Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 55

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгч: М.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сарт овогт Мөнхцохиогийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн 201515000285 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Эмт 2 дугаар баг 36-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Сарт овогт Мөнхцохиогийн Мөнхбаяр /РД:ЙЭ70032318/

 

Шүүгдэгч М.Мөнхбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг Ягаан толгой гэх газрын зүүн талд байрлах засмал зам дээр согтуурсан үедээ 31-89 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндэй Портер-2 маркийн Ч.Пунсалын эзэмшлийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнөөс эсрэг урсгалд явж байсан 42-18 УНК улсын дугаартай Митсубиши Делика маркийн автомашиныг мөргөж Б.Гантулга, Д.Мягмар нарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч М.Мөнхбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Хохирогч Б.Гантулга мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 42-18 УНК улсын дугаартай Делика маркийн автомашинтай жуулчин аваад Өмнөговь аймгаас Арвайхээр сум руу явсан. Тэгээд 20 цагийн орчимд Арвайхээр сумын цагаан хаалга өнгөрөөд Ягаан толгой өгсөөд явж байтал урд талаас цэнхэр өнгийн Портер маркийн автомашин ирж байсан. Тухайн машин өмнөөс ирж байхдаа зүүн тийшээ дараад засмал замын цагаан зураас даваад буцаад эгнээндээ орсон. Тэгэхээр нь би Портер автомашинаас болгоомжлоод хурдаа хасч баруун талын урд, хойд дугуйгаар засмал замын хөвөөн дээр зөөлөн явж байтал Портер автомашин яг зөрөх үедээ гэнэт зүүн гар тал руугаа дараад миний автомашины зүүн урд тал руу мөргөсөн. Би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Автомашинд орчуулагч Анхтуяа, Солонгос улсын иргэн Jun Ki Dal, Lee Tea Soo нар зорчиж явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2009 онд “В” ангиллаар жолооч болсон. Миний баруун гарын сарвууны яс хугарсан. Мөн толгой өвдөөд байгаа. Жолоочийн хажуу талд Jun Ki Dal, миний харалдаа ард талд Lee Tea Soo, түүний хажууд Анхтуяа зорчиж явсан. Автомашин миний өөрийн эзэмшлийн машин. Автомашины зүүн урд тал тэр чигээрээ эвдэрсэн. Үнэлгээний тайлан дээр тодорхой гарсан байгаа. Хохиролд 8.105.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 69-70, 73 хуудас/

 

Хохирогч Д.Мягмар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд М.Мөнхбаяр гэх залуу над руу утсаар яриад хоёулаа Онгийн гол руу элсэнд явъя гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд 21 цагийн орчимд М.Мөнхбаяр нь цэнхэр өнгийн 31-89 ӨВР улсын дугаартай Портер автомашинтай манай гадаа ирээд сигналдахаар нь гэрээсээ гараад кабинд нь суусан. Мөнхбаяр манайд ирэхдээ ганцаараа ирсэн. Тэгээд Мөнхбаяр бид 2 Арвайхээр сумын 6 дугаар багт байрлах Ягаан толгойн засмал замаар явж байтал М.Мөнхбаяр Жаст колонкын хурд сааруулагчаар хүчтэй гарахаар нь М.Мөнхбаяраас юм уусан юм уу? чи гэхэд Мөнхбаяр намайг дуугүй бай гэж хэлсэн. Энэ үед би Мөнхбаярыг согтуу байна гэж бодсон. Тэгээд Ягаан толгойн засмал зам уруудаад явж байхад урдаас нэг машин ирж байсан. Тэр машиныг микро байна гэж харж байсан. Тэгээд юу ч санахгүй байна. Нэг мэдэхэд машины кабинд дөнгөж ухаан ороод буцаад ухаан алдсан. Мөнхбаяр нь намайг утсаар дуудаж ажил хийлгэдэг. Тэгээд таньдаг болсон. М.Мөнхбаяр 40 км/цагийн хурдтай явсан байх. Арвайхээр сумаас Онгийн гол руу явж байсан. Би хөмсгөндөө 3 ширхэг оёо тавиулсан. Баруун гарын бугалга хэсэг хугарсан. Мөнхбаяр хэнтэй архи уусныг мэдэхгүй. Авто осолд орсноос хойш Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Үүний эмчилгээний зардал болох 315.000 төгрөгийг М.Мөнхбаяр өгсөн. Би тэрнээс хойш байнга кальци, барагшууны үрэл, алтан гагнуур, кэборулсин нэртэй өвчин намдаах тариа гээд 300.000 төгрөгийн эмчилгээний зардал гаргасан. Эмийн сангаас баримт аваагүй. Одоо эмчилгээний баримт байхгүй. Өөр мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. /1-р хх-ийн 75-77 хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Н.Анхтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 2 машинтай, 2 жолоочтой, 5 жуулчин солонгостой орчуулагчаар явсан. Онгийн хийдээс Хархорин сумын чиглэл рүү явж байтал жолооч Арвайхээр сум орж бензин авна гэхээр нь зөвшөөрөөд Өвөрхангай аймгийн цагаан хаалганы ойролцоо явж байтал цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хүн ирээд мөргөсөн. Нэг сэрэхэд хүмүүс бүгдээрээ гарчихсан, би машинд үлдсэн байсан. Сүүлд нь би машинаас гарсан. Одоогоор толгой хааяа өвддөг. Эмчилгээний баримтаа танай байгууллагад өгсөн байгаа. Тэр мөнгөө нэхэмжилж байна. Миний зүгээс их гомдолтой байгаа. Нэхэмжилж байгаа эмчилгээний мөнгөө авмаар байна. /1-р хх-ийн 225 хуудас/

 

Гэрч Ч.Пунсал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 31-89 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Мөнхбаяр Арвайхээр сумын 2 дугаар багт эгчтэйгээ хоёулаа амьдардаг. Би 2 хүүхдийн хамт 1 дүгээр багт амьдардаг. Автомашины эвдрэлийг Мөнхбаяраас нэхэмжлэхгүй. Өөрийгөө иргэний нэхэмжлэгчээр тогтоолгохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 83 хуудас/

 

Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:.. Жолооч Б.Гантулга нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 31-89 ӨВР улсын дугаартай Х.Портер-2 маркийн автомашиныг жолоодож явсан М.Мөнхбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дугаар заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гаргахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнөөс өөдөөс чигээрээ яваа Б.Гантулга жолоочтой 42-18 УНК улсын дугаартай М.Дэлика маркийн автомашиныг мөргөж онхолдуулж, зам тээврийн осол гаргасан гэх үндэслэлтэй байна гэж дүгнэлтийг гаргалаа. Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Энхболдын гаргасан ослын акт үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 90 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07дугаар сарын 22-ны өдрийн 339 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Д.Мягмарын биед баруун бугалга ясны далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун гарын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 100-101 хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаартай /нэмэлт/ шинжээчийн дүгнэлтэнд:... Б.Гантулгын биед баруун гарны алга ясны далд хөндлөн хугарал, тархи доргилт, толгойн хуйхны зөөлөн эдийн гэмтэл, чихэнд зулгаралт, зүүн баруун хөлийн өвдөгт цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 209 хуудас/

 

                   Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6771 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Шинжилгээнд ирүүлсэн М.Мөнхбаярын гэх цусанд 2.2% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 2.2% нь согтолтын дунд зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 117 хуудас/

 

         Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ний 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №07/17, №07/18, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №09/16 дугаартай үнэлгээ, хохирлын баримтууд, шүүгдэгч М.Мөнхбаярын сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /1-р хх-ийн 1, 6-21, 29-36, 39-43, 46-53, 55-59, 61-62, 125-127, 129-130 хуудас/

 

         Шүүгдэгч М.Мөнхбаярын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /1-р хх-ийн , 2-р хх-ийн 3 хуудас/

 

         Шүүгдэгч М.Мөнхбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 146 хуудас/ зэрэг болно.

 

         Шүүгдэгч М.Мөнхбаяр нь согтуугаар 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг “Ягаан толгой” гэх газрын зүүн талд байрлах засмал зам дээр Ч.Пунсалын эзэмшлийн 31-89 ӨВР улсын дугаартай цэнхэр өнгийн Хьюндэй Портер-2 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8 дугаар бүлгийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж эсрэг урсгалд явж байсан 42-18 УНК улсын дугаартай Митсубиши Делика маркийн автомашиныг мөргөсний улмаас хохирогч Б.Гантулга, Д.Мягмар нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, Н.Анхтуяагийн бие махбодид хөнгөн тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбаярын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Гантулгын Арвайхээр сумын цагаан хаалга өнгөрөөд Ягаан толгой өгсөөд явж байтал урдаас цэнхэр өнгийн Портер маркийн автомашин яг зөрөх үедээ гэнэт зүүн гар тал руугаа дараад миний автомашины зүүн урд тал руу мөргөсөн. Миний баруун гарын сарвууны яс хугарсан. Хохирогч Д.Мягмарын 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр М.Мөнхбаяр цэнхэр өнгийн 31-89 ӨВР улсын дугаартай Портер автомашинтай ирээд Ягаан толгойн засмал зам уруудаад явж байхад урдаас нэг машин ирж байсан. Тэгээд юу ч санахгүй байна. Миний баруун гарын бугалга хэсэг хугарсан. Иргэний нэхэмжлэгч Н.Анхтуяагийн 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн цагаан хаалганы ойролцоо явж байтал цэнхэр өнгийн Портер маркийн машинтай хүн ирээд мөргөсөн. Гэрч Ч.Пунсалын 31-89 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 81 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 07дугаар сарын 22-ны өдрийн 339, 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 6771, 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ “Лэндс ХХК”-ний 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №07/17, №07/18, 2015 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №09/16 дугаартай үнэлгээ, хохирлын баримтууд, шүүгдэгч М.Мөнхбаярын сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

 

Шүүгдэгч М.Мөнхбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Б.Гантулга, Д.Мягмар нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, Н.Анхтуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Мөнхбаяр нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Гантулгын хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг болон Д.Мягмарын хохирол төлбөрт 315.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Н.Анхтуяагийн хохирол төлбөрт 761.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Мөнхбаяр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд ял оногдуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Мөнхбаярын №201622 дугаартай “ВС” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,

 

Шүүгдэгч М.Мөнхбаярын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн өнгийн гал тогооны тавилга /ком/ 1 ширхэг, Самсунг брэндийн 49 инчийн LCD телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Ч.Пунсалын эзэмшлийн 31-89 ӨВР улсын дугаартай Хьюндэй Портер-2 маркийн автомашиныг битүүмжилсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

 

Шүүгдэгч М.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантулгад 8.105.000 төгрөг, Д.Мягмарт 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Анхтуяад 761.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сарт овогт Мөнхцохиогийн Мөнхбаярыг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хохирогч Б.Гантулга, Д.Мягмар нарын бие махбодид хүндэвтэр гэмтэл, Н.Анхтуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч М.Мөнхбаярын №201622 дугаартай “ВС” ангилалын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6.Шүүгдэгч М.Мөнхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Гантулгад 8.105.000 төгрөг, Д.Мягмарт 300.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Анхтуяад 761.000 төгрөгийн хохирол тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярын эзэмшлийн 400.000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн өнгийн гал тогооны тавилга /ком/ 1 ширхэг, Самсунг брэндийн 49 инчийн LCD телевизор 1 ширхэгийг битүүмжилсэн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай, Ч.Пунсалын эзэмшлийн 31-89 ӨВР улсын дугаартай Хьюндэй Портер-2 маркийн автомашиныг битүүмжилсэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мөнхбаярт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ