| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2021/0055/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/97 |
| Огноо | 2021-10-05 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ц.Батзаяа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Ц.Батзаяа
Шүүгдэгч Б.Бтүүний өмгөөлөгч өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, Б.Одбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 1916001930029 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймгийн * даргаар ажиллаж байхдаа *яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаалд заасны дагуу * * сайдын 2017 оны А-01 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтын 2.19, 2.14-д заасан зардлаас олгогдсон санхүүжилтээс царцаатай тэмцэх арга хэмжээнд хамрагдах Говь-Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрийн 16,800 га газарт царцаатай химийн аргаар тэмцэх ажлыг 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 38 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулахдаа “*” ХХК-ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн * тоот данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шилжүүлсэн 29,728,000 төгрөгөөс 22,000,000 төгрөгийг “*” ХХК-ийн захирал Ш.Н*с бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс 2017 оны 10 сарын 20-ны өдөр 16,000,000 төгрөгийг Д.Э*ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн * тоот дансаар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн 4,059,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг “*” ХХК-захирал Ш.Н*ын эхнэр Я.Э*с бэлнээр авч нийт улсад 40,500,000 төгрөгийн хохирол учруулан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Яллах дүгнэлттэй танилцсан. Ш.Н гэдэг хүн энэ хавтаст хэрэгт 4, 5 удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн. 1хх-150-рт Ш.Н гэдэг хүн яг хэдэн төгрөг өгсөн талаар би сайн мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. 2хх-172-рт Ш.Н22,000,000 төгрөг ажлын өрөөнд нь өгсөн гэж мэдүүлсэн. Мөн * дугаартай данс руу би мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн, 1хх-153-рт би 34-35 сая төгрөгийг аймагт хоёр удаа очиж ажил дээр нь өгсөн гэж мэдүүлсэн, 3хх-151-рт 22,000,000 төгрөгийг гэрт нь очиж өгсөн гэж мэдүүлсэн. Эхнэр Э нь манай нөхөр 24,500,000 төгрөг бэлнээр өгснийг би мэдэж байна. 16,000,000 төгрөгийг би шилжүүлсэн гэж, нөхөр нь нэг шилжүүлсэн болоод, өөрөө нэг шилжүүлсэн болоод зөрүүтэй мэдүүлсэн. Эхнэр Э нь 30 гаруй сая төгрөг Б.Б буцааж өгсөн талаар манай нөхөр ярьсан. Хөдөө аж ахуйн газраас хэдэн төгрөг орж ирсэн, юунд зарцуулсан талаар би сайн мэдэхгүй нөхрийнхөө ажилд би оролцдоггүй гэж мэдүүлсэн. Энэ гэрчээр өгсөн хоёр хүний мэдүүлэг тогтмол биш зөрөлдөж байгаа, худлаа мэдүүлэг өгч байгаа гэдэг нь харагдаж байна. мөн Н хэдэн төгрөгийн шатахуун нийлүүлэх талаар гэрээнд тусгагдаагүй гэж мэдүүлсэн. 3хх-12-рт Захиалагч талын хүссэн хэмжээгээр бензин нийлүүлсэн гэж мэдүүлсэн. Гэрээнд гэрээний салшгүй нэг хэсэг нь ажлын тооцоолол байна гээд хэдэн төгрөгийн шатахуун авахыг тэр хүнд хавсралтаар өгсөн. Гэрээний салшгүй хэсэг нь ажлын тооцоо удирдамж байна гээд заагаад өгсөн. Мөн иргэн Ш.Н Э нарын * тоот дансанд 2017 оны орлого нь 35,000,000 төгрөг, зарлага нь 34,000,000 төгрөг байгаа. 12 сарын үлдэгдэл нь 1,485,000 төгрөг байгаа. *ХХК-ийн 2016, 2017, 2018 оны нийт 3 жилийн жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайланг татварын хэлтсээс авдаг. Энэ дээр *гэдэг ХХК 2016 оны борлуулалтын орлого нь 15,000,000 төгрөг, 2018 оны орлого нь 21,000,000 төгрөг, 2017 оных нь 60,207,000 төгрөг гэж борлуулалтын орлогоо тайлагнасан. Ямар нэгэн бүтээгдэхүүнийг борлуулаад олсон орлогоо борлуулалтын орлого гэдэг. Энэ компаниас манайх 53,000,000 төгрөгийн шатахуун авсан нь энэ тайлангаар нотлогдож байгаа юм. Жилийн орлого нь 15, 16 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байгаа. Дээрээс нь Хөдөө аж ахуйн газраас ирсэн 29,728,000 төгрөгийг шууд нэмээд 7,039,000 төгрөгийг нэмээд 36,767,000 төгрөгийг * ХХК руу шилжүүлсэн. Ш.Н мэдүүлэг дээрээ 10-аад хоног шатахуунаа борлуулаад 22,000,000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн. Жилийн 15,000,000 төгрөгийг орлоготой байж 10 хоногийн хугацаанд хорин хэдэн сая төгрөг олоод өгчихдөг компани уу. *ХХК-ийн 2016, 2017, 2018 оны санхүүгийн баталгаажсан тайлан дээр Санхүүгийн төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн У гэдэг хүн шалгалт хийгээд 2016 оны борлуулалтын орлого нь 15,000,000 төгрөг, 2018 оны орлого нь 21,177,400 төгрөг, 2017 оных нь 60,207,000 төгрөг гэж мэдүүлсэн. Энэ нь тухайн аж ахуйн нэгжийн жилийн эцсийн санхүүгийн баталгаажсан тайлангаар батлагдаж байгаа. Дээрээс нь тухайн ажил дээр хяналт тавьж байсан П гэдэг мэргэжилтэн “*” ХХК-руу шилжүүлсэн мөнгө бүгд шатахуун, тос тосолгооны материалд зарцуулагдсан гэж 1хх-149-рт мэдүүлсэн. П 3хх-10-рт зарлагын баримт нэхэмжлэлийг “*” ХХК-иас ирүүлж байсан гэж мэдүүлсэн байсан. П 3хх-129-130-рт “*” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу 53,728,000 төгрөгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Мөн яллах дүгнэлт дээр өөрөө хэлж байсан. Шинжлэх ухааны тооцоололтой төсөв тооцоог би өөрөө бодож гаргасан. Дарга хянаад нягтлан шилжүүлсэн гэдгийг П гэдэг хүн мэдүүлсэн. Г гэдэг хүн 1хх-149-рт энэ үйл ажиллагаанд хяналт тавьдаг гол хүн нь П гэж мэдүүлсэн. 1хх-151-рт Г зарлагын баримтыг үндэслэн гүйлгээ хийсэн гэж мэдүүлсэн. Мөн шилжүүлсэн мөнгийг шатах, тослох материалд шилжүүлсэн. Бусад зориулалтаар зарцуулах боломжгүй гэж мэдүүлсэн. Мөн Г 1хх-152-рт *-ээс *ХХК руу шилжүүлсэн мөнгийг анхан шатны баримтыг *ХХК-иас бүрдүүлж өгсөн гэж мэдүүлсэн. Ш.Н 2019 оны 12 дугаар сарын 06-нд өдөр Б над руу ярьж мөнгө төгрөг өгөх шинжтэй юм ярьсан гэж худлаа мэдүүлсэн. Би тухайн үед нь утасны биллээ аваад хадГ 2хх-172-рт байгаа. Энэ гэрээтэй холбоотой асуудал байна. 2015 онд энэ царцаа устгах ажлыг *сум, * сум, * сум дээр зохин байгуулсан. Тэр дээрээс ирсэн гэрээний дагуу Засаг даргын захирамжийг гаргуулаад сум дээр ажлын хэсгийг нь байгуулаад гэрээгээ хийгээд ажилласан. Нийт ирж байгаа зардлыг 78-80 орчим хувь нь шатахуун тос, тослох материалд зарцуулагддаг. Тэр өмнөх 2015 оны баримтыг харж байгаад ингэж хийдэг юм байна гээд хийсэн. Би 2016 оны сүүлээр ажил авсан. Мэдэхгүй байсан учраас өмнөх хийж байсан материал, явуулж байсан үйл ажиллагаа, төсөв зарцуулалтыг нь харж байгаад мэргэжилтэн бид хоёр ингэж явуулсан. Тухайн асуудлыг хариуцаж байсан Б гэдэг хүн 2хх-157-рт мэдүүлэг өгсөн. Ургамал хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар зохион байгуулсан. Өмнө нь энэ зарчмаар энэ ажлыг хийж хэрэгжүүлсэн. Хх-54-55-рт *яамтай Говь-Алтай аймгийн * газар гэрээ байгуулдаг. Энэ гэрээг байгуулахдаа манайх гүйцэтгэгчээр гэрээ байгуулдаг тул дахиад манайх тендер зарлаад шатахуун авах гэсэн юм гэх шаардлага байхгүй. Гүйцэтгэгч бол ажлаа л гүйцэтгэх ёстой. Тийм учраас *ХХК-ийг сонгоод шатахуун нийлүүлэх боломжтой юу гэхэд боломжтой гэсэн. * сумд гурван шатахуун түгээх станц байдаг. Нөгөө хоёр нь миний садан төрөл хүмүүс байсан учраас ашиг сонирхол үүснэ гээд би өөрөө татгалзсан. Ийм байдлаар *ХХК-тай гэрээ хийсэн. 3хх-150-рт Ш.Н“...шатахуун нийлүүлэх талаар гэрээ байгуулж гэрээнд өөрөө гарын үсэг зурсан...” гэж мэдүүлсэн. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу аймгийн Засаг даргын захирамж гараад Жаргалан, * сум хоёрыг гагаар нь баталж өгсөн. Аймгийн Засаг даргын 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаар захирамжаар царцаа устгах сум талбайн хэмжээг баталж өгсөн 1хх-53-рт байгаа. *яамтай байгуулсан гэрээ дээр байгаа. Энэ ажлыг 80-аас дээш хувийн үр дүнтэй хийсэн тохиолдолд үлдэгдэл 10 хувийн зардлыг олгоно гээд заасан. Энэ үр дүнг яаж тооцдог юм бэ гэхээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Т*гэдэг ургамал хамгааллын улсын байцаагч дүгнэлтээ гаргаад 1хх-89-рт байгаа. Энэ ажил 87 хувьтай хийгдсэн гээд дүгнэлт гаргасан. Ажил үр дүнтэй хийгдэх юм бол үлдэгдэл 10 хувиа авдаг. Удирдамжийн дагуу хийж бүгдийг нь авч хэрэглэж байж үр дүнд хүрдэг ийм ажил байгаа юм. Яаж 87 хувийг гаргадаг юм бэ гэхээр ажил эхлэхэд нэг метр квадратад * сумд 47 ширхэг бодьгал царцаа байна гэж тоолоод ажил дууссаны дараа дахиж тоолоод нэг метр квадратад 6 ширхэг байна гээд тоолсон 3хх-136-138-рт байгаа. 16,800 га талбайд бүрэн хийсэн үү, үгүй юу гэдгийг газар дээр нь * сумын хэсгийн төлөөлөгч Д гэдэг хүн *, *,* гээд 6 багаар яваад Зүйл дээр 25 километр орчим гэдэг чинь 25000 га гэсэн үг. * баг дээр 46 километр гэдэг нь 46000 га гэсэн үг. Ингээд 16,800 га хийсэн гээд бусад баг дээр километр тавилгүйгээр нүдэн багцаагаар хийсэн байна гээд газар дээр нь хийсэн үзлэгээр батлаад өгч байгаа юм. Мөн Ш.Э холбоотой мэдүүлгийн асуудал байгаа. Энэ хүнийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 16 цагийн орчмын үед Авлигатай тэмцэх газрын мөрдөгч цагдан хориод 12 дугаар сарын 10-ны 17 цагийн орчимд ямар ч камергүйгээр, өмгөөлөгчийг нь оролцуулалгүйгээр, айлган сүрдүүлээд, дарамтлаад хуурч мэхлээд, чамайг үргэлжлүүлэн хорино. Чи ямар нэгэн байдлаар мэдүүлэг өг, өгөхгүй бол үргэлжлүүлэн хорино, эхнэртэй чинь хамт хорино гэдэг. Эхнэр рүү нь өөрийнхөө гар утсаар залгуулаад чи хэргээ хүлээ, тэгэхгүй бол чамайг хорино гэдэг. Мөн насанд хүрээгүй охин С руу нь залгаад аавыг чинь шоронд хийнэ гэж гэр бүлээр нь айлган сүрдүүлж ингэж хүчээр Ш.Э гараар бичиж гарын үсэг зуруулж хууль бус мэдүүлэг авсан гэж үзэж байгаа. Тэр нь өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлт байгаа... Э, Э хоёртой хамаатан садан биш. Э бол намайг Э садан гэж ойлгодог юм шиг байсан. Таксинд явдаг, таксиддаг хүн... Э-ийг Э-гийн эхнэр гэдгээр нь танина... 22,000,000 төгрөгийг би авсан зүйл байхгүй. Би тайлбарлахдаа энэ хүн гэрт аваачиж өгсөн, ажил дээр аваачиж өгсөн, би хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. 34-35 сая төгрөг өгсөн. Э рүү би шилжүүлсэн гэж байнга зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа нь худлаа гүжирдэж байгаа санаа гэдгээр тайлбарласан... Би энэ мөнгийг ямар учиртайг нь мэдэхгүй, энэ миний данс биш Д.Э гэдэг хүний данс, энэ хүмүүс энэ мөнгөө яасан гэдгээ өөрсдөө мэдэх байх... Тийм зүйл байхгүй, би тэр хүний дансыг өгсөн, энэ данс руу мөнгө шилжүүл гэсэн зүйл байхгүй. Энэ хүмүүс ямар учраас дансаа мэдэлцээд хоорондоо мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй... Камерын бүртгэл камерын бичлэг, утасны биллийг өгнө үү гэсэн хүсэлт прокурорт гаргасан боловч энэ хүсэлтийг хангаагүй... Энэ хохирлыг шүүх шийдэх байх гэж бодож байна... Өмнө нь Бямбадорж гэдэг хүн хариуцдаг байсан. Энэ хүн Ургамал хамгаалах хуулийн дагуу нарийн тайлбарласан... Ш.Н өөрөө ирж гэрээ байгуулсан гэсэн байгаа. Дээрээс нь П, Г гэдэг хүмүүс “*” ХХК-иас ирүүлсэн нэхэмжлэл, зарлагын падааны дагуу шатахууны мөнгийг шилжүүлсэн гэж мэдүүлсэн. Түүнээс би *ХХК-иас тамга даруулаад падаан аваад явсан зүйл надад байхгүй... Би авсан зүйл байхгүй, *ХХК нь өөрөө нэхэмжлэлээ бичээд миний өрөөнд тавьсан байсныг нягтлан бодогч авсан...Тэгээд нягтлан миний өрөөнд байсныг авсан, би бичиж өгөөгүй... Би Ш.Н-с авсан зүйл байхгүй, П гэдэг хүн нэхэмжлэлийг нь авч ирээд ийм шатахуун хэрэглэсэн үүнийг шилжүүлэх ёстой юм байна гээд миний өрөөнд тавьсныг Г авсан. Ийм л зүйл болсон... Ш.Н-тай муудалцах шалтгаан гарсан. Шатахууныг мөнгийг нь төлөлгүйгээр их хэмжээгээр авахаар мөнгөө хийхгүй байна гээд 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд бензин аваад үлдэгдэл мөнгийг нь 10 сар, 12 сард хийсэн. Энэ хооронд мөнгө нэхээд надтай муудалцаж өдөр шөнөгүй мөнгө нэхсэн... Э-ийг Ш.Э-гийн эхнэр гэдгээр нь танина... Д.Э гэдэг хүний дансаар авсан гээд байна. Б.Б авсан юм бол би өмнө хүсэлт өгсөн, авахад нь хажууд нь харж байсан хөндлөнгийн гэрч байна уу, шинжлэх ухаан техник технологи хөгжсөн энэ банкны АТМ бүгд бичлэгтэй. Тэр бичлэг нь байгаа юм уу. Яг юугаар нотлоод байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11-д мэдүүлэг, нотлох баримт, хэрэгтэй мэдээллүүд эх сурвалжаа зааж чадахгүй бол нотлох баримт болж чадахгүй гээд заасан байна. Я.Э, Ш.Н нар өгсөн өгсөн гээд байгаа би бас хүн гүтгэе гэх юм бол өгсөн өгсөн гээд дайрна. Тэр хоёр хаанаас ямар мөнгө өгсөн гэдэг эх сурвалжаа зааж чадахгүй байна. Тэр хүмүүс ченж гээд байна. Ченж юм бол та нар шалгаад энд түүхий эдээ өгдөг үү гээд сумын Тамгын газраас ч гэсэн ченж юм уу гэсэн зүйлээ аваад хийхгүй яасан юм. Тэгээд ганцхан арьс шир борлуулаад гэсэн юм байхгүй. Би арваад хоногийн шатахуунаа борлуулаад өгсөн гээд наад дээр чинь цагаан дээр хараар бичсэн байж байгаа. Арваад хоногт 22,000,000 төгрөг олдог хүн, яагаад татварын тайлан дээр жилийн 15 сая, 18 сая гээд эх сурвалжаа тогтоож чадахгүй байна. Д.Э гэдэг хүн мэдүүлэг өгсөн. Манай нөхөр Ш.Э нь царцаа устгалын ажилтай * сумд ажилласан. Миний картыг Ш.Э ашигладаг байсан гэсэн. Ш.Э Ш.Н нар хоорондоо өдөр шөнөгүй ажил хийгээд сар бензин тос авч байгаа юм чинь тэр хүмүүс хоорондоо ямар юм хийснийг мэдэхгүй. Ш.Н, Я.Э хоёр өгсөн л гээд байгаа өгсөн л юм бол өгснийг харж байсан хөндлөнгийн гэрч байгаа юм уу, дүрс, зураг, дуу авиа бичлэг байна уу. Би ч гэсэн хэн нэгнийг өгсөн гээд дариад байвал та яллах дүгнэлт үйлдэх үү. Ш.Н, Я.Э нарын хамгийн сүүлийн мэдүүлэг нь үнэн болж байгаа гэж байна. Та яг ямар хуулийн заалтыг бариад, ямар тайлбар хуулийн заалтын хэдийн хэдийг бариад Ш.Н, Я.Э нарын хамгийн сүүлийн мэдүүлэг нь үнэн, дундах, эхнийх нь худлаа гэдгийг яаж мэдэж байгаа юм. Дансны хуулга гээд байна. Тэр чинь яам цаанаас нь хүлээн зөвшөөрөөд мөнгийг нь шийдэж өгөөд аймгийн Засаг даргаас энэ сумд тэдэн га газар тэмц гээд зардал мөнгийг нь тооцоод гаргаад өгсөн болохоос би өөрөө зохиогоод мөнгө явуулсан юм биш. Дээрээс нь гэрээ байгуулсан, хавсралт нь ажлын тооцоолол, ажлын удирдамж байна гээд гэрээ дээр заасан байна. Гэрээнд заасан шаардагдах бензин, тос, тослох материал авсан. Гэрээний үүргийн дагуу тэр авсан зүйлийн мөнгийг шилжүүлж байгаа болохоос гэрээнд заагаагүй өөр мөнгийг тийшээ шилжүүл, ийшээ шилжүүл гээд гарын үсэг зураад тамга дараад явдаг хүн биш. Тэр чинь шилжиж орохоор би авчихсан биш, ажил хийгээд явуулсан зүйл байгаа юм. Прокурор хүн шүүгдэгчийг аль болох гэм буруутайг нотлохыг хичээж явдаг байх. Гэхдээ Г гэдэг хүн өөрөө мэдүүлэг өгсөн. 1хх-157-рт шилжүүлсэн мөнгийг зөвхөн бензин, шатах тослох материалд зарцуулахаар шилжүүлсэн. Бусад зориулалтаар зарцуулах боломжгүй гэсэн. П гэдэг хүн *ХХК руу шилжүүлсэн мөнгө бүгд шатах тослох материалд зарцуулагдсан гээд хөдөлбөргүй тодорхой мэдүүлэг өгсөн байхад тэрийг нь орхигдуулаад байна. Энэ мэдүүлгүүд нь хаана яаж явж байгаа юм бэ. 2017 оны *ХХК-ийн жилийн эцсийн тайлан дээр борлуулалтын орлого нь 60,207,000 төгрөг гээд хавтаст хэрэгт байгаа. Бүтээгдэхүүнээ борлуулаад олсон орлогыг борлуулалтын орлого гэнэ гээд заасан байдаг. Манайх шатахуун тослох материал аваад мөнгөө шилжүүлсэн. Энэ компани тайлангаа ингээд гаргасан. Тэнэг хүн биш бол үүнийг ямар нэгэн байдлаар ойлгочих байх. Тэнэг хүн ч гэсэн ойлгочихоор юм билээ. Авсан нь үнэн болоод санхүүгийн тайлангаар баталгаажсан зүйл байгаа юм. Энэ санхүүгийн баталгаажсан тайланг нь хөндлөнгийн гэрчүүд санхүү төрийн сангийн хэлтсийн У, А гэдэг хүмүүс жилийн эцсийн борлуулалтын орлогоо үнэн тайлагнасан болно гээд гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрээний 2 дугаар хуудас 4хх-73-рт гэрээний салшгүй хэсэг нь хавсралт, ажлын удирдамж, зардлын тооцоолол байна гэж заасан. Мөн өдөр болгон шатахуун авч байсныг Ш.Э гэдэг хүн гарын үсэг зураад өдөр болгон очиж авдаг байсан гээд тайлбараа хэлээд мэдүүлгээ өгсөн. Өдөр болгон авдаг байсан машины дугаар бичиж аваад хэдэн литр авсныг бичүүлээд гарын үсэг зуруулдаг байсан гэсэн. Тэр санхүүгийн баримт нь байж байгаа. Энэ дээр тайлбар хэлэх шаардлагатай байна. 3 машин, нэг хүчин мотопомп гэдэг 4 техник ажилласан. 3 машины гэрээ 3 жолоочтой хийсэн гэрээ бичиг баримт нь хавтаст хэрэгт байгаа. Нэг нь өдөр бүр 20, 30 удаа ус зөөнө, 15-20 километр газар, трактор, хор шүршдэг хоёр машинд усаа хийлээ нөгөө хоёр нь ус ирлээ хороо найруулж цацдаг тийм л зүйл байгаа. Хүнээр бол хоёр гартаа 5, 5 килограмм ачаа бариад 20 километрт 20 цаг явах байх надаас 3000 киллклор шаардана. Машин бол тэр ижил зарчмаар явагдаж байгаа. Дээрээ ачаатай, байнга нэгдүгээр араатай агрегат нь давхар моторын эргэлтээр эргэж шүршдэг. Ачаатай том машин Улаанбаатар хот ороход 400, 500 литр бензин идэх байх тэрэнтэй ижил, өдөржин явж байгаа. 14 цаг ажилладаг, авто машины даралт нь хэвийн хэмжээнээс байнга хэтэрдэг...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Ц.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...,***үйлдвэрийн яамны сайдын багцаас хуваарилагдсан төсвийн мөнгөнөөс Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт 29,800 га газарт Царцааны хор цацах ажлын зардалд гарган өгч байгаа төсөв мөнгө байгаа юм. Гэрээнд 90 хувийг урьдчилгаанд өгч үлдэгдэл 10 хувийг ажил гүйцэтгэлийн тайлан хүлээн авч дүгнэсний дараа шилжүүлэхээр тусгасан байдаг ба уг мөнгө нь Говь-Алтай **** дансанд шууд шилжин орсон байдаг юм. Б.Б-ийн буруутай үйлдлийн улмаас учирсан 40,500,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3ХХ6-8/
Гэрч Ш.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан, манай компани шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм. Манай компани Хаан банканд * дугаарын данс эзэмшдэг...Б дарга * суманд надтай уулзаад “Царцаа устгалын ажилд бензин түлш нийлүүлэх боломж байна уу” гэж асуухаар нь би “боломжтой” гэж хэлж байсан. Тухайн үед А-80 маркийн бензин 1 литр нь 1650 төгрөг, дизель түлш 1 литр нь 1850 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан ба тухайн үнээр нь надаас худалдаж авах гэрээ хийж би нийлүүлэлтийг хийж байсан. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “*” ХХК-ийн * дугаарын данс руу * 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн. Би *газартай нийт хэчнээн литр түлш авах талаар гэрээнд тусгагдаагүй байсан ба шаардлагатай хэмжээгээр нь түлш нийлүүлнэ гэж л тохирсон байсан. Манай компани царцаа устгалтын ажилд нийт 13,287,000 төгрөгийн бензин түлш, тосол, масло нийлүүлсэн ба зөрүү 40,500,000 төгрөг гарсан. Тухайн үед цаг хугацааг нь сайн санахгүй байна эхний мөнгө шилжсэний дараа Б надтай утсаар ярьж “22,000,000 төгрөгийг танаас бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн төв орж Баян-Эрдэнийн ажлын өрөөнд нь 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Дараа нь дахиад 20,000,000 төгрөг шилжиж орж ирсний дараа “16,000,000 төгрөгийг * данс руу шилжүүл” гэж Б хэлэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба би тухайн үед Монгол Улсад байгаагүй БНСУ-д байсан юм. Манай эхнэрээс үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б өөрөө ирээд аваад явсан байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б-д өгсөн байдаг юм. Баян- Эрдэнэд бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг манай эхнэр Э мэдэж байгаа мөн Б өөрөө мэдэж байгаа. ...Надаас “түлш нийлүүлсэн тооцоогоо хийж зөрүү мөнгөө авъя” гэж хэлээд надаас зөрүү 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр шилжүүлсэн байдаг. Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би БНСУ руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирсэн болохоор би уг мөнгийг картыг нь авч яваад мөнгө авч өгөх боломжгүй байсан нь эндээс харагдана. ...Уг хэрэг цагдаагийн газар анх шалгагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөний талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Надад илүү мөнгө өгсөн зүйл байхгүй. Б надаас тамгатай падаан өгөөрэй гэж хэлсэн. Түүнд хоосон тамга дарагдсан 3 ширхэг падаан өгсөн. 2 ширхэг бичгийн цаасан дээр компанийнхаа тамгыг дараад өгсөн...” гэх мэдүүлэг /1ХХ145, 2ХХ172, 3ХХ152/,
Гэрч Я.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай нөхөр Ш.Н Говь-Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулан захирлаар нь ажилладаг юм. Тус компани нь шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм... Б дарга манай нөхөртэй * суманд уулзаад царцаа устгалтын ажилд бензин түлш нийлүүлэхээр эхлээд мөнгийг нь өгөлгүйгээр бензин авсан гэж манай нөхөр надад хэлж байсан. Нийт хэчнээн хэмжээний хэдэн төгрөгийг шатахуун авсан талаар нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй байна. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “*” ХХК-ийн * дугаарын данс руу * газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн гэдгийг би мэдэж байсан. Манай нөхөр Ш.Н Б-д 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан ба манай нөхөр Ш.Н 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ явсан. Манай нөхөр надтай утсаар яриад “Б дарга шатахуун нийлүүлсний зөрүү мөнгөө авна гэж байна 16,000,000 төгрөгийг * данс руу шилжүүл” гэж хэлэхээр нь би уг мөнгийг компанийнхаа данснаас шилжүүлсэн байдаг юм. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба түлш нийлүүлсэн тооцоогоо хийж Б надтай утсаар яриад үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б өөрөө манай гэрийн гадна ирж надаас аваад явж байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б-д өгсөн байдаг юм. Б-д бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг би болон манай нөхөр мэдэж байгаа. Б өөрөө мэдэж байгаа. Б надаас мөнгө авах үедээ ганцаараа явж байсан... Б нь түлш нийлүүлсний зөрүү мөнгө гэж 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн * данснаас шилжүүлсэн. Энэ үед манай нөхөр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирсэн ба тухайн үед манай нөхөр байгаагүй. Б нь манай компанид илүү мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1ХХ142, 2ХХ174/,
Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Уг мөнгө Н гэх хүнээс орсон ба ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй байна. Энэ талаар манай нөхөр Э мэдэж байгаа. Тухайн үед миний Хаан банкны карт манай нөхөр Э-д байсан...” гэх мэдүүлэг/2ХХ152/,
Гэрч Т.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Говь-Алтай аймгийн * газарт нягтлан бодогчоор 2008 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа...* манай газарт 2017 оны 06 сарын 28-ны өдөр Царцаатай тэмцэх ажлын урьдчилгаа 100,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр үлдэгдэл 19,460,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд яамнаас манай * газарт нийт 119,460,000 төгрөг шилжигдэж орж ирсэн. Үүнээс царцаа устгалын ажилд шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан “*” ХХК- ийн данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 29,728,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг нийт 53,787,000 төгрөгийг шилжүүлсэн...Харин 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр * сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь 6,600,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 789,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,910,400 төгрөг нийт 15,900,000 төгрөгийг * сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь шилжүүлсэн. Тэгэхээр яамнаас шилжүүлсэн нийт санхүүжилтээс Царцаатай тэмцэх ажлын хүрээнд * суманд 63,086,400 төгрөгийг манай газраар дамжигдаж шилжүүлсэн байна...”*” ХХК-ийн тамга, тэмдэгтэй 3 ширхэг зарлагын баримтыг Б дарга өөрөө гаргаж өгсөн... Намайг өрөөндөө сууж байсан чинь * ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй хоосон падааныг өгөөд гүйлгээ хийчих гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь хоосон байна шүү дээ, хоосон падаанаар яаж гүйлгээ хийх юм бэ, баримт өгөөд байгаа хүнээр нь бичүүлээч, би шилжүүлэг хийж чадахгүй гэж хэлсэн... удаагүй байх хоосон падаан дээрээ гарын үсэг зурчихсан, үнийн дүнг нь 29.728.000 төгрөг гээд бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг /1ХХ139, 3ХХ122-127/,
Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн“...Ургамал хамгаалал, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан үлгэрчилсэн нормыг бодож гаргасан ном байдаг юм. Тухайлбал 1 га газарт хэчнээн литр шатахууныг хортон мэрэгч, царцаатай тэмцэх ажлын хүрээнд техник хэрэгсэлд зарцуулах, хэчнээн литр түлш, шатахуунаар 1 га газарт хор цацах юм гэх мэтчилэн норм норматив байдаг бөгөөд миний бие шинжлэх ухааны үндэслэлтэй тухайн зардлын тооцооллыг бодож гаргасан. ...Зардлын тооцооллын дагуу “*” ХХК-д тракторын түлшний 49,728,000 төгрөг, усны тэрэгний шатахууны зардалд 4,059,000 төгрөг нийт 53,728,700 төгрөгийг шилжүүлэх ёстой байснаас уг мөнгийг манай газрын нягтлан бодогч бүрэн гүйцэт шилжүүлсэн. Яамнаас ч гэсэн Царцаатай тэмцэх ажлын санхүүжилт нь 2 хуваагдаж манай газарт шилжигдэж орж ирсэн болохоор яамнаас шилжүүлсэн санхүүжилтээс “*” ХХК-ийн данс руу дээрх мөнгийг шилжүүлсэн. Миний хувьд зардлын тооцооллыг гаргаад байгууллагын санхүүд буюу нягтлан бодогч Г-д өгсөн. Нягтлан бодогч маань зардлын тооцоолол болон “*” ХХК-аас ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу дээрх 53,728,000 төгрөгийг шилжүүлсэн байх ёстой...” гэх мэдүүлэг /3ХХ129-134/,
Гэрч Ш.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Говь-Алтай аймгийн * газрын жолоочоор 2010 оноос хойш ажиллаж байна... Миний унаж явсан машин өдөрт 3 удаа бензин авдаг байсан, нэг дүүргэлтээр 70 орчим литр бензин авдаг ордог... Бензин хийхдээ ямар нэгэн баримт өгдөггүй, дугаар бичиж аваад гарын үсэг зуруулдаг байсан юм... *ХХК-ны захирал Н гэх хүнтэй би болон ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг./2ХХ 155/
Гэрч Ш.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтнээр өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлгүүд худал ярьсан нь миний буруу... 2017 оны 10 дугаар сард Б.Б эхнэрийнхээ дансны дугаарыг өгчих гээд надаас бичиж авч байсан яах гэж байсан талаар нь би мэдэхгүй байна. Тэгээд надаас манай эхнэр Э-ийн Хаан банкны виза картыг аваад 3-4 хоноод надад буцааж өгсөн... Б эхнэрийн картнаас өөрөө мөнгө авсан би аваагүй... Намайг дуудаж мэдүүлэг авах үед л би Н гэж хүнээс манай эхнэрийн дансруу 16.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг мэдэж Б.Б энэ мөнгийг авсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг./2ХХ222-224/
Гэрч Ш.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд/3ХХ156-160/,
* яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаал, тушаалын 1 дүгээр хавсралт /1ХХ51-52/,
Царцаатай тэмцэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын 170606/04-081 дугаартай гэрээ /1ХХ54-55/,
Говь-Алтай аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/238 дугаартай “Ажлын хэсэг томилох тухай” захирамж /1ХХ58/,
Говь-Алтай аймгийн * газрын дарга Б.Б, * сумын Засаг дарга нарын 2017 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан “Царцаатай тэмцэх ажлыг хамтран зохион байгуулах гэрээ”/1ХХ65-66/,
Говь-Алтай аймгийн * газрын 2017 оны санхүүгийн архивын бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /4ХХ68-70/,
“*” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1ХХ43-48, 4ХХ231-232/,
“*” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /1ХХ43-48/,
Говь-Алтай аймгийн * газрын дарга Б.Б, “*” ХХК-ийн захирал Ш.Н нарын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “* суманд хийгдэх царцаа устгалын ажилд бензин шатахуун нийлүүлэх гэрээ” /1ХХ38- 40, 4ХХ 72-74/,
Царцаа устгалын шатахуун олголтын бүртгэлийн хуудас /1ХХ95-96/,
199, 240, 490 дугаартай төлбөрийн хүсэлтүүд /1ХХ30, 32, 34/,
“*” ХХК -ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн 5324001342 тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1ХХ104, 4ХХ58-59/,
Гэрч Д.Э-ийн Хаан банкин дахь эзэмшлийн * дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл, Хаан банкны 593 дугаартай албан бичиг/4ХХ121, 187, 56-57/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1ХХ197-211/,
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай “...Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг * дарга Б.Б нь ...нийтийн албан тушаалтан мөн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг, албан тушаалын тодорхойлолт /5ХХ70, 72-78/
Говь Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын ажлын танилцуулга/2ХХ159-163/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б нь Говь-Алтай аймгийн * Газрын даргаар ажиллаж байхдаа 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Говь Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрийн 16,800 га талбайд зохион байгуулагдсан “царцаатай царцаатай химийн аргаар тэмцэх” ажлын хүрээнд *ХХК-ны захирал Ш.Н тай уг ажилд шаардлагатай хэмжээгээр бензин, дизель түлш, шатах тослох материал нийлүүлэх гэрээг байгуулан ажиллажээ. Ингэж ажиллахдаа *ХХК-ны * тоот ХААН банкны дансанд 2017 оны 08 дугаар сарын 29.728.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4.059.000 төгрөгний гүйлгээг бензин, шатахууны үнэ нэрээр шилжүүлсэн бөгөөд бодитоор зарцуулагдаагүй 22.000.000 төгрөгийг Ш.Н аас бэлнээр, 2017 оны 10 дугаар сарын 20-ний өдөр 16.000.000 төгрөгийг иргэн Д.Э ийн ХААН банкны тоот дансаар дамжуулан, 2.500.000 төгрөгийг Ш.Н ын эхнэр Я.Э-с бэлнээр тус тус өөртөө буцаан авч * яаманд 40.500.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:
Гэрч Ш.Н ын “...Би Говь-Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулсан, манай компани шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм. Манай компани Хаан банканд * дугаарын данс эзэмшдэг...Б дарга * суманд надтай уулзаад “Царцаа устгалын ажилд бензин түлш нийлүүлэх боломж байна уу” гэж асуухаар нь би “боломжтой” гэж хэлж байсан. Тухайн үед А-80 маркийн бензин 1 литр нь 1650 төгрөг, дизель түлш 1 литр нь 1850 төгрөгийн үнэтэй зарагдаж байсан ба тухайн үнээр нь надаас худалдаж авах гэрээ хийж би нийлүүлэлтийг хийж байсан. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “*” ХХК-ийн * дугаарын данс руу Хүнс хөдөө аж ахуйн газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн. Би * газартай нийт хэчнээн литр түлш авах талаар гэрээнд тусгагдаагүй байсан ба шаардлагатай хэмжээгээр нь түлш нийлүүлнэ гэж л тохирсон байсан. Манай компани царцаа устгалтын ажилд нийт 13,287,000 төгрөгийн бензин түлш, тосол, масло нийлүүлсэн ба зөрүү 40,500,000 төгрөг гарсан. Тухайн үед цаг хугацааг нь сайн санахгүй байна эхний мөнгө шилжсэний дараа Б надтай утсаар ярьж “22,000,000 төгрөгийг танаас бэлнээр авмаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн төв орж Б*ийн ажлын өрөөнд нь 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан. Дараа нь дахиад 20,000,000 төгрөг шилжиж орж ирсний дараа “16,000,000 төгрөгийг * данс руу шилжүүл” гэж Б хэлэхээр нь би мөнгийг нь шилжүүлсэн. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба би тухайн үед Монгол Улсад байгаагүй БНСУ-д байсан юм. Манай эхнэрээс үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б өөрөө ирээд аваад явсан байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б өгсөн байдаг юм. Б*д бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг манай эхнэр Э мэдэж байгаа мөн Б өөрөө мэдэж байгаа. ...Надаас “...түлш нийлүүлсэн тооцоогоо хийж зөрүү мөнгөө авъя...” гэж хэлээд надаас зөрүү 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр шилжүүлсэн байдаг. Би 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би БНСУ руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирсэн болохоор би уг мөнгийг картыг нь авч яваад мөнгө авч өгөх боломжгүй байсан нь эндээс харагдана. ...Уг хэрэг цагдаагийн газар анх шалгагдаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл зөрүү мөнгөний талаар надад хэлж ярьсан зүйл байхгүй. Надад илүү мөнгө өгсөн зүйл байхгүй. Б надаас тамгатай падаан өгөөрэй гэж хэлсэн. Түүнд хоосон тамга дарагдсан 3 ширхэг падаан өгсөн. 2 ширхэг бичгийн цаасан дээр компанийнхаа тамгыг дараад өгсөн...” гэх мэдүүлэг,
гэрч Я.Э-гийн “...Манай нөхөр Ш.Н Говь-Алтай аймгийн * сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*” ХХК-ийг 2004 онд үүсгэн байгуулан захирлаар нь ажилладаг юм. Тус компани нь шатах, тослох материал худалдан борлуулдаг компани байгаа юм... Б дарга манай нөхөртэй * суманд уулзаад царцаа устгалтын ажилд бензин түлш нийлүүлэхээр эхлээд мөнгийг нь өгөлгүйгээр бензин авсан гэж манай нөхөр надад хэлж байсан. Нийт хэчнээн хэмжээний хэдэн төгрөгийг шатахуун авсан талаар нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй байна. Хамгийн анх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай “*” ХХК-ийн * дугаарын данс руу * газраас 29,728,000 төгрөг шилжиж орж ирсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг түлшний мөнгө гэж шилжиж орж ирсэн гэдгийг би мэдэж байсан. Манай нөхөр Ш.НБ-д 22,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан ба манай нөхөр Ш.Н 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ явсан. Манай нөхөр надтай утсаар яриад “Б дарга шатахуун нийлүүлсний зөрүү мөнгөө авна гэж байна 16,000,000 төгрөгийг * данс руу шилжүүл” гэж хэлэхээр нь би уг мөнгийг компанийнхаа данснаас шилжүүлсэн байдаг юм. Хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр миний данс руу 4,059,000 төгрөг шилжиж орж ирсэн байх ба түлш нийлүүлсэн тооцоогоо хийж Б надтай утсаар яриад үлдэгдэл 2,500,000 төгрөгийг Б өөрөө манай гэрийн гадна ирж надаас аваад явж байсан. Ингээд нийт 40,500,000 төгрөгийг Б*д өгсөн байдаг юм. Б*д бэлнээр 24,500,000 төгрөг өгснийг би болон манай нөхөр мэдэж байгаа. Б өөрөө мэдэж байгаа. Б надаас мөнгө авах үедээ ганцаараа явж байсан... Б нь түлш нийлүүлсний зөрүү мөнгө гэж 40,500,000 төгрөгийг авсан. Тухайн дансны эзэмшигч нь Э гэж хүн байсан ба 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн * данснаас шилжүүлсэн. Энэ үед манай нөхөр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр БНСУ руу яваад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Монголд ирсэн ба тухайн үед манай нөхөр байгаагүй. Б нь манай компанид илүү мөнгө өгсөн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Д.Э-ийн “...Уг мөнгө Нараа гэх хүнээс орсон ба ямар учиртай мөнгө болох талаар би мэдэхгүй байна. Энэ талаар манай нөхөр Э мэдэж байгаа. Тухайн үед миний Хаан банкны карт манай нөхөр Э*д байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Т.Г-гийн “...Би Говь-Алтай аймгийн * нягтлан бодогчоор 2008 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа...* яамнаас манай газарт 2017 оны 06 сарын 28-ны өдөр Царцаатай тэмцэх ажлын урьдчилгаа 100,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр үлдэгдэл 19,460,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд яамнаас манай Хүнс хөдөө аж ахуйн газарт нийт 119,460,000 төгрөг шилжигдэж орж ирсэн. Үүнээс царцаа устгалын ажилд шатахуун нийлүүлэх гэрээ байгуулсан “*” ХХК- ийн данс руу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 29,728,000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 4,059,000 төгрөг нийт 53,787,000 төгрөгийг шилжүүлсэн...Харин 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр * сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь 6,600,000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 789,600 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,910,400 төгрөг нийт 15,900,000 төгрөгийг * сумын Засаг даргын Тамгын газрын нэмэлт санхүүжилтийн данс руу нь шилжүүлсэн. Тэгэхээр яамнаас шилжүүлсэн нийт санхүүжилтээс Царцаатай тэмцэх ажлын хүрээнд * суманд 63,086,400 төгрөгийг манай газраар дамжигдаж шилжүүлсэн байна...”... *” ХХК-ийн тамга, тэмдэгтэй 3 ширхэг зарлагын баримтыг Б дарга өөрөө гаргаж өгсөн... Намайг өрөөндөө сууж байсан чинь * ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй хоосон падааныг өгөөд гүйлгээ хийчих гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь хоосон байна шүү дээ, хоосон падаанаар яаж гүйлгээ хийх юм бэ, баримт өгөөд байгаа хүнээр нь бичүүлээч, би шилжүүлэг хийж чадахгүй гэж хэлсэн... удаагүй байх хоосон падаан дээрээ гарын үсэг зурчихсан, үнийн дүнг нь 29.728.000 төгрөг гээд бичигдсэн” гэх мэдүүлэг,
гэрч Ш.Э-гийн “...Говь-Алтай аймгийн * газрын жолоочоор 2010 оноос хойш ажиллаж байна... Миний унаж явсан машин өдөрт 3 удаа бензин авдаг байсан, нэг дүүргэлтээр 70 орчим литр бензин авдаг ордог... Бензин хийхдээ ямар нэгэн баримт өгдөггүй, дугаар бичиж аваад гарын үсэг зуруулдаг байсан юм... *ХХК-ны захирал Н гэх хүнтэй би болон ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй...” гэх мэдүүлэг,
гэрч Ш.Э-гийн сэжигтнээр өгсөн “...Өмнө өгсөн мэдүүлгүүд худал ярьсан нь миний буруу... 2017 оны 10 дугаар сард Б.Б эхнэрийнхээ дансны дугаарыг өгчих гээд надаас бичиж авч байсан яах гэж байсан талаар нь би мэдэхгүй байна. Тэгээд надаас манай эхнэр Э-ийн Хаан банкны виза картыг аваад 3-4 хоноод надад буцааж өгсөн... Б эхнэрийн картнаас өөрөө мөнгө авсан би аваагүй... Намайг дуудаж мэдүүлэг авах үед л би Н гэж хүнээс манай эхнэрийн дансруу 16.000.000 төгрөг шилжүүлсэн гэдгийг мэдэж Б.Б энэ мөнгийг авсан гэдгийг ойлгосон...” гэх мэдүүлэг./2ХХ222-224/
“*” ХХК -ийн “Хаан” банкин дахь эзэмшлийн * тоот дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,
Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б, “*” ХХК-ийн захирал Ш.Н нарын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “* суманд хийгдэх царцаа устгалын ажилд бензин шатахуун нийлүүлэх гэрээ”,
гэрч Ш.Н-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд
гэрч Д.Э-ийн Хаан банкин дахь эзэмшлийн * дугаартай дансны хуулга, үзлэг хийсэн тэмдэглэл,
* яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/131 дугаартай тушаал, тушаалын 1 дүгээр хавсралт,
Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай “...Аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Б нь ...нийтийн албан тушаалтан мөн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг, албан тушаалын тодорхойлолт,
Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 3/1478 дугаартай албан тоот /5ХХ70/,
“... санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд нийт авсан шатахуунаа ажилласан өдөртөө тэнцүү хувааж зарцуулснаар жагсаалт үйлдсэн, жолоочийн тооцооны хуудас хөтлөөгүй байна. Мөн өдөр бүр сумын төвөөс шатахуун авснаар баримт бүрдүүлсэн бодит байдал нийцэхгүй байхаар байна...” гэх Говь Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Б-ийн хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “урвуулан ашиглах” хэмээх ойлголтыг албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж хуульчлан тайлбарлажээ. Энэ нь шүүгдэгчийн тухайд царцаа устгах ажилд бодитоор зарцуулагдаагүй бензин, шатахууны үнийг зарцуулагдсан мэтээр баримт бүрдүүлэн “*” ХХК-ний дансанд шилжүүлээд бэлнээр болон бусдын харилцах данс ашиглан буцаан авсан нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал байдал бий болгосон шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзлээ. Тодруулбал нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон төсвийг зарцуулах бүрэн эрхээ урвуулан ашиглаж тухайн үйл ажиллагаанд зарцуулагдах ёстой байсан төсвийн мөнгөн хөрөнгийг өөрийн өмч мэт захиран зарцуулах боломжийг бий болгох хууль бус үйлдлийг хийснээр энэ гэмт хэрэг төгсдөг. Өөрөөр хэлбэл албан үүргээ санаатайгаар хувийн ашиг сонирхлын үүднээс зохих ёсоор хэрэгжүүлээгүй хууль зөрчин улсын буюу төсвийн хөрөнгөд хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангана гэж шүүх дүгнэсэн болно. Түүнчлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэг, заалтын диспозицэд гэм хор бодитой учирснаар бус тухайн хууль бус үйлдлийг хийснээр төгссөнд тооцогддог бүх гэмт хэргийг эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үздэг. Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн төрөлд хамаарч байх тул учруулсан хохирлын хэмжээ хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг тайлбарлах зүйтэй. Иймээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, нотловол зохих байдлыг шалгаагүй, гэрч Ш.Э-г айлган сүрдүүлж мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг эргэлзээтэй, хохирогчийг хөтөлж мэдүүлэг авсан тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг гарган шүүхийн мэтгэлцээнд оролцсон бөгөөд энэ нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Гэрч Ш.Э-г сэжигтнээр байцаахдаа хуульд заасан эрх, үүргийг нь танилцуулан мэдүүлэг авсан бөгөөд ямар нэгэн байдлаар дарамталсан, эрүү шүүлтийн аргаар мэдүүлэг авсан гэх баримт хавтаст хэрэгт авагдаагүй түүнчлэн түүний мэдүүлэгт дурьдагдсан мэдээллийн агуулга гэрч Я.Э, Д.Э-ийн мэдүүлэг болон Д.Э-ийн 2017 оны 10 дугаар сарын дансны хуулга зэрэг баримтуудаар батлагдсан үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
2. Гэрч Ш.Н, Я.Э нарын тухайд “...бэлнээр болон дансаар түүнд мөнгө өгснөө мэдүүлдэг энэ үйл баримтыг үгүйсгэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй харин гэрч нар мөнгө өгсөн газар, байршлаа андуурсан боловч удаа дараагийн мэдүүлэгтээ тодруулсан байх тул энэ байдлаар нь тэдний мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй гэж шүүх үзлээ.
3. Компаний ашиг орлого, өрхийн орлогыг шалгах шаардлагагүй бөгөөд энэ нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хүрээнд хэргийг шалгах, шийдвэрлэх хэмжээ, хязгаараас давсан үйлдэл болно. Өөрөөр хэлбэл * ХХК нь гэр бүлийн гишүүдийн хэмжээнд явуулдаг бизнессийн үйл ажиллагаа тул энэ мөнгийг өөрсдөө завшсан гэж үзэх үндэслэлгүй, гэрч нар нь энэ хэрэгтэй эд хөрөнгийн болоод бусад ашиг сонирхлоор холбогдсон байж болох нотлох баримт хэрэгт авагдаагүй, ийм үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй байна.
4. Гэрч Э.П-ийн мэдүүлэг болон царцаа устгалын шатахуун олголтын бүртгэл зэрэг нотлох баримтууд нь гэрч Т.Г-ийн “... *” ХХК-ийн тамга, тэмдэгтэй 3 ширхэг зарлагын баримтыг Б дарга өөрөө гаргаж өгсөн... Намайг өрөөндөө сууж байсан чинь Хөх ам булаг” ХХК-ийн тамга, тэмдэг дарагдсан ямар нэгэн гарын үсэг зурагдаагүй хоосон падааныг өгөөд гүйлгээ хийчих гэсэн. Тэгэхээр нь би “наадах чинь хоосон байна шүү дээ, хоосон падаанаар яаж гүйлгээ хийх юм бэ, баримт өгөөд байгаа хүнээр нь бичүүлээч, би шилжүүлэг хийж чадахгүй гэж хэлсэн... удаагүй байх хоосон падаан дээрээ гарын үсэг зурчихсан, үнийн дүнг нь 29.728.000 төгрөг гээд бичигдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Н-ын “...өдөрт нэг удаа, заримдаа өнжөөд ч юмуу 2 өдөр өнжөөд мөн сав, канестир, том поошигтой хүрч ирээд авдаг байсан...” гэх мэдүүлэг, “...санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд нийт авсан шатахуунаа ажилласан өдөртөө тэнцүү хувааж зарцуулснаар жагсаалт үйлдсэн, жолоочийн тооцооны хуудас хөтлөөгүй байна. Мөн өдөр бүр сумын төвөөс шатахуун авснаар баримт бүрдүүлсэн бодит байдал нийцэхгүй байхаар байна...” гэх Говь Алтай аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналтын улсын байцаагч Ц.Б хийсэн санхүүгийн хяналт шалгалтын танилцуулга зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тул тухайн нотлох баримтуудыг царцаа устгалын ажил хийгдэх хугацаанд бүрдүүлээгүй, хожим архивт хадгалах баримтанд нөхөн хийж бүрдүүлсэн гэж шүүх үзэн энэ нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх боломжгүй гэж дүгнэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрчүүдийн нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээ авах үндэслэлийг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5ХХ79/, улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай албан тоот /5ХХ63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /5ХХ65-67/, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * багийн Засаг даргын тодорхойлолт/5ХХ68/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 200.000 мянган төгрөгийг нэхэмжилсэн “Ашид билгүүн” ХХК-ний нэхэмжлэх/5ХХ 26/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б*нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял оногдуулахдаа харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийг нийгмийн хор аюул, учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж шүүгдэгч баривчлагдсан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тохиолдолд түүнд оногдуулсан ялаас нь уг хугацааг хэрхэн тооцон хасах асуудлыг зохицуулжээ. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн зөвшөөрөлгүйгээр 1 хоног баривчлагдсан болох хэрэгт авагдсан сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол/2ХХ182/, сэжигтнийг суллах тухай шүүгчийн захирамжуудаар/2ХХ215/ тогтоогдож байх тул уг 1/нэг/ хоногийг 15 нэгжээр тооцон торгох ялаас нь хасах нь Эрүүгийн хуулийн дээрх зохицуулалтад нийцэхээр байна.
Шүүгдэгч Б.Б 40.500.000/дөчин сая таван зуу/ мянган төгрөгний хохирол учирсан гэж шүүх үзсэн тул түүнээс гаргуулан * яаманд олгохоор, шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын зардалд Ашид билгүүн ХХК нь 200.000 төгрөг нэхэмжилсэн баримтыг/5ХХ26/ ирүүлсэн байх тул уг зардлыг шүүгдэгчээс гаргуулахаар, түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * багийн * тоотод байрлах * дугаартай үл хөдлөх дугаартай амины орон сууц, * дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ. Мөн энэ гэмт хэрэгтэй холбоотой болох тогтоогдоогүй эд мөрийн баримтаар хураагдсан 136 ширхэг “Магнай трейд” группийн шатахууны талоныг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтрийн хамт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б буцаан олгохоор шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*” ХХК-ний зарлагын баримт 3 ширхэг, дүрс бичлэг бүхий 4 ширхэг сидиг/CD/ хэрэгт хавсаргаж, Магнай трейд гурппийн бичиглэл бүхий 2 ширхэг зарлагын баримт, Говь-Алтай аймгийн * газрын тамга, тэмдэг дарагдсан зарлагын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 18 ширхэг, Б.А-д гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт 4 ширхэг, түүнтэй хамт үдэгдсэн хоосон зарлагын баримт 1 ширхгийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3/гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ий шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1/нэг/ хоногийг 15/арван тав/ нэгжээр тооцон түүнд оногдуулсан торгох ялаас нь хассугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Б.Б сануулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч Б.Б эс хохиролд 40.500.000/дөчин сая таван зуу/ мянган төгрөгийг гаргуулан *** яаманд олгож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын * багийн * тоотод байрлах * дугаартай үл хөдлөх дугаартай амины орон сууц, * дугаартай газрыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан *ХХК-ын зарлагын баримт 3 ширхэг, дүрс бичлэг бүхий 4 ширхэг сидиг/CD/ хэрэгт хавсаргаж, 136 ширхэг Магнай трейд группийн шатахууны талоныг, хүрэн өнгийн тэмдэглэлийн дэврийн хамт шүүгдэгч Б.Б буцаан олгож, “Магнай трейд” гурппийн бичиглэл бүхий 2 ширхэг зарлагын баримт, Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын тамга тэмдэг дарагдсан зарлагын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 8 ширхэг, хоосон бичигдээгүй орлогын баримт 18 ширхэг, Б.А гэсэн тэмдэг дарагдсан зарлагын баримт 4 ширхэг, түүнтэй хамт үдэгдсэн хоосон зарлагын баримт 1 ширхгийг “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 200.000 мянган төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж “Ашид билгүүн” ХХК-д олгож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА