| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01987/и |
| Дугаар | 101/ШШ2017/02191/и |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2017/02191/и
| 2017 оны сарын өдөр | Дугаар 101/ШШ2017/ | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 2а хэсэг төмөр зам 1 дүгээр байр, м-16 тоотод оршин суух, Шарнууд овогт Галбадрахын Сарнай /РД:ОА83013009/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 хэсэг 327а тоотод оршин суух Төлөн овогт Римханын Сулушаш /РД:УС60091005/-д холбогдох,
Зээлийн төлбөрт 12.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Сарнайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Г.Сарнай нь 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Р.Сулушашид 45 хоногийн хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх нөхцөлтэйгээр 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Иймд зээлийн гэрэний үндсэн төлбөр 8.000.000 төгрөг түүний 100 хоногийн алданги 4.000.000 төгрөг, нийт 12.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч: Р.Сулушаш шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 оны 09 дүгээр сард ломбарданд 40 инчийн зурагт тавьж мөнгө цувуулж авсан. Миний авсан мөнгө 2.500.000 төгрөг, 3.000.000 төгрөг л байгаа. Би Г.Сарнайгаас 8.000.000 төгрөг бэлнээр аваагүй. 2015 оны 03 дугаар сарын 27-нд нөхөр маань нас барсан учир банкинд 4.800.000 төгрөгийг төлж дууссан. Одоо Г.Сарнайгаас авсан 2.500.000 төгрөг, 3.000.000 төгрөгөө төлж дуусгана. Би оргон зугтаагүй, утсаа салгаагүй, байнга холбоотой байдаг. Миний байгаа газрыг Г.Сарнай мэдэж байгаа" гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэлийн шаардлага болох 12.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөв, хариуцагч Р.Сулушаш нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үлдэх 2.500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, үлдэх 400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулах, заасан хугацаанд илүү мөнгө төлж болох бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаанд дээрх хугацаа хамаарахгүй байхаар харилцан тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Сарнай нь хариуцагч Р.Сулушашид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 12.000.000 төгрөгийн 2.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх 10.000.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, үлдэх 400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулах, заасан хугацаанд илүү мөнгө төлж болох бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаанд дээрх хугацаа хамаарахгүй байхаар эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/10881 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч зохигчид шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Сарнай нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2.000.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 10.000.000 төгрөг болгосныг хариуцагч Р.Сулушаш дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хугацаанд сар бүр 50.000 төгрөг нийт 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хугацаанд сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 2.500.000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хугацаанд сар бүр 50.000 төгрөг нийт 600.000 төгрөг, үлдэх 400.000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүрэн төлж барагдуулах, заасан хугацаанд илүү мөнгө төлж болох, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаанд дээрх хугацаа хамаарахгүй байхаар тус тус эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Сулушашаас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сарнайд олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Р.Сулушаш нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА