Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч С.Мийнөмгөөлөгч М.Энхзаяа

Шүүгдэгч Д.Мийнөмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч С.М

Шүүгдэгч Д.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт С-н М, Д овогт Дийн М нарт холбогдох 2116000420087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар **-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянхонгор аймгийн ***** оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ВЗ0000 регистрийн дугаартай, З овогт Сийн М,

Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, **настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *******оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ДР00000 регистрийн дугаартай, Д овогт Дийн М

Хэргийн товч утга: Шүүгдэгч С.М, Д.Мнар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 0,876 м3 хэмжээтэй халдаж, 16 уут чулуу олборлож байгаль орчинд 284,766 төгрөг тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 280,923 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр идэш гаргах гээд айлд очсон. Айлын хүмүүс байхгүй байсан. Тэгээд алт олборлож байна гэж сонсоод явсан гэв.

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум руу яваад Л гэдэг айлд очсон. Айлд очсон чинь тэр айл байхгүй байсан. Тэгэхээр нь цаашаа говийн дархан газар руу явсан. Тухайн газар очиход хүмүүс алт олборлож байсан. Тэр газраас 16 уут чулуу, шороо авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг дарга хийж байна...С.М гэх хүнийг танихгүй, ДМг танин манай сумын хүн байгаа юм аа. Садан төрлийн холбоо байхгүй....Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.1975 оноос хойш Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор улсын Дархан цаазат газар болгосон.,.2020 оны 10 дугаар сараас эхлэн гар аргаар ухаж эхэлсэн байдаг.Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран хяналт шалгалт тавин ажиллаж байна...Хөвийн хар гэх газраас хууль бусаар шороо, чулуу олборлосон хүмүүс дээр хуулийн дагуу арга хэмжээ авч ухагдсан газрыг нөхөн сэргээлт хийх, тус нутгаас хууль бусаар гар аргаар олборлосон ашигт малтмалыг тусгай сумын хүү торгуулийн орлого дээр төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 86-88-рт/

Гэрч С.Мөнхнайрамдалын мөрдөн байцаалтад өгсөн “...би тухайн үед Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд тухайн газарт иргэд гар аргаар хууль бусаар алтны илэрцтэй чулуу олборлоод байна гэсэн мэдээллийн дагуу Дархан газрын хамгаалалтын хэсэг Чойгийн ус орчимд хяналт шалгалт хийж ажиллахад ямар нэгэн зөрчил илрээгүй. Тэгээд буцаад Баянтоорой тосгонд ирэхэд Дархан газрын Хөвийн хар гэх газрын орчим иргэд цугларсан байна гэсэн мэдээлэл авагдаад Дархан газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат болон байгаль хамгаалагч Доржсүрэн, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Б.Батсайхан нарын хамд дахин говь руу явж Хөвийн хар гэх газарт очиход 10 гаруй машин, 20 гаруй иргэд байхаар нь Дархан газрын даргын хамт бүгдийг нь Баянтоорой тосгонд дагуулан ирсэн бөгөөд тухайн машинтай иргэдийн 3 машинд нь ууттай чулуу байсныг дархан газрын улсын байцаагч Насанжаргал хураан авч тэмдэглэл хөтлөн хураан авч дархан газрын агуулахад хийж лацадсан. Тухайн үед говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүсэд нэвтэрч газрын хэвлийд халдсан иргэдийн эд зүйлийг хурааж авч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Говиос авч ирсэн иргэдийн автомашин чулууг дархан газрын хамгаалалтын захиргаанд хүргэж өгч маргааш нь тухайн иргэдийг зөрчлийн тухай хуулиар 500.000 төгрөгөөр тус бүрийг нь улсын байцаагчаар торгуулж ажилласан...Дархан цаазат газрын улсын байцаагч Насанжаргал хураан авсан бид нар цаанаас тухайн иргэдийг саатуулан өөрсдийнх нь тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн өөрсдөөр нь Баянтоорой тосгонд авч ирүүлсэн бөгөөд ямар нэгэн чулуу хураан авах ажиллагаа хийлгүйгээр Дархан газрын байцаагчид хүлээлгэн өгсөн байгаа...хоёр истана, нэг уаз-469 маркийн 3 автомашинтай 57 ууттай ихэнх нь тал болон талаасаа доогуур хэмжээтэй чулуу байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 106-107рт/

Гэрч Б.Бымөрдөн байцаалтад өгсөн “...тухайн үед говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүсэд нэвтэрч газрын хэвлийд халдсан иргэдийн эд зүйлийг хураан авч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Говиос авч ирсэн иргэдийн авто машин , чулууг дархан газрын хамгаалалтын захиргаанд хүргэж өгч маргааш нь тухайн иргэнийг зөрчлийн тухай хуулиар 500.000 төгрөгөөр тус бүрийг нь торгосон, би зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй...хоёр Истана, нэг уаз-469 маркийн 3 автомашинтай 50 гаруй ууттай чулуу байсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 104-рт/

Гэрч Ч.Баярбатын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-нд Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан мөрдөгч, ахмад С.Мөнхнайрамдалын хамтаар хамтарсан хяналт шалгалт хийж хамгаалалтын бүс болох Хөвийн хар гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлож явсан 2 истанааг шалгахад дотроос нь цагаан өнгийн чулуу 50 кг уутны талаар савласан, тээвэрлэж явж байгаад бид нартай таарсан юм...Мийн тээврийн хэрэгслээс 16 уут, Лийн тээврийн хэрэгслээс 20 уут чулуу гарч ирснийг тэмдэглэл хөтөлж, ахмад С.Мөнхнайрамдал тэмдэглэл үйлдэж хамгаалалтын захиргаанд авч ирж манай байгууллагын агуулахад тоолж хүлээлгэн өгч улсын байцаагч Нд өгсөн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 96-97-рт/

Бүгд найрамдах монгол ард улсын их хурлын тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай зарлиг, /1-р хх-ийн 68-рт/

Иргэн Д.Мийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 72-74-рт/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 3-4-рт/

Иргэн Д.Мийнэзэмшлийн гэх 37-35 УБС улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 43-47-рт

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/30 дугаартай “...Тухайн эвдэрсэн газрын байршлыг координатаар тогтоон хохирлын үнэлгээний тайлангийн 3, 4 дүгээр хуудсуудаар зургаар үзүүлэв...тухайн эвдэрсэн газар нь Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсэгт хамаарч байна...тухайн эвдэрсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна...тухайн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс хуулалт хийгдээгүй, газрын хэвлийт 0,876 м3 хэмжээтэй халдаж, 16 уут чулуу олборлосон, овоолго үүсгээгүй, ус ашиглаагүй, мод, ургамал сүйдээгүй байна...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 284766 төгрөг болж байна...Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 280923 төгрөг болж байна.тухайн газрын чулуу шороог Геологийн төв лабораторид өгч шинжлүүлснээр 0,55 мг/кг алтны агууламж илэрснийг тайланд хавсаргав...” гэх дүгнэлт, /1 -р хх-ийн 119-150-рт/

2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг Хөвийн хар гэх газраас ДМ, С.М нар нь гар аргаар чулуу шороо олборлосон гэх 16 уут 765 кг чулууг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 54-рт/

Д.Мийнэзэмшлийн 37-35 УБС улсын дугаартай 5.755.200 төгрөгний үнэ бүхий Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол /1-р хх-ийн 58-60-рт/

Гэрч Х.Алтайбаярын “...Энэ машин нь Истана маркийн ногоон өнгийн 37-35 УБС улсын дугаартай машин бөгөөд “ББСБ Финанс” нэртэй банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Уг тээврийн хэрэгслийг би өөрийн аавын дүү болох ДМд 2017 онд уг банк бусаас миний санаж байгаагаар тухайн үедээ 2- 3 сая төгрөг өгөөд авч байсан. Уг банк бусад өгөөгүй үлдсэн 3 сая төгрөг байсан бөгөөд энэ мөнгийг нь би өгчихсөн. Одоо би ах ДМс 3 сая төгрөг авах ёстой...Одоо энэ тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа...энэ машин нь одоо Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд манай авга ах Мягмарсүрэн ахын эзэмшилд байгаа бөгөөд хот хооронд ирж очихдоо унаж ашигладаг...” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 34-рт/

“БСБ Финанс ББСБ”-ын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21/1035 дугаартай “...Харилцагч Х.Алтайбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 37- 35 УНС улсын дугаартай автомашиныг манай БСБ Финанс ББСА-аас 24 сарын хугацаатай зээлээр авсан байна. Зээлээ цаг хугацаандаа төлөөд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зээлээ хаасан боловч өнөөдрийн байдлаар машинаа манай ББСБ-н нэрээс шилжүүлэн аваагүй байгаа болно...” гэх тодорхойлолт, зээлийн хуулга /хх-ийн 50-53-рт/

С.Мийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “....Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Энэ тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрхтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...би өмгөөлөгч аваад өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-рт/

С.Мийн2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд Батболдын хамт очсон. 2020 оны 12 дугаар сарын 04-нд Л гэх хүний өвлийн идэш хигээдэхье хүн хамт явна гэж хэлэхээр нь Мягмарсүрэн гэх хүний 37- 35 УБС улсын дугаартай машинтай мөн Л өөрөө бас истана машин унаад Батболд ахыг суулгаад тус тусдаа яваад Эрдэнэ сумын Сангийн далай багт нэг айлд очиход байхгүй байсан. тэгээд бид ярилцаж байгаад тус сумын Сангийн далай багийн нутаг Говийн их дархан цаазат газар А бүсэд алт гарч байгаа гэж сонсогдож байсан учир бүгд очиж ухахаар ярилцаж би 37-35 БУС улсын дугаартай машинаар Мийн хамт, Л, Батболд хоёр Лийн машинтай тус тусдаа яваад алт гарч байсан Говийн их дархан цаазат газрын А бүсэд очиход 2020 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө очсон. Тэгээд Батболд, Мягмарсүрэн, Л бид дөрөв тэнд байсан чулуунуудыг ууталж савлаад заримыг нь хагалаад 2 машиндаа ачаад 2020 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө өглөө үүрээр хөдлөөд 20 орчим км орчим газар явж байгаад цагдаагийн алба хаагч нартай таарсан....бид нарт ашигт малтмал олборлох, эрэл хайгуул хийх зөвшөөрөл байхгүй...Би Мийн унаж байсан 37-35 УБС улсын дугаартай авто машинаар түүний хамт явсан...Би Мийн хамт түүний унаж явсан машинд 16 уут шороо, чулуу холимог, мөн Батболд, Л хочр 20 орчим уут шороо, чулуу авсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210- 211-рт/

Д.Мийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Энэ тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...Би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрхтэй танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй...би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 213-рт/

Д.Мийн2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...Тэгээд би зөвшөөрч 37-35 УБС улсын дугаартай машинаа унаад Мөнхбатыг хажуудаа суулгаад, Л өөрөө бас Истана машинаа унаад Батболдыг хажуудаа суулгаад тус тусдаа яваад Эрдэнэ сумын Сангийн Далдай багт нэг айлд очиход байхгүй байсан. тэгээд бүгд ярилцаж байгаад Сангийн далай багийн нутаг Говийн их дархан цаазат газар А бүсэд алт гарч байгаа гэж сонсогдож байсан учир бүгд очиж ухахаар болоод Мөнхбат надтай миний 37-35 УБС улсын дугаартай машинаар, Л, Бд хоёр Лийн машинтай тус тусдаа яваад алт гарч байсан Говийн их дархан цаазат газрын А бүсэд очиход 2020 оны 12 дугаар сарын 04-ний шөнө болсон. Тэгээд Б, М, Л бид дөрөв тэнд байсан чулуунуудыг ууталж савлаад, заримыг хагалаад 2 машиндаа ачаад 2020 оны 12 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө өглөө үүрээр хөдлөөд 20 км орчим газар явж байгаад цагдаагийн алба хаагч нартай таарсан...Би Мтай хамт миний унаж явсан машинд 16 уут шараа, чулуу холимог, мөн Бд, Л хоёр 20 орчим уут шороо, чулуу холимог авсан ..37-35 УБС дугаартай машин БСБ финанс ББСБ-ын нэр дээр байдаг зээл нь дууссан ба одоо Х.Алтайбаяр гэх хүн банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийсэн байдаг. Х.Алтайбаяраас худалдаж авсан ба одоо 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 215-216-рт/

 

Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын “...Хөвийн хар гэх газар нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг бүс бөгөөд засаг захиргааны хувьд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багт хамаардаг болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 62-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Мийнөмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Улмаар прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хангаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг оруулсан. Миний үйлчлүүлэгч тухайн торгуулийг хөдөлмөрлөж төлөхөө илэрхийлж прокурортой ял тохиролцож орж ирсэн байгаа. Тэгэхээр тухайн эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 жил хүртэлх хугацаагаар хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү? гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн. Сумын Засаг даргаас данс аваад хийсэн боловч буруу данс байсан юм шиг байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн шийдэж өгөх байх. Прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү? гэв.

Шүүгдэгч С.Мийнөмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Мийнөмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Эрдэнэ сумын Сангийн Далай багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл ашиглан эрэл, хайгуул хийж газрын хэвлийд халсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хангаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг тохиролцсон байгаа. Дээрх мөнгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү? Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Өөрөө тээврийн машин барьдаг. Сарын орлого нь 2,000,000 төгрөг гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч С.М, Д.Мнар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 0,876 м3 хэмжээтэй халдаж, 16 уут чулуу олборлож байгаль орчинд 284,766 төгрөг тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 280,923 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М, Д.Мнар бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч С.Мөнхнайрамдал, Б.Б, Ч.Б, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д, шүүгдэгч ДМ, С.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Д.Мийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын албан бичиг, Д.Мийнэзэмшлийн 37-35 УБС Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, , Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/30 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.

Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ

Иймд шүүгдэгч ДМ, С.М нарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирлын тухайд: Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/30 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 284,766” төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 569,532 /таван зуун жаран есөн мянга таван зуун гучин хоёр/ төгрөгөөр тогтоох, харин нөхөн сэргээлт хийх зардал нь 280,923/хоёр зуун наян мянга есөн зуун хорин гурав/ төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч С.М, Д.Мнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.Мнарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж торгуулийг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч С.М, Д.Мнарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох  35-37 УБС Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Мийнэзэмшлийнх болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг журамлахдаа 5,755,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч С.Мөнбат, Д.Мнараас тэнцүү хэмжээгээр буюу 1 шүүгдэгчээс 2,877,500 төгрөгийг гаргуулах албадлагын арга авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч  С.М, Д.Мнараас  гаргуулах 2,877,500 төгрөгөөс тус бүрээс нь 284,766 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардал буюу 140,461 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн 2.452.373 төгрөгийг улсын орлого болгож, Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 35-37 УБС Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг албадлагын арга хэмжээ хүчин төгөлдөр болтол Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 765/долоон зуун жаран тав/ килограмм жин бүхий 16 уут чулууг хохирогч Э.Давааням буцаан авах хүсэлт гаргасан тул хохирогч Э.Даваанямд буюу Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгох, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Мийн2021 оны 08 сарын 19-ны өдрийн 100051700943 дугаартай Төрийн сан гэсэн дансанд хохирол төлбөрт төлсөн гэх 570.000 төгрөгийн төлсөн данс нь тодорхойгүй байх тул  шүүгдэгч ДМд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт С-н М, Д овогт Дийн М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.Мнарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.Мнарт тус бүрт оногдуулсан 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 35-37 УБС Улсын дугаартай Истана маркийн 5,755,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч С.М, Д.Мнараас тэнцүү хэмжээгээр буюу 1 шүүгдэгчээс 2,877,500/хоёр сая найман зуун далан долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.М, Д.Мнараас гаргуулах 2,877,500 төгрөгөөс тус бүрээс нь 284,766 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардал буюу 140,461 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн 2.452.373 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

7. Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 35-37 УБС Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг албадлагын арга хэмжээ хүчин төгөлдөр болтол Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 765/долоон зуун жаран тав/ килограмм жин бүхий 16 уут чулууг хохирогч Э.Давааням буюу Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

9. Шүүгдэгч Д.Мийн2021 оны 08 сарын 19-ны өдрийн 100051700943 дугаартай Төрийн сан дансанд төлсөн 570.000 төгрөгийг шүүгдэгч ДМд буцаан олгосугай.

10. Шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.М, Д.Мнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.МӨНХТУЯА