| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/151 |
| Огноо | 2021-11-22 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн *******36000470189 дугаартай, 178/20*******/0140/Э/ индекстэй хэргийг 20******* оны 11 сарын 16-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, ******* настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багийн 08-******* тоотод оршин суух, ПЮ-******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн 08-******* тоотод байрлах өөрийн гэртээ 2020 оны 12 дугаар сарын 05-наас 20******* оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр “Самсунг глакси-Эс8” маркын гар утас ашиглан “Yondoo sembii” гэсэн цахим хаягт нэвтэрч хөзөр ашиглан олон нийтийн сүлжээнд үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог “Техас покэр” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж, мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж 473,200 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би ХААН банкинд дугаартай данс эзэмшдэг. Уг дансыг манай нөхөр ашиглаж цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулдаг байсан. Миний гар утсанд орлого, зарлагын мессеж ирдэг байсан... гэх мэдүүлэг /хх-80х/
-Гэрч М.Цоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 20******* оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Ёндоо Сэмбий” гэх хаягнаас лайв хийж Техас, Покер мөрийтэй тоглоом зохион байгуулахад нь азаа үзэх гээд данс руу 10.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө хожихгүй болохоор дахиад тоглоогүй... гэх мэдүүлэг/хх-88х/
-Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн ...Би дугаарыг эхнэр А.ын нэр дээр аваад “Yondoo sembii” гэх хаяг нээж тоглоом тоглуулж түүний ХААН банкны тоот дансаар мөнгө авдаг байсан.Ойролцоогоор 450.000-500.000 төгрөг олсон байх... гэх мэдүүлэг/хх-109, 111х/
-А.ын ХААН банк дахь дугаартай дансны хуулга,түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-39, 45хх/
-“Yondoo sembii” цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-67/
-“Вендо” хөрөнгийн үнэлгээний ХХК-ны гар утас, хөзөрт үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх98х/
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд/хх-115-127х/
-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-128х/зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 12 дугаар сарын 05-наас 20******* оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн ******* сумын ******* багийн 08-******* тоотод байрлах өөрийн гэртээ “Самсунг глакси-Эс8” маркын гар утас ашиглан “Yondoo sembii” гэсэн цахим хаяг нээж “Техас покэр” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулж өөрийн эхнэрийн ХААН банк дахь дугаартай дансаар 473,200 төгрөгийн ашиг олж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэний улмаас өөртөө 473200 төгрөгний ашиг олсон нь тогтоогдсон бөгөөд тухайн мөрийтэй тоглоомыг тоглож ашиг олоход зориулсан хөзөр, гар утас зэргийн үнэлгээ 160500 төгрөг, нийт 633500 төгрөгийг шүүгдэгч Б.*******гаас гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 128 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэх, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 –д зааснаар тодорхой төрлийн үйл ажиллагаа буюу мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоох, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж ашиг олсон 473.200 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар утас, хөзрийн үнэ 160.500 төгрөг,нийт 633500 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн саналыг зөвшөөрч байна гэх тайлбар хэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан, шүүхээс шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологт ашиглан ашиг олох зорилгоор хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.4 –д зааснаар мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбоотой тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар гэмт хэрэг үйлдэж ашиг олсон 473.200 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гар утас, хөзрийн үнэ 160.500 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн *******36000470189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******д хорих ял оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д мөрийтэй тоглоом зохион байгуулахтай холбогдсон тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн *******36000470189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3-д зааснаар шүүгдэгч Б.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 473.200 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөзөр, гар утасны үнэ 160.500 төгрөг,нийт 633500 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн хязгааралалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС