Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2017/02265/и

 

                      

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 10 өдөр

   Дугаар 101/ШШ2017/01638

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 7 дугаар байр, 8 тоотод оршин суух Бухнууд овогт Шагдарсүрэнгийн Энхбат /РД:ОА77040516/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 72 дугаар байр, 118 тоотод оршин суух Боржигон овогт Нацагдоржийн Ариунтуул /РД:ХЙ76062762/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 5.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Энхбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие Н.Ариунтуултай 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Н.Ариунтуул элдэв янзын шалтаг хэлсээр төлбөрөө төлөөгүй 2016 оны  05 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяган дээрээ байхгүй гэж буцаасны дагуу эрэн сурвалжлуулж 2017 оны 05 дугаар сарын 25-нд олсон. Одоо алданги хүү тооцохгүй 5.100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Н.Ариунтуул шүүхэд гаргасан хариу тайлбартаа:...” Миний бие 2013 оны 04 дүгээр сард Ш.Энхбатаас 4.000.000 төгрөг сарын 6 хувийн хүүтэй зээлж аваад сар бүр 240.000 төгрөгийн хүүг 2015 оны 02 сар хүртэл төлсөн. Нийт хүү нь 5.280.000 төгрөг болсон. Тэр үед Хүчит шонхор зах дээр лангуу түрээслэдэг байсан. Тэгээд ар гэрийн гачигдал гарч 2013 оны 09 дүгээр сард аав маань гэнэт зүрх нь хаагдаж нас бараад 3 сарын даруу ээж минь тархиндаа цус харваад хүнд хагалгаанд ороод олон эмнэлэг сувиллаар ээжийгээ хөл дээр нь босгох гээд ажлаа хийж чадахгүй барааны мөнгөө эмчилгээний зардалд өгөөд хэцүү болж хажуугаар нь банкны хүү, Энхбатын мөнгөний хүү төлсөөр сүүлдээ бараа ч үгүй дампуурсан. Ээж минь хөл дээрээ босч байвал дараа нь болох байх гэж бодож байтал 2015 оны 04 дүгээр сард ганц эрэгтэй дүү минь нас бараад хүнд байдалд байж байтал ээж минь 06 дугаар сард нь өөд болсон. Ажил явдлын дараа Энхбат ирээд хоёулаа нотариатаар оръё гээд цуг явсан. Тэр үед ухаан санаа минь тогтворгүй байсан болохоор 4.000.000 төгрөг анх авчихаад 4.500.000 төгрөг авсан гээд Энхбатын хэлснээр гэрээ хийсэн. Тухайн үед 2 сарын хүүг өгч чадаагүй байсан. Түүнийхээ хүүгээ нэмээд гэрээ хийсэн. Ар гэрийн гачигдлаас болоод үндсэн мөнгийг төлж чадаагүй нь үнэн. Одоо гэр бүлийн маргаантай байгаа 2017 оны 09 дүгээр сард дундын өмч хуваах шүүх хуралд орно. Шүүхийн шийдвэр гараад хувь хувиа авахаар Энхбатын мөнгийг өгнө гээд өөрт нь учир байдлаа хэлсэн. Одоо надад тусалж дэмжих ах дүү байхгүй. Орон гэргүй хөлсний байруудаар явж байна. Иймд энэ байдлыг минь харгалзан үзэж Энхбатын нэхэмжлэлийг дундын өмч хуваах шүүхийн шийдвэр гартал хойшлуулж өгнө үү. Нэхэмжилсэн мөнгөнөөс үндсэн 4.000.000 төгрөгийг нь төлөх болно” гэжээ.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: “... Хариуцагч Н.Ариунтуул нь нэхэмжлэгч Ш.Энхбатын нэхэмжилсэн 5.100.000 төгрөгийг хугацаа заан 2017 оны 06 дугаар сарын 30, 07 дугаар сарын 15, 08 дугаар сарын 15, 09 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 15, 11 дүгээр сарын 15, 12 дугаар сарын 15-нд тус тус 200.000 төлөөд 2017 оны 12 дугаар  сарын 30-нд үлдэгдэл 3.700.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд эвлэрлийг баталгаажуулж өгнө үү” гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Энхбат нь хариуцагч Н.Ариунтуулд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.100.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч Н.Ариунтуул нь нэхэмжлэлийн үнийн 5.100.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр үлдэгдэл 3.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Энхбатад төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.    

 

Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                

 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Н.Ариунтуул нэхэмжлэлийн үнийн дүн 5.100.000 төгрөгийг дараах хуваарийн дагуу буюу 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, 2017 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус 200.000 төгрөг, 2017 оны 12 дугаар  сарын 30-ны өдөр үлдэгдэл 3.700.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Энхбатад төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96.550 төгрөгийн тал хувь болох 48.275 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, 48.275 төгрөгийг хариуцагч Н.Ариунтуулаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Энхбатад олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48.275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Ариунтуул сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ЗОЛЗАЯА