| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0073/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/92 |
| Огноо | 2021-09-28 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэдийн төлөөлөгч Б.Ганчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Ц.Сайнхүү
Хохирогч Ж.Б
Шүүгдэгч Д.М шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М-д холбогдох 2116000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б-д овгийн Д-ийн М нь 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг “*” гэх газар амь хохирогч, төрсөн ах Д.Б-г “аавыг цохиж зодлоо” гэх шалтгаанаар зодож гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн судасны тасрал, зүүн чамархайн хатуу хальсан доорхи цус хураа/ цусан бүлэн” бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироож Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Д.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би бүх буруугаа хүлээж байгаа... Аав, ээждээ ийм том гай учруулсандаа харамсаж байна. Надад амьд явах нөхцөл алга, миний ялыг л хөнгөлж өгнө үү...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ж.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...4 хүүхэдтэй, 3 хүү, нэг охинтой, 3 хүү нэг нэгэндээ гэмтэл учруулахаар хүүхэд биш. Нэг нэгэндээ юм хэлдэггүй байсан. Гэнэт ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой 21 цагийн үед талийгаач гэртээ ирсэн. Тэгээд би талийгаачид цай хоолыг нь хийж өгсөн. Хоол, цайгаа идэж уучхаад гэртээ жаахан сууж байгаад гараад явсан. Гадаа мотоцикл асаах гэж байх шиг болохоор нь гэрээсээ гарахад талийгаач мотоциклоо уначихсан асаах гэж байхаар нь би чи хаачихна уу? гэж асуухад талийгаач “...хаачсан ч яадаг юм...” гэхээр нь буцаж гэртээ ороод нөхөртөө “...энэ хүүхэд чинь явах гэж байна. хаачихна уу гэсэн чинь хаачсан ч яадаг юм гэж байна...” гэж хэлсэн. Тэгээд аав нь гэрээсээ гараад явсан. Би тэгээд дахиж гараагүй ээ. Жаахан байж байтал гаднаас манай нөхөр 3 хүүхэдтэйгээ орж ирсэн. Тухайн үед би орондоо орчихсон байсан. Манай нөхөр Д нь талийгаачийг “...наад нүүр амаа угаа...” гэж хэлээд угаалгасан. Тэгээд удалгүй бүгд унтацгаасан. Маргааш өглөө нь талийгаач унтаж үлдээд бид нар босоод гадуурх мал ахуйгаа янзлаад ишиг, хургаа тавьж явуулсан. Б малаа дагаад явсан. Манай нөхөр Д гэр рүүгээ ороод араас би орох гээд явж байсан чинь. Манай нөхөр талийгаач нэг их сонин болчихсон байна. Намайг гэрт ороод ир гэхээр нь би айгаад гэртээ ороогүй. Тэгсэн чинь манай нөхөр өнгөрчихлөө гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш миний ухаан орж гараад байсан юм... Аймгаас ирэхдээ биеийн ил харагдах хэсэгт гэмтэл шарх байгаагүй... Гэрийн гадаа том том дуугараад байхаар нь гэрээсээ шагайгаад харахад Б аавыгаа барьчихсан, М талийгаачтай ноцолдож байсан...” гэх мэдүүлэг /1ХХ46-47/,
Гэрч Б.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ээж цай хийж өгсөн цай ууж байхад нь харсан чинь согтуу байдалтай байсан, удалгүй гарч яваад мотоциклоо асаасан чинь нөгөө мотоцикль нь унтарчихсан, ээж нь араас нь гараад “...орж унт чи харанхуй шөнө хаашаа явах гээд байгаа юм...” гэж хэлсэн, би бас араас нь гараад “...чи орж унт...” гэж хэлсэн чинь “...пизда минь хаашаа явсан ч яадаг юм...” гэхээр нь “...чи яахаар пизда гэдэг юм...” гээд би цохиод авсан, тэгсэн намайг толгой, цээжрүү цохиод авсан, тэгээд бид 2 харилцан цохилцсон, тэр үед манай 2 хүү гарч ирээд бага хүү М“...чи аавыгаа цохидог хэн бэ...” гээд Б-г цохиж зодолдоод барьцалдаад зодолдсон, гадаа харанхуй болсон байсан болохоор яг хаана нь хэдэн удаа цохисныг хараагүй, ойртоод салгахад М нь Б-ийн дээр нь гарсан өшиглөж байсан, Б бид 2 салгаад гэрт нь оруулахад гэрэлд нүүр нүд нь хавдсан халцарсан байдалтай байсан... баруун талын орон дээр унтаад өгсөн, хурхираад байсан. Тухайн үед ам хамраас нь цус гараагүй, хурхирах чимээ гараад унтаад байсан, өглөө 09 цагийн орчим бид нар босоод мал ахуйгаа тавьж байгаад орж иртэл голоо татах шиг чимээ гаргахаар нь очоод амьсгал нь зогсож байсан. Тэгээд би 2 хүү М, Б нарт хандаад бид 3 арчаагүй хүмүүс юмаа гээд гашуудсан.Манай эхнэр байсан, 2 хүү гэртээ байсан. Чи гэртээ орж амар, хаашаа явах гээд байгаа юм гэхэд хаачсан яадаг юм пизда минь гэхээр нь би эцэг хүний хувьд шанаа нүүр орчим руу цохиж авсан, тэгсэн намайг зөрүүлээд зүүн талын нүдний дээд тал дээр цохиод авсан, тэгсэн эхнэр орилж чарлаад гэрээс 2 хүү гарч ирсэн. Тэр үед бие нь муу байгаа гэж бодоогүй, согтуу унтаад байна гэж бодсон, өглөө болоод архи нь гараад гайгүй болох гэж бодсон юм. Өөрөө бол ямар нэгэн зовуурьтай байдал үзүүлээгүй хурхираад унтаад байсан болохоор гайгүй байх гэж бодсон юм” гэх мэдүүлэг (1ХХ54-55),
Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 02-ны орой 20 цагийн үед аав ээж дүү бид 4 малаа янзалж байхад мотоциклоор ирээд мотоциклоо гэрийн зүүн талд тавиад гэртээ орсон...Архи уусан бололтой нэлээн дуниартсан байсан... Ах гэрээс гараад явсан. Удалгүй ээж араас нь гарсан. Ээж буцаж орж ирээд аав ахыг явах гэж байна гэж хэлсэн... Дүү бид 2 гэрээс гарахад аав ах 2 заамдалцаад зогсож байсан... Аавыг би салгаад авахад талийгаач ах “...та нарыг бүгдийг ална...” гээд дүүтэй цааш ноцолдоод явсан... аавыг гэрлүү оруулчхаад эргээд гарч ирэхэд дүү ах 2 зодолдоод ах дээр нь дүү доор нь байсан... Тэр 2 би салгасан...” гэх мэдүүлэг/хх 76-77/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Маргааш өглөө нь 07 цаг 30 минутын үед Б-ийн аав Д ах надруу өөрийнхөө * дугаарын Жи мобайлын утсаар яриад “...хүү нэг сонин байнаа, *** тэнд мотоцикилиосоо уначихвуу, хүнтэй зодолдчихвуу, чи нэг манайд хүрээд ирээч...” гэсэн. Би мал ахуйгаа янзалчхаад 09-10 цагийн үед очсон, очихдоо 2 гутлыг нь өгсөн, гэрт нь ороход Б баруун талын орон дээр хэвтэж байсан, 2 нүд нь хөхөрч, бүлцийтэл хавдсан байдалтай, хөнжлөөр хучаад хэвтүүлсэн байсан, би баруун гарынх нь шууны бүдүүн судас дээр нь дарж үзэхэд дөнгөж нэг цохилж байсан, аав нь хүү нас барчихлаа гэж хэлж байсан, би удалгүй гараад явсан. Тэр үед Д ах надад хандаж “...ахын дүү ганцаараа ирсэн гэж хэлээрэй, хамт ирсэн машины хүндээ бас тэгж хэлээрэй, тэгэхгүй бол чамд ч гай болно, надад ч гай болно шүү...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1ХХ57-58, 60 тал/
Шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23 дугаартай
“...1.Хохирогч Д.Б-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Гавал тархины битүү гэмтэл: хатуу хальсан доорх цус хураа, /цусан бүлэн/, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн дарагдал, зүүн чамархайн судасны язрал, зүүн чамархайн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дух, зулай хэсгийн хуйханд цус хуралт, зүүн чамархайн булчин цус хуралт, 2 нүдний дээд доод зовхи цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацар, дээд уруул, баруун шанаа, эрүүний ооч, зүүн эрүүний булан, зүүн шанаанд зулгаралт. Зүүн уушги, зүүн хавирганы орчим цус хуралт.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Хүний гараар цохих, хөлөөр өшиглөхийн аль алинд нь үүссэн байх боломжтой гэмтэл болно.
3. Амь хохирогч Д.Б-ийн биед үүссэн гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл: хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн тархины дарагдал, зүүн чамархайн судасны язрал, зүүх чамархайн булчингийн цус хуралт, дух зулайн хуйхайн доорх цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь бүрдлээрээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Талийгаач Д.Б-ийн биед учирсан гэмтлүүд 2021,04.02-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл болно.
5.Талийгаачийн гавал тархины битүү гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон байна.
6. Амь хохирогч Д.Б нь гавал тархины битүү гэмтэл зүүн чамархайн судасны тасрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хураа/ цусан бүлэн/ гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.
7. Амь хохирогч Д.Б-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархиндаа мэс засал хийлгэж байсан сорви, металл хадаас, судас хавчигчтай байна. Дээрх хуучин тархины мэс засал хийлгэсэн нь үхэлд хүргээгүй болно.
8. Шүүх химийн шинжилгээгээр Талийгаач Д.Б-ийн цогцсоос авсан цусанд 0,9% промилли, ходоодны шингэнд 1,2% промилли, шээсэнд 0,5% лромилли спиртийн зүйл илэрлээ гэжээ. Дээрх спиртийн зүйл нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.
9. Шүүх биологийн шинжилгээгээр цус нь бүлэгнэсэн учир цусны бүлэг үзэх боломжгүй гэжээ.
10.Талийгаач Д.Б-ийн биед учирсан гавал тархины битүү гэмтэл /зүүн чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн чамархайн судасны язрал/ нь яаралтай эмнэлгийн тусламж авсан нөхцөлд амь насыг нь аврах боломжтой байжээ” гэх дүгнэлт/1ХХ205-207/ зэрэг хавтаст хэрэгт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эрүүгийн хэрэгт ач холбогдол бүхий яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.М нь 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 21 цагийн орчим Говь-Алтай аймгийн * сумын * багийн нутаг “*” гэх газар Б.Д-ийн гэрийн гадаа амь хохирогч, төрсөн ах Д.Б “...аавыг цохиж зодлоо...” гэх шалтгаанаар зодож биед гавал тархины битүү гэмтэл, зүүн чамархайн судасны тасрал, зүүн чамархайн хатуу хальсан доорх цус хураа/ цусан бүлэн” бүхий гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдэл нь амь хохирогчийг санаатайгаар зодож амь насыг нь хохироох гавал тархины битүү гэмтэл учруулсны улмаас хүний амь хохироосноороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Амь хохирогч нь шүүгдэгч Д.М нь зодуулсны улмаас нас барсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдын амь нас хохирч болно гэдгийг мэдсэн түүнчлэн амь хохирогч биеийн эрүүл мэндийн хувьд муу буюу тархиндаа мэс засал хийлгэсэн гэдгийг мэддэг мөртлөө гавал тархины гэмтэл учруулахаар биед нь халдан зодсон нь хор уршгийг хүсэж үйлдсэн болохыг тодорхойлж байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүнийг санаатайгаар алсан гэж үзнэ.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болголоо.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо “...гэм буруутай байна...” гэх иргэдийн төлөөлөгчийн саналыг харгалзан үзсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ167/, “...хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх хохирогч Ж.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Үүний үндсэн дээр шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон “...амь хохирогчийн архидан согтуурч гэр бүлийн гишүүдийг үл хүндэлж, зүй бус авирласан...” зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гээд мөн зүйлийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилжээ.
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох найман жилийн гуравны хоёроос багагүй дээд хэмжээ болох арван таван жилийн гуравны хоёроос ихгүй хугацаагаар хорих ялыг шүүх оногдуулж болно гэж ойлгох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М нь наймаас арван таван жил хүртэл хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн, түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хувьд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 6/зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Д.М-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-ны хооронд баривчлагдсан, цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Д-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 6/зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 63 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Д.М-д урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, хорих ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА