Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Л.Галбадрах

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Шүүгдэгч Д.Энарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Галбадрахын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Дийн Эд холбогдох 2116000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын харьяат, **** оны ** дүгээр сарын **-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, ** настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ****** оршин суудаг, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ДК00000 регистрийн дугаартай, Х ургийн овогт Д-н Э,

Хэргийн товч утга: Шүүгдэгч Д.Энь 2021 оны 5 дугаар сарын 30-аас 2021 оны 5 дугаар сарын 31-нд шилжих шөнө нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Хустын ам гэх газарт өөрийн эзэмшлийн 59-98 ГАҮ улсын дугаартай МАZDА РRОСЕЕD маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас онхолдон зам тээврийн осол гаргаж улмаар машинд зорчиж явсан Д.Тийнамь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Эшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 05 дугаар сарын 30-ны үдээс хойш гэрээ барьчихаад ирэхэд манай ах жоохон юм уусан байсан. Тэгээд айлын хонинд мал нийлчихсэн тэрийг очоод аваад ир гэсэн. Тэгэхээр нь орой айлдаа очиж малаа шүүчихээд гарахад шөнө болсон. Тэгээд замдаа явж байгаад замын хашилтад ороод хальт дарсан. Тэр миний буруу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д.О-нмөрдөн байцаалтад өгсөн“...2021 оны 05 дугаар сарын 30-аас 2021 оны 05 сарын 31-ны шилжих шөнө манай төрсөн дүү Д.Эмашин бариад төрсөн ах Д.Тгийнхаа хамт явж байгаад Хустын ам уруудахдаа машинтайгаа осолдож нас барсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-58-рт/,

Гэрч Д.Эын мөрдөн байцаалтад өгсөн “...Д.Энь өөрийн машинтай талийгаач Түтай цуг манай гэрт 2021 оны 05 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчимд ирсэн юм. Тэгээд талийгаач Тгийн байдаг мал нь тасарсан байна, дүү бид хоёр тэр малаа хайж явж байна гээд ирээд манайд хоол идэж хэсэг юм ярьж сууж байгаад, манайхаас шөнийн 02 цагийн үед тэр хоёр гэрлүүгээ явлаа маргааш өглөө сумын төв рүү цуг явж вакцинаа тариулъя гэж тохироод явсан. Ингээд өглөө нь сум руу вакцинаа тариулна гээд байж байтал Эийнэхнэр А нь хүүхэдтэйгээ цуг мотоциклтой манай гэрт өглөө 08 цагийн үед ирж, ЭА, Тү хоёр машинтайгаа Хустын аман дээр осолдож унасан байна гэж хэл дуулгасан юм. Тэгээд миний бие А, Б, С бид 4-лээ тухайн осолдсон газарт анх очиход ЭА нь онхолдсон машинаас хэдэн алхам зайтай шидэгдсэн босож чадахгүй хэвтэж байсан. Онхолдсон машин нь дөрвөн дугуй нь дээшээ харсан машины урд хамар хэсэгт нь талийгаач Тү нь мушгиралдаж дарагдсан байсан юм. Тэгээд бид хэд машин дуудаж ЭАг босгож манай гэрт оруулж хэвтүүлсэн бөгөөд талийгаач Тг амьд байж магадгүй гээд Төрөө гэх залуугийн Истана машинаар нь тухайн осолдсон машиныг татуулж босгоод С, Б, А бид хэд талийгаачийг үзэхэд нас барсан байсан. Ингээд бид сумын цагдаа, эмч рүү мэдэгдсэн юм, ...тухайн үед Эийнбие нь нэлээн муу, бос ч чадахгүй, ярьж чадахгүй хөдөлж чадахгүй хэвтэж байсан. Харин талийгаач нь машинд дарагдсан нүүр, толгой хэсэг нь цус болчихсон нас барсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-64-66-рт/,

Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...өглөө 06 цагийн үед Эийнэхнэр А ирж Хустын аман дээр Эийнмашин онхолдож унасан байна гэж хэлсэн. Тэгээд би манай нөхөр Э, манай ах Б, А бид хэд тухайн осолдсон газар очиход машин онхолдож 4-н дугуй нь дээшээ харж эвдэрч хэмхэрсэн байдалтай ЭА машинаас хэдэн алхам зайтай хөдөлж босож чадахгүй хэвтэж байсан бөгөөд харин талийгаач Тү ах машины доор машины урд хамрын хэсэгт дарагдчихсан байсан. Тэгээд бид Тө гэдэг Истана машинтай хүнийг дуудуулж тухайн осолдсон машиныг татуулж босгоод доор нь байсан талийгаач ахыг гаргаж үзэхэд нас барчихсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-71-73-рт/,

Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 1. 59-98 ГАҮ улсын дугаартай Пикап маркийн авто машины жолооч ДК85110419 регистрийн дугаартай, Дүгэрийн ЭА нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,

Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1. Жолооч Д.Энь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм 3.4 б, 12.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас дээрх зам тээврийн осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
  2. Зам тээврийн осол гаргахад замын байгууламж, болон бусад нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 95-96-рт/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай Талийгаач Д.Тийнцогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хавсарсан хүнд гэмтэл: элэгний язрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхэнд цус хуралт, олон хавирганы хугарал, нүүр, дух зүүн чих, зүүн бугалга, бүсэлхий, зүүн суга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн өвдөг, зүүн мөр, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүсэх боломжтой, дээрх гэмтлүүдээс нүүр, дух, зүүн чих, зүүн бугалга, бүсэлхий, зүүн суга, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн мөр, хүзүүнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, олон хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Элэгний язрал, үнхэлцэг хальсны урагдал, зүрхний цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг хамаарна, Талийгаач нь хавсарсан хүнд гэмтэл: үнхэлцэг хальсны язрал, олон хавирганы хугарал, элэгний эдийн язрал гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ. Шүүх химийн шинжилгээгээр талийгаач Д.Тийнцусанд 1.8% промилл спиртийн зүйл илэрсэн дээрх спиртийн зүйл нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-85-87-рт/

Д.Эийнмөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Шөнийн 02 цагийн орчим Хустын амруу уруудаж байхад би санамсаргүй зүүн талруугаа дартал машин өнхөрсөн санагдаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний буруутай үйлдлээс болж энэ аваар осол гарсанд маш их харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-117-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм дүгнэлтдээ: Миний үйлчлүүлэгчийн тухайд мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Тухайн өдөр ахтайгаа хамт явж байгаад харамсалтайгаар ахынхаа аминд хүрсэн. Хайхрамжгүй болгоомжгүй байдлаас болж осол аваар хийж өөрөө шүүгдэгчийн сандал дээр сууж байгаа. Хохирогчийн ар гэрийн зүгээс талийгаачийн төрсөн эгч нь хохирогчоор тогтоогдсон байдаг. Ах нь эхнэр хүүхэдтэй боловч эхнэр хүүхдээсээ салаад эхнэр хүүхэд нь хотод байдаг. Хохирогчоор тогтоогдсон эгч нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг. Хавтаст хэргийн материалд гомдол саналгүй зан үйлтэй холбоотой зардлыг ЭА төлж барагдуулсан. Охинд 30 толгой мал өгч байгаа. Цаашид охиныг нь харж хандана гэдэг. Анх удаа болгоомжгүй байдлаасаа болж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөнгөн хэрэгт холбогдсон байдаг. Энэ гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг хэрэг биш байгаа. Энэ хэрэгт гэмшиж харамсаж байгаагаа илэрхийлсэн. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж прокурорын санал оруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэн харгалзаж өгнө үү.  Заавал биечлэн хорихгүйгээр нийгэмдээ төлөвших боломжоор хангаж өгнө үү. Хуульд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал нь байгаа учир шүүх бүрэлдэхүүнээс хүсэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөлж тэнсэж өгнө үү. Дахин ийм хэрэг хийхгүй гэдгээ хэлсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг хэрэглэж мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өршөөл үзүүлж өгнө үү. Шүүгдэгчийн хувьд тухайн үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.Энь 2021 оны 5 дугаар сарын 30-аас 2021 оны 5 дугаар сарын 31-нд шилжих шөнө нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн Хустын ам гэх газарт өөрийн эзэмшлийн 59-98 ГАҮ улсын дугаартай МАZDА РRОСЕЕD маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  зам тээврийн осол гаргаж улмаар машинд зорчиж явсан Д.Тийнамь насыг хохироосон гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэргийг шүүгдэгч Д.Эүйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.О, гэрч Д.Э, Д.С нарын мэдүүлэг, Мөрдөгчийн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн магадалгаа,  Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 32 дугаартай Талийгаач Д.Тийнцогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт, шүүгдэгч Д.Эийняллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.ЭАг авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Д.О нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.ЭАг нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Энь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно.

Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Эийнүйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан “...Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалт/... “гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна....” гэсэн зохицуулалтад хамаарч байна.

Иймээс 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЭАд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

Харин түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял нь өршөөлийн хуульд хамрагдаагүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт Дийн ЭАг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эийнтээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.ЭАд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ЭАд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол болон эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.ЭАд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА