| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/01433/и |
| Дугаар | 101/ШШ2017/02203/и |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2017/02203/и
| 2017 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2017/01811 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,
Нэхэмжлэгч: Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан даваа 1 гудамж 03 тоотод оршин суух Анчин овогт Надмидын Баасандорж /РД:АЮ62070611/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж 17-1298 тоотод оршин суух Хангад овогт Дашдэлгэрийн Үүрийнцолмон /РД:МК87122102/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12.171.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Баасандорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Д.Үүрийнцолмонтой 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг 50640668050 дансанд шилжүүлсэн. Зээлийн гэрээнд сарын 5 хувийн хүүтэй 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл гэж зааж харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Үүрийнцолмон нь зээлийн төлбөрөө төлөөгүй сар бүрийн хүү өгөөгүй өдийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээл 10.000.000 төгрөг, үндсэн хүү 1.500.000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувиар тооцож 100 хоногийн алданги 575.500 төгрөг, хариуцагч Д.Үүрийнцолмонд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан зардал 96.000 төгрөг, нийт 12.171.500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Үүрийнцолмон шүүхэд гаргасан тайлбартаа: “... Дашдэлгэр овогтой Үүрийнцолмон миний бие 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Баасандоржоос 10.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Нийт нэхэмжилж буй 12.171.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Баасандорж нь хариуцагч Д.Үүрийнцолмонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12.171.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Үүрийнцолмон нь нэхэмжлэлийн үнийн дүн 12.171.500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2017/11056 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч зохигчид шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.Үүрийцолмон нэхэмжлэгч Н.Баасандоржийн нэхэмжилсэн 12.171.500 /арван хоёр сая нэг зуун далан нэгэн мянга таван зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 209.694 төгрөгийн тал хувь болох 104.847 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, 104.847 төгрөгийг хариуцагч Д.Үүрийнцолмонгоос тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Баасандоржид олгож, нэхэмжлэгчийн төлсөн 104.847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Үүрийнцолмон сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА