| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02470/и |
| Дугаар | 101/ШШ2017/02194/и |
| Огноо | 2017-06-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2017/02194/и
| 2017 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 101/ШШ2017/01728 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, 7/1 тоотод оршин байх “Төрийн банк” ХХК /РД:5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Их монгол хороолол, 905 дугаар байр, 60 тоотод оршин суух Лувсанцэрэн овогт Батбаярын Чөдөр-Эрдэнэ /РД:ГК86092371/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 323.891.084 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Зээлдэгч Б.Чөдөр-Эрдэнэ, Б.Эрдэнэтуяа нар нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Төрийн банк ХХК-ийн Сүхбаатар дүүрэг салбартай 16/31 тоот зээлийн гэрээ байгуулан 300.000.000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эрэлтийн хөрөнгийн зээл авсан. Зээлийн барьцаанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А дугаар гудамжны 17Б тоотод байрлах 576 м.кв талбайтай Ү-2202016099 улсын бүртгэлийн дугаартай, 000274222 гэрчилгээний дугаартай, үйлчилгээний зориулалттай объект, мөн Г-2202015762 улсын бүртгэлийн дугаартай 000333167 гэрчилгээний дугаартай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, төлбөрийн үүргээ биелүүлэхгүй байсан тул Банк зээлдэгчид зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1-т заасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээл төлбөрийн талаархи мэдэгдлийг тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй болно. Б.Чөдөр-Эрдэнэ нь 2016 оны 12, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын зээл, зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрч байна. Зээлдэгчийн зүгээс авсан зээлийг төлөх талаар ямар нэг санаачилга огт гаргаагүй, банкны зүгээс тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, хамтран үүрэг гүйцэтгэгч нь мөн адил зээлийн төлбөр төлөхөөс зайлсхийдэг. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу зээлдэгч Б.Чөдөр-Эрдэнэээс зээлийн төлбөр болох 323.865.684 төгрөг /үндсэн зээлийн үлдэгдэл 284.240.469 төгрөг, хуримтлагдсан үндсэн хүүний үлдэгдэл 38.587.031 төгрөг, хуримтлагдсан торгуулийн хүүний үлдэгдэл 1.038.184 төгрөг/, нотариатын зардал 25.400 төгрөг, нийт 323.891.084 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна. Мөн зээлдэгч үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... 1.1 Хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16/31 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 284.240.469 төгрөг, хүүгийн үлдэгдэл 38.587.031 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1.038.184 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 25.400 төгрөг, нийт 323.891.084 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хуваарийн дагуу нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д төлнө. Үүнд: 1.1.1 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагын 80.000.000 төгрөгийг Төрийн банкны 383000022190 тоот дансанд, 1.1.2 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагын 80.000.000 төгрөгийг Төрийн банкны 383000022190 тоот дансанд, 1.2 Хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ нь энэ гэрээний 1.1.1, 1.1.2-т заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагын 160.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гэрээний 1.3-т заасан хуваарийг баримтлахгүйгээр 323.891.084 төгрөгийг бүхэлд нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч Төрийн банкны 383000022190 тоот дансанд төлнө. 1.3 Хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ нь энэ гэрээний 1.1.1, 1.1.2-т заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагын 160.000.000 төгрөгийг төлсөн тохиолдолд үлдэгдэл 163.891.084 төгрөгийг дараах хуваарийн дагуу Төрийн банкны 383000022190 тоот дансанд төлнө. 1.3.1 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 18.000.000 төгрөг, 1.3.2 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 18.000.000 төгрөг, 1.3.3 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор 63.945.542 төгрөг, 1.3.4 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор 63.945.542 төгрөг, 2.1 Хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ нь гэрээний 1.2-т заасны дагуу 323.891.084 төгрөгийг төлөөгүй, эсхүл энэ гэрээний 1.1.1, 1.1.2-т заасны дагуу төлбөрийг төлсөн боловч 1.3-т заасан хуваарийг хэсэгчлэн болон бүхэлд нь зөрчиж төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16/31 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016099 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 576 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, эрхийн улсын бүртгэлийн Г-2202015762 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 150 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 323.891.084 төгрөг гаргуулах, барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ нь 323.891.084 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 10 болон 20-ны өдрийн дотор тус бүр 80.000.000 төгрөг, үлдэгдэл 163.891.084 төгрөгийг мөн дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 08 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус бүр 18.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус бүр 63.945.542 төгрөг төлөх, хэрэв хариуцагч дээр дурдсанаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 160.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гэрээний хуваарийг баримтлахгүйгээр 323.891.084 төгрөгийг бүхэлд нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, төлбөрийг “Төрийн банк” ХХК-ийн 383000022190 тоот дансанд төлөх, хариуцагч ийнхүү төлөөгүй, эсхүл гэрээний дагуу 160.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийн хуваарийг хэсэгчлэн болон бүхэлд нь зөрчиж төлбөрийг төлөөгүй тохиолдолд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 16/31 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016099 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 576 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, эрхийн улсын бүртгэлийн Г-2202015762 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 150 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2017/10875 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч зохигчид шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ 323.891.084 /гурван зуун хорин гурван сая найман зуун ерэн нэгэн мянга наян дөрвөн/ төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 10 болон 20-ны өдрийн дотор тус бүр 80.000.000 /наян сая/ төгрөг, үлдэгдэл 163.891.084 төгрөгийг мөн дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 08 дугаар сарын 10, 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус бүр 18.000.000 /арван найман сая/ төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10, 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн дотор тус бүр 63.945.542 /жаран гурван сая есөн зуун дөчин таван мянга таван зуун дөчин хоёр/ төгрөг төлөх, хэрэв хариуцагч дээр дурдсанаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор 160.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд гэрээний хуваарийг баримтлахгүйгээр 323.891.084 төгрөгийг бүхэлд нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дотор нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д төлөх, төлбөрийг “Төрийн банк” ХХК-ийн 383000022190 тоот дансанд төлөх, хариуцагч ийнхүү төлөөгүй, эсхүл гэрээний дагуу 160.000.000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийн хуваарийг хэсэгчлэн болон бүхэлд нь зөрчиж төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202016099 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 576 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай объект, эрхийн улсын бүртгэлийн Г-2202015762 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасганы А гудамж, 17Б тоот хаягт байршилтай, 150 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.847.605,42 төгрөгийн тал хувь болох 923.802,71 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 923.802,71 төгрөгийг хариуцагч Б.Чөдөр-Эрдэнээс тус тус гаргуулан нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 923.802,71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Чөдөр-Эрдэнэ сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА