Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/121

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгч Б.Ннарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ү овогтой Б-ын Н-т холбогдох 2116000000132 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сувилахуйн 4 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж ахын хамт Говь-Алтай аймаг Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 0 тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ДЛ0000 регистрийн дугаартай, Ү овогт Б-н Н.

 

Шүүгдэгч Н2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24 дүгээр эмийн сангийн хажуу талын түрээсийн байрны гадаа “...Н-нг чатаар доромжилж хараалын үгээр хэлсэн...” гэх шалтгаанаар хохирогч Б.Г-ннүүрэн тус газар нь цохиж биед нь 2.1-р шүд буюу зүүн дээд 1-р шүдний булгаралт гэмтэл учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Б.Ншүүх хуралдаанд өгсөн “... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... 2,250,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч Б.Нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 11-ны орой 23 цаг өнгөрч байхад эмийн сангаас эм авах гээд ортол цаад талын коридорт нь Номинжин нэг бандитай юм яриад зогсож байхаар нь очоод хартал Н-нг 2 хоногийн өмнө чатаар доромжилсон банди нь байхаар нь шууд үгийн зөрөөгүй нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Номинжин “...та яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ...” гээд намайг салгаад аваад гарсан юм. Тэгээд би тэндээсээ шууд гэр лүүгээ яваад өгсөн юм . Номинжин манай сургуулийн лицей ангид сурдаг юм. Бид хоёр хааяа уулзаж үерхдэг байсан юм...Номинжин надад Гантогтох гэдэг хүүхэд чатаар доромжилсон үг биччихсэн байна гэж надад хэлсэн юм. Тэгээд би тэр уурандаа уулзаад зогсож байхаар нь нэг удаа л нүүрэнд нь цохисон өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед амнаас нь бага зэрэг цус гарсан байсан...би хохирол мөнгөө төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /ХХ56/,

Хохирогч Б.Г-нмөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчимд эмнэлгийн дээд талд байдаг 24 цагийн эмийн сангийн хажуу талд байдаг түрээсийн байранд найз Болдоо найз Сэржээтэй уулзах гэсэн юм цуг яваад хаач гэсэн юм....ингээд очоод Болдоо Сэрээжтэй өрөөн дотор уулзаад би Номинжинтой гадаа коридор дотор уулзаж байсан чинь гаднаас Н-Огэж залуу орж ирснээ үгийн солиогүй миний уруул хэсэг рүү зүүн гараараа цохисон. Ингээд миний амнаас цус гараад үүдэн шүд мултраад ганхчихсан байсан...тэгтэл Номинжин Ням-Осорыг салгаж аваад гарсан юм. явангуут нь би өрөө лүү явж ороод Болдоог явъя гэж хэлээд аваад гарсан юм. Ингээд орой нь гэртээ очоод шүд булгарсан санжигнаж байсан учир авчихсан юм...бид нар хоорондоо уулзаад эв зүйгээр асуудлаа шийдвэрлэсэн байгаа, одоо Ням-Осорт ямар нэгэн санал хүсэлт, гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /ХХ45/,

 

Гэрч Ц.Хүдэрбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө манай хүү 10 цаг өнгөрч байхад боссон юм. Тэгснээ миний шүд өвдөөд байна гэхээр нь харсан ам нь хавдсан байхаар нь асуусан чинь хоёр хоногийн өмнө оюутны байранд найзтайгаа уулзаад зогсож байхад нэг ах ирээд намайг цохсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад мэдэгдсэн юм... шүд нь унасан байсан. Уруул нь хавдаад томбойсон дотор талдаа цус хурсан байсан. Унасан шүднийхэн хажуу талынхан 2 шүд нь хөдөлсөн байсан...” гэх мэдүүлэг /ХХ15-16/,

Гэрч Г.Н-нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тухайн үед Гантогтох, Б-Энартай уулзсан. Б-ЭС.тай гэрт уулзаж байсан. Би гадаа Гантогтохтой зогсож байхад Н-Оах ирээд Гыншууд нүүрлүү нь нэг удаа цохисон...Сайн анзаараагүй тухайн үед шүд унасан талаар өөрөө хэлээгүй нүүр ам нь зүгээр байсан...Оргил багт байрлах 24 эмийн сангийн хажууд байдаг түрээсийн байрын 00-ийн үүдэнд болсон...” гэх мэдүүлэг /ХХ10-11/,

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 320 дугаартай “...1. Б.Г-нбиед 2.1-р шүд буюу зүүн дээд 1-р шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 52.1-г үндэслэн/ хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /ХХ22-23/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н-Онь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 24 дүгээр эмийн сангийн хажуу талын түрээсийн байрны гадаа “...Н-нг чатаар доромжилж хараалын үгээр хэлсэн...” гэх зүйлээр шалтгаанаар хохирогч Б.Г-ннүүрэн тус газар нь цохиж биед нь 2.1-р шүд буюу зүүн дээд 1-р шүдний булгаралт гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Энэ нь хүний биед санаатай халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Н-Огуул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Б.Н-Огтохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Б.Н-ОгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчилэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохиролд 2.250.000 төгрөг төлсөн, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ү овогт Бын Н-Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Н-О-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохиролд 2.250.000 төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, мөнгө шилжүүлсэн 2 ширхэг баримтыг хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр

үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА