Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2021/ШЦТ/83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр

Улсын яллагч А.Оргилбаяр

Шүүгдэгч Д.З

Хохирогч Ш.Өн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

Хохирогч Ш.Өнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Д овогт Дын Зд холбогдох 2016000950093 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хэргийн товч утга: Шүүгдэгч Д.З нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Өнөрбаярт өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Өн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Цэд өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Цийн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч А.З  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: “Үнэн ба Зөв” намын дарга гэж зохиомол байдал бий болгосон гэдэг нь үндэслэлгүй зүйл юм. Би тухайн үед өөрөө сонгуулийн ажилтай байсан. Аймаг орон нутгийн хэвлэл мэдээллийн сайтуудаар “Үнэн ба Зөв” намын дарга гэсэн мэдээллүүд байгаа. Би нутаг орондоо хариуцлагатай ажлаар ирсэн. Хүлээлгэж өгсөн эд зүйлийн баримт нотолгоо байгаа. Сүүлд намаас мөнгө гаргаж хохирогчийн хохирлыг төлье гэдэг саналыг эрс татгалзаж зохиомол байдал бий болгосон гэдэг мэдүүлэг өгөөд байгаа. Сум орон нутгаар явах бүрд 4 сая  төгрөгийн зардал гардаг байсан. Бусдын автомашиныг түрээсэлж явдаг байсан. Энэ санал санаачилгыг би өөрөө гаргаж явуулж байсан. Сүүлд мөнгө гаргах болоход иргэн Д.З нь “Үнэн ба Зөв” намын дарга биш гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Мөн  иргэн Отгонбаатарыг шүүхэд өгөх гээд баримтаа бүрдүүлээд явж байгаа. Нам улс төрийн ажлаар далайлгаад намайг ч гэсэн хохирогч болгож байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Д.Зийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа /2-р хх-ийн 7-рт/

      Д.Зийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /1-р хх-ийн 250-рт/

      Яллагдагч Д.Зийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа /1-р хх-ийн 249-рт/     

Үнэн ба Зөв намын дарга А.Оаас Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 47-рт/

Ашид билгүүн ХХК-ны **-** ГАА улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-ийн 95-97-рт/

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Д.Зийн иргэн Ш.Өнөрбаярт гаргаж өгсөн баталгааны хуулбар /1-р хх-ийн 34-рт/

Хохирогч Ш.Өс гаргаж өгсөн **-** ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн зургийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 43-45-рт/,

Хохирогч Ш.Өн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 56-рт/,

**-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хохирогч С.Ц хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх- ийн 136-137-рт/,

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 96 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 140-рт/

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 454 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Бүртгэлийн 460 дугаартай Тээврийн хэрэгсэл Зээлээр худалдах, Худалдан авах гэрээний хуулбар /1-р хх-ийн 146-147-рт/

5090 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 148-рт/

Хохирогч Ш.Өн мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн үнэн ба зөв намын дарга Дамдинцогтын Зүмбэрэл гэх хүнд өөрийн эзэмшлийн 1393 гаа улсын дугаартай ланд крузер 80 маркийн машиныг 2021 оны 02 сарын 21-ны өдөр зээлээр худалдах худалдан авах гэрээ хийн 23 сая төгрөгөөр зарсан Д.Зээс мөнгө авах гээд очиж уулзах болгонд худлаа хэлж, сүүлдээ хот руу явж алга болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 62-63-рт/

Хохирогч Ш.Өн мөрдөн байцаалтад дахин өгсөн “...Д.З аймгийн Үнэн ба Зөв намдаа унах юм аа мөнгийг нь намаас өгөх юм аа гэж хэлээд миний Ланд крузер 80 машиныг авсан юм аа...надад Д.З 1.800.000 төгрөг өгсөн...Би Машинаа залилуулсанд маш их гомдолтой байна. Миний машиныг өгөлгүй 1 жил 6 сарорчим Д.З зугтаж алга болсон одоо би Зүмбэрэлээс 21.200.000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар тал/

Гэрч Ө.Нын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 02 сарын 21-ны өдөр би аавын машиныг унаж явж байсан бөгөөд манай дүү Н Тоёота Ланд крузер 80 авна гэсэн зар харчхаад аавд хэлсэн юм байна лээ. Тухайн өдрийн 15 цагийн орчим манай аав Шүүхийн тамгын газрын үүдэнд машиныг ирж авсан. Тэгээд цагийн дараа манай аав ирээд нотариатаар батлуулах юм гэнэ ээ сарын дараа мөнгийг өгнө гэнэ гэхээр нэг цонхны үйлчилгээний нотариат дээр очиход аймгийн үнэн ба зөв намын дарга Д.З гэх өөрийгөө танилцуулаад аавын **-** ГАА улсын дугаартай авто машиныг 23 сая төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад аав Д.З гэх хүнд машинаа өгөөд явуулсан. Мөн Зүмбэрэл сонгууль ойртсон юм чинь залилан гэжбайхгүй, найдвартай, надад итгэ гэж ятгаж байсан....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 69-рт/

Гэрч Ө.Нийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай аав Ш.Ө2020 оны 02 сараас машинаа зарах талаар хэлж байсан. 2020 оны 02 сарын 21-ны өдөр ланд крузер 80 машин худалдаж авна аймгийн зарын групп дээр тавьсан байхаар тухайн хүнтэй холбогдоход сайхан машин байвал өнөөдөртөө авна гэхээр би аавд хэлсэн. Тэгээд аав тэр хүнд худалдан авах гэрээ хийж өгч явуулсан байсан. Гэрээний хугацаа дуусахад би гэрээний хугацаа дуусахад аавтай хамт Үнэн ба зөв намын байран дээр очиход Үнэн ба зөв намын даргаар ажилдаг гэдгийг мэдсэн. Аав бид 2 санаа зоволтгүй удахгүй мөнгө орно гээд явуулсан. Мөн Д.Зээс мөнгө авах гээд очиж уулзах болгонд худлаа хэлж, бүр сүүлдээ хот руу явж алга болсон...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 73-рт/

Гэрч М.Цн мөрдөн байцаалтад өгсөн “...Би өөрийн фейсбүүк дээрээс Тоёота Ланд Крузер машины пейж хуудсанд байрлуулсан зарын дагуу 88112159 гэх дугаарын утсаар холбогдож асуухад 20.000.000 төгрөг гэж хэлсэн. Мөн машин оролцуулж наймаа хийж болно гэхээр нь өөрийн унаж байсан Х-Тгail  Т31 гэх тээврийн хэрэгсэл дээр 3.000.000 төгрөгийн зөрүү өгч наймаа хийхээр болсон. Наймаагаа хийж машинаа солихдоо Архангай аймгийн төв дээр хоёр талаасаа уулзаж байгаад машинаа сольсон. Тухайн машин худалдаж авсан хүний нэрийг одоо мэдэхгүй байна. Машины ченж бололтой хүн байсан...миний худалдаж авсан Тоёота Ланд Крузер маркийн тээврийн хэрэгсэл одоо Хөвсгөл аймгийн Галт суманд миний эзэмшилд байна. Би уг тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Одоо 44-26 ХӨҮ улсын дугаартай байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 75-рт/

Гэрч Б.Бн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай нөхөр надад хэлэхдээ 1393гаа улсын дугаартай машиныг худалдах гэж ирсэн Д.З гэх хүн худалдан авах гэрээг байгуулах гээд нотариат орох үед энэ машин чиний нэр байдаггүй юм байна ш тээ гэхэд тэрээ энэ бол манай ахын машин, сонгуульд нэр дэвших гээд мөнгө хэрэгтэй болсон байгаа гэж хэлсэн. Тэр үед Д.З гэх хүнд итгэмжлэл байсан болохоор шилжүүлсэн байх гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 87-рт/,

 Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 03 сарын 05-ны өдөр 1393 гаа улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарна гээд явж байхад нь үзсэн маш их эвдрэл гэмтэлтэй засвар хийхээр байсан тул авахаа болилоо гэхэд 88112519 гэсэн дугаараас байн байн залгаад чи худалдаад авчхаач мөнгөний хэрэг их байна гээд байхаар нь би зөвшөөрч тухайн машиныг 12.500.000 төгрөгөөр худалдан авч эхнэрийнхээ нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Би Д.З гэгчийг огт танихгүй, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж байсан. гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 89-90-рт/,

Гэрч А.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...Д.З Говь-Алтай аймаг дахь “Үнэн ба зөв” намын даргаар ажиллаж байсан гэж үзэж болохгүй. Яагаад гэхээр намын дүрмээр Говь-Алтай аймагт салбар хороог байгуулах тогтоолыг тухайн үедээ гаргасан. Тухайн тогтоол, намын хорооны тамгыг Улаанбаатар хотоос Зүмбэрэл авч явсан ба намын гишүүд хуралдаж намын даргаа сонгох ёстой байдаг. Тухайн үед Д.Зийг намын даргаар сонгосон тогтоол ирээгүй учраас Д.Зийг намын дарга гэж үзэж болохгүй. 2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааны үеэр сурталчилгаанд ашиглах зорилгоор авто машин худалдан ав гэж үүрэг өгөөгүй. Говь-Алтай аймгийн үүрт санхүүжилт өгнө гэж хэлээгүй. Тухайн үед Д.З нь би бүх асуудлыг зохицуулж байна. Та битгий оролц гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 84-рт/

Хохирогч С.Цийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манайх **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Шарга сумын Улаантуг багийн Засаг дарга Гантулга гэх танил хүн залгаад “Аймгийн үнэн ба зөв намынхан Ланд 80 маркийн машин авч байна. Танайх тэнд очоод машин зарах талаар ярилцаарай гэж хэлээд 88310403 гэсэн гэр утасны дугаар өгсөн юм. Тэгээд 88310403 дугаар луу манай нөхөр Алтансүх залгаж холбогдоход “Өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба Зөв намын дарга Зүмбэрэл” гэж танилцуулаад манай машиныг үзэж сонирхъё “Хөгжил хорооллын урд засмалын тэнд хүрээд ир” нь би нөхрийн хамт очсон. Тэгтэл өндөр нуруутай, туранхайвтар биетэй 23 орчим насны эрэгтэй хүн, өөрөөсөө намхан 2 эрэгтэй хүнтэй гарч ирээд нөгөө 2 эрэгтэй хүнийг Манай намын жолооч нар байгаа юм. Сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх гэж байгаа гээд манай машиныг үзэж сонирхоод унаж үзсэн юм. Тэгээд худалдаж аваад нөхөр бид 2-с үнийг асуухад бид 19.5 сая төгрөг гэхэд 19 сая төгрөгөөр худалдаж авч болж байна гээд тохиролцсон юм. Тэгээд тэр даруй Аймгийн нутгийн удирдлагын ордонд байрлах нотариат дээр дагуулан очиж “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөнгийг нь 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Намаас санхүүжилт орж ирэхээр нь өгнө” гэсэн юм. Мөн тухайн гэрээнд гэрээний үүргээ биелүүлээгүй тал нь хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор байгуулсан юм. Түүнээс хойш Зүмбэрэл гэгч нь утсаа авахгүй. Мөнгө орно гэж худал хэлсээр байгаад өдийг хүрсэн юм...Би Зүмбэрэлийг харвал танина. Мөн хамт байсан 2 эрэгтэй хүнийг харвал танина...Манайх **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд крузер 80 маркийн хар ногоон өнгөтэй, 1996 онд үйлдвэрлэгдсэн. Дизель хөдөлгүүртэй, автомат хурдны хайрцагтай, буруу буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй, ХБР810062908 гэсэн арлын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа..Би өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотод амьдардаг өөрийн танил Батдалайн Дүгэр гэх хүнээс 2017 оны 04 дүгээр сард 20 сая төгрөгөөр худалдан авч байсан юм. Манайх тээврийн хэрэгсэлтэй холбоотой өр, авлага, зээл байхгүй...Би өөрийн тээврийн хэрэгслийг 19 сая төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 153-154-рт/

Хохирогч С.Цийн мөрдөн байцаалтад  дахин өгсөн “...Д.З надад Говь-Алтай аймгийн Үнэн ба Зөв намын дарга гэж хэлээд миний Ланд крузер 80 маркийн авто машиныг албандаа унаж ашиглан, намын санхүүжилтээр мөнгө орж ирэхээр машины чинь мөнгийг өгнө гэж хэлээд миний машиныг авсан...миний машинд учирсан хохирол болох 1.125.000 төгрөгийн хохирлыг гаргаж өгвөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 156-рт/,

 

Гэрч Д.Аийн “...Манай эхнэр С.Ц Д.Зд **-** ГАА улсын дугаартай авто машиныг зарах үед нь би хажууд нь байсан мөн Д.Зтэй ирсэн 2 залуу байсан. Д.З би аймгийн “Үнэн ба Зөв” намын дарга гэж танилцуулаад машиныг үзэж байгаад авахаар болоод намын шугамаар мөнгө орж ирэхээр нь танай машины мөнгийг 2 сарын дараа өгнө гэж хэлээд 2020 оны 02 сарын 21-ны өдөр нотариат дээр гэрээ хийгээд машиныг авч явсан...Манай эхнэр С.Ц, Д.Зд 19 сая төгрөгөөр машинаа зарахаар гэрээ хийсэн. Түүнээс 2020 оны 11 сарын орчим 500.000 төгрөг машины торгуулийг төлж бай гээд өгсөн...Машинаа авсны дараа үзэхэд гадна сэв, зураас, хөгжим бусад эд зүйл, эвдэрсэн байсныг үнэлгээний компаниар үнэлгээ гаргуулж тогтоолгосон...” гэх мэдүүлэг, /-1р хх-ийн 171 дүгээр тал/

Гэрч Ю.Дын “...Би Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 6-82 тоотод эхнэр Сэржханд, хүү Зүмбэрэл, хүү Төрбилэг, Зөнбилэг нарын хамт амьдардаг юм...Би тухайн Тоуо1а 1_апс1 Сгшзег 80 маркийн тээврийн хэрэгслийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай дүү Сансармаа над луу залгаад **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар цагдаагаас авна гээд байна. Тэгэхээр нь би “та нар наймаа хийхдээ надаас асуухад яадаг юм” гэхээр би тухайн өдрөө Сансармаагийнд очоод **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг очиж авсан юм...Миний том хүү Зүмбэрэл нь тусдаа гарсан бөгөөд одоо Улаанбаатар хотод байгаа хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Мөн Сонгуульт ажилтай гээд яваад байгаа...Би тухайн тээврийн хэрэгслийг хэрхэн яаж авсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч худалдах, худалдан авах зээлийн гэрээ хийсэн талаар сонссон юм...” гэх мэдүүлэг, /1-р хх- ийн 160-рт/

Гэрч Ю.Дын мөрдөн байцаалтад өгсөн дахин өгсөн “...Одоо хаан байгаа талаар мэдэхгүй байна. 2020 оны 05 дугаар сарын үед манай хүү Д.З намайг тус машиныг хашаанд аваачаад тавь гэсэн тэгэхээр нь Говь-Алтай аймагт байдаг хашаандаа аваачиж тавих гэж байсан чинь нэг үл таних эмэгтэй хүрч ирээд би наад машиныг чинь зарсан юм, харин одоо хүртэл төлбөр мөнгийг нь өгөхгүй байна буцааж авна гэхээр нь Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэс дээр очсон бөгөөд тухайн үед дэслэгч О.Хишиг-Эрдэнэ гэж хүнд машиныг хүлээлгэж өгсөн. Тэрнээс хойш яасан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 174-рт/

Гэрч С.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Говь-Алтай аймгийн Нотариатын салбарын Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нотариатч ажилтай бөгөөд 2016 оноос хойш ажиллаж байна...Би Д овогтой З гэх хүнийг танина. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй бөгөөд нотариатаар үйлчлүүлж байсан учир танина...Д.З нь 2020 оны 02 дугаар сарын 21 -ны өдөр Тоёота Ланд крузер 80 маркийн 3 тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж тухайн гэрээг гэрчилсэн юм. Тухайн зээлийн гэрээнд 2 талын харилцан тохиролцсон нөхцөлүүдийг тусгасан байгаа. Иргэний хуульд зааснаар гэрээний биелэлтийг хангаагүй худалдан авагч тал нь хоног тутам 0.5%-н алданги төлнө гэснийг тусгасан. Мөн хүчин төгөлдөр тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан юм...Тухайн тээврийн хэрэгслийн зээлээр худалдах, худалдан авах гэрээг хийхэдД.З болон зээлээр машинаа худалдаж байгаа С.Ц болон түүний нөхөр гээд эрэгтэй хүн байсан юм...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 162-рт/

Гэрч Г.Пын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр Д.З манай найз М.Хатанбүүвэй нар Д.Зийн түрээсэлж байсан байранд байж байгаад Д.З гараад гуравлаа ланд крузер-80 аваадахъя гэж хэлээд гарсан. Хөгжил хорооллын орчим 5090 ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Д.З өөрийгөө тус аймаг дахь Үнэн ба Зөв намын дарга гэж танилцуулаад Х бид хоёрыг манай намын ажилчид байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Ланд 80 маркийн машиныг 19 сая төгрөгөөр авахаар тохиролцож намын санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж нотариатаар гэрээ байгуулж сарын дараа мөнгийг өгнө гээд авсан...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Хийн мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр Тухайн өдөр Д.З манай найз М.Х нар Д.Зийн түрээсэлж байсан байранд байж байгаад Д.З гараад гуравлаа ланд крузер-80 аваадахъя гэж хэлээд гарсан. Хөгжил хорооллын орчим 5090 ГАА улсын дугаартай ланд-80 маркийн машинтай эрэгтэй, эмэгтэй 2 хүн зогсож байсан. Д.З өөрийгөө тус аймаг дахь Үнэн ба Зөв намын дарга гэж танилцуулаад Г.П бил хоёрыг манай намын ажилчид байгаа юм гэж хэлж байсан. тэгээд ланд-80 маркийн машиныг авахаар тохиролцож намын санхүүжилт орж ирэхээр мөнгийг өгнө гэж нотариатаар гэрээ байгуулж сарын дараа мөнгийг өгнө гээд авсан. Тухайн машиныг Д.З өөртөө авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 166-рт/,

Д.Зийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед буюу 2020 оны 02 сарын орчим аймгийн Үнэн ба зөв намын даргаар ажиллаж байсан. Намын ажилд ашиглах гэж аймгийн Fасеbоок зарын грүпп дээр машин ланд крузер 80 машин байна авахуу гэхээр нь авъя гээд уулзаж авахаар тохирч нотариат дээр очиж гэрээ хийхэд Ш.Өгуай хүүтэйгээ ирсэн. Тэгээд машинаа 23 сая төгрөгөөр тохиролцож, гэрээг нотариатаар хийж сарын дараа мөнгийг өгөхөөр тохирч **-** гаа улсын дугаартай автомашиныг авсан. Би уг машиныг намын ажилд унаж байсан ба намаас санхүүжилт орж ирээгүй. Тэгээд машины мөнгө өгөх хугацаа болсон 2021 оны 03 сарын 21-ны өдөр болоход мөнгийг өгч чадаагүй. Ш.Өгуай мөнгөө нэхээд ирэхээр нь та түр хүлээж бай гэж хэлдэг байсан. Ш.Өгуайд ярьж тохирсон 23 сая төгрөгөөс 1800000 төгрөгийг өгсөн. Одоог хүртэл би үлдэгдэл 2,120,0000 төгрөгийг өгч чадаагүй . Тухайн машиныг Улаанбаатар хотод оруулаад 2020 оны 03 сарын 10-ны үеэр байх 12.000.000 төгрөгөөр Сүхээ гэх залууд зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109-рт/

Д.Зийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2020 оны 02 сарын 21-ны ланд крузер 80 машин авна гээд аймгийн Fасеbоок зарын грүпп дээр зар тавихад С.Ц гэх хүн залгаад машин байгаа талаар хэлсэн. Тэгээд хөгжил хорооллын орчим хүрээд ир гэхэд нөхрийнхөө хамт ирсэн. Тэгээд би өөрийгөө Үнэн ба зөв намын дарга гэж өөрийгөө танилцуулж С.Цийн ланд крузер 80 маркийн машиныг үзээд 19 сая төгрөгөөр авахаар тохиролцож, мөнгийг сарын мөнгө орж ирэхээр өгөхөөр болж нотариат дээр очиж гэрээ байгуулаад машиныг авсан. Тэгээд сарын санхүүжилтийн мөнгө орж ирээгүй. С.Ц мөнгө нэхээд ирэхээр нь та түр хүлээж байгаарай гэж хэлж байсан. Өдрийг нь санахгүй байна тухайн машиныг гражид хийчих гээд аав Г.Дд явуулахад буцаагаад С.Ц авсан байна лээ. Одоо надаас элэгдэл хорогдол, машины эвдэлсэн эд зүйлийн мөнгө нэхэж байгаа би тэр мөнгийг өгнө...”гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196-197-рт/ болон 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №899 дугаартай Ашид билгүүн ХХК-ны эд зүйлийн үнэлгээ гаргасан дүгнэлт /1-р хх-ийн 177-180-рт/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Ш.Өн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ дүгнэлтдээ: Ш.Өнь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээгээр халхавчлуулан **-** ГАА улсын дугаартай “land cruiser-80” маркийн автомашиныг шүүгдэгч Д.Зд залилуулсан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн байна. Залилан мэхлэх гэмт хэрэг нь бусдад итгэл төрүүлээд хуурч мэхлэх зорилгоор эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлж захиран зарцуулах эрхийг шилжүүлэн авах нөхцөл байдал байдаг. Энэ нь хавтаст хэргээр болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Учир нь өөрийгөө “Үнэн ба Зөв” намын Говь-Алтай аймаг дахь дарга гэж тамга тэмдэг үзүүлэн өөрийгөө тийм итгэл найдвар төрүүлээд нэг өдөр 3 машин авч байгаа үйлдэл нь бусдад хуурч итгэл төрүүлж байгаа байдал харагдаж байгаа. 25 сая төгрөгөөр авсан машинаа 15 хоногийн дараа 12 сая төгрөг болгоод зарж байгаа нөхцөл байдал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байдал харагдаж байна. Хохирогчийн хохирлын хэмжээ зэргийг харах нь зүйтэй байна. Тогтоогдож байгаа асуудал нь 3 машин болохоос энэ хүнтэй холбоотой иргэний хэрэг мөн байгаа гэж сонссон. Энэ асуудлыг нягталж шалгах нь зүйтэй байх. Хэрэв гэм буруутайд тооцохын бол хохирлын асуудал яригдана. Ш.Өгуайн тухайд гурппд байдаг. Малаа зараад байсан мөнгөөрөө машин авсан байсан боловч энэ асуудлаас болоод банкны зээлээ 1 жилээр хойшлуулсан, оюутан хүүхдийнх нь сургалтын төлбөр 2 жил төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдал үүссэн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Д.З нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Өт өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Өн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Цийн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримтууд тогтоогдлоо.

Дээрх үйл баримтууд нь хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлж авсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэв.

               Шүүгдэгч Д.З нь Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн Ш.Өнөрбаярт өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Ш.Өн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 23.000.000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Үнэн ба Зөв намын дарга А.Оаас Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг, Ашид билгүүн ХХК-ны **-** ГАА улсын дугаартай Ланд 80 маркийн тээврийн хэрэгслийг үнэлсэн үнэлгээний дүгнэлт, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Д.Зийн иргэн Ш.Өт гаргаж өгсөн баталгааны хуулбар, хохирогч Ш.Өс гаргаж өгсөн **-** ГАА улсын дугаартай Ланд-80 маркийн тээврийн хэрэгслийн зургийг хавтас хэрэгт тусгах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч Ш.Өн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа,      хохирогч Ш.Ө, гэрч Ө.Н, Ө.Н, М.Ц, Б.Б, Д.С, А.Ор нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт иргэн С.Ц өөрийгөө Говь-Алтай аймгийн Үнэн ба зөв намын дарга ажилтай, сонгуулийн санхүүжилтийн мөнгө орж ирэхээр таны авто машины үнийг өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Цийн эзэмшлийн **-** ГАА улсын дугаартай Тоёота Ланд Крузер 80 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилж бусдад 18.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Үнэн ба Зөв намын дарга А.Ос Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ирүүлсэн албан бичиг,**-** ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийг хохирогч С.Ц хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх- ийн 136-137-рт/, хохирогч С.Ц, гэрч Д., Ю.Д, С.С, Г.П, М.Х, нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Дээрх гэмт  хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ. Тус гэмт хэргийг шүүгдэгч А.З үйлдсэн гэм буруутай байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

 Хохирогч С.Ц “учруулсан хохирлоо нөхөн төлсөн санал гомдолгүй” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул С.Цийн хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзлээ.

Хохирогч Ш.Ө 23.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 21.200.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Зээс 21.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Өнөрбаярт олгох нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Д.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодитбайдлыгнуухзамаарбусдыгтөөрөгдөлдоруулжөмчлөгчийнэдхөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Д.Зийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасаншаардлагыгхангажбайгааболэрүүгийнхэргийгөршөөнхэрэгсэхгүйболгоно гэсэн хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Иймд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Д.Зд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй,  шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А ургийн овогт Дын Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Д.Зд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Зээс 21.200.000 төгрөг гаргуулж хохирогч Ш.Өт олгосугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь хохирол төлөөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчД.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА