Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/82

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогч Э.Д

Шүүгдэгч П.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Мовогт Пийн Мд  холбогдох 2116000430101 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Хэргийн товч утга: Шүүгдэгч П.Мнь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сард тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлон газрын хэвлийд 0,575 м3 хэмжээтэй халдаж, 21 уут чулуу олборлож байгаль орчинд 373.755 төгрөгийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч П.Мшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна  гэв. Би 2020 оны 12 дугаар сард идшинд явах нэрээр гарч яваад замд төөрөөд цагдаа нартай таарсан. Цагдаа нартай таараад Баянтооройд очоод байж бай гэхэд нь Баянтооройг ололгүй яваад гэрэл харагдахаар нь яваад очсон чинь алт олборлож байсан хүмүүс дээр яваад очсон. Нэгэнт энд ирсэн юм гээд өөрийн шунахайн сэдлээсээ болж ийм асуудалд орсон. Хүнээс шуудай гүйж аваад шороо чулууг ухсан нүхний хажуу талаас ухаж аваад нөгөө цагдаа нартай таараад Зөрчлийн тухай хуулиар 500, 000 төгрөгөөр торгуулаад явсан дараа нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас дуудаж дахин шалгасан гэв.

Хохирогч Э.Дшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Чойгийн усны зүүн аараг гэх газраас чулуу олборлоод экологид баригдсан байна лээ. Түүнээс гарсан хохирлыг нөхөн төлүүлж барагдуулах, тэндээс олборлосон чулууг Эрдэнэ сумын орлого болгож өгнө үү. Чулууг Эрдэнэ сумын орлого болгох хүсэлттэй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-рт/

Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/25 дугаартай “...Тухайн эвдэрсэн газрын байршлыг координатаар тогтоон хохирлын үнэлгээний тайлангийн 3, 4 дүгээр хуудсуудаар зургаар үзүүлэв...тухайн эвдэрсэн газар нь Говийн Их Дархан Цаазат Газрын “А” хэсэгт хамаарч байна...тухайн эвдэрсэн газар нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалгүй байна...тухайн үйл ажиллагааны нөлөөгөөр хөрс хуулалт хийгдээгүй, газрын хэвлийт 0,575 м3 хэмжээтэй халдаж, 21 уут чулуу олборлосон, овоолго үүсгээгүй, ус ашиглаагүй, мод, ургамал сүйдээгүй байна...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 373755 төгрөг болж байна...Тус талбайд нөхөн сэргээлт хийх зардал нь 281060 төгрөг болж байна...тухайн газрын чулуу шороог Геологийн төв лабораторид өгч шинжлүүлснээр 0,55 мг/кг алтны агууламж илэрснийг тайланд хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 80-110-рт/,

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг Хөвийн хар гэх газраас П.М-ийнгар аргаар олборлосон гэх 21 уут 765 кг чулууг эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг хүчинтэй тооцсон тухай тогтоол /хх- ийн 33-рт/,

П.М-ийнэзэмшлийн гэх **-** БНА улсын дугаартай УАЗ **** маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-32-рт/,

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 207-рт/,

Хохирогч Э.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын засаг дарга хийж байна...1975 оноос хойш Ардын их хурлын тэргүүлэгчдийн 84 дүгээр тогтоолоор улсын Дархан цаазат газар болгосон.,.2020 оны 10 дугаар сараас эхлэн гар аргаар ухаж эхэлсэн байдаг...Хөвийн хар гэх газарт хууль бусаар халдсан тул хуулийн дагуу арга хэмжээ авч, ухагдсан газрыг нөхөн сэргээлт хийх, тус нутгаас хууль бусаар гар аргаар олборлосон ашигт малтмалыг тусгай сумын хүү торгуулийн орлого дээр төвлөрүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р тал/,

Гэрч Ц.Лын мөрдөн байцаалтад өгсөн “...Намайг Магвансүрэн гэдэг хүн идшинд хамт яваад ирий гэхээр нь би хамт явсан тэгээд бид 2 төөрч явж байгаад Говь-Алтай аймгийн Баянтоорой сумын хэсгийн төлөөлөгчтэй таарахад бид хоёрыг сумын төв рүү явж бай гээд тухайн цагдаа нар яваад өгсөн. Тэгэхээр нь бид 2 сумын төв рүү нь явж байгаад төөрөөд явж байтал ухсан газар ойролцоогоор 10 гаран тээврийн хэрэгсэл байсан тэд нар дээр очоод байж байхад Магвансүрэн намайг дуудаад эндээс жаахан юм хамчий гэхээр нь ухсан нүхний хажууд байсан шорооноос хамж аваад машиндаа ороод унтаж байхад цагдаа нар ирж байна гээд байхаар нь би сэрсэн би 2 шуудай шороо шуудайлчхаад машинд ороод унтаж байсан хэдэн шуудай шороо авсныг нь мэдэхгүй байна...Тухайн үед П.М-ийнтээврийн хэрэгслээр явж байсан улсын дугаарыг сайн мэдэхгүй байна. Одоо Баянхонгор аймагт байгаа хаан байгааг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50- рт/,

Шинжээч Б.Үнэнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай Геологийн төв лабораторид шинжлүүлэхээр ирүүлсэн дээжинд захиалгын дугаар тавигдаад ороод ирээх нь би пробирийн шинжилгээний аргаар шинжлэн тухайн дээжинд элементийг тодорхойлдог юм. Пробирийн аргачлал гэдэг нь дээжийг тусгай холцтой /хар тулга/-ыг, мөн мөнгөний уусмалтай нэмээд хамт өндөр температурт хайлуулахад алт, мөнгөн хоёр нь хар тулгандаа барьцалдаад үлддэг юм. Тэрийг купиляци хийж хайлуулж алт мөнгө хоёр ялгаж аваад, дараа нь алтаа уусмалд байдалд шилжүүлнэ. Тэгснээр хэмжилт хийх процессыг пробирийн гэж хэлнэ. Миний яаг хийдэг шинжилгээ нь бол алтыг ААС-н хэмжилтийн багажаар хэмждэг юм. Тэгснээр тухайн дээжинд хэдэн мг/кг алт байх боломжтойг гаргаж ирдэг юм...Би шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж, тухайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гаргасан. Тэрнээс биш алт гаргаж авсан зүйл байхгүй. Учир шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Тиймээс 0.55 мг/кг алт гэж байхгүй. Зүгээр дээжинд 0.55 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рт/,

Шинжээч З.Ганпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Геологийн төв лабораторид химийн шинжилгээний гүйцэтгэж инженер буюу шинжээч хийдэг. Миний хийдэг ажил бол шинжилгээнд ирүүлсэн дээжийг бэлтгэж шинжлэхэд бэлэн болгодог юм. Би тухайн байгууллагад 6 жил гаран болж байна...Би П.М, Ц.Л гэдэг хүмүүсийг таньж мэдэхгүй...Би экологи эдийн засгийн үнэлгээ гаргадаггүй. Шинжилгээнд дээжийг бэлтгэж, урвалд оруулж багажтад шинжилгээнд оруулахад бэлэн болгодог...Манай химийн физикийн лабораторийн тасагт, шинжилгээнд ирүүлсэн дээж 0.074 мм хэмжээтэй 150-200 грамм нунтаг болж ирдэг. Тэр дээжийг тасгийн эрхлэгч хуваарилан өгч шинжилгээ хийлгэдэг. Шинжилгээнд ирүүлсэн дээжийг тусгай хольцтой /хар тулга/-ыг, мөн мөнгөний уусмалтай нэмээд өндөр температурт хайлуулахад алт, мөнгөн хоёр нь хар тулгандаа барьцалдаад үлддэг юм. Тэрийг купиляци хийж хайлуулж алт мөнгө хоёр ялгаж аваад, алтыг нь азот болон давсны хүчилд уусгаад нэрмэл усаар метрлээд дараа багажтад шинжилгээнд хүлээлгэн өгнө. Энэ процессыг пробирийн арга гэж нэрлэнэ...шинжилгээнд ирүүлсэн дээжийг лабораторийн аргаар урвалд оруулж, тухайн дээжинд алтны агууламжийг тодорхойлж гардаг. Харин шинжилгээгээр алт гаргаж авдаггүй юм. Зүгээр дээжинд 0.55 мг/кг хэмжээтэй агууламж байна гэсэн ойлголт юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-рт/

Шинжээч А.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн“...Би байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал, мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн АЗЗЗ дугаартай тушаалаар батлагдсан Тусгай хамгаалалт газар нутагт, газар ашиглах зориулалт өөрчлөн үйл ажиллагаа улмаас учруулсан хохирлыг тооцох, экологи эдийн засгийн үнэлгээний аргачлалаар Говь- Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт баг Хөвийн хар гэх газраас гар аргаар чулуу олборлосон гэх хэрэг дээр 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр байгаль орчин экологи эдийн засгийн үнэлгээ гаргасан...шинжилгээгээр илэрсэн 0,55 мг алт нь геологийн төв лабораторид байгаа. Шинжилгээгээр илэрсэн 0,55 мг алт нь энгийн нөхцөлд хүний нүдэнд харагдахааргүй жижиг бөгөөд, 1 граммыг 1000 хуваасантай тэнцэх нь 1мг болдог юм. Тиймээс 0,55 мг нь 1 граммыг 4000 хуваасантай тэнцэнэ гэж үзнэ. Энэхүү 0,55 мг алтыг үндэслээд нийт 21 уут чулуунд агуулахдаа алтны хэмжээг тооцож дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64-рт/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд  .Н нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Сангийн далай багийн нутаг дэвсгэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн бүс болох “Хөвийн хар” гэх газраас 2020 оны 12 дугаар сард тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлон газрын хэвлийд 0,575 м3 хэмжээтэй халдаж, 21 уут чулуу олборлож байгаль орчинд 373.755 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрхи үйл баримт нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.

Уг гэмт хэрэг нь тухайн үйл ажиллагааг явуулж эхэлснээр төгсдөг хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул ашигт малтмал олсон эсэх, олсон ашигт малтмалын болон учруулсан хохирлын хэмжээ зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлдөггүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.Н нь тээврийн хэрэгсэл ашиглаж, хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай ХХК-ны шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №1/25 дугаартай дүгнэлт, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Өлзийт багийн нутаг Хөвийн хар гэх газраас П.М-ийнгар аргаар олборлосон гэх 21 уут 765 кг чулууг эд мөрийн баримтаар хураан авсан ажиллагааг хүчинтэй тооцсон тухай тогтоол, П.М-ийнэзэмшлийн гэх **-** БНА улсын дугаартай УАЗ **** маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 84 дугаартай тогтоолын, хохирогч Э.Давааням, гэрч Ц.Л, шинжээч Б.Ү, З.Г, А.Ц нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Мг хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Мд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирлын тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д “газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээний “Нуман Алтай” ХХК-ийн шинжээч А.Цэнд-Аюушийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1/25 дугаартай үнэлгээний дүгнэлтээр “...байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг 373,755” төгрөгөөр тогтоосон байх тул уг үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг 747.510 төгрөгөөр тогтоох, мөн нөхөн сэргээлт хийх зардал 281,060 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч П.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Мнь холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 43 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3-д зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ” саналыг шүүхэд гаргажээ.

Иймд шүүхээс прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3-д зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

П.М-ийнхувьд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн **-** БНА улсын дугаартай 997.500 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос 747,510 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд, 281.060 төгрөгийг нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгож, зөрүү 31,930 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохыг дурдаж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 765 килограмм жин бүхий 21 уут чулууг хохирогч Э.Дбуцаан авах хүсэлт гаргасан тул хохирогч Э.Дд буюу Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгох, энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Пийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,2-д заасныг баримтлан шүүгдэгч П.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3-д зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох албадлагын арга хэмжээ авсугай. 

3. Шүүгдэгч нь тэнсэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч П.Магвансүрэнд сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5-д заасныг баримтлан 997.500 төгрөгийн үнэлгээ бүхий **-** БНА улсын дугаартай УАЗ 31514 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасныг баримтлан **-**БНА улсын дугаартай 997.500 төгрөгийн үнэлгээ бүхий УАЗ 31514 маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан орлогоос 747,510 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд, 281.060 төгрөгийг нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулж Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгож, зөрүү 31,930 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 765 килограмм жин бүхий 21 уут чулууг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

7. Шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Мнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА