Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/609

 

 

 

 

 

 

 

      2021            11           11                                      2021/ШЦТ/609                              

                                                                                                                     

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Хурц /томилолтоор/, иргэний нэхэмжлэгч Ч.Д, шүүгдэгч Г.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ын Г-т холбогдох эрүүгийн 20100 1778 0875 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын Г- /РД:хххх/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Жапан таун хотхоны С-4-903 тоотод оршин суух хохирогч Р.А-тай гэрт нь хамтран амьдарч байх хугацаандаа түүний сейфэнд байсан алтан эдлэлүүд /хятад гинжтэй алтан бугуйвч, алтан сүүжин ээмэг, од цацарсан жижиг дугуй хэлбэртэй алтан ээмэг, од цацарсан эрхий хурууны үеийн дайтай алтан кулон, нэг талдаа луу, нөгөө талдаа загастай кулон, дөрвөлжин талстан хээтэй алтан бөгж, дөрвөлжин цацарсан хээтэй амсартай кольцо, эмэгтэй алтан бөгж, 2 талдаа зүрхэн хээтэй эмэгтэй алтан бөгж, голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй алтан бөгж, загасан хээтэй дөрвөн эмэгтэй бөгж, ороосон усан хээтэй эмэгтэй алтан бөгж, эрэгтэй хүний Анар шигтгээтэй алтан бөгж, эрэгтэй соёмбон хээтэй алтан бөгж, цацарсан хээтэй эмэгтэй алтан бөгж, эрэгтэй дөрвөлжин алтан бөгж/-ийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, хохирогч Р.А-д 20.911.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн Г.Г нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний шүүхийн тэмдэгтийн хураамжийн мөнгө гэж 3.600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнхтуяа байранд орох гэхээр мөнгө дутаад байна гэж 5.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлнө гэж 8.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр АТГ-д ажилд орно гэж 8.000.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны С-4-903 тоотод оршин суух иргэн Р.А-гаас авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргах зүйл байхгүй.

А бид хоёр 2018 оны 7 дугаар сараас хойш хамт амьдарч байсан, одоо ямар нэгэн холбоо харилцаагүй байгаа. Тухайн үнэт эд зүйлсийг А надад өөрөө харуулж байсан юм. Би хохирогч Ад учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Манай аав, ээж хоёр төлж өгсөн юм. Одоо иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулна. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Иргэний нэхэмжлэгчийн Ч.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би хохирлоо төлүүлмээр байна. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ганзориг манай ломбардад 5.600.000 төгрөгөөр үнэт эдлэл барьцаанд тавьж байсан. Удалгүй 9 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид ирээд “хулгайн эд зүйл байна” гээд хураагаад аваад явсан. Бүх материалыг цагдаагаас хурааж авсан. Алтан 4 ширхэг бөгж, алтан 1 ширхэг бугуйвч байсан. Тухайн үед 1 сарын зээлийн гэрээ байгуулаад сарын 4.5% ийн хүүтэй зээлсэн байсан. Нийт 5.600.000 төгрөгийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан байгаа. Одоо 4.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2021 оны 8-10 дугаар сард хувааж төлж барагдуулахаар байгуулсан “Эвлэрлийн гэрээ” биелэгдээгүй байгаа. Би зөвхөн өгсөн мөнгөө нэхэмжилж байна, хүү, алданги тооцоогүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 1778 0875 дугаартай хэргээс:

 

1. 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Дгээс “4 ширхэг цагираган бөгж, 1 ширхэг гарын бугуйвч” зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 12-13х/,

 

2. 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Баасансүрэнгээс эд зүйл түр хураан авч, хохирогч Р.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг /хэргийн 1-р хавтас 14-15х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.А-гийн гэрч, хохирогчоор өгсөн:

“...Би Г.Гтой 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр танилцаж байсан. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Рапид харш орон сууцыг би Г.Гт түрээсэлсэн ба 2019 оны 3 дугаар сараас хойш хааяа орж ирж хоол иддэг байсан. Тэгж яваад 2019 оны 8 дугаар сард түрээсийн хугацаа дуусахад манай гэрт ирж, хамтран амьдрах болсон юм. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 20-ны 19 цагийн үед “гадуур хүмүүстэй уулзана” гэж гарч яваад дахиж ирээгүй.

Би энэ өдрийн 21 цагийн үед ээмэг бөгжөө солих гээд сейфээ онгойлгоход миний үнэт эдлэл алга болсныг мэдсэн. Тэр үед Г.Г над руу ярьж таарсан ба би “үнэт эдлэл алга болсон байна” гэхэд “ямар сонин юм бэ, ээжийн алтан бугуйвч, сүүжин ээмэг үү, сайн үзэхгүй юу” гэснээ “би ууж байна” гэж хэлээд утсаа салгасан. 23 цагийн үед “одоо очлоо” гэж хэлээд ирээгүй, дахин холбоо бариагүй.

Анх танилцахдаа Г.Г өөрийгөө “би тагнуулын ажилтан, хүнд битгий хэлээрэй, би “нууц ажилтан” юм” гэж байсан. Тэгээд долоо хоногтоо нэг удаа жижүүрт гардаг гээд долоо хоногийн нэг өдөр оройны 20 цагийн үед яваад маргааш нь 14 цагийн үед ирдэг байсан, заримдаа утас нь дуугарахаар “мэдлээ гүйцэтгэе, ойлголоо” гээд хувцсаа өмсөөд “ядаргаатай юм бэ, энэ ажлаас гарна” гэж үглээд гараад явдаг. Заримдаа нүүр гар нь хөхөрчихсөн ирдэг, “яасан бэ” гэхээр нь “ажиллагаанд яваад, хүн барих гэж байгаад хөхрүүлчихлээ” гэдэг байсан.

Энэ бүгд худлаа болохыг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.Гийн аав, ээжтэй нь уулзаад мэдсэн. Миний алдагдсан эд зүйлээс 3.274.800 төгрөгийн үнэтэй гинжтэй алтан хятад бугуйвч, 1.331.000 төгрөгийн үнэтэй алтан сүүжин ээмэг, 887.800 төгрөгийн үнэтэй од цацарсан дугуй хэлбэртэй алтан ээмэг нэг хос, 1.259.020 төгрөгийн үнэтэй нэг талдаа луу, нөгөө талдаа шувуутай алтан кулон, 1.384.000 төгрөгийн үнэтэй дөрвөлжин талстан хээтэй эмэгтэй алтан бөгж, 2.920.020 төгрөгийн үнэтэй 2 талдаа зүрхэн хээтэй, амсар нь зээлэн эмэгтэй алтан бөгж, 1.366.120 төгрөгийн үнэтэй дөрвөлжин цацарсан хээтэй амсартай кольцо эмэгтэй алтан бөгж, 1.135.260 төгрөгийн үнэтэй голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй алтан бөгж, 1.140.020 төгрөгийн үнэтэй загасан хээтэй дөрөөн эмэгтэй алтан бөгж, 780.000 төгрөгийн үнэтэй ороосон усан долгион хээтэй эмэгтэй алтан бөгж, 5.000.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж, 4.000.000 төгрөгийн үнэтэй соёмбон хээтэй эрэгтэй алтан бөгж, 24.000.000 төгрөгийн үнэтэй долоовор хурууны хэмжээтэй, амсар нь задгай, 2 амсар нь бөөрөнхий алтан бугуйвч, 7.140.000 төгрөгийн үнэтэй, цагираган дээрээ цацарсан хээтэй, амсар нь дотроо цоожлогддог, хятад алтан бугуйвч, 6.600.000 төгрөгийн үнэтэй зоос гоёлын эрэгтэй алтан бугуйвч, голдоо цацарсан хээтэй, тойроод сээтгэн хээтэй, зөөлөн амсартай эмэгтэй алтан бөгжний үнийг санахгүй байна, 4.760.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний дөрвөлжин алтан бөгж 2 ширхэг, 1.666.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй алтан бөгж 2 хос, 1.190.000 төгрөгийн үнэтэй зөрсөн амтай, эмэгтэй хүний хятад алтан бөгж, 1.600.000 төгрөгийн үнэтэй бурхны үнэтэй алтан кулон буюу нийт 22 төрлийн 73.519.140 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан.

Эдгээрээс гинжтэй алтан бугуйвч, алтан сүүжин ээмэг, од цацарсан дугуй хэлбэртэй алтан ээмэг нэг хос, од цацарсан эрхий хурууны дайтай алтан кулон, нэг талдаа луу нөгөө талдаа шувуутай алтан кулон, дөрвөлжин талстан хээтэй эмэгтэй хүний алтан бөгж, 2 талдаа зүрхэн хээтэй, амсар нь зээлэн эмэгтэй хүний алтан бөгж, дөрвөлжин цацарсан хээтэй, амсартай кольцо эмэгтэй хүний алтан бөгж, голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй хүний алтан бөгж, загасан хээтэй, дөрөөн эмэгтэй хүний алтан бөгж, ороосон усан долгион хээтэй, эмэгтэй хүний алтан бөгж зэрэг 11 төрлийн 15.778.160 төгрөгийн эд зүйлээ буцаан олж авсан.

...Би гэртээ хавар намрын хувцсаа гаргаж байгаад өөрийн пальтоныхоо халааснаас долоовор хурууны хэмжээтэй, амсар нь задгай, 2 амсар нь нийлж байгаа үзүүр нь бөөрөнхий алтан бугуйвч 100-120 грамм жинтэй 24.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөөрөнхий алтан бугуйвч, 6.600.000 төгрөгийн үнэтэй зоос гоёлын эрэгтэй хүний 2 ширхэг алтан бөгж, 1.190.000 төгрөгийн зөрсөн амтай 3 ширхэг хятад алтан эмэгтэй бөгж зэрэг үнэт эдлэлээ олж авсан. Г.Гт залилуулсандаа гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй, шаардлагатай бол иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ.

Г.Гийн гэрийнхэн миний хохирлыг бүрэн барагдуулахаар болсон. 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж, 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний соёмбон хээтэй алтан бөгж, 4.760.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний дөрвөлжин алтан бөгж зэрэг эд зүйлээ нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 22-23х, 24-25х, 26х, 28-29х, 2-р хавтас 68х/,

- мөн хохирогчийн гэрчээр өгсөн: “...Ганзориг анх надтай танилцахдаа Тагнуулд ажилладаг гэж хэлж байсан бөгөөд “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Авлигатай тэмцэх газарт орох гэж байна” гээд 2019 оны 11 дүгээр сард 8.000.000 төгрөгийг “ажилд орно” гэж авсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Г.Г нь Рапид харш хороололд байр түрээслээд, би улирал тутамд 2.400.000 төгрөг буюу жилийн 9.600.000 төгрөг өмнөөс нь төлсөн. Уг мөнгийг надаас зээлээч гэж хэлээд авсан юм. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “гар утас авна” гэж хэлээд 2.000.000 төгрөг зээлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний шүүхийн тэмдэгтийн хураамжийн мөнгө гэж хэлээд 3.600.000 төгрөг авсан.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнхтуяагийнх нь байранд орох гэхээр мөнгө дутаад байна гээд 5.000.000 төгрөг зээлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр салсан эхнэртээ хүүхдийн тэтгэмж өгнө гэж хэлээд 8.000.000 төгрөг, мөн 9 дүгээр сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлсэн нэрийдлээр авч, нийт 41.200.000 төгрөгийг худлаа хэлж авсан.

Би хэлдэг байсан шалтаг шалтгаануудыг нь шалгаад үзэхэд бүгд худлаа байсан, аав ээжтэй нь уулзсан, мөн Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл өгсөн материалуудыг нь шалгахад намайг залилсан нь тогтоогдсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35х/,

 

4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Дгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ганболдын Ганзориг гэх хүн манай Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1-3 тоотод байрлах “Заяа” барьцаалан зээлдүүлэх төвд орж ирээд 4 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан бугуйвч зэргийг 5.600.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө зээлж авсан. Тэгэхэд удаагүй 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийн холбогдолтой учир эд зүйлийг хурааж авна гээд аваад явсан. ...Хохирлоо барагдуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Сэмжидмаагийн гэрчээр өгсөн:

“...Р.А- нь манай хадам эгч байгаа юм. Манай хадам ээж 2008 оны 8 дугаар сард нас барсан бөгөөд тухайн үед ээжээс нь үлдсэн эд зүйлсийг 2 хүүхэд нь буюу манай нөхөр, Р.А- эгч нар хувааж авч байсан.  

...Манай хадам эгч Р.А- надад 2-3 удаа”ээжээс өвлөж ирсэн” гэж эд зүйлээ харуулж байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар Р.А- эгчид байсан үнэт эдлэлүүд нь хадам ээжийн өгсөн гэх долоовор хурууны хэмжээтэй амсар нь нийлдэг, 2 үзүүр дээрээ бөөрөнхийтэй цул алтан бугуйвч, мөн хүзүүний гинж шиг бүдүүн алтан бугуйвч, нэлээн олон тооны алтан бөгжнүүд байсан. Мөн сүүжин ээмэг, бурханы дүрстэй кулон зэрэг эд зүйлс байсан. Ямар ч байсан олон тооны бөгж, ээмэг, бугуйвч байсан. ...Эдгээр үнэт эдлэлүүдийг 2 хуваагаад ногоон болон шар өнгийн амсарыг нь татаж уядаг жижиг торгон материалтай уутанд хийж, сейфэндээ хадгалдаг байсныг нь мэднэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х, 38-39х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Батхишигийн гэрчээр өгсөн:

“...Р.А- нь манай найз байгаа юм. Р.А-гийн гэрт байсан үнэт эдлэлийн талаар мэднэ. Өөрөө надад “манай ээжээс үлдсэн эд зүйлс гэж хэлээд, 2015 онд билүү 2016 онд билүү, бид хоёр хамт “Эрдэнийн гоёл” гэх газар очиж граммлуулж байсан. Тухайн үед 400 билүү, 500 арай хүрэхгүй граммтай болж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Баасансүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Би Р.А-, Г.Г нарыг танина. Р.А- бид хоёр 10 жилийн багийн найзууд, харин Г.Гтой 2011 онд танилцаад 2016 он хүртэл хамт амьдарч байгаад тусдаа болсон, гэхдээ холбоотой байдаг. Одоогоос 2-3 долоо хоногийн өмнө Төмөр замын 25-р эмийн сангийн хойно байх ажлын байран дээр байхад Г.Г над руу танихгүй дугаараас согтуу залгаад “би 2 хүнтэй очиж байна” гэхээр нь би “манай ажил хааж байгаа” гэхэд “2 хүнтэй очиж байна, архи ууна” гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд байж байхад гаднаас 2 хүнтэй нэлээн согтуу орж ирснээ “виски ууна” гэхээр нь “байхгүй, халуун цай уу” гээд цай хийж өгсөн.

Тэр гурав 0.75 литрийн Хар экс гээд архи уугаад, хамт ирсэн хоёр хүн нь тасраад унтаад өгсөн. Өглөө 9 цаг өнгөрөөд Г.Гийн архи гайгүй болохоор нь “гаръя” гэхэд “манай найзын хүүхэд дээр очно” гэхээр нь би цуг гарсан. Найзынд нь очиж юм ярьж, ууж хоносон ба маргааш өглөө нь би Г.Гоос салаад шууд ажил руу явсан. Түүнээс хойш уулзаагүй байж байхад Францад байдаг манай найз эмэгтэй над руу залгаад “Танай Г.Г чинь хулгай хийсэн байна ш дээ, Р.А-гийн алт мөнгийг нь хулгайлсан байна” гэж хэлсэн.

Тэгээд удаагүй Р.А- над руу залгаад “Г.Г надтай хамт амьдарч байгаад миний үнэт эдлэлийг аваад явсан” гэж хэлсэн. Намайг Р.А-тай уулзахад “чи Г.Гт хайртай юм бол олоод өгчих, би Г.Гоос эд зүйлээ авчихвал шоронд оруулмааргүй байна, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би хаана байгаа талаар бодоод, Г.Г бид хоёрын хааяа ордог байсан нэг буудалд очсон. Тэгээд хамт ордог байсан өрөөнийхөө хаалгыг тогшиход Г.Г “хэн бэ” гэхээр нь нэрээ хэлэхэд хаалгаа тайлж өгсөн юм. Энэ үед би цагдаа нарын хамт орж Г.Гийг барьж өгсөн.

Г.Гийг нүцгэн байхад цагдаа нар гавлаад хувцсыг нь өмсүүлсэн ба ...Г.Г надад “өмд товчлоод өг” гэхээр товчилж өгөхөд миний гарт шар өнгийн ууттай зүйлийг өгсөн. ...Маргааш нь Р.А- манай ажил дээр хүрч ирээд “Г.Г хэргээ хүлээсэн” гэхээр нь болсон асуудлыг хэлээд Г.Гийн надад өгсөн зүйлийг тоо ширхгээр нь өгсөн. Тэгэхэд Р.А- “зөндөө зүйл дутуу байна” гэж хэлж байсан. Тэгээд би дотроо “Г.Г дутуу эд зүйлүүдээ зараагүй бол Г.Мөнхтуяа гэж эмэгтэй дүүдээ өгсөн байж магадгүй” гэж бодоод өөрийнхөө таамагласан зүйлээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 42-43х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Мөнхтуяагийн гэрчээр өгсөн:

“...Г.Г нь миний төрсөн ах байгаа юм. Би хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахтайгаа уулзсан ба энэ өдөр миний Хаан банкин дахь 5026231422 дугаартай данс руу А Ренцэнноров гэсэн хүний данснаас 5.000.000 төгрөг шилжүүлээд, надаас ирж аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй. ...Надад үнэт эдлэл өгч байгаагүй, би саяхан ахыг хэрэгт холбогдсон гэдгийг аав, ээжээс сонссон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Болортайваны гэрчээр өгсөн:

“...Би Г.Гийг танина, 2016 онд санагдаж байна Шинээ гэх найзаараа дамжуулан танилцаж байсан. Тэрнээс хойш нэг нэгнийгээ мэддэг болсон. Бид хоёр дотно найзууд биш, энгийн найз нөхдийн холбоотой байдаг. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой уулзаж ганц хоёр пиво уусан. Г.Г надтай уулзаж байхдаа алтан эдлэл харуулж байгаагүй, ярьж байгаагүй. Ер нь тийм их мөнгөтэй явдаг хүн биш, миний хувьд мөнгө багатай гэж боддог.

Би Мөнхдэлгэр гэдэг хүнийг танина. Г.Г энэ хүнийг сайн танихгүй, надтай хамт ганц хоёр удаа тааралдаж байсан, гэхдээ би болон Мөөгий ах Г.Гийг Авлигатай тэмцэх газарт ажилд оруулж өгнө гэж хөөцөлдөх нь битгий хэл, энэ талаар ярьж байгаагүй. Би энэ асуудлыг хохирогч эмэгтэй гэх Р.А-гаас сонссон. Миний хувьд Г.Гоос 8.000.000 төгрөг авсан, авахаар ярьсан зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54х/,

 

10. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХУ1-21-325 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 20.911.000 /хорин сая есөн зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Р.А-гийн алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 72-74х/,

 

11. “Ганболдын Ганзориг /РД:УХ81021353/ нь тус газарт ажиллаж байгаагүй бөгөөд ажилд орохоор хүсэлт ирүүлж байгаагүй болно.” гэсэн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/11541 тоот албан бичиг /хэргийн 1-р хавтас 105х/,

 

12. “Заяа” Ломбард, Г.Г нар нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 20200951 дугаар Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 1-р хавтас 146х/,

 

13. Шүүгдэгч Г.Гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5021хххх66 тоот, хохирогч Р.А-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4522ххх26 тоот, Г.Мөнхтуяагийн эзэмшлийн Голомт банкин дахь 1605хххх55 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 118-124х, 137-145х, 149х/,

 

14. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 495 тоот,

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 479 тоот,

- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1046 тоот албан бичгүүд /хэргийн 1-р хавтас 159х, 162х, 2-р хавтас 38х/,

 

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04б/3145 тоот, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/5060 тоот албан бичгүүд /хэргийн 1-р хавтас 160-161х/, 

 

16. Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 83-84х, 86-87х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 98х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 151х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт: 

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Жапан таун хотхоны С-4-903 тоотод оршин суух хохирогч Р.А-тай гэрт нь хамтран амьдарч байх хугацаандаа түүний сейфэнд байсан алтан эдлэлүүд /хятад гинжтэй алтан бугуйвч, алтан сүүжин ээмэг, од цацарсан жижиг дугуй хэлбэртэй алтан ээмэг, од цацарсан эрхий хурууны үеийн дайтай алтан кулон, нэг талдаа луу, нөгөө талдаа загастай кулон, дөрвөлжин талстан хээтэй алтан бөгж, дөрвөлжин цацарсан хээтэй амсартай кольцо, эмэгтэй алтан бөгж, 2 талдаа зүрхэн хээтэй эмэгтэй алтан бөгж, голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй алтан бөгж, загасан хээтэй дөрвөн эмэгтэй бөгж, ороосон усан хээтэй эмэгтэй алтан бөгж, эрэгтэй хүний Анар шигтгээтэй алтан бөгж, эрэгтэй соёмбон хээтэй алтан бөгж, цацарсан хээтэй эмэгтэй алтан бөгж, эрэгтэй дөрвөлжин алтан бөгж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, хохирогч Р.А-д 20.911.000 төгрөгийн эд хөрөнгийн  хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг,

- Мөн Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний шүүхийн тэмдэгтийн хураамжийн мөнгө төлнө гэж 3.600.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнхтуяа байранд ороход нь мөнгө дутаад байна гэж 5.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлнө гэж 8.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр АТГ-т ажилд орох гэж байгаа гэж 8.000.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны С-4-903 тоотод оршин суух иргэн Р.А-гаас авч, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Ч.Дгээс “4 ширхэг цагираган бөгж, 1 ширхэг гарын бугуйвч” зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 12-13х/,

- 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Баасансүрэнгээс эд зүйл түр хураан авч, хохирогч Р.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зураг /хэргийн 1-р хавтас 14-15х/,

- хохирогч Р.А-гийн: “...Би Г.Гтой 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдөр танилцаж байсан. ...2019 оны 8 дугаар сард түрээсийн хугацаа дуусахад манай гэрт ирж, хамтран амьдрах болсон юм. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 20-ны 19 цагийн үед “гадуур хүмүүстэй уулзана” гэж гарч яваад дахиж ирээгүй. Би энэ өдрийн 21 цагийн үед ээмэг бөгжөө солих гээд сейфээ онгойлгоход миний үнэт эдлэл алга болсныг мэдсэн. Тэр үед Г.Г над руу ярьж таарсан ба би “үнэт эдлэл алга болсон байна” гэхэд “ямар сонин юм бэ, ээжийн алтан бугуйвч, сүүжин ээмэг үү, сайн үзэхгүй юу” гэснээ “би ууж байна” гэж хэлээд утсаа салгасан. 23 цагийн үед “одоо очлоо” гэж хэлээд ирээгүй, дахин холбоо бариагүй.

Анх танилцахдаа Г.Г өөрийгөө “би тагнуулын ажилтан, хүнд битгий хэлээрэй, би “нууц ажилтан” юм” гэж байсан. Тэгээд долоо хоногтоо нэг удаа жижүүрт гардаг гээд долоо хоногийн нэг өдөр оройны 20 цагийн үед яваад маргааш нь 14 цагийн үед ирдэг байсан, заримдаа утас нь дуугарахаар “мэдлээ гүйцэтгэе, ойлголоо” гээд хувцсаа өмсөөд “ядаргаатай юм бэ, энэ ажлаас гарна” гэж үглээд гараад явдаг. Заримдаа нүүр гар нь хөхөрчихсөн ирдэг, “яасан бэ” гэхээр нь “ажиллагаанд яваад, хүн барих гэж байгаад хөхрүүлчихлээ” гэдэг байсан.

Энэ бүгд худлаа болохыг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Г.Гийн аав, ээжтэй нь уулзаад мэдсэн. Миний алдагдсан эд зүйлээс 3.274.800 төгрөгийн үнэтэй гинжтэй алтан хятад бугуйвч, 1.331.000 төгрөгийн үнэтэй алтан сүүжин ээмэг, 887.800 төгрөгийн үнэтэй од цацарсан дугуй хэлбэртэй алтан ээмэг нэг хос, 1.259.020 төгрөгийн үнэтэй нэг талдаа луу, нөгөө талдаа шувуутай алтан кулон, 1.384.000 төгрөгийн үнэтэй дөрвөлжин талстан хээтэй эмэгтэй алтан бөгж, 2.920.020 төгрөгийн үнэтэй 2 талдаа зүрхэн хээтэй, амсар нь зээлэн эмэгтэй алтан бөгж, 1.366.120 төгрөгийн үнэтэй дөрвөлжин цацарсан хээтэй амсартай кольцо эмэгтэй алтан бөгж, 1.135.260 төгрөгийн үнэтэй голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй алтан бөгж, 1.140.020 төгрөгийн үнэтэй загасан хээтэй дөрөөн эмэгтэй алтан бөгж, 780.000 төгрөгийн үнэтэй ороосон усан долгион хээтэй эмэгтэй алтан бөгж, 5.000.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж, 4.000.000 төгрөгийн үнэтэй соёмбон хээтэй эрэгтэй алтан бөгж, 24.000.000 төгрөгийн үнэтэй долоовор хурууны хэмжээтэй, амсар нь задгай, 2 амсар нь бөөрөнхий алтан бугуйвч, 7.140.000 төгрөгийн үнэтэй, цагираган дээрээ цацарсан хээтэй, амсар нь дотроо цоожлогддог, хятад алтан бугуйвч, 6.600.000 төгрөгийн үнэтэй зоос гоёлын эрэгтэй алтан бугуйвч, голдоо цацарсан хээтэй, тойроод сээтгэн хээтэй, зөөлөн амсартай эмэгтэй алтан бөгжний үнийг санахгүй байна, 4.760.000 төгрөгийн үнэтэй эрэгтэй хүний дөрвөлжин алтан бөгж 2 ширхэг, 1.666.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй алтан бөгж 2 хос, 1.190.000 төгрөгийн үнэтэй зөрсөн амтай, эмэгтэй хүний хятад алтан бөгж, 1.600.000 төгрөгийн үнэтэй бурхны үнэтэй алтан кулон буюу нийт 22 төрлийн 73.519.140 төгрөгийн үнэтэй эд зүйлс алдагдсан.

Эдгээрээс гинжтэй алтан бугуйвч, алтан сүүжин ээмэг, од цацарсан дугуй хэлбэртэй алтан ээмэг нэг хос, од цацарсан эрхий хурууны дайтай алтан кулон, нэг талдаа луу нөгөө талдаа шувуутай алтан кулон, дөрвөлжин талстан хээтэй эмэгтэй хүний алтан бөгж, 2 талдаа зүрхэн хээтэй, амсар нь зээлэн эмэгтэй хүний алтан бөгж, дөрвөлжин цацарсан хээтэй, амсартай кольцо эмэгтэй хүний алтан бөгж, голоороо заагтай тууш хээтэй эмэгтэй хүний алтан бөгж, загасан хээтэй, дөрөөн эмэгтэй хүний алтан бөгж, ороосон усан долгион хээтэй, эмэгтэй хүний алтан бөгж зэрэг 11 төрлийн 15.778.160 төгрөгийн эд зүйлээ буцаан олж авсан.

...Би гэртээ хавар намрын хувцсаа гаргаж байгаад өөрийн пальтоныхоо халааснаас долоовор хурууны хэмжээтэй, амсар нь задгай, 2 амсар нь нийлж байгаа үзүүр нь бөөрөнхий алтан бугуйвч 100-120 грамм жинтэй 24.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөөрөнхий алтан бугуйвч, 6.600.000 төгрөгийн үнэтэй зоос гоёлын эрэгтэй хүний 2 ширхэг алтан бөгж, 1.190.000 төгрөгийн зөрсөн амтай 3 ширхэг хятад алтан эмэгтэй бөгж зэрэг үнэт эдлэлээ олж авсан. Г.Гт залилуулсандаа гомдолтой, нэхэмжлэх зүйл байхгүй, шаардлагатай бол иргэний шүүхээр шийдвэрлүүлнэ.

Г.Гийн гэрийнхэн миний хохирлыг бүрэн барагдуулахаар болсон. 5.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж, 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний соёмбон хээтэй алтан бөгж, 4.760.000 төгрөгөөр үнэлэгдсэн эрэгтэй хүний дөрвөлжин алтан бөгж зэрэг эд зүйлээ нэхэмжлэхгүй, надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 22-23х, 24-25х, 26х, 28-29х, 2-р хавтас 68х/,

- мөн хохирогчийн гэрчээр өгсөн: “...Ганзориг анх надтай танилцахдаа Тагнуулд ажилладаг гэж хэлж байсан бөгөөд “2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Авлигатай тэмцэх газарт орох гэж байна” гээд 2019 оны 11 дүгээр сард 8.000.000 төгрөгийг “ажилд орно” гэж авсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Г.Г нь Рапид харш хороололд байр түрээслээд, би улирал тутамд 2.400.000 төгрөг буюу жилийн 9.600.000 төгрөг өмнөөс нь төлсөн. Уг мөнгийг надаас зээлээч гэж хэлээд авсан юм. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “гар утас авна” гэж хэлээд 2.000.000 төгрөг зээлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Иргэний шүүхийн тэмдэгтийн хураамжийн мөнгө гэж хэлээд 3.600.000 төгрөг авсан.

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дүү Мөнхтуяагийнх нь байранд орох гэхээр мөнгө дутаад байна гээд 5.000.000 төгрөг зээлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр салсан эхнэртээ хүүхдийн тэтгэмж өгнө гэж хэлээд 8.000.000 төгрөг, мөн 9 дүгээр сарын 28-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус зээлсэн нэрийдлээр авч, нийт 41.200.000 төгрөгийг худлаа хэлж авсан. Би хэлдэг байсан шалтаг шалтгаануудыг нь шалгаад үзэхэд бүгд худлаа байсан, аав ээжтэй нь уулзсан, мөн Баянзүрх дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл өгсөн материалуудыг нь шалгахад намайг залилсан нь тогтоогдсон юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 35х/,

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХУ1-21-325 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 4 дүгээр сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 20.911.000 /хорин сая есөн зуун арван нэгэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн хохирогч Р.А-гийн алдагдсан эд зүйлсийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт /хэргийн 2-р хавтас 72-74х/,

- иргэний нэхэмжлэгч Ч.Дгийн: “...2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ганболдын Ганзориг гэх хүн манай Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 1-3 тоотод байрлах “Заяа” барьцаалан зээлдүүлэх төвд орж ирээд 4 ширхэг алтан бөгж, 1 ширхэг алтан бугуйвч зэргийг 5.600.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө зээлж авсан. Тэгэхэд удаагүй 9 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс хэргийн холбогдолтой учир эд зүйлийг хурааж авна гээд аваад явсан...

...Би хохирлоо төлүүлмээр байна. 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Ганзориг манай ломбардад 5.600.000 төгрөгөөр үнэт эдлэл барьцаанд тавьж байсан. Удалгүй 9 дүгээр сарын 24-ний өдөр цагдаагийн байгууллагын алба хаагчид ирээд “хулгайн эд зүйл байна” гээд хураагаад аваад явсан. Бүх материалыг цагдаагаас хурааж авсан. Алтан 4 ширхэг бөгж, алтан 1 ширхэг бугуйвч байсан. Тухайн үед 1 сарын зээлийн гэрээ байгуулаад сарын 4.5% ийн хүүтэй зээлсэн байсан. Нийт 5.600.000 төгрөгийг төлөх талаар зээлийн гэрээ байгуулсан байгаа. Одоо 4.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2021 оны 8-10 дугаар сард хувааж төлж барагдуулахаар “Эвлэрлийн гэрээ” байгуулсан гэрээ бүрэн биелэгдээгүй байгаа. Би зөвхөн өгсөн мөнгөө нэхэмжилж байна, хүү, алданги тооцоогүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 31-32х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- “Заяа” ломбард, Г.Г нар нь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан 20200951 дугаар Барьцаат зээлийн гэрээ /хэргийн 1-р хавтас 146х/,

- гэрч Ш.Сэмжидмаагийн: “...Р.А- нь манай хадам эгч байгаа юм. Манай хадам ээж 2008 оны 8 дугаар сард нас барсан бөгөөд тухайн үед ээжээс нь үлдсэн эд зүйлсийг 2 хүүхэд нь буюу манай нөхөр, Р.А- эгч нар хувааж авч байсан. 

...Манай хадам эгч Р.А- надад 2-3 удаа”ээжээс өвлөж ирсэн” гэж эд зүйлээ харуулж байсан санагдаж байна. Миний санаж байгаагаар Р.А- эгчид байсан үнэт эдлэлүүд нь хадам ээжийн өгсөн гэх долоовор хурууны хэмжээтэй амсар нь нийлдэг, 2 үзүүр дээрээ бөөрөнхийтэй цул алтан бугуйвч, мөн хүзүүний гинж шиг бүдүүн алтан бугуйвч, нэлээн олон тооны алтан бөгжнүүд байсан. Мөн сүүжин ээмэг, бурханы дүрстэй кулон зэрэг эд зүйлс байсан. Ямар ч байсан олон тооны бөгж, ээмэг, бугуйвч байсан. ...Эдгээр үнэт эдлэлүүдийг 2 хуваагаад ногоон болон шар өнгийн амсарыг нь татаж уядаг жижиг торгон материалтай уутанд хийж, сейфэндээ хадгалдаг байсныг нь мэднэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х, 38-39х/,

- гэрч Б.Батхишигийн: “...Р.А- нь манай найз байгаа юм. Р.А-гийн гэрт байсан үнэт эдлэлийн талаар мэднэ. Өөрөө надад “манай ээжээс үлдсэн эд зүйлс гэж хэлээд, 2015 онд билүү 2016 онд билүү, бид хоёр хамт “Эрдэнийн гоёл” гэх газар очиж граммлуулж байсан. Тухайн үед 400 билүү, 500 арай хүрэхгүй граммтай болж байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 41х/,

- гэрч Д.Баасансүрэнгийн: “...Би Р.А-, Г.Г нарыг танина. Р.А- бид хоёр 10 жилийн багийн найзууд, харин Г.Гтой 2011 онд танилцаад 2016 он хүртэл хамт амьдарч байгаад тусдаа болсон, гэхдээ холбоотой байдаг. ...Францад байдаг манай найз эмэгтэй над руу залгаад “танай Г.Г чинь хулгай хийсэн байна ш дээ, Р.А-гийн алт мөнгийг нь хулгайлсан байна” гэж хэлсэн.

...Р.А- над руу залгаад “Г.Г надтай хамт амьдарч байгаад миний үнэт эдлэлийг аваад явсан” гэж хэлсэн. Намайг Р.А-тай уулзахад “чи Г.Гт хайртай юм бол олоод өгчих, би Г.Гоос эд зүйлээ авчихвал шоронд оруулмааргүй байна, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна” гэхээр нь би хаана байгаа талаар бодоод, Г.Г бид хоёрын хааяа ордог байсан нэг буудалд очсон. Тэгээд хамт ордог байсан өрөөнийхөө хаалгыг тогшиход Г.Г “хэн бэ” гэхээр нь нэрээ хэлэхэд хаалгаа тайлж өгсөн юм. Энэ үед би цагдаа нарын хамт орж Г.Гийг барьж өгсөн. Г.Гийг нүцгэн байхад цагдаа нар гавлаад хувцсыг нь өмсүүлсэн ба ...Г.Г надад “өмд товчлоод өг” гэхээр товчилж өгөхөд миний гарт шар өнгийн ууттай зүйлийг өгсөн.

...Маргааш нь Р.А- манай ажил дээр хүрч ирээд “Г.Г хэргээ хүлээсэн” гэхээр нь болсон асуудлыг хэлээд Г.Гийн надад өгсөн зүйлийг тоо ширхгээр нь өгсөн. Тэгэхэд Р.А- “зөндөө зүйл дутуу байна” гэж хэлж байсан. Тэгээд би дотроо “Г.Г дутуу эд зүйлүүдээ зараагүй бол Г.Мөнхтуяа гэж эмэгтэй дүүдээ өгсөн байж магадгүй” гэж бодоод өөрийнхөө таамагласан зүйлээ хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 42-43х/,

- гэрч Г.Мөнхтуяагийн: “...Г.Г нь миний төрсөн ах байгаа юм. Би хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ахтайгаа уулзсан ба энэ өдөр миний Хаан банкин дахь 5026231422 дугаартай данс руу А Ренцэнноров гэсэн хүний данснаас 5.000.000 төгрөг шилжүүлээд, надаас ирж аваад явсан. Тэрнээс хойш уулзаагүй, утсаар ч яриагүй. ...Надад үнэт эдлэл өгч байгаагүй, би саяхан ахыг хэрэгт холбогдсон гэдгийг аав, ээжээс сонссон.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 50х/,

- гэрч Б.Болортайваны: “...Би Г.Гийг танина. Бид хоёр дотно найзууд биш, энгийн найз нөхдийн холбоотой байдаг. Хамгийн сүүлд 2020 оны 9 дүгээр сарын 01-ний орой уулзаж ганц хоёр пиво уусан. Г.Г надтай уулзаж байхдаа алтан эдлэл харуулж байгаагүй, ярьж байгаагүй. Ер нь тийм их мөнгөтэй явдаг хүн биш, миний хувьд мөнгө багатай гэж боддог. Би Мөнхдэлгэр гэдэг хүнийг танина.

Г.Г энэ хүнийг сайн танихгүй, надтай хамт ганц хоёр удаа тааралдаж байсан, гэхдээ би болон Мөөгий ах Г.Гийг “Авлигатай тэмцэх газарт ажилд оруулж өгнө” гэж хөөцөлдөх нь битгий хэл, энэ талаар ярьж байгаагүй.

Би энэ асуудлыг хохирогч эмэгтэй гэх Р.А-гаас сонссон. Миний хувьд Г.Гоос 8.000.000 төгрөг авсан, авахаар ярьсан зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 54х/,  

- “Ганболдын Ганзориг /РД:УХ81021353/ нь тус газарт ажиллаж байгаагүй бөгөөд ажилд орохоор хүсэлт ирүүлж байгаагүй болно.” гэсэн Авлигатай тэмцэх газрын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/11541 тоот албан бичиг /хэргийн 1-р хавтас 105х/,

- Г.Гийн эзэмшлийн Хаан банкин дахь 5021хххх66 тоот, хохирогч Р.А-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкин дахь 4522ххх26 тоот, Г.Мөнхтуяагийн эзэмшлийн Голомт банкин дахь 1605хххх55 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга баримтууд /хэргийн 1-р хавтас 118-124х, 137-145х, 149х/,

- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 495 тоот,

- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 479 тоот,

- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1046 тоот албан бичгүүд /хэргийн 1-р хавтас 159х, 162х, 2-р хавтас 38х/,

- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 04б/3145 тоот, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/5060 тоот албан бичгүүд /хэргийн 1-р хавтас 160-161х/ болон шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 83-84х, 86-87х/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус бүрэн хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон ба “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан”-ыг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын  өмчлөл эзэмшилд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, өөрийн эзэмшлийнх болгож захиран зарцуулах бодит бололцоо бий болсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох материаллаг болон хэлбэрийн шинжтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Жапан таун хотхоны С-4-903 тоотод оршин суух иргэн Р.А-тай хамтран амьдарч байх хугацаандаа гэрийнх нь байх сейфэнд байсан алт, үнэт эдлэлүүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн захиран зарцуулж, Р.А-д 20.911.000 /хорин сая есөн зуун арван нэгэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. 

 

Түүнчлэн шүүгдэгч Г.Г “Иргэний шүүхийн тэмдэгтийн хураамжийн мөнгө төлнө” гэж 3.600.000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, “төрсөн дүү  Г.Мөнхтуяа орон сууц авахад мөнгө дутаад байна” гэж  2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 5.000.000 төгрөг, “хүүхдийн тэтгэмжийн мөнгө төлнө” гэж 8.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр, “Авлигатай тэмцэх газарт  ажил орох гэж байгаа” гэж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 8.000.000 төгрөг, нийт 24.600.000 төгрөгийг зээлэх нэрийдлээр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг хотхоны С-4-903 тоотод оршин суух иргэн Р.А-гаас авч ашигласан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан, ...урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан”  буюу “Залилах “гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчилж хэргийн зүйлчлэлийг тогтоон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий гэж дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн төрөлд хамаарах хулгайлах болон залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах “, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан. 

 

Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Р.А- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.А-гийн алдагдсан эд зүйлсээс гинжтэй хятад бугуйвч 30 орчим см урт 999 сорьцтой, сүүжин ээмэг 1 хос 960 сорьцтой, од цацарсан жижиг дугуй хэлбэртэй 1 хос ээмэг 980 сорьцтой, од цацарсан эрхийн хурууны үений дайтай гинжний кулон 1 ширхэг 999 сорьцтой, дөрвөлжин талстан хээтэй 916 сорьцтой эмэгтэй бөгж, 2 талдаа зүрхэн хээтэй 999 сорьцтой амсар нь зөрсөн эмэгтэй бөгж, дөрвөлжин цацарсан хээтэй, амсартай 999 сорьцтой эмэгтэй бөгж, голоороо заагтай тууш хээтэй битүү 999 сорьцтой эмэгтэй бөгж, загасан хээтэй дөрөөн эмэгтэй бөгж 999 сорьцтой, ороосон усан долгион хээтэй 916 сорьцтой эмэгтэй бөгж зэрэг алтан эдлэлүүдийг иргэний хариуцагч “Заяа” барьцаалан зээлдүүлэх төв болон хэрэгт гэрчээр асуугдсан Д.Баасансүрэн нараас тус тус хураан авч, хохирогч Р.А-д хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 12-13х, 14-15х/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 16х/, хохирогч Р.А-гийн “дээрх эд зүйлсээ олж авсан” талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 29х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.А- 2021 оны 5 дугаар сарын 21-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгт тэрээр алдагдсан гэж өмнө мэдүүлсэн эд зүйлсээс ...долоовор хурууны хэмжээтэй, амсар нь задгай, 2 амсар нь нийлж байгаа үзүүр нь бөөрөнхий алтан бугуйвч 100-120 грамм жинтэй 24.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөөрөнхий алтан бугуйвч, 6.600.000 төгрөгийн үнэтэй зоос гоёлын эрэгтэй хүний 2 ширхэг алтан бөгж, 1.190.000 төгрөгөөр үнэлэгдсэн зөрсөн амтай 3 ширхэг хятад алтан эмэгтэй бөгж зэрэг үнэт эдлэлээ хулгайд алдаагүй, хавар намрын хувцасных нь халаасанд байсан хэмээн мэдүүлж, эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж 5.0 сая төгрөгөөр үнэлсэн, эрэгтэй хүний соёмбо хээтэй алтан бөгж 4.0 сая төгрөгөөр үнэлсэн, гартаа цацарсан хээтэй эмэгтэй алтан бөгж /үнэ тогтоогдоогүй/, эрэгтэй дөрвөлжин алтан бөгж 4.760.000 төгрөгөөр үнэлсэн зэрэг эд зүйлсийн үнийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гээд Г.Гт ямар нэг гомдол санал байхгүй, харин залилуулсан гэх хэрэгт нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн /хэргийн 2-р хавтас 69х/ баримттай байна.

 

Дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хэргийн хохирогч Р.А-гийн хулгайд алдагдсан гэх нийт 15 нэр төрлийн алт, үнэт эдлэлийн эд зүйлсийн үнэлгээг хэрэгт шинжээчээр томилогдон ажилласан хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланд 20.911.000 төгрөгөөр үнэлж тогтоосноос 11 нэр төрлийн нийт 12.958.475 төгрөгийн эд зүйлсийг биет байдлаар нөхөн төлөгдсөн, 4 нэр төрлийн нийт 8.158.500 төгрөгийн эд зүйлсийн үнэ нөхөн төлөгдөөгүй бөгөөд /хэргийн 2 дугаар хавтас 71-76х/ хохирогчийн хувьд хохирлоос үлдэх 8.158.500 төгрөгийн /эрэгтэй хүний анар шигтгээтэй алтан бөгж, эрэгтэй хүний соёмбо хээтэй алтан бөгж, гартаа цацарсан хээтэй эмэгтэй алтан бөгж, эрэгтэй дөрвөлжин алтан бөгж/ зэрэг эд зүйлсийн үнийг нэхэмжлэхээс татгалзсан нь “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, гаргасан нэхэмжлэлээс татгалзах” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 заалт, 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт тус тус заасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн эрхийн зөрчилгүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Г.Г нь хохирогчийн гэрээс хулгайлан авсан зарим эд зүйлс болох алтан бугуйвч 13,7 гр 996 сорьцтой, алтан бөгж 6.9 гр 916 сорьцтой, алтан бөгж 8.8 гр 999 сорьцтой, алтан бөгж 4.8 гр 999 сорьцтой, алтан бөгж 2 ширхэг 5.7 гр 996 сорьцтой зэрэг эд зүйлсийг “Заяа” барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж сарын 4 хувийн хүүтэй, 5.600.000 төгрөгийг зээлж авсан, уг эд зүйлсийг тус барьцаат зээлийн газраас хураан авч, хохирогчид биет байдлаар нь хүлээлгэн өгсөн нь /хэргийн 1-р хавтас 12-13х, 16х, 146х/ барьцаат зээлийн гэрээ, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримтаар тогтоогдсон тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор “Заяа” барьцаалан зээлдүүлэх төвийг ажиллуулж байсан иргэн Чагнаадоржийн Доржсүрэнг иргэний нэхэмжлэгчээр татан оролцуулсан нь хуулийн үндэслэл бүхий байна. /ЭХХШТХ-ийн 8.5 дугаар зүйл/

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Дд учирсан 5.600.000 төгрөгийн хохирлоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчээс “нэхэмжлэлийн үлдэх хэсгээс 4.100.000 төгрөгийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэх гомдлын шаардлага гаргасныг шүүгдэгч нь даруй нөхөн төлөхөө илэрхийлсэн /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ тул шүүгдэгч Г.Гоос 4.100.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Заяа” барьцаалан зээлдүүлэх төвийн захирал ажилтай, Ч.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 1-р хавтас 98 дугаар талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, тэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж  тогтоох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 204 дугаартай захирамжаар 2020 оны 10 сарын 23-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан /хэргийн 1-р хавтас 78х/ ба 2020 оны 10 сарын 20-ны 204а дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих хугацааг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл нэг сарын хугацаагаар /хэргийн 1-р хавтас 174х/, 2020 оны 11 сарын 18-ны 204в дугаартай тус шүүхийн шүүгчийн Г.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 11 сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 сарын 23-ны өдрийг хүртэл дахин нэг сарын хугацаагаар тус тус сунгаж /хэргийн 1-р хавтас 206х, 217х/ шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 2504 дугаартай /хэргийн 1-р хавтас 233х/ шүүгчийн захирамжаар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн мөн өдрөөс хувийн баталгаа гаргах, хэргийн хохирогч болон гэрч зэрэг нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авчээ.

 

Иймд тухайн эрүүгийн хэрэгт шүүгдэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт цагдан хоригдсон 90 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “Шүүх баривчлагдсан цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, “баривчлагдсан цагдан хоригдсон нэг хоногийг ..., нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, ...тооцож эдлэх ялаас хасна” гэсэн журмын дагуу тооцон цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн /90х8=720/ түүнд энэ тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Г.Г нь эдэлсэнд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах, Залилах /17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Энэ хуулийн 4, 5, 6, 7, 8 дугаар зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, прокурорын дүгнэлт, ....зэргээр тогтоогдсон байна.” гэж хууль хэрэглэх журмыг хуульчлан тогтоосон.

 

Шүүх, шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс хорихоос өөр төрлийн ял буюу нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан учир түүний хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх зохицуулалт үйлчлэхгүй юм.

 

Энэ хэрэгт Г.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

   ТОГТООХ нь:

 

1. Б овогт Г-ын Г-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

- мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, Г.Гийн эдлэх ялыг нийт 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял гэж тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Г.Гийн цагдан хоригдсон нийт 90 /ер/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагтай дүйцүүлэн хасаж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг ялтан Г.Г нь эдэлж дууссанд тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Гоос гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт 4.100.000 /дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Х овогт Ч-жийн Д-д /РД:хххх/ олгосугай. 

 

6. Энэ хэрэгт Г.Гийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Р.А- “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.БАЗАРХАНД