураад дахин миний шанаа, зүүн нүд хэсэгт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг хх-ийн 43-рт,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2021 дугаартай “...Б.ХЭ биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, баруун мөр, цээжний гол хэсэг, зүүн эгэм, зүүн чихний урд хэсэг, хүзүүний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт  /хх-14-15-рт/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-28- рт/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 30-35-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...Б.Онь 6 сарын 04-ний өдрөөс 6 сарын 8-ны өдрийн хооронд хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй мөн хөдөө гадаа огт яваагүй. Тухайн үед манай нөхөр Б.Оийнподволк урагдсан. Мөн зүүн хацар нь халцарсан байсан. Цээж хүзүү нь улайчихсан. Нэг хөлийнх нь булчин хэсэгт улайгаад хавдчихсан байсан. Харин толгой хөдөлсөн гээд гэрээсээ 2-3 хоног гараагүй.” гэх мэдүүлэг хх-ийн 51-рт,

Гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтад өгсөн “...Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад барьцалдаад авсан тэгэхээр нь би салгасан. Тэгээд би та хоёр хоорондоо учраа ол гээд холдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 46-рт/,

Гэрч Д.Лийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ов ирээд Хашаа ахаа та одоо ийм газрын хэрүүл маргаан битгий хийгээд байгаач гэж хэлсэн шууд ирээд Овийг мангасдаад арагш нь түлхсэн юм тэгээд хоорондоо маргалдаад муудалцаад хоорондоо барьцалдаад авахаар нь би боль гээд салгахаар нь дундуур орж салгасан, ...Оын зүүн нүдний доод талд зулгараад цус шүүрсэн байсан. Мөн цээж хэсгийг нь ураад маажчихсан байсан. Хөл хэсэгт нь хөхөрчихсөн байсан” гэх мэдүүлэг хх-ийн 60-61-рт,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын “...Б.Онь шүүхийн шинжилгээний алба дээр өөрөө ирж үзүүлсэн. Б.Оийнбиед баруун шилбэ, цээжний дээд баруун, зүүн талд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдсон. Б.Оийнбиед тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан....баруун хөлийн шилбэний гадна үүссэн цус хуралт гэмтэл нь цохих өшиглөх үед үүсэх ба цээжний дээд баруун, зүүн талд үүссэн цус хуралт гэмтэл нь заамдалцах, хувцасны гаднаас базах үед үүсэх боломжтой” гэх мэдүүлэг хх-ийн 70-р тал,

Б.Оийнмөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн “...Чамд ер нь ямар хамаатай юм гээд намайг мангасдаад арагш түлхээд нүүрэн хэсэгт рүү гараараа, нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо харилцан зодоон болсон...” гэх мэдүүлэг хх-ийн 40-рт,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2020 дугаартай шинжээчийн дүгнэлт  хх-ийн 17-18-рт,

Гэрч Б.Бы мөрдөн байцаалтад өгсөн “...Би хашааны шон ухахаар утас татсан байсан. Гэрч О.Хишиг-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 03 дугаар сарын 16-ны орой аймгийн төвөөс Эрдэнэ сум руу хэсгийн цагдаа дэд ахлагч Бямбажаргалын ажлыг хүлээлцэхээр албаны 00-46 ГАО улсын дугаартай прадо-95 маркийн авто машинтай Үнээ-усруу чигтэй явж байтал 23 цагийн орчимд өмнөөс 2 тооны авто машины гэрэл ирж байсан ба бид нар зөрөөд өнгөрөх үед машинууд нэлээн их тоос шороо болчихсон номергүй их сэжигтэй санагдсан учир эргэж ардаас нь дагаж 3 км орчим яваад зогсоож шалгахад Ланд-80 маркийн авто машин, мөн Митсубиши Л-200 загварын пикап жийп хоёр явж байсан ба хаанаас хаашаа явж байгааг нь асуухад машин дотор 5-н хүн суучихсан Эрдэнэ сумын алтнаас аймаг руу явж байна гэсэн. Ингээд энэ хоёр авто машинтай хүмүүсийг буцаагаад Дэлгэр сумын замын пост руу авч явахдаа аймгийн экологийн мөрдөгч, цагдаагийн ахмад П.Ууганбаатарыг дуудаж ирэхэд нь хүлээлгэж өгчхөөд буцаад явсан...авто машиныхаа номеруудыг авчихсан улсын дугааргүй явж байсан...өмнө нь огт харж байгаагүй хүмүүс байна лээ...шуудайтай чулуунуудыг нарийвчлан тоолоогүй машинтай нь тэр чигт нь авч яваад Дэлгэрийн постон дээр Ууганбаатар ахмадад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 240-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.ХЭ өмгөөлөгч Ж.Дорждэрэм: Б.ХЭ өмгөөлөгчөөр оролцож байна. Прокурорын зүгээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Прокурорын зүгээс яллах талын нотлох баримтыг Б.Оийнбиед тогтоосон шинжээчийн дүгнэлт, Б.Оийнэхнэр болох Болормаагийн мэдүүлэг, Оын ээжийн мэдүүлэг зэргээр гэм буруутайд тооцох боломжтой байна гэдэг. Өнөөдөр хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн материалын хүрээнд шийдэх хууль зүйн зохицуулалттай байдаг. Прокуророос шилжүүлсэн хэргийн материалд нийт 11 гэрчийн мэдүүлэг байдаг. Өнөөдрийн Б.Оийншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэргийн материал дотор байгаа мэдүүлгээс зөрж байдаг. Хөндлөнгийн гэрч буюу Тогоо, Болдсайхан, Цэдэвсүрэн нарын мэдүүлгээс зөрдөг. Анх тухайн зодооныг үл ялих зүйлээр шалтгаалан Б.ХЭг ирээд шууд нүүр рүү нь түлхсэн байдаг. Гэтэл өөрөө анх тэгүүлсэн мэтээр мэдүүлгийг өгч байна. Энэ байдлаас харахад Б.Онь үнэн зөв мэдүүлэг өгөх эсэх нь эргэлзээтэй байна. Прокурорын зүгээс ашиг сонирхол нэг этгээдүүдийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгодог. Бусад гэрч нарын мэдүүлгийг яагаад үндэслэхгүй байгааг ойлгохгүй байна. Орой нь гэртээ зодоон хийсэн нөхцөл байдлыг мэдүүлээд явж байгаа гэрч байна. Тэр гэрчийг асуугаад өгнө үү? гээд хүсэлт гаргахаар Улаанбаатар хотод байгаа гэрчийг асуух боломжгүй гэдэг. Б.ХЭ мэдүүлэг, Мөнх-Эрдэний мэдүүлэг, Болдсайханы мэдүүлэг, гэрч Тогоогийн мэдүүлгүүд хоорондоо яг таардаг. Болдсайхан, Тогоо нарын мэдүүлэг дээр очоод салгахад Б.ХЭ бие дээр шарх байсан. Харин Б.Оийнбиед шарх байгаагүй гэдэг. Хуулийн байгууллагыг төлөөлж байгаа Одбаатар гэдэг цагдаагаас мэдүүлэг авахад Б.ХЭ биед ил харагдах шарх байсан. Харин Б.Оийнбиед шарх байгаагүй гэдэг. Дуртай нэг нь хүн зодоод гэмтэл учрахгүй бол тэгээд хохироод л үлддэг байр сууринаас хандаж болохгүй. Б.Ов, Б.Х хоёр заамдалцсан учраас нэг нэгэндээ гэмтэл учруулсан гэж автоматаар дүгнэлт хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор гарцаагүй нотолж орох үүрэгтэй. Гэрэл зургийн үзүүлэлтээс харахад урагдсан фудболк байхгүй, нүүр нь зүгээр байдаг. Түүнийг харсан цагдаа хүртэл тийм байсан талаар мэдүүлэг өгдөг. 2 хоногийн дараа шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ 2 хоногийн хугцаанд энэ хүн бусад байдлаар гэмтэл авах боломжтой. Ц гэдэг гэрчээс яагаад мэдүүлэг аваагүй юм бэ? Эргэлдээгүй тогтоож чадаагүй байна. 2 гэрчийн мэдүүлгээр гэм буруутай нь тогтоогдож байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Бусад гэрч нарын мэдүүлэг яаж үгүйсгэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Хд ашигтай байдлаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Шүүгдэгч Б.Оийнөмгөөлөгч Ж.Мөнхнасан:  Миний үйлчлүүлэгч Б.Онь Б.ХЭг зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Харилцан зодооны улмаас Б.Овт гэмтэл учирсан байгаа. Энэ нь хэргийн материалд байгаа гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээр тодорхой харагдаж байгаа. Б.Онь өөр цаг хугацаанд, өөр газар гэмтэл аваагүй байгаа нь бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагдаж байгаа.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэж заасан. Хөндлөнгийн гэрч гэсэн ойлголт байхгүй. Бүгдэд нь хууль сануулаад хэргийн талаар үнэн зөв нөхцөл байдлыг мэдүүлсэн хүмүүс байгаа. Энэ дотроос манай талын гэрч танай талын гэрч гэсэн зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаан дээр Б.Овээс тодруулж асуухад тухайн үед миний хацар зулгарсан маргааш нь тав тогтоод, цус шүүрсэн байна гээд хацар дээр нь том хэмжээний сорви харагдаж байна. Энэ гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна гэдгийг шинжээч эмч нь мэдүүлгээрээ хэлж өгсөн. Б.Х зүгээр л зодуулаад байсан гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Харилцан зодоон гэдгийг бүх гэрч нар хэлсэн байгаа. Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Хаш-Эрдэнэ нь Б.Х нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн засварын хажууд Б.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Оийн биед баруун шилбэ, цээжний дээд баруун, зүүн талд цус хуралт, зүүн хацарт зулгаралт бүхий гэмтлүүд учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

         Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Х нь Б.Оийн биед хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байна.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Хд Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.О нь 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Бүрнээгийн засварын хажууд Б.Хэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Хийн биед тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, баруун мөр, цээжний гол хэсэг, зүүн эгэм, зүүн чихний урд хэсэг хүзүүний зүүн талд цус хуралт бүхий гэмтлүүд учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Б.О үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан Гэрч Д.Б, Х.Т,  Я.Ц нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын мэдүүлэг, Б.Хийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг, Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 2021 дугаартай шинжээчийн дүгнэлт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Б.Х нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүгдэгч Б.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Оийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтад хамаарч байх бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байна.

Иймд шүүхээс 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ш овогт Бн Хд Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Х овогт Бын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Б.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Оээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА