Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагчаар хяналтын прокурор Л.Галбадрах,

Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Дийн Бд холбогдох 2116000000092 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант баг 0 тоотод оршин суух хаягтай, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДН000 регистрийн дугаартай, Б овогт Дийн Б,

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Бнь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 00 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Этэймаргалдаж улмаар Д.Эийнбиеийн зүүн гаран тус газар нь хутгаар зүсэж, зүүн гарын сарвууны ар хэсэгт долоовор хурууны харалдаа шарх гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 1977 онд төрсөн Д овогтой Б миний бие эхнэр Эийн гарыг хутгаар зүсэж хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийг хялбаршуулсан байдлаар хянан шийдвэрлэж өгнө үү? гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Хохирогч Д.Э-ийнмөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Шинэ Алтай зах дээр ажлаа хийж байгаад ирээд гэртээ хоол хийх гэж байгаад нөхөр бид муудалцсан. Нөхөр Бг дэлгүүр хаахаас өмнө юм аваад ир гэж хэлэхэд охин бид хоёрыг өөрсдөө яв гэж хэлээд уурласан юм. тэгэхээр нь би 20 цаг болж дэлгүүр хаах боллоо гээд би өөрөө яваад ирэхэд Б төмс хөшиглөөд сууж байсан юм. манайд хадам ах Г орж ирээд үсний машинаа өгч бай гэж орж ирэхэд нь охин бид хоёрыг хоол ундаа өөрсдөө хийхгүй надаар хийлгэх нь уяаг нь уртасгаад угаадсыг нь их өгвөл хуцах гөлөгнүүд байна гээд охин бид хоёрыг хэлэхэд Г ах чимээгүй бай цаана чинь хүн амьтан ирсэн байна. эр хүн ноён нуруутай байвал айл гэр сайхан байдаг юм гэж хэлчхээд гарсан. Тэгээд намайг гөлөг, нохой, жингэр, муу муухай үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаж намайг доромжилж болно. охин Энхзулыг битгий доромжлоод бай гээд хоол хутгаж байсан халбагаа далайхад хутга барьж босож ирээд зүрхэнд нь шаагаад алаад хаячихъя гээд намайг түлхсэн. би гэрийн хойморт дээш харж унасан. Тэгэхэд миний дээрээс ирж суучхаад цээж рүү хутгаараа чиглүүлээд далайхад нь би өмднөөс нь татахад намайг өмд тавиа гэж хэлээд гар руу дүрсэн. Тэгтэл гаднаас охин Энхзул орж ирээд хутгыг нь булааж авсан.” гэх мэдүүлэг /хх-41-42-рт/,

Гэрч Д.Г-нмөрдөн байцаалтад өгсөн “...тухайн өдөр би тэднийд үсний машин асууж ороход тэд нар ажлаасаа ирчихсэн хоол чи хий, би хий гэсэн юм болоод байж байхаар нь би дүү Бд хандаж аль завтай нь хоолоо хийчихдэг юм ш дээ чимээгүй бай цаана чин хүн амьтан ирсэн байна. Эр хүн ноён нуруутай байвал айл гэр сайхан байдаг юм гэж хэлчхээд гэрээс нь гарсан. Тэгээд хажуу айлд нь байж байхад хүүхэд нь орилоод байна та ороодох гэхээр нь орсон чинь эхнэрийнх нь гараас цус гоожсон, намайг хутгалчихлаа гээд хэрэлдэж байсан.” гэх мэдүүлэг /хх-45-рт/,

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 250 дугаартай “Д.Эийнбиед зүүн гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-50- 51-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Бнь 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн 4-13 тоотод байх өөрийн гэртээ эхнэр Д.Э-тэй маргалдаж улмаар улмаар Д.Эийнбиеийн зүүн гарыг хутгаар зүсэж, зүүн гарын сарвууны ар хэсэгт долоовор хурууны харалдаа шарх гэмтэл учруулж Д.Эийнбиед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Бүйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Д.Э, Д.Г, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 250   дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.Э нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Д.Э нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан өгсөн мэдүүлэгтээ “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 Шүүгдэгч Д.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Бхэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Галбадрах нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 44 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч Л.Галбадрах “шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг шүүхэд гаргажээ.

Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Дийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 см өргөн 0.2 см зузаан ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 12 см, нийт 27 см урттай ногоон бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ч.МӨНХТУЯА