Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/104

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овогт Б-йн М-д  холбогдох 2116000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгч Б.М нь согтуурсан үедээ 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, * тоотод оршин суух төрсөн дүү хохирогч Д.О гэрт нь ороод гарахдаа түүний гар цүнхэнд байсан монетон бөгж 4 ширхэг /эрэгтэй хүний 1 ширхэг, эмэгтэй хүний З ширхэг , монетон ээмэг 1 хос, хүзүүний зүүлт 1 ширхэг, энгэрийн зүүлт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.237.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн “...9 дүгээр сарын 2-нд архи согтууруулах ундаа хэрэглээд дүүгийнхээ ээмэг, бөгжийг авч махны авгайд 20,000 төгрөгөөр хоёр ээмгийг нь өгөөд Х, А хоёрт 1, 1 бөгжийг нь өгсөн... Гомдож, гэмшиж байна...Манай аавын гэр * тоотод буюу хүргэн Х нэг хашаанд байдаг. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би Б-ийн А-тай таараад * үүдэн дээр Х гэгч залуутай таарсан бид 3 * захын хойд талд байдаг цэвэр усны цэгийн тэнд үлдээгээд ганцаараа гэрлүүгээ алхаж очоод гэртээ ортол ээж манай дүү Б 2 сууж байхаар нь гэрээсээ гараад Х-ын гэрт орсон, Х-ын гэрт ортол гэрт нь 2 хүүхэд нь байсан, манай дүүгийн цүнх орных нь дээд талд байж байхаар нь уудлаа үзтэл улаан ууттай ээмэг, бөгж байхаар нь түүнийг аваад гарсан, Тэгээд байж бай гээд үлдээсэн Х, А 2 дээр ирсэн, бид 3 мах зардаг, нэрийг нь мэдэхгүй эмэгтэй хүнд 2 бөгжийг нь 20,000 төгрөгөөр өгсөн, * сургуулийн урд талын дэлгүүрээс 1 шил 0,75 литрийн Ерөөл нэртэй архи аваад Х, А нартай хувааж уусан, надтай хамт архи хувааж уучхаад тэр 2 яваад өгсөн, Би тэндээсээ Бямбацогт гэдэг нагацындаа очсон, Эхнэр З гэх хүнд нь энгэрийн тэмдэг хүзүүний зүүлтийг нь өгчхөөд гараад явсан, тэндээсээ гараад эмнэлгийн хойд талд явж байгаад цагдаад баригдсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл болон ХХ71/,

 

Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манайх Говь-Алтай аймгийн * сумын айл байгаа юм. Нэг гэр аймгийн төвд * тоот хаягт байсан. 2021 оны 09дүгээр сарын 02-ны өдөр гар цүнхэнд байсан монетон ээмэг, бөгжөө үзэхэд бүгд байсан ба 09 дүгээр сарын 03-ны өдөр найранд явах гээд цүнхээ уудалж үзэхэд алга болсон байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан юм. Эрэгтэй хүний 1 ширхэг монетон бөгж, эмэгтэй хүний 3 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон хос ээмэг зэрэг зүйлс хулгайд алдагдсан. Манай гэрт цүнхэнд байсан ээмэг, бөгжийг миний төрсөн ах Б-ийн М хулгайлж авсан байсан. Хэрэг гарсан өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан тухайн өдөр цагдаагаас М-ийг хайж олоод уулзахад 2 бөгжийг махны худалдагчид 20,000 төгрөгөөр зарсан байсан, 1 бөгжийг нь *сумын иргэн Б-ын А гэх залууд бэлэг гэж өгсөн гэж байсан, мөн 1 бөгжийг нь Х гэх залууд өгсөн талаар ярьсан. 2 ширхэг ээмгийг хаана хэнд өгсөн талаараа М өөрөө мэдэхгүй байгаа юм. Мөн ээмэг, бөгжтэй хамт байсан эд зүйлсийг Э гэдэг манай нагац ахын эхнэрт өгсөн байна гэсэн... Би алдагдсан эд зүйлсийг бүгдийг нь олж авсан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /ХХ17-21/,

Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Мөнгөн завьяа дэлгүүрээс 2019 онд 825.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө бөгжийг олж авсан... Манай нэг гэр аймгийн төвд буюу Харзат багийн 2-16 тоотод байдаг юм. 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь оруулах гээд манайх хөдөөнөөс ирээд аймагт байсан юм. Харин 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 11 цаг өнгөрч байх үед хүүхдүүдээ гэртээ үлдээд эхнэр бид 2 *зах руу явсан юм. Тэгээд удалгүй 1 цагийн гаруйн дараа ирээд манай садангийн хүүхдийн үсний найранд явах гээд эхнэр цүнхнээсээ монетон эдлэлээ гаргах гэтэл алга болсон байсан. Ингээд би шууд цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /ХХ26, 47-48/,

Гэрч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би аймгийн төвөөс * сум явах гэж байгаад М, Х гэх 2 залуутай таарсан. Тэгэхэд М нь бид хоёрыг та хоёр энд хүлээж бай гэж хэлээд Харзат багийн 2 дугаар гудамжаар доош ахалж явсан бөгөөд удахгүй ирэхдээ жижиг улаан өнгийн ууттай бөгжнүүд авч ирсэн. Тэр уутан дотор байсан бөгжнөөс 2 ширхэг бөгжийг Х нь мах зардаг хүнд 20,000 төгрөгөөр зарж мөнгөөр нь дэлгүүрээс архи, ундаа авч уусан. Бид гурав нэгдүгээр сургуулийн хайсанд орж архи уусан бөгөөд тэгж байхдаа Мөнхсүлд нь 1 ширхэг бөгжийг тэр Х гэх хүнд бэлэглэсэн, мөн 1 ширхэг бөгж нь газарт унахаар нь би авлаа гэдгээ Мөнхсүлдэд хэлээд авсан” гэх мэдүүлэг /ХХ32/,

Гэрч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр би * захын орчим архи уусан нэлээд согтуу шахуу явж байгаад хоёр улаан дээлтэй залуутай таарсан тэгээд хамт архи уухаар болсон чинь нэг залуу нь та хоёр энд хүлээж бай гэж хэлээд намайг нэг залуутай нь * захын зүүн талын далангийн хажуугийн цэвэр усны цэгийн орчим үлдээгээд нөгөөх нь явж гэр хорооллын гудамжаар яваад удахгүй буцаж ирэхдээ ууттай зүйл авч ирсэн. Тэр дотор нь шар өнгөтэй бөгж ирсэн. Тэр бөгжний 2 ширхгийг нь авч махны худалдагчид 20,000 төгрөгөөр өгч мөнгөөр нь дэлгүүрээс 1 шил архи, 1 ширхэг ундаа авсан түүнийг бид гурав нэгдүгээр сургуулийн хайсанд орж уусан. Дараа нь надад нэг бөгжийг бэлэглэсэн, нөгөө хамт архи уусан залуу нэг бөгжийг авсан тэгээд бид нар салсан” гэх мэдүүлэг /ХХ39-40/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /ХХ3-5/,

Хулгайд алдагдсан бөгжийг гэрч Б.А, Д.Х нараас хүлээн авч хохирогч Д.О-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /ХХ9-13/

Хулгайд алдагдсан эд зүйлсийг 3.237.500 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-820/835 дугаартай дүгнэлт /ХХ55-58/, зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь 2021 оны 09 дугаар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн орчим Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, *тоотод оршин суух төрсөн дүү хохирогч Д.О гэрээс нь түүний гар цүнхэнд нь байсан монетон бөгж 4 ширхэг /эрэгтэй хүний 1 ширхэг, эмэгтэй хүний З ширхэг , монетон ээмэг 1 хос, хүзүүний зүүлт 1 ширхэг, энгэрийн зүүлт 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.237.500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлтийнхээ үндэслэл болголоо.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/ХХ/ хохирогч Б.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Мөнгөн завьяа дэлгүүрээс 2019 онд 825.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө бөгжийг олж авсан...” гэх мэдүүлэг/хх26/, хохирогч Д.О хавтаст хэрэгтэй танилцаад гаргасан “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлснийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд шүүгдэгч Б.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овогт Б-ийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.М-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА