| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 164/2021/0084/э |
| Дугаар | 2021/ШЦТ/78 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах
Улсын яллагч Ц.Батзаяа
Хохирогч Ц.Ж
Шүүгдэгч Б.Бынөмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Ч.Бийнөмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгч Ч.Лнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-ын Л, Л овогт Б-ийн Б нарт холбогдох 2116000420087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл * хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн *****багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДР000 регистрийн дугаартай, Б овогт Ч-н Л
Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Баянхонгор аймгийн ******* оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ШЕ00000 регистрийн дугаартай, Х Л овогт Бийн Б
Хэргийн товч утга: Ч.ЛжБ.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 0,548 м3 хэмжээтэй халдаж, 20 уут чулуу олборлож байгаль орчинд 355,956 төгрөг тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 281,032 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Ч.Лшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тэмээ гаргах гэж явсан. Тэмээ гаргах гэсэн айлдаа очоод малд явсан хүн нь ирэхгүй байж байтал алтанд явж байна гэсэн хүмүүс зам асуугаад ирсэн. Тэр хүмүүсийг дагаад хүнсээ хийхээ болиод цаашаа яваад алт гарч байгаа газар очсон. Тэр газар нь очоод гаднаас нь шороо шуудайнд хийгээд буцаж яваад баригдсан гэв.
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би хөдөө мал дээр ирсэн байсан чинь Ч.Лтэмээ хамжаад гаргаад өг гэхээр нь хүргэн С.Мттай хамт ирсэн. 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тэмээ гаргах айлдаа ирсэн. Айлын хүмүүс байхгүй байсан. Хүмүүс чулуу гарч байгаа гээд яваад байхаар нь тэр хүмүүсийг дагаад явсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.ЛжБ.Бынурьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /2-р хх-ийн 9-10-рт/
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-13-рт/
Эд зүйл буюу 20 уут чулуунд үзлэг хийсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 14-23-рт/
47-38 УНЭ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл үзлэг хийсэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөгчийн “...Уг тээврийн хэрэгсэл нь хойд талдаа дээш гарах шаттай мөн дээрээ ачаатай, ачаан дээр запас дугуй байрлуулсан, тээврийн хэрэгслийн дугуй жигд элэгдсэн, ижил хээтэй, баруун хойд талын гупер хагарсан, тээврийн хэрэгслийн гадна тал шороо мэт зүйлээр бохирлогдсон байв. Уг авто машин дотор болон багаж хэсэгт ямар нэгэн эд зүйл байхгүй байв....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-31-рт/,
2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай 20 уут 941 кг чулуу, хүрз 1 ширхэг, лантуу 1 ширхэг зэргийг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 32-34-рт/
2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 20 уут 941 кг чулуу, хүрз 1 ширхэг, лантуу 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 35-рт/
47-38 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 243-рт/
Хохирогч Ц.Жийн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг даргын орлогч хийж байна...,Ч.Лгэх залууг танина харин Бг танихгүй. Энэ 2 хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна.1975 оноос хойш Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор улсын Дархан цаазат газар болгосон.,.2020 оны 10 дугаар сараас эхлэн гар аргаар ухаж эхэлсэн байдаг...Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран хяналт шалгалт тавин ажиллаж байна...тус нутгаас хууль бусаар гар аргаар олборлосон ашигт малтмалыг тусгай сумын хүү торгуулийн орлого дээр төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 46-48-рт/,
Ч.Бийнмэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн тэмдэглэл /1-р хх-ийн 52-53-рт/,
2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай Ч.Бийнэзэмшлийн 47-38 УНЭ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 214-217-рт/
Гэрч Д.Бий мөрдөн байцаалтад өгсөн “...Би машин зарна гээд Говь-Алтай аймгийн жолооч нарт хэлсэн тэгээд нэг залуу нэгнээс нь сонсоод над руу 2019 он байхаа яг сайн санахгүй байна залгаж яриад, ирээд ярилцаад машин авахаар болоод тал мөнгийг нь өгөөд аваад явсан. Тухайн үед 3.500.000 төгрөгөөр зарсан боловч 1.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд бусдыг нь тэр жилдээ багтаагаад төлнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа. Гар утсаар нь залгаж ярихаар мөнгө төгрөг байдаггүй мөнгөтэй болохоороо шилжүүлээд өөрийн нэр дээрээ машинаа шилжүүлж авна гэж хэлдэг....Жолооч нар Л гэж дуудаад байдаг. Тэр залууд 2019 онд Истана маркийн цагаан өнгийн автомашиныг 3.500.000 төгрөгөөр зарсан боловч 1.500.000 төгрөгийг нь бэлнээр өгөөд бусдыг нь тэр жилдээ багтаагаад төлнө гэсэн боловч одоо хүртэл өгөөгүй байгаа...миний зарсан машин нь Истана маркийн, цагаан өнгийн 47-38 УБЭ улсын дугаартай автомашин байсан...одоо бол тухайн автомашин нь Л гэдэг залууд байгаа. харин эзэмшигч нь бол манай хүргэн А.Батбаярын нэр дээр байдаг...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 84-86-рт/
Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/26 дугаартай “...Тухайн эвдэрсэн газрын байршлыг координатаар тогтоон хохирлын үнэлгээний тайлангийн 3, 4 дүгээр хуудсуудаар зургаар үзүүлэв...тухайн эвдэрсэн газар нь Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсэгт хамаарч байна...тухайн эвдэрсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна...тухайн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс хуулалт хийгдээгүй, газрын хэвлийт 0,548 м3 хэмжээтэй халдаж, 20 уут чулуу олборлосон, овоолго үүсгээгүй, ус ашиглаагүй, мод, ургамал сүйдээгүй байна...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 355956 төгрөг болж байна...Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 281032 төгрөг болж байна...тухайн газрын чулуу шороог Геологийн төв лабораторид өгч шинжлүүлснээр 0,55 мг/кг алтны агууламж илэрснийг тайланд хавсаргав..." гэх дүгнэлт, /1-р хх-ийн 106-135-рт/
Ч.Бийнэзэмшлийн 47-38 УНЭ улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгсэл үнэлгээ гаргуулсан тухай 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 148-158-рт/
Ч.Бийнмөрдөн байцаалтад өгсөн “....Б хүргэн Б-д хамт манайд 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн орой ирсэн. Тэгээд манайд хоноод 2020 оны 12 дугаар сарын 04-ний өглөө би Бын хамт, М гээд манай нутгийнхүн М нар хамт тусдаа машинтай явцгаасан. Тухайн өдрийн үдээс хойш хүнс хийх гэж байсан айлдаа очсон. Очиход Б малдаа явсан байсан. Бг малнаасаа ирэхийг хүлээгээд байж байтал замын хүмүүс ирээд алт гарч байгаа газар хаан бэ гээд асуугаад байсан. тэгээд бид нар Бд байж байгаад ирэхгүй болохоор нь цаашаа алт гарч байгаа газар луу би Бтой өөрийн эзэмшлийн 47-38 УНЭ улсын дугаартай цагаан өнгийн Истана маркийн машинтайгаа, М ах М 2 Мийн эзэмшлийн ногоон өнгийн Истана маркийн машинтай тус тусдаа явцгаасан. Тэгээд алт гарч байгаа газар 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 00 цагийн үед очсон. Тэнд очиход 20 гаран машинтай хүмүүс ажиллаад байж байсан. бид нар багажгүй явж байсан. Уг газарт очиход ухсан нүх байсан, гадна талд нь ухаад гаргаж ирсэн байсан цагаан өнгийн чулуу байсныг Б бид хоёр 20 ширхэг шуудайнд шуудайлж хийгээд машиндаа ачсан...тэгээд бид 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн үед буцаж явж байгаад цагдаатай таараад шуудайлсан чулуугаа хураалгасан...Би Бтой нэг машинтай М, М нар 1 машинтай бид дөрөв Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах хөвийн хар эхнэртэй чулуу гарч байсан газар луу чулуу түүхээр явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 196-197-рт/
Б.Бынмөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Л бид хоёр Лийн эзэмшлийн 47-38 УНЭ улсын дугаартай цагаан өнгөтэй Истана маркийн машинаар, М, Мт хоёр тусдаа ногоон өнгийн Мсгийн эзэмшлийн истана машинаар дөрөв лээ хоёр хоёроороо тусдаа явсан. Хүнсээ хийхээр Баатар гэдэг байлд очтол Говьд чулуу гарч байна гэж сонсоод дөрөв лээ 2 машинтайгаа цаашаа Говь руу чулуу ухахаар Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Хөвийн хар гэх нэртэй газарт очсон. Очиход 20 гаран машинтай хүн байсан. Тэнд хуучин ухсан нүх байсан. Бид нар багажгүй 1 хүрз, 1 лантуу байсан. Л бид 2 ухсан байсан нүхнээс гаргаад хаясан байсан цагаан өнгийн чулуу байсныг 20 ширхэг шуудайнд хүрздэж хийгээд Лийн эзэмшлийн машинд ачсан...тэгээд тэндээс2020оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 05 цагийн орчимд тэндээс ирсэн машинаараа хөдөлж явж байгаад замдаа цагдаад баригдсан...Би Лтой 1 машинтай, Мт, Мс нар 1 машинтай бид дөрөв Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах Хөвийн хар гэх нэртэй газар чулуу гарч байна гэж сонсоод тэндээс чулуу түүхээр явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 208-рт/
Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын “...Хөвийн хар гэх газар нь Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг бүс бөгөөд засаг захиргааны хувьд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багт хамаардаг болно...” гэх албан бичиг /1-р хх-ийн 235-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Бийнөмгөөлөгч М.Энхзаяа дүгнэлтдээ: Прокурорын шатанд хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хангаж эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг тохиролцсон байгаа. Дээрх мөнгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү? Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо хуулийн дагуу төлөхөө илэрхийлж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б, Ч.Лнар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд 0,876 м3 хэмжээтэй халдаж, 16 уут чулуу олборлож байгаль орчинд 284,766 төгрөг тус талбайн нөхөн сэргээлт хийх зардалд 280,923 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.
Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Ч.Лнар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан гэрч С.Мөнхнайрамдал, Б.Батсайхан, Ч.Баярбат, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Давааням, шүүгдэгч Д.М, С.Мт нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Д.Мсгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбатын албан бичиг, Д.Мсгийн эзэмшлийн 37-35 УБС Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, , Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/30 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээд нь хамтарсан гэмт ажиллагааны үр дүнд нийтлэг хор уршиг бий болохыг урьдаас мэдэж байдаг, бас тэрхүү хор уршиг учруулахыг шууд санаатай хүсч байдаг.
Шүүгдэгч нарын тухайд хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдэж газрын хэвлийд халдсан бөгөөд өөрсдийн үйлдлээс учирч болох хохирол хор уршгийг хүсч, санаатайгаар хийсэн байх тул шүүх тэднийг гэмт хэрэг “бүлэглэн” үйлдсэн гэж үзлээ
Иймд шүүгдэгч Б.Б, Ч.Лнарыг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Хохирлын тухайд: Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/26 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 355,956” төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 711,912 төгрөгөөр тогтоох, харин нөхөн сэргээлт хийх зардал нь 281,032 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Ч.Лнар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ч.Лнарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б, Ч.Лнарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл 47-38 УНЭ Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ч.Бийнэзэмшлийнх болох нь тогтоогдож байна.
Иймд шүүх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг журамлахдаа 4.522.500 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч Ч.ЛжБ.Б нараас тэнцүү хэмжээгээр буюу 1 шүүгдэгчээс 2,261,250 төгрөгийг гаргуулах албадлагын арга авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.ЛжБ.Б нараас гаргуулах 2,261,250 төгрөгөөс тус бүрээс 355,956 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардал буюу 140,516 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн 1.764.778 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс албадан гаргуулж улсын орлого болгож, хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 47-38 УНЭ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хүчин төгөлдөр болтол Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 941 килограмм жин бүхий 20 уут чулууг хохирогч буцаан авах хүсэлт гаргасан тул хохирогч Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгох, энэ хэрэгт шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Чын Л, ХЛ овогт Бийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ЛжБ.Б нарыг тус бүрийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.ЛжБ.Б нарт тус бүрт оногдуулсан 5,400,000/таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд буюу 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 47-38 УНЭ Улсын дугаартай Истана маркийн 4.522.500 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч С Ч.ЛжБ.Б нараас тэнцүү хэмжээгээр буюу 1 шүүгдэгчээс 2,261,250/хоёр хоёр зуун жаран нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тэдгээрийн хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ч.ЛжБ.Б нараас тус бүрээс гаргуулах 2,261,250 төгрөгөөс тус бүрээс нь 355,956 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд, нөхөн сэргээлтийн зардал буюу 140,516 төгрөгийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт тус тус олгож, үлдсэн 1.764.778 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс гаргуулж улсын орлого болгосугай.
7. Хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн **** УНЭ Улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хүчин төгөлдөр болтол Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хүрз 1 ширхэг, лантуу 1 ширхгийг Говь-Алтай аймгийн шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисс шилжүүлэн авч устгаж, 941 килограмм жин бүхий 20 уут чулууг хохирогч Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
9. Шүүгдэгч Б.Бын 2021 оны 08 сарын 19-ны өдрийн 100051700943 дугаартай Төрийн сан дансанд төлсөн 630.000 төгрөгийг шүүгдэгч Б.Бод буцаан олгосугай.
10. Шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй тэдгээрийн иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.ЛжБ.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА