| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02728/и |
| Дугаар | 101/ШШ2017/02320/и |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2017/02320/и
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 3 дугаар хэсэг Их дарь эх 3 гудамж, 47 тоотод оршин суух Ань овогт Э*******ын Б******* /РД:*******/-ын хүсэлттэй,
Э.Мө*******, Э.М******* нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б*******, нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Миний бие хариуцагч Э.Мө*******, Э.М******* нартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэрээний дагуу газар худалдан авсан. Гэтэл газар нь хүн амьдрах шаардлага хангахгүй газрын зөвшөөрөл олгохгүй газрыг бидэнд хуурч мэхлэн зарсан байсан. Иймд бид гэрээнээс татгалзаж мөнгөө гаргуулах гэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Бидний зүгээс Э.Мө*******, Э.М******* нарыг хайж амьдардаг хороон дээр нь очсон боловч энэ газар бүртгэлтэй боловч хаяг дээрээ амьдардаггүй гэсэн. Мөн хариуцагчийн утасны дугаараар холбогдох гэсэн боловч утас нь орох ярианы эрх хаагдсан байна. Иймд хариуцагч Э.Мө*******, Э.М******* нарыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч Э.Мө*******, Э.М******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлд Э.Мө*******, Э.М******* нараас газрын үнэд төлсөн төлбөрөө буцааж гаргуулна гэснээс үзэхэд Э.Мө*******, Э.М******* нарыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Э.Б******* нь хариуцагч Э.Мө*******, Э.М******* нарт холбогдуулан Баянзүрх дүүрэг, *******,******* ******* тоот хаягаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2017/09316 дугаар захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна /хх-6-8/.
Тус шүүхээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Э.Мө*******, Э.М******* нарын хаягийг тодруулахад Баянзүрх дүүрэг, *******, 15 дугаар гудамж, ******* тоотод бүртгэлтэй талаар лавлагааг ирүүлсэн /хх-15-17/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3 дахь хэсэгт хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Э.Б*******ын гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мө*******, Э.М******* нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Энхтүвшингийн Мө******* /РД:/, Отгон овогт Энхтүвшингийн М******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Мө*******, Э.М******* нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА