| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2017/0203/И |
| Дугаар | 209 |
| Огноо | 2017-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 209
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн суманд 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Тээврийн 1-9 тоотод оршин суух Дэлгэр овогт Рэгзэнмятавын Мөнхсуурийн /ЕН62061505/ хүсэлтээр
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Мөнхсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхсуурь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 8 дугаар анги төгсөөд 1979 оны 06 сарын 09-ний өдөр илгээлтээр авч, Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд туслах малчинаар ажилд орсон юм. Тухайн үед илгээлтээр мал дээр гардаг байсан юм. Ингээд 1983 оны 10 сарын 10-ныг хүртэл туслах малчин хийж байгаад манайх Дорноговь аймгийн Эрдэнэ сум руу шилжсэн. Эрдэнэ суманд очоод цэцэрлэгт бага ангийн багшаар ажиллаж 1985 оны 10 сарын 14-ний өдөр чөлөөлөгдсөн. Мөн 1987 оны 01 сарын 15-наас Эрдэнэ сумын хүн эмнэлэгт асрагчаар ажилд орсон. Энэ хугацаанд бас яслид асрагчийн ажилд томилогдон ажиллаж байсан. Тухайн үед ясли нь эмнэлгийн захиргаанд хамрагддаг байсан юм. Ингээд 1993 оны 05 сарын 01-нийг хүртэл ажилласан юм. Миний эдгээр ажиллаж байсан хугацааны ажилд томилсон, чөлөөлсөн зарим тушаал байхгүй, олдохгүй байгаа юм. Иймд Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-нөөс 1983 оны 10 сарын 10-ныг хүртэл туслах малчинаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 1983 оны 11 сарын 14-нөөс 1985 оны 10 сарын 14-нийг хүртэл бага ангийн багшаар, мөн Эрдэнэ сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 сарын 15-наас 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Мөнхсуурь нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1983 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчинаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 1983 оны 11 сарын 14-ний өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар, мөн Эрдэнэ сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, асрагчаар ажиллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :
Нэхэмжлэгч Р.Мөнхсуурь нь Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-нөөс 1983 оны 10 сарын 10-ныг хүртэл туслах малчинаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 1983 оны 11 сарын 14-нөөс 1985 оны 10 сарын 14-нийг хүртэл бага ангийн багшаар, мөн Эрдэнэ сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 сарын 15-наас 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, асрагчаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлага хангасан нотлох баримт болох Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 04-ний өдрийн “ 1983, 1987-1993 онуудын цалингийн тодорхойлолт хүргүүлэв” гэсэн 01/187 тоот, түүнд хавсаргасан Рэгзэнмятавын Мөнхсуурь, хүн эмнэлэгт 1987 оноос цэвэрлэгч, 1990 оны 07 сараас асрагч гэсэн цалин, хөлс авч байсан талаарх жагсаалт,
Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдлийн даргын 1979 оны 06 сарын 09-ний өдрийн “ илгээлтээр ирсэн Р.Мөнхсуурийг 4-р хэсгийн хоньчин Рэгзэнмятавын суурьт 1979 оны 06 сарын 09-нөөс эхлэн туслах малчинаар томилсугай” гэсэн 12 тушаалын хуулбар,
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1983 оны 11 сарын 13-ны өдрийн “... Рэгзэнмятавын Мөнхсуурийг 11 сарын 14-ний өдрөөс хүүхдийн цэцэрлэгт бага ангийн багшаар түр хугацаагаар томилсугай” гэсэн 64 тоот захирамжийн хуулбар,
Эрдэнэ сумын Хүн эмнэлгийн эрхлэгчийн 1993 оны 04 сарын 26-ны өдрийн “ яслийн асрагчаар ажиллаж байсан Р.Мөнхсуурийн ажиллаж байсан хугацааны ээлжийн амралтыг олгосугай” гэсэн 11 тоот тушаалын хуулбар,
Нэхэмжлэгч Р.Мөнхсуурийн “ 1983 оны 11 сарын 14... Өргөн сумаас шилжин ирсэн тул хүүхдийн цэцэрлэгийн бага ангийн багшаар түр хугацаагаар томилж ажилуулсугай”, “ 1985 оны 10 сарын 14... Өөр байгууллагад шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв ”, “ 1987 оны 01 сарын 15...хүн эмнэлгийн амбулаторийн цэвэрлэгчээр авч ажиллуулав”, “ 1993 оны 05 сарын 01... яслийн асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэсэн тэмдэглэгээ бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
гэрч Б.Ундармаагийн шүүхэд өгсөн “ Эрдэнэ сумын хүн эмнэлэгт би Мөнхсуурьтай 1988 оноос хойш хамт ажиллаж байсан. Намайг 1988 онд төгсөж ирээд ажилд ороход Р.Мөнхсуурь тус эмнэлэгт асрагчаар ажиллаж байсан...миний мэдэхээр 1988-1993 он хүртэл ажиласан ба хэдэн сарыг нь санхгүй байна ажилаасаа халагдаад гарсан. Тухайн үед манай эмнэлгийн харъяанд ясли хамрагддаг байсан бөгөөд яслид асрагчаар ажилладаг байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч С.Долгоржавын шүүхэд өгсөн “ Р.Мөнхсуурьтай 1983 оны 11 дугаар сараас 1983 оны 11 сар хүртэл Эрдэнэ суманд цэцэрлэгийн багшаар ажилаж байсан. Би Эрдэнэ сумын цэцэрлэгт 1973-1990 он хүртэл ажилласан бөгөөд намайг тухайн цэцэглэгт багшаар ажиллаж байхад Р.Мөнхсуурь нь 2 жил орчис ажиллаж байгаад халагдсан. Цэцэрлэгээс гараад эмнэлэгт ажилд орсон санагдаж байна. Он сар өдрийг мэдэхгүй байна. Ямарч байсан 1983-1993 он хүртэл ажил хөдөлмөр эрхэлж байсан. Тухайн үеийн цаг нийгэмд ажилгүй хүн байдаггүй, хүн бүр л ажилтай байсан гэсэн мэдүүлэг,
гэрч И.Галягийн шүүхэд өгсөн 1979 оны 06 дугаар сарын 09-ны өдөр Р.Мөнхсуурь нь Шинэ-Амьдрал нэгдэгд ажилд орж байсан. Мөнхсуурь манайхтай айл саахалт байсан бөгөөд сургуулиа төгсөж ирээд нэгдэлд хоньчиноор ажилд орж байлаа. 1983 оны 11 сард Мөнхсуурийн гэр бүл Дорноговь аймгийн Эрдэнэ сум уруу шилжсэн юм. Аав нь Рэгзэнмятав, ээж нь Лхамсүрэн гэж хүмүүс байсан. Би Шинэ амьдрал нэгдэлд 1959-1993 он хүртэл тасралтгүй ажилласан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Р.Мөнхсуурийг Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс 1983 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчинаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 1983 оны 11 сарын 14-ний өдрөөс 1985 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар, мөн Эрдэнэ сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 сарын 15-ны өдрөөс 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, асрагчаар ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Рэгзэнмятавын Мөнхсуурийг /РД: ЕН62061505/ Дорноговь аймгийн Өргөн сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1979 оны 06 сарын 09-ний өдрөөс эхлэн1983 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл туслах малчинаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын цэцэрлэгт 1983 оны 11 сарын 14-ний өдрөөс эхлэн 1985 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл бага ангийн багшаар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын хүн эмнэлэгт 1987 оны 01 сарын 15-ны өдрөөс эхлэн 1993 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл цэвэрлэгч, асрагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД