Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/02195/и

 

                      

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01638

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 54д байр, 22 тоотод оршин суух Бэсүд овогт Лхагважавын Хишигбат /РД:АЗ89083113/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн алтан өлгий, 365б тоотод оршин суух Хадат рашаан овогт Лувсандоржийн Авгаанлувсан /РД:АК92071911/-д холбогдох,

 

Зээлийн төлбөрт 2.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хишигбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Л.Авгаанлувсантай аман гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Л.Авгаанлувсан зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 1.200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөгийг хариуцагч Л.Авгаанлувсангаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Нэхэмжлэлийн үнийн дүн болох 2.200.000 төгрөгийн 700.000 төгрөгнөөс татгалзаж, хариуцагч дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг төлөхөөр эвлэрч байна” гэжээ.    

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Хишигбат нь хариуцагч Л.Авгаанлувсанд холбогдуулан зээлийн төлбөрт 2.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үнийн дүн 2.200.000 төгрөгийн 700.000 төгрөгөөс татгалзаж, 1.500.000 төгрөг болгосныг хариуцагч дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.    

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.Хишигбат нэхэмжлэлийн шаардлагын 700.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 1.500.000 төгрөг болгосныг хариуцагч Л.Авгаанлувсан дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөг тус тус төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50.150 төгрөгийн тал хувь болох 25.075 төгрөг, мөн илүү төлсөн 1.850 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 25.075 төгрөгийг хариуцагч Л.Авгаанлувсангаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Л.Хишигбатад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Л.Авгаанлувсан сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА