| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2017/02853/и |
| Дугаар | 101/ШШ2017/02338/и |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2017/02338/и
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанб*******,*******аатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, *******, 0 тоотод байрлах “И*******” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Э.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баяр, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И*******” сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Э.У******* нь 2015 оны 07 дугаар сараас эхлэн 2016 оны 12 дугаар сар хүртэл нийт 18 сарын хугацааны сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 345.836 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй. Э.У******* нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж эрэн сурвалжлуулах хүсэлттэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, нотлох баримтыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И*******” сууц өмчлөгчдийн холбоо нь сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 345.836 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй Э.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Э.У*******ыг шүүхэд ирүүлэхээр нэхэмжлэлд дурдсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******,******* тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй тухай хорооны Засаг даргын тодорхойлолт, хаягт очиход хүнгүй мэдэгдэл үлдээхэд ирж аваагүй тухай магадлагааг “Монгол шуудан” ТӨХК-аас ирүүлсэн байна /хх-10, 18/.
Дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан Э.У*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд түүний оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байна гэж дүгнэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.3-д хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана, шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж заажээ.
Иймд “И*******” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.У*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Эрдэнийн У******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.У*******ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч “И*******” сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11.025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА