Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/108

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа,

Улсын яллагч Ц.Батзаяа,

Хохирогч П.Х, /цахимаар/

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,

Шинжээч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, /цахимаар/

Гэрч Д.Б, /цахимаар/

Гэрч Б.Ө, /цахимаар/

Гэрч Б.Б, /цахимаар/

Гэрч С.Э,

Гэрч Н.Х,

Гэрч С.Б,/цахимаар/

Гэрч Т.Н, /цахимаар/

Гэрч Л.О, /цахимаар/

Шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт З*ын Б-д холбогдох 2116000690073 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн ** газрын 1 дүгээр давхарт байрлах “***”-нд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын үед * сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Б нарыг “...нохойн гөлөгнүүд минь яагаад * нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ? * зайлбал зайлаарай битгий * хувцас гутаагаад байгаарай...” гэх мэтээр доромжилж Б.Б-ийн гэдэс рүү нэг удаа, Б.Ө-ын гэдэс рүү нэг удаа, Б.Б-ийн нүүр лүү нэг удаа, П.Х-ын хамар дух орчимд нэг удаа цохиж, хохирогч П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

2. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч З.Б-ын шүүх хуралдаанд өгсөн “...П.Х-ыг зодсон гэх асуудал 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлснээс эхэлсэн. Анх Монгол Улсад 2020 оны 10 дугаар сараас эхлээд короновирусын тархалттай холбоотой нэлээн эрчимтэй арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байсан. Харуул хамгаалалт дээр нь халдвар тархалтын байдлаас сэргийлэх гээд  ажиллаж байсан. Дотоод хэргийн их сургуулийн 4 сонсогч аймгийн * газар хуваарилагдаж ирсэн юм билээ. * даргатай ярьж байгаад манайх аймгийн хэмжээнд 17, 18 пост гарсан. Аймаг дотор эргүүл хамгаалалтын чиглэлээр эргүүл хамгаалалт шаардлагатай байсан учраас энэ дөрвийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Есөнбулаг сумын төвөөр эргүүл хийлгэхээр гаргасан. Эргүүлд гаргасны дараа иргэдээс гомдол ирсэн. Энэ хүмүүс ойлголт буруу өгөөд байна, энэ хүмүүс чинь юмаа мэдэхгүй байна гэдэг асуудал тавьсан. Тэгэхээр нь би энэ дөрвийг 4 дүгээр сарын 15-нд газар дээр үүрэг гүйцэтгүүлье. Тэнд үүрэг гүйцэтгэж байсан албан хаагчдыг гудамж талбай руу гарга гэсэн чиглэл өгсөн. Тэгсэн боловч энэ дөрвөн сонсогч өглөө ажилд ирээгүй. * даргатай холбогдоод нөгөө хүүхдүүд танай дээр очсон уу? гэхэд очоогүй байсан. Утсаар нь дуудуулахад утас нь холбогдохгүй байж байгаад нэг нь утсаа аваад ир гэсэн ирээгүй. Өдөр 14 цаг орчимд ирсэн, ирэхээр нь шаардлага тавьсан нь үнэн. Энэ дөрвөн сонсогчид албаны үүрэг хариуцлага танилцуулсан. Энэ хохирогч гээд байгаа П.Х-ын дух руу цохисон зүйл байхгүй, хуруугаараа чичсэн. Яагаад ирдэггүй юм, яагаад утсаа авдаггүй юм гэсэн. Энэ өөрөө * ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмын дагуу албан хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа, томилгоот албан хаагчид. Холбоо зарлан мэдээллийн бэлтгэл, бэлэн байдал гэдэг зүйлийг хангах үүрэгтэй. * дүрэм дээрээ дарга, захирагчаас өгсөн үүргийг нэн даруй биечлэн биелүүлнэ гэсэн заалттай. Даргаас өгсөн үүрэг даалгавар хууль ёсных байна уу, үгүй байна уу тэр хариуцлагыг үүрэг даалгавар өгсөн дарга хариуцдаг журамтай. Тийм учраас энэ нөхдүүдэд ийм үүрэг даалгавар өгсөн. Толгой руу чичсэн. Цэргийн дүрэм дээр хувцас өмсөх дүрэм гэж бий. Түүн дээр малгайг хөмсөгнөөс дээш нэг сантиметрийн зайтай өмсөнө гээд заасан байдаг. Энэ хүүхэд уйлаад гараад явсан гэсэн. Би шаардлага тавьж байгаад гараад явсан. Дараа нь 2, 3 хоногийн дараа энэ прокурор гээд байгаа залууг мөрдөгч гэж ойлгосон прокурор юм байна. М гэдэг хошуучтай хамт манай байгууллага руу дайрч орж ирээд ямар ч зөвшөөрөл үзүүлж, харуулаагүй хэргийн газрын нөхөн үзлэг хийх гэж байна гээд үүдний жижүүр, харуул, тухайн өдөр гарч байсан шуурхай удирдлагын оператор нарыг загнаад элдвээр хэлээд энэ гурван сонсогчийг дагуулсан орж ирсэн. Би өрөөнөөсөө доошоо буугаад ороод ирсэн чинь хэргийн газрын нөхөн үзлэг хийх гэж байна гээд надад зөвшөөрөл бичиг үзүүлээгүй. Та яагаад ингэж явж байгаа юм гэсэн чинь би прокурор учраас өөрөө байж байхад болно гэсэн утгатай зүйл хэлсэн. Би хараад зогсож байя гэсэн чинь энэ гурван сонсогчийг учиргүй загнаад мөрнөөс нь татаад ийшээ зогс, хаана зогсож байсан юм, зогссон газраа зогс битгий хөдлөөд бай, зураг авах гэж байна гэсэн. Энд маш олон хүн байсан учраас гэрчлэх байх. Энэ зүйл болсны дараа эмнэлэгт очиж үзүүлсэн гэсэн. Эмнэлэгт очиж үзүүлэхэд чих, хамар хоолойн эмч Х.А*гэдэг эмч тэр шууд харж байгаад хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл, хамрын таславчны мурийлт гэсэн олон онош тавьсан байсан. Рентген зургийн эмч хамрын таславчны мурийлт байна нарийвчилж компьютер томографикийн зураг авч харах хэрэгтэй гэсэн. Ийм байдалтай дахиад зураг авагдаад гарахаар ясны хугарал байхгүй, хамрын таславчны мурийлт байна гэсэн зураг гарсан. Дахиад энэ охины эмчилгээний хувийн хэрэг дээр байдаг дахиад онош бичээд хамар ясны шинэ хугарал гэмтэл гэсэн онош бичсэн. Мэргэжлийн хоёр хүн нь зургаа хараад хэлээд байхад дахиад ийм онош гаргаж ирсэн. Аймгийн Шүүх шинжилгээний алба дээр шинжилгээ хийлгэх гээд орсон өдөр Д гэдэг хүн гарч ирсэн. Д гэдэг хүн шинжээч А болон Шүүхийн шинжилгээний албаны дарга Э гэдэг хүмүүсийн өрөөнд ороод бөөн хэрүүл болгоод гэмтэлтэй гэж гаргахгүй бол та нарын хойдох урдах элдэв зүйлийг чинь цахимд тавина гэж явсан. Дараа нь аймгийн нэгдсэн эмнэлгийн компьютер томографикийн С* гэдэг эмчийг бас тэр хүн өрөөнд орсон. Энэ хүн яагаад гарч ирээд байгаа юм энэ хүний учрыг олж өгнө үү манайхаас гараад гэртээ очиход нь Д гэдэг хүн байж байсан гэсэн. Шүүх шинжилгээ дээр очиход нь мөн Д гэдэг хүн байж байсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд нь дахиад Д гэдэг хүн байж байсан. Энэ өөрөө сэтгэцийн өвчтэй, хэрэг хүлээн чадваргүй хүн байдаг юм билээ. Би энэ прокурор, мөрдөгчид нь бичгээр маш олон хүсэлт тавьсан. Нэг нь ч хангадаггүй. Ийм хөнгөн тодорхой хэрэг яагаад өдий болтол 5, 6 сар болсон гэхээр прокурор, мөрдөгч нарын явуулж байгаа үйл ажиллагаанаас шалтгаалсан. Одоо өдий урт хугацаа өнгөрсөн байхад компьютер томографикийн шинжлэх ухааны үндэслэлтэй баримтууд дээр нь үндэслээд дүгнэлт нь гарахаар байтал тэр зургийг нь авсан эмч, тэр үзлэгийг нь хийсэн эмч нарын дүгнэлтийг хэрэгсдэггүй. Тэр хүмүүсээс мэдүүлэг авдаггүй. Зөвхөн энэ гурван сонсогчийн мэдүүлгийг авдаг. Хажууд нь өчнөөн хүмүүс байсан. Эрэгтэй хүүхдийг цэргийн газар янз бүрийн юм бий. Хаяа нэг шаардлага тавьдаг, гар хүрдэг асуудал байдаг. Эмэгтэй хүний нүүрэнд гараа атгаж байгаад цохиод, ясыг нь цөмөртөл цохино гэж юу байх вэ. Гэрчүүдээс мэдүүлэг авахдаа М*гэдэг хошууч хөтөлсөн, тулгасан, чиглүүлсэн асуулт тавьдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүртэл явуулсан асуултууд нь өөрөө илт хөтөлсөн асуултууд тавьж явуулсан. Энэ хүүхэд нэгдүгээрт тусгай албаны сургуульд сурдаг. Энд бие хамгаалах урлаг буюу самба, жудо, байлдааны самба гэсэн хичээл бүгд ордог. Хамрын таславчны мурийлт энд сурч байгаа ихэнх хүүхдүүдэд байдаг. 4 дүгээр сарын 14-ний өдөр энэ дөрвөн залуу орой манай албан хаагчидтай зааланд тоглосон байдаг. Тэгээд манай нэг албан хаагчтай мөргөлдсөн. Тэр бичлэгийг нь хүртэл олж өгсөн, тэрийг огт хэрэгсдэггүй юм билээ. Яагаад энэ эмч нараас мэдүүлэг авахгүй байгаа юм, зургийг нь яагаад өгч явуулахгүй байгаа юм гэхээр миний эрх мэдлийн хүрээний асуудал би хүсэлтийг чинь хангаж чадахгүй. Таны мэдүүлэг авхуулахыг хүсээд байгаа хүмүүсээс мэдүүлэг авч чадахгүй гэсэн байдалтай харьцдаг. Яллах дүгнэлт танилцуулах хугацаатай юм билээ. Энэ хугацааны хамгийн сүүлийн өдөр манай ажлын үүдэн дээр харуул дээр авч ирж орхиод З.Б даргад өгөөрэй гээд орхисон байсан. Би нэг дэх өдөр нь хөдөө явж байгаад ирсэн чинь танд ийм зүйл үлдээсэн гэсэн. Задлаад үзэхэд яллах дүгнэлт байсан. Цагдаа дээр М гэдэг хүн зөндөө олон хүнээс тааламжгүй дүрэм журмаа зөрчсөн байдлаар мэдүүлэг авсан. Гэрчүүдээс асуухаар тодорхой болно. Прокурор дээр буруу мэдүүлэг хөтөлж байгаад авсан байна дахиад мэдүүлэг өгье гэхээр миний эрх мэдлийн хүрээний асуудал би дахиж авхуулахгүй гэж хэлээд явуулсан байдаг. Сүүлд нь цагдаа дээрээс хэргийг нь Буянтогтох гээд мөрдөгч байгаа тэрийг надад танилцуулаагүй байна гэсэн чинь одоо аваад ир шүүх рүү өгөх гээд байна гэсээр байгаад тэр өдөр нь татаж авч ирээд, би ирээд танилцах гэсэн чинь таны материал аль хэзээ шүүх рүү шилжсэн гэдэг. Би прокурорын даргад нь бас гомдол гаргасан. Билэгсайхан дарга гомдлыг нь хүлээж аваад хүсэлтийг нь хангаад энэ хүмүүсээс мэдүүлэг ав, хэргийн материал компьютер томографикийн зураг байхгүй байна. Тэрийг нь бүрдүүлж хий, шаардлагатай ажлыг нь хий гээд яллах дүгнэлтийг цуцлаад өгөхөөр компьютер томографикийн  CD-г хийхээс өөр юу ч хийгээгүй. Яагаад ингэсэн юм гэхээр миний эрх мэдлийн асуудал танд хариу өгөх албагүй гэж хариу өгсөн. Сүүлд нь М дээр яваад очсон чинь хэргийн материалд компьютер томографикийн  нь зураг хийгээгүй би мартсан байна гээд учиргүй уурлаад утас гаргаж ирээд бичлэг хийгээд сейфнээсээ тэр зургийг гаргаад ирсэн. Чи яагаад ингэж байгаа юм гэсэн чинь юун сүртэй юм би мартчихсан байна гэх зэргээр надад хэлж байсан. Чи яагаад ингэж байгаа юм энэ хүмүүсийг нь асуучхаач гэхээр З.Б даргаа намайг шахаад дарамтлаад байгаа тийм учраас хурдан шүүх рүү өг гээд байна гэж надад хувиараа хэлж байсан. Өөрөөс нь асууж тодруулах юм бол болох байх. Ийм байдалтай өнөөдрийг хүртэл явж байгаа. Миний хүсэж байгаа зүйл тэр хоёр эмчээс нь мэдүүлэг авчхаач, шинжлэх ухааны үндэстэй зургийг нь мэргэжлийн хүмүүсээр нь уншуулаад үзүүлчхээч, тэгээд наад хэргээ хурдан шийдээд нэг тийш болгож өгөөч гэсэн хүсэлтийг энэ хүмүүст удаа дараа тавьсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт дээр хүний дух руу цохиход хамрын яс хугарахгүй гэсэн. Хамрын ясны хугаралд зөөлөн эд нь ямар ч асуудалгүй гэсэн дүгнэлт дээр байж байгаа. Прокурор өөрт таалагдсан З.Б-г цохисон гэж хэлүүлэх гээд тэр таалагдсан үгийг яллах дүгнэлт дээрээ түүж авч бичээд ингээд чичрээд дайраад байдаг. Ерөөсөө ойлгохгүй байна. Энэ хүн хоёр талтай үзэх ёстой. Хохирогчийн талд ч, яллагдагчийн талд ч гэсэн хоёр талын нотлох баримтыг үзээд шинжлэх ухааны үндэстэй дүгнэлт, гарсан хариу дээр нь тулгуурлаад шийдвэрлээд өгөөч гэсэн хүсэлтийг энэ хүнд удаа дараа тавьж байгаа. Маш олон хүсэлт тавьсан, нэгийг нь ч хангаагүй. Компьютер томографикийн  зургийг нь авъя гэхэд мөрдөгчөөрөө дамжуулаад авах боломжтой гэсэн. Би мөрдөгчид хүсэлт бичиж өгсөн, авах боломжгүй гэсэн. Ийм зүйл болсон. Миний хувьд энэ асуудлыг шүүгч хараад үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Би Улсын онцгой комисст очсон тэнд маш ачаалалтай ажиллаж байгаа. Наашаа ирээд шүүх хуралдаанд ороход хамгийн богинодоо 3 хоног зарж байна. Тэнд хоёр, гуравхан хүний бүрэлдэхүүнтэй маш ачаалалтай ажиллаж байгаа. Прокуророос шалтгаалаад ингэж удаагаад, хойшлоод учир нь олдохгүй, хийчихмээр юмыг хийхгүй байгаад байгаад гайхаж байна. Миний үгийг өөрийгөө өмгөөлж байна гэж үзэж байгаа байх. Миний хэлж байгаа зүйлүүд гэрчүүдээс гараад ирнэ. Тойроод түмэн хүн, дүүрэн бичлэгтэй байж байхад би тийм авир ааш гаргана гэж байхгүй. Тэр бичлэгийг М гэдэг хүн хуулж аваад явсан. Бүх бичлэг байхгүй, бүгдийг нь устгасан юм уу яасан юм гэсэн чинь техникийн ямар нэгэн юм гарсан юм байлгүй гээд өнгөрсөн. Тэрийг санаатай устгасан юм уу мэдэхгүй... Би хэлсэн аймгийн хэмжээнд цагдаа, онцгой байдлын байгууллага орон тоо маш цөөхөн эргүүл хамгаалалтын асуудал явахад дээр нь зөвхөн Есөнбулаг сумын тойроод * пост дээр доод тал нь нэг ажилладаг. Орон тоо хэд байдаг билээ гадарладаг байлгүй. Хүн дутуу учраас Цагдаагийн даргат хүсэлт тавьсан. Цагдаагийн даргын шийдвэрийн дагуу өөр дээрээ аваад ажиллуул гэсэн шийдвэр гаргасан... 4 сонсогч байсан. Онцгой байдлын газрын ахлах нягтлан бодогч Т.Н, газрын орлогч С.Б, газрын ангийн захирагч С.Э, улсын нөөцийн салбарын дарга Н.Х, хүний нөөц, дотоод асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Л.О нар байсан. Операторыг санахгүй байна нэг эмэгтэй байсан байх... Хаана яаж байрлалттай зогсож байсныг санахгүй байна. Гурван эрэгтэйн зүүн мөр рүү, эмэгтэйн дух руу хуруугаараа түлхсэн. Тэрийг зэрэгцэж зогссон хүмүүс ажиглах боломжгүй. Урдаас нь хараад зогсож байсан хүмүүс л харж байх ёстой. Цэргийн дүрмийн дагуу зогсож байхад ийшээ тийшээ харах боломжгүй. Дээрээс нь тухайн газар орж гарч байсан хүмүүсийн бичлэгээс П.Х малгайгаа ямар байдалтай өмссөн байсныг та бүхэн харсан байх. Цэргийн дүрмийн дагуу өмсөөгүй. Дадлага хийж байсан гээд бичлэг хийсэн байсан. Тэр дээр хөмсөгнөөс дээш духаа гартал хойш нь тавьсан байсан... Цэргийн дүрэм дээр захирагч дарга нь захирагдагч нартаа албан шаардлага тавьж болно гэж заасан... Тэрийг одоо гэрч нараас асуухаар гарах байх... Хүний саравч  хөмсөгнөөс нэг хуруу зайтай гээд заасан байдаг. Тэгэхээр цэргийн малгайны урд саравч нь доошоо байдаг. Тэрний доогуур сөхөж байгаа юм шиг цохидог хүн хаана ч байхгүй. Хуруугаараа чичихдээ саравчтай малгайны дээд талаар тэмдгийн хувьцаа дух руу нь түлхсэн... Хөөлгө гэж хэлээгүй, хэлсэн нохойн гөлөг гэдэг үгийг энэ хүүхдүүд ямар учиртай ингээд байгааг ойлгохгүй байна. Хуваарилагдсан албан газраа үндсэн ажлаа хий гэсэн... Хамрын таславч муруйх нь унаж тустлаа мөргүүлээд байх шаардлага байхгүй. Та бүхэн үүнийг тэр мэргэжлийн чих, хамар хоолойн эмч нараас нь тодруулаарай. Ясанд ямар нэгэн хугарал үүсэхэд гараа атгаж байгаад нэлээн хүчтэй унатал нь цохиж байж хамрын яс хугарна... Сайн ажиглах юм бол хавдсан гээд байгаа зурагтай зүгээр үеийнх нь зураг адилхан памбагар охин байсан... Д.Б гэдэг залуу хэд хоногийн дараа над дээр боловсон хүчний офицертой орж ирсэн. Яах гэж яваа юм бэ гэсэн танд нэг зүйл сонсгох гэсэн юм гэж орж ирсэн. Нэг орой энэ охинтой машин дотор уулзаж байгаа бичлэг хийгээд авсан байсан. Чи ямар ядаргаатай юм бэ бид нар эвгүй байдалд ороод байна чи больчхооч гэсэн чинь би яагаач үгүй, наад хүнд чинь дургүй хүмүүс зайлуулах гээл ингээд байгаа болохоос гэсэн байсныг нь би сонссон. Тэр бичлэгийг нь би хотод компьютер дээр үлдээсэн байна. Л.О-ийн утас дээр хүртэл тэр бичлэг нь байгаа. Өөрийнхөө утаснаас тавиад бичсэн бичлэг нь байгаа. Энэ хэрэг өчнөөн сар болсон. Гэрчүүд янз бүрийн юм ярьж байна. Энэ хүмүүсийн ярьж байгаа зүйлд ач холбогдол өгч гайхахгүй байна. Юм гэдэг чинь шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоотой, компьютер томографикийн зураг, рентген зураг, дээрээс энийг гаргасан мэргэжлийн эмч нарын санал дүгнэлтийг тодруулаад өгнө үү гэсэн юм. Түүнээс намайг хэрэг хийчхээд байхад хийгээгүй гэж хэлээд өгөөч гэж огт хэлээгүй. Үндэслэлтэйгээр энэ зүйлүүдээ тайлбарлаад хоёр талынх нь зүйлүүдийг зэрэг прокурорыг тодруулаад өгөөч гэсэн. Өнөөдөр хохирогчийн өмгөөлөгчтэй нийлээд хоёулаа юм ярилцаад байхын, энэ хүн хоёр талын юмыг харж үздэг байхад тэнд очиж нэг талд нь очиж суугаад байгааг гайхаж байна. Шүүгчээс хүсэж байгаа нь хоёр мэргэжлийн эмчээс гэрчийн мэдүүлгийг авчхаач. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үзээч тэр чинь эргэлзээтэй. Нэгдүгээрт хүнээр хийлгэсэн, хоёрдугаарт яс нь гэмтсэн гэсэн мөртлөө зөөлөн эдэд нь ямар ч өөрчлөлт байхгүй гээд гаргасан. Хүний яс хугараад байхад тэрэнтэй залгаатай байдаг зөөлөн эд яагаад гэмтэл учирдаггүй юм. Ядаж цус хурна, зүгээр болохдоо буцаад шимэгдэнэ. 10 жилийн биологийн хичээл үзсэн хүн бол ямар өөрчлөлт өгөхийг мэднэ дээ. Хүний биед ойрын хугацаанд ямар нэгэн ул мөр үлдэх ёстой. Тэрийг л үзээд өгөөч гээд байгаа юм. Эрүүл мэндийн яам дээр чих хамар хоолойн мэргэжлийн зөвлөл гэж байдаг. Тэд нар хэн ч маргаад нэмэргүй мэргэжлийн хүмүүс байхгүй юу. Шүүх шинжилгээний хүмүүс нь хүнээр үзүүлчхээд дотроо эргэлзээтэй дүгнэлт гаргачхаад байгаад байх юм. Тэр бичлэгийг хохирогчийн өмгөөлөгч, прокурор үзсэн байх. Үүнийг 4 оронтой тоонд нэмж хасдаг хүн бол орж ирсэн хугацаа, гэрч байгаа хугацаа хэзээ байж байгаад явсан хугацаа, манай байгууллага руу орж ирээд гараад явах хугацаа 40, 50-аад минут байгаа. Зүүсэн маск нимгэн маск байгаа. Энэ дээр ядаж цус биш юмаа гэхэд кетчуп дусаагаад үздэггүй юм бэ. Гялгар уут биш үзэгдэхгүй байгаад байдаг цус байдаг юм уу. Тэрийг мэргэжлийн хүмүүсээр нь үзүүлчхээч, Д гэдэг хүн анх очиход нь гэрт нь байж байсан. Эмнэлэгт үзүүлэхэд нь хамт байж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд нь хамт байж байсан. Тэндхийн хүмүүсийг бөөн хэрүүл хийж заналхийлж элдвээр хэлсэн.  Угаасаа энэ аймгийнхан ашигладаг тийм хүн байдаг юм л даа. Энэ хүн яагаад энд ингээд яваад байгаа юм. Тэрийг тодруулаад өгнө үү. Энэ чинь П.Х, З.Б гэдэг хоёр иргэний хоорондох асуудал болохоос огт садан төрөл найз биш хүн яагаад ингээд яваад байгаа юм. Сүүлд үнэн худлааг нь мэдэхгүй, гэхдээ аав, ээжээс нь хэл ам хийж нэлээн юм болж наана цаана нь явж байна гээд хонь мал гаргуулаад авч байна гэсэн. Өөрийн мотоциклтой яваад Жаргалан сумаас ачаад ирж байна гэсэн. Тэр Х.А гэдэг эмч байна. Мэргэжлийн эмч урьдчилсан таамаг хэлж болно. Хамрын таславчийн мурийлтыг чих хамар хоолойн эмч харж байгаад тэмтрээд мэддэг ямар мундаг эмч бэ, тийм боломж байхгүй. Ясны хугарлыг тэмтэрч мэдэхээс биш, хамрын зөөлөн эдийн мурийлтыг тэмтэрч мэддэг хүн гэж байдаггүй юм. Хоёр дараалан шинжлэх ухааны үндэстэй гээд байгаа рентген зураг, томографикийн зураг гаргачхаад эмч нар нь өөрсдийн дүгнэлтээ биччихээд байхад дахиж харж байгаад эмнэлгийн карт дээр нь шинэ хамрын ясны хугарал гээд бичсэн. Үүнийг Алтайбаатар дээр очиж үзүүлээд яагаад ингэсэн юм гэсэн чинь шинжилгээ хийх гээд ороод зогсож байхад Д буюу Д гэдэг хүн ороод тэрүүгээр нэг бужигнуулаад Шүүх шинжилгээний эмнэлгийн дарга нь хүртэл тэр чинь аймар хүн юм билээ манай хэдийг элдвээр хэлээд хойд урдах янз бүрийн юмыг нь яриад утас гаргаж ирж бичлэг хийгээд бид нар аргадаж байж арай гэж гаргасан гэсэн. Дараа нь С гэдэг эмчийн ажлын өрөөнд ороод чи яахаараа гэмтэлгүй гэж гаргадаг юм фэйсбүүк дээр чиний янз бүрийн үнэн худал юмыг чинь тавиад аймгаар нэг юм болгоно шүү гэж орсон гэж С эмч өөрөө хэлсэн. Энэ болгоныг нь тодруулаад өгнө, үнэн юм уу худлаа юм уу гэдэг хүсэлтийг би прокурорт тавьсан ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэл

Хохирогч П.Х-ын шүүх хуралдаанд өгсөн “....4 дүгээр сарын 14-ний орой дамжаан дарга яриад та нар цагдаа дээр үүрэг гүйцэтгэнэ гэж хэлсэн. Бид нар цагдаа дээр 18 цагаас үүрэг гүйцэтгэнэ гэж бодсон тэгсэн чинь Онцгой байдлаас залгаад та нар ир гэсэн. Бид нар 1 өнгөрөөд очоод 2 хүртэл шалган дээр нь хүлээж зогссон. 2 цаг гээд бид нарыг ангийн захирагч С.Э нь бид нарыг дагуулж өрөөнд оруулсан. Бид нарыг “...яагаад ингээд яваад байдаг юм...” гээд уурлаад, үгээр доромжилж байснаа цохисон. Б.Бийн гэдэс рүү цохисон. Миний хамар руу гараа атгаж байгаад цохисон, би хойшоо саваад тэгээд урагшилсан. Б.Ө-ын гэдэс рүү цохисон. Д.Б-ийн нүүр хэсэг рүү цохисон. Би цохиулаад манараад уйлсан... Гараад маскаа үзсэн чинь хамраас жоохон цус гоожсон байсан. Тэгээд би уйлаад гэр рүүгээ явж очоод үзсэн чинь хамар аймар хавдсан байсан. Би тэр дор нь Нэгдсэн эмнэлэг дээр очиж чих хамар хоолой дээр цаг аваад Азаа эмч дээр очиж үзүүлсэн. Аймар өвдөөд байсан маргааш нь компьютерт харуул гэсэн. Маргааш нь миний хамар улам хавдсан байсан. Тэгээд миний хамар өвдөөд компьютерт нь харуулсан чинь ямар ч гэсэн мурийлттай байна гээд хугарал нь зураг дээр нь харагдана гэсэн. Би тэр Азаа эмчийг танихгүй, тэр үед жижүүрт гарч байсан эмчид орой очсон болохоор үзүүлсэн... Бид нарыг та нар яагаад цагдаа нарыг дагаж яваад байгаа гөлөгнүүд бэ, цагдаа нарыг дагаж шорон царайлаад битгий Онцгой байдлыг хувцас гутаагаад бай, эсхүл наадхаа тайл надад тэр эрх нь байгаа. Сургууль руугаа яв гэсэн... Команд өгсөн асуудал байхгүй, бид дөрөв цуваагаараа ороод жагсаад зогссон... Тийм, нэг эгнээнд зогссон... Б.Б-ийн гэдэс рүү нь хүчтэй гараа атгаж байгаад цохисон хойшлоод буцаад урагшилсан... Ө, Б хоёр ойрхон байсан учраас харсан... Гараа атгаж байгаад цохисон... Хамар дух хоёрын хооронд цохисон, би хойшоо саваад тэгээд урагшилсан... би шалган дээр очиход хоёр ах байсан. Миний хамар өвдөөд жоохон цус гоожсон байна гэхэд өө тэгсэн байна гэсэн. Миний хамар хавдсан тэгээд би уйлаад гэр рүүгээ явсан... Нэг энгийн хүн байсан, жинсэн өмд, саарал хувцастай хүн байсан... 04 дүгээр сарын 15-ны өдөр цахим дээр нь очоод бүртгүүлсэн чинь чих, хамар хоолой дээр А эмч байгаа юм байна. Тэгээд үзүүлсэн... 4 цаг өнгөрч байсан байх... 4 өнгөрч байсан байх, би цагийг нь сайн хараагүй... Волейбол нэг багт орж тоглосон. Тогоо гэдэг ахтай мөрөөрөө мөргөлдсөн. Тэр үед бөмбөг тоглоод мэдээгүй, дараа нь камерт харсан чинь мөргөлдсөн байсан. Хамар руу бол цохиулаагүй... Миний хамарт ямар ч гэмтэл байхгүй байсан... Өмнө нь хамартаа гэмтэл авч үзээгүй... Хамраа засуулж чадаагүй байгаа. Би оюутан хүн болохоор мэс засал хийлгэх мөнгө байхгүй, одоо шөнө унтахаар битүүрээд өвдөөд байдаг... Сайн чанартай хийлгэхэд 3,000,000 төгрөгөөр хийнэ гэсэн... Намайг хойш нь савтал цохисон. Тэр үедээ манараад хамар маш их өвдсөн, зураг нь хүртэл байгаа... Нөгөө гурваар юм хийлгэнэ гэхээр нь би тэр дороо гараад шалган дээр очоод миний хамар өвдөөд байна гээд уйлаад шууд гэр рүүгээ явсан... 5 минут зогсоогоод жоохон юм ярьснаа, аваад гар гээд ангийн захирагчид хэлсэн... Миний хамраас жоохон цус гоожсон байсан... Би гэртээ хариад ээж, аавтайгаа яриад миний хамар ингэчихлээ гэсэн чинь гялс эмчид очоод үзүүлчих гээд минийх хамар өвдөөд байсан. Тэгээд ээж үзүүл гэсэн... Хамар хавдаад, нүүр бас хажуу тал нь хавдсан, өвдөөд байсан... Өөрөө албан тушаалтай хүн байж яагаад худлаа яриад байдаг юм. Миний хамрыг хэн хугалсан юм. Би цааш нь цөмөрснөө гаргуулсан шүү дээ. Тэр зураг нь хүртэл байгаа, яагаад ингээд худлаа яриад байдаг юм... Би хоёр давхар маск зүүсэн байсан. Маск цус болсон байсан...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 Хохирогч П.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...цайны цагийн дараа 14 цаг Онцгой байдлын газар дээр очиход хүлээн авалтын өрөөнд газрын дарга, хурандаа Б дуудаж байна гэхээр нь ороход Б өөрөө сууж байсан. тэгээд бид дөрвийг “...нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шорон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдааруугаа зайлбал зайлаарай битгий Онцгойн хувцас гутаагаад байгаарай...” гэх мэтээр доромжилж байснаа босож ирээд Б.Б-ийн гэдэс рүү цохиод намайг гараа атгаж байгаад хамар дух орчим 1 удаа гараараа цохисон, дараа нь Б.Ө-ын гэдэс рүү 1 удаа, Б.Бийн нүүр лүү цохисон. Тэгээд ахмад О-ийг дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэсэн. Энэ дөрвөн нохойн гөлгөөр хийх ажил байвал хийлгэ гэж хэлээд гараад явсан... Цагдаагийн байгууллага дээр ажиллаа гээд уурлаад бид дөрвийг цохисон гэж бодож байна... Би тухайн үед саравчтай малгай өмссөн байсан учир миний хамар дух орчим гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Цохисноос болж хамрын зүүн талд таславчны мурийлт үүссэн... “...Би энэ хэрэгт холбогдуулан маш их гомдолтой байна. Удирдах албан тушаалтан хүн байж дадлагаар ирсэн оюутан, сонсогч нарыг зодож, гэмтэл учруулсан. Би эмэгтэй хүн миний хамрыг мурийлттай гэсэн. Миний хамрын мурийлтыг засахад 3.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Би оюутан хүн учраас тухайн эмчилгээний мөнгийг төлөх боломж байхгүй. Надад нааш, цааш ирсэн зардал болон бусад холбогдох хохирол нийт 3.500.000 төгрөгийг нэхэмжилж баримтыг гаргаж өгнө үү...” гэх мэдүүлэг /1ХХ 85-86, 88 /

Шинжээч Ц.Ганболдын шүүх хуралдаанд өгсөн “...Цагдаагийн хошууч зөвлөх шинжээч Ц.Ганболд би ахалж, ахлах зэргийн шинжээч эмч хошууч Ж.Ганцэнгэл, шинжээч эмч Н.Туяа бид гурав хамтарч давтан дүгнэлтийг гаргасан... Говь-Алтай аймгийн хамгийн анх үзлэг хийсэн эмчийн 152 дугаартай дүгнэлт, 4 дүгээр сарын 16-ны Говь-Алтай аймгийн төвд хийгдсэн компьютер томографикийн CD ирсэн эдгээрийг үндэслэж дүгнэлтээ гаргасан... Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн П.Х, 19 настай, эмэгтэй гэсэн CD ирсэн байна... Бид нарын акт дээр 4 дүгээр сарын 16-ны өдөр гэж бичсэн байна... 4 дүгээр сарын 19-ний өдрийн тодосгогч бодисгүй томографикийн CD юм байна... Томографикийн CD дээрээс уншиж гаргасан... 4 дүгээр сарын 16-ны өдрийн рентген зураг байгаа. Энэ дээр таславчны муруйлт харагдсан. Цөмөрсөн хугарал нь  компьютер томографикийн сиди/CD/  дээрээс гарч байгаа... Үзлэгээр оношилж болно. Хамрын яс нь ойрхон арьс нь нимгэн байдаг учраас тэмтрэлтээр оношилж болно...Дахиж компьютер томографик хийлгэх санал гаргаад 4 дүгээр сарын 19-нд компьютер томографик хийгдсэн байна... Нэг удаагийн цохилтын улмаас үүснэ... Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн эмчийн үзлэг 152,  19 настай, П.Хд хийсэн гавал тархины компьютер томографикийн сиди /CD/ ирсэн... Бид нар өөрсдөө хардаг, давхар манай шүүхийн эмнэлэгт дүрс оношилгооны эмч байдаг. Мэргэжлийн Оюунбаясгалан эмчээр бид нар давхар харуулж дүгнэлтээ гаргасан... Анхны удаа бол бид нар өөрсдөө хараад гаргачихдаг. Давтан дүгнэлт учраас мэргэжлийн эмчид хандаж хамтарч бүгдээрээ хараад хийж байгаа...Тухайн гэмтэл нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу хэрэг үйлдэгдсэн өдөр үүссэн байх боломжтой гэж хариулсан байна... Бид нар адилхан нэг сиди /CD/ үзээд хугаралтай байна гэж үзээд хугарал гэж гаргасан... Дух руу цохиход үүсэхгүй, хамар ясны хугарал хамарт цохиход хүч үйлчилсэн газраа буюу хамарт цохиж байж хугарал үүснэ... Тэр үед авхуулсан CD-ээр бол болно... 4 дүгээр сарын 19-ний өдрийнх юм байна. Манай дүрс оношилгооны эмч үзээд 4 дүгээр сарын 16-н гээд бичсэн юм байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Шинжээч Ж.Ганцэнгэлийн шүүх хуралдаанд өгсөн “... Хариуг бичихэд дүрс оношилгооны эмч бичдэг юм. Бид нар хариуг бичихгүй... Дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч... Дүрс оношилгооны эмчийн хариуг харна. Яагаад гэхээр мэргэжил мэргэжил өөр, шинжээч эмч гэж нэг өөр, дүрс оношилгооны эмч гэж нэг өөр... Бид нар давхар харна, өөрсдийн хариуг шалгуулна гэсэн үг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...4 дүгээр сарын 15-ны өдөр 1 цаг 50 минут болж байхад Онцгой байдлын газар очсон. Б.Б, Б.Ө, П.Х бид нар очсон... Бид нар үүдэнд нь коридорт зогсож байхад З.Б дарга цаана хоолны зааландаа хоол идчихээд, дуудлага хүлээн авагчийн өрөө рүү ороод бид нарыг дуудсан... Бид 4 ороод номхон командтай зогссон... Цохихын хувьд цохисон, хараалын ганц хоёр үг хэлсэн... Албаны нэр төр гутаалаа, цэргийн хүмүүс байж гээд иймэрхүү асуудал ярьсан... Гараа атгаж байгаад эхлээд Б.Бийн гэдэс рүү нь цохисон, дараа нь П.Хыг нүүрэн хэсэг рүү нь цохисон, яг хаана нь цохисныг мэдэхгүй байна дух хавьцаа гэж бодож байна. Б.Өын гэдэс рүү нь цохисон. Миний нүүр рүү цохисон. Бүгдийг нь нэг нэг удаа цохисон... Миний нүүрэн хэсэгт цохисон... Гараа атгаж байгаад гараараа цохисон... Хошууч Л.О, дэд хурандаа С.Б,  ангийн дарга С.Э нар хамт байсан. Дуудлага хүлээн авагч байсан... С.Б дарга нээх үүрэг тавиагүй, хийх ёстой зүйлүүдээ хийцгээ гээд та бид нарыг өрөөнөөс гаргаж явуулсан. Өрөөнөөс гарах үед П.Х нүүрээ бариад гараад явсан... Уйлсан байсан, нулимс нь цийлгэнээд “...агаа би явлаа...” гээд гүйгээд гарсан... Зузаан масктай байсан, нэлээн уйлаад гүйгээд гараад яваад өгсөн... Би цагийн дараа яриад хамар өвдөөд байна гээд хамарт нь хөх туяа суусан болохоор нь эмнэлэгт үзүүл гээд дээшээ сургууль руугаа мэдэгдсэн... Нүүрэн хэсэгт цохихыг нь харсан. Цохилтын чимээ нь түг гээд сонсогдсон. Хойшоо нэг алхсан... Чичилсэн зүйл байхгүй. Ямар ч гэсэн нүүрэнд нь цохисон...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Онцгой байдлын газар дээр очиход хүлээн авалтын өрөөнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б дуудаж байна гэхээр нь ороход Б өөрөө сууж байсан. Тэгээд бид дөрвийг “...нохойн гөлөгнүүд минь яагаад цагдаа нарыг дагаад шороон царайлж явах гээд байгаа юм бэ, цагдааруугаа зайлцгаагаарай битгий онцгойн хувцас гутаагаад байгаарай, албаны хувцас тайлаарай...” гэх мэтээр доромжилж байснаа ахмад О-ийг дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэсэн тэгээд босож ирээд Б.Бийн гэдэс рүү цохиод, дараа нь П.Х-ыг гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа цохисон, дараа нь Б.Ө-ын гэдэс рүү нь 1 удаа, хамгийн сүүлд миний баруун шанаа руу цохчхоод “...энэ дөрвөн нохойн гөлгөөр өөр хийх ажил байвал хийлгэ...” гэсэн. Энэ үед хараад зогсож байсан онцгой байдлын газрын ангийн захирагч Э бид дөрвийг дагуулж гарахад П.Х уйлаад гараад явсан...”, Тухайн өдөр бид дөрөв онцгой байдлын газрын алба хаагчдад тавьж өгдөг саравчтай малгайтай байсан. бид нар бүгд малгайгаа хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай өмсдөг бөгөөд Онцгой байдлын газрын даргатай уулзахаасаа өмнө хувцсаа засчхаад орсон учир П.Х мөн хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай малгайгаа өмссөн байсан...З.Б дарга П.Х-ын хамрын зүүн тал орчим руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг. /1ХХ 96, 107-108/

Гэрч Б.Ө-ын шүүх хуралдаанд өгсөн “... П.Х нь манай нөгөө анги цуг дадлага хийж байсан... З.Б шүүгдэгч нь бид нарын дадлага хийж байсан газрын дарга байсан... Цагдаагийн албан хаагч дагаж явахгүй, энд ирцгээ, дуудсан цагт яагаад ирэхгүй байгаа юм гэсэн... П.Х-ын хажууд нь зогсож байсан... Б.Б ахын цээжин хэсэгт цохисон, П.Х-ын нүүрэн хэсэгт цохисон, миний цээжин хэсэгт цохиод, Д.Б ахын нүүрэн хэсэгт нь цохисон... Гараараа, гараа зангидсан байдалтай байсан... Хойшоо ухарсан 1-2 алхам ухарсан байх... Доошоо хараад уйлаад байсан... Сүүлд нь асуусан миний хамар өвдөөд хавдсан эмнэлэг явж байна гэсэн... Эмнэлэг рүү явж байна хамар өвдөөд байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ 

Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.Б дарга босож ирээд Б.Бийн гэдэс рүү цохиод, дараа нь гараа атгаж байгаад П.Х-ын нүүр лүү 1 удаа гараараа цохисон, дараа нь намайг цээж рүү цохиод, дараа нь Бийн нүүр лүү 1 удаа цохисон... тухайн өдөр бид дөрөв онцгой байдлын газрын алба хаагчдад тавьж өгдөг саарал өнгөтэй саравчтай малгайтай байсан. Бид нар цэргийн дүрмийн дагуу хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай өмсдөг. Х цэргийн дүрмийн дагуу малгайгаа хөмсөгнөөс дээш 2 хуруу зайтай өмссөн байсан...Би П.Х-ын хажууд зогсож байсан учир З.Б дарга хамар орчим гараа атгаж байгаад 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, /1ХХ107/,

Гэрч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Албаны журмаар танина. З.Б шүүгдэгч тус дадлага хийсэн газрын даргаар нь ажиллаж байсан. П.Х доод курсийн дүү байгаа юм... Бид нар Говь-Алтай аймгийн Цагдаагийн газарт үүрэг гүйцэтгэх байсан. Сургуулиас шийдвэр сайн гараагүй, цагдаа дээр хийх үү, Онцгой дээр хийх үү гээд шийдвэр нь гараагүй байсан. Өмнөх өдөр нь очоогүй болохоор тэр талаар З.Б дарга онцгой дээр хийх ёстой гэсэн... З.Б дарга бид нарыг нэг нэг цохисон... Тэрийг би өөрөө хамгийн эхэнд номхон зогссон байсан учраас сайн хараагүй... Тэрийг нь хараагүй, байцаалт авч байсан байцаагч нь тулгаж асуусан... Би өөрөө номхон эгц зогсож байсан учраас хараагүй... Миний хажууд сонсогч Б.Ө байсан... .Ө-ыг яаж цохисон нь мэдэгдсэн... Өөрөө өгсөн нь худлаа байна... Би өөрөө худал мэдүүлэг өгөөгүй... Би арай өөрөөр хариулсан... Масктай байсан, уйлаад гараад явсан... Хаана цохисныг хараагүй, биед нь гар хүрсэн... Миний хэвлий гэдэс хэсэг рүү цохисон... Уулзаагүй, сонсогч Д.Б хажууд утсаар ярихад хамар хавдаад хөндүүр болсон байна гэсэн... Жоохон зайтай байсан, бараг хажууд байсан... Шууд залгаад ярьсан байх... Мөрдөгч П.Х-ыг гараа атгаж байгаад цохисон уу гэсэн. Би тэгэхэд гараа атгаж цохисныг мэдэхгүй, биед нь ямар ч гэсэн хүрсэн гэсэн хариулт өгсөн... Тэрийг мэдэхгүй, өөрөө номхон зогсож байсан учраас мэдээгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.Б дарга ахмад дууд гээд дуудуулаад сургууль руу нь хөөх бичиг явуул гэж хэлээд босож ирээд миний гэдэс рүү цохиод дараа нь П.Х-ыг гараа атгаж байгаад нүүр лүү нь 1 удаа гараараа цохисон, дараа нь Б.Ө-ын гэдэс рүү 1 удаа цохисон, хамгийн сүүлд Б.Бийн толгой руу цохичхоод энэ дөрвөн нохойн гөлгөөр өөр хийх ажил байвал хийлгэ гэсэн. Энэ үед хараад зогсож байсан Онцгой байдлын газрын ангийн захирагч Э бид хэдийг дагуулж гарахад П.Х уйлаад гараад явсан...Сонсогч П.Х-ын нүүр лүү Онцгой байдлын газрын дарга, хурандаа З.Б гараа атгаж байгаад 1 удаа хүчтэй цохисон. Цохисны дараа П.Х уйлаад зогсож байгаад заалнаас гараад уйлаад гэрлүүгээ явсан. Орой П.Х-аас яасан талаар ярьж асуухад хамар нь хавдсан гэж байсан...” гэх мэдүүлэг, /1ХХ 122-123/,

 Гэрч Т.Н-ын шүүх хуралдаанд өгсөн  “... Тэр үед манайх ковидын хөл хориотой холбоотой офицер бүрэлдэхүүнүүд жижүүрээр ээлжилж аймгийн төвөөс гадагшаа нэвтрэх иргэдэд зөвшөөрлийн бичиг олгодог байсан. Тэр өдөр би тийм жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байсан... Би тухайн өдөр гүйцэтгэж байсан чиг үүргийнхээ дагуу  гаднаас нэвтрэх зөвшөөрлийн бичиг хүссэн иргэдийг хүлээн авч уулзаад, тэр хүмүүсийг нэвтрүүлэх журамд заасан шалгуур шаардлага хангасан эсэхийг шалгаад нэвтрэх бичиг олгож байсан болохоор тухайн үед тэнд болсон яриа руу анхаарал хандуулж чадаагүй. Тэгэхдээ өглөө энэ дөрвөн сонсогчийг нэгдэхэд ирээгүй байна гэж байсан. Тэгээд дуудуулаад 14 цагт ирсэн гэж ойлгож байгаа. Дуудсан цагт ирсэнгүй, гадуур эргүүлд явсангүй гэсэн яриа болж байсан болохоос загнаж зандарсан талаар анзаараагүй... Би тэрүүн ярьснаар энэ үед хүн хүлээж авч уулзаад дараагийн хүнийг шалганы харуулаас оруулах уу гэхээр нь түр байж байгаарай гээд явах хойгуур энэ үйл явдал болоод өнгөрсөн байсан. Гэхдээ би хойд талын байрны нэг давхрын нойлд орчхоод буцаж ирээд коридорт явж байхад дарга хоёр эрэгтэй сонсогчийн цээж рүү түлхээд намайг хаалга дээр ирэхэд зөрсөн тэгээд эргэж хараад “...дуудсан цагт ирэхгүй ийм байдалтай байх юм бол та нар Онцгой байдлын албанд тэнцэхгүй шүү...” гэж хэлчхээд гараад явсан... Ер нь орж ирснээсээ хойш урдаасаа нэг эрэгтэй сонсогч тэгээд нэг эмэгтэй сонсогч тэгээд дараалаад хоёр эрэгтэй сонсогч гээд дараалсан байдлаар эгнээд зогссон байсан. Миний сууж байсан ширээний нөгөө талд цаашаа харсан байдалтай нүүр харсан тал нь надад харагдаагүй. Намайг орж ирэхэд тэр дөрвөн сонсогч тийм байдалтай л цаашаа хараад зогсож байсан... Орлогч дарга С.Б байсан. Энэ дөрөвт бас л дуудсан цагт ирсэнгүй, ажилд оролцсонгүй гэж хэлээд дагуулаад гарсан... Ойролцоогоор өсгөөд бодоход 10 минут болсон байх. Би зөвшөөрөл авах иргэд гадаа үүдэнд зогсдог учраас цонх руу ойр ойрхон хараад байсан. Тэгэхэд сонсогч нар шалганы байрны хажууд 30 минутаас дээш зогссон. Энэ дөрөв зогсож байгаад нэг мэдсэн байхгүй болсон байсан... Тийм, дөрвүүлээ байгаад байсан... Би болсон үйл явдал хэлсэн чинь чи худлаа хэлээд байгаа юм биш үү даргыгаа өмгөөлж хаацайлаад байна уу гэдэг байдалтай тулгаж байсан. Харсан гэх үйлдлээ цээж рүү түлхчхээд гараад явж харагдсан гэсэн чинь түлхсэн гэсэн үйлдэл байхгүй, цохисон гэсэн байдлаар хэлэх ёстой гэж надад тулгаж байсан. Мэдүүлэг авахдаа бүүр сүүлдээ миний хэлсэн үгийг цохиж байгаа ч юм шиг, түлхэж байгаа ч юм шиг байдалтай гэж миний мэдүүлэг дээр бичсэн... Тэгээд нэг мэдсэн алга болсон байсан. Цайны цагийн дараа нэвтрэх зөвшөөрөл авах гэсэн хүмүүс их орж ирсэн учраас энэ дөрөв рүү анхаарлаа хандуулаагүй өнгөрсөн... Үгүй, тийм зүйл байхгүй. Би тэнд харагдсан гэж одоо санаж байна. Тэр дөрвөн сонсогч тавиулан руу тэр чигтээ ороогүй, гарч ороод байсан...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би тухайн өдөр штабын жижүүртэй байсан. өглөө дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар ирэхгүй байна гэж байсан. 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн орчим ирэхгүй байна гээд байсан 4 сонсогч нар ирсэн байсан. тэгээд Онцгой байдлын газрын дарга хурандаа З.Б 4 сонсогчийг шуурхай удирдлагын өрөөнд оруулсан. Би тэр өрөөний голд ширээн дээр сууж байсан...тэгээд байж байтал шалганаас 1 хүн уулзъя гэхээр өмнөөс байрны хаалган дээр түр байж бай гэж хэлчхээд байрны чанх ар талд байх бие захас өрөөлүү орчхоод буцаж ирэхэд газрын дарга босоод ирсэн сүүлийн 2 сонсогчийг цээж рүү гараараа цохиж байгаа юм уу эсвэл түлхэж байгаа мэт харагдсан байсан би 8 метр орчим зайнаас харсан. Тэгээд өрөөний хаалган дээр ирэхэд дарга З.Б надтай зөрөөд гарахдаа эргэж хараад иймэрхүү байдалтай байвал албанд ажиллуулахгүй шүү яваарай гэж хэлээд ертөнцийн зүгээр хойшоогоо явсан...” гэх мэдүүлэг. /1ХХ 114-115/

Гэрч С.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн “...Тэр 4 ажилдаа ирээгүй, манайх 8 цаг 50 минутад нэгддэг, тэгээд 09 цагт ажилдаа ордог. Тэгэхэд тэр дөрөв ирээгүй. Хоёр байгууллагын дунд худлаа яриад ажил хийдүүлээд яваад байсан. Дээрээс нь ажилд хоцордог, ажил тасалдаг байсан. Би тухайн үед нь хэлдэг байсан. Ковидын нөхцөл байдал хүнд байгаа ажил ихтэй байгаа гэдгийг хэлж байсан, хэлээд байхад тэр өдөр ирээгүй. Утасдаад 9 цаг 30 минутад дуудлага хүлээн авагчаар тэр дөрөв рүү яаралтай ирж гэж залгуулсан. 11 цагийн үед дахиж хэлүүлсэн дахиад ирээгүй, 12 өнгөрөөд утсыг нь аваад өөрөө залгасан. 14 цагийн нэгдэлтэд ирээгүй 14 цаг 30 минутын үед ирсэн санагдаж байна... Байсан, дуудлага хүлээн авагчийн өрөөнд жагсаад зогсож байсан. З.Б дарга тэр дөрөвт ажил тасалж болохгүй, сурах зүйлээ олигтойхон сураарай, та дөрөв ирээдүйн боловсон хүчин гээд үүрэг өгөөд зогсож байсан. Тэгээд би орсон... Цэргийн байгууллага үүрэг авч байгаа тохиолдолд ямар нэгэн байдлаар үүрэг авах, мэдээлэл авах үед жагсдаг... Тухайн үед тэр 4 зогсож байсан. Цохих гэхээр арай ондоо ойлголт болоод байх шиг байгаа юм. Хохирогч гээд байгаа эмэгтэйг малгайны тэмдгийн хажууд духны хэсэгт нь цохисон биш, хуруугаараа хүрсэн. Цохисон бол биш, цохисон бол ямар нэгэн байдлаар хойшоо савдаг хөл алддаг байдал үүснэ. Тэр үед тийм байдал үүсээгүй. Тэр бол цохих биш гэж ойлгож байна... Цагдаа дээр надаас мэдүүлэг авсан. Тэр эмэгтэйг цохисон уу гэж асуусан, цохих биш шүү гэж хэлсэн. Зөөлөн цохисон юм уу гээд надаас цохисон гэдэг үг гаргуулах гээд байсан юм уу гэж одоо бодоод байна. Тухайн үед надад туслаад байгаа юм болов уу гэж бодсон чинь цохисон гэдэг үг гаргуулах гээд байсан юм билээ. Тэр цохих гэсэн үгэнд багтахаар зүйл болоогүй... Даргыг гараад явсны дараа би тэр дөрвөн сонсогчид үүрэг тавьсан. Цаг үеийн нөхцөл байдал хүнд, нэмэлт хүч хэрэгтэй байсан. Тэр нөхдүүдийг пост дээр гаргах гэхээр арай боломгүй байсан. Яагаад иргэдтэй харьцана. Улсын онцгой комиссоос ирж байгаа тушаал, шийдвэр биелүүлж ажиллахад дутагдалтай байсан. Тэр дөрвийг Онцгой байдлыг газар дээрээ үүрэг гүйцэтгэ, гэж хэлсэн. Дээрээс нь сурч мэдэх багаж хэрэгслийг аврах гал унтраах машин техник, тоног төхөөрөмжийг өөрсдөө судалж мэд, энд ажиллаж байгаа хүмүүс заагаад өгөөч гэх юм бол юмаа хэлж өгнө, зааж сургахад бэлэн байгаа шүү гэсэн. Тэр үед нөхдүүд хоцроод таслаад сонин байдал гаргаад байсан. Би тэрийг нь хэлсэн. Ирээдүйн офицер гал унтраах, аврах үйл ажиллагаанд ахалж оролцоно. Тийм учраас ийм байдалтай сурч ажиллаж болохгүй гэж хэлсэн... 10-15 минут үүрэг өгсөн болов уу гэж бодож байна... Хамраас цус гарсан зүйл харагдаагүй, хамар нь мурийсан гэдэгтэй эвлэрэхгүй байгаа. Өөр зүйлээс үүдэлтэй болов уу гэж бодож байна. Дух руу хурууны ар талаар хүрэхэд тэр хамартай ямар ч холбоогүй, хамар руу цохисон бол далийсан бол цус гарах ёстой гэж би ойлгож байна... Би мэдүүлэг өгөхдөө цохих бол биш шүү гэсэн. Тэгсэн нөгөө байцаагч зөөлөн цохисон уу гэж асуугаад байсан. Зөөлөн цохисон гэж тэмдэглэгдсэн болов уу. Би одоо үзүүлээд байгаа духны хэсэг рүү нь гарын ар талаар хүрсэн. Хуулийн хэллэгээр юу гэж ойлгогддогийг би мэдэхгүй байна. Цохисон гэсэн ойлголтод орохгүй болов уу гэж би ойлгож байна... 10-15 минутад үүрэг тавьсан. Ингэж ажиллаж болохгүй сурах ёстой гэж үүрэг тавьсан. Одоо ажилдаа ор гээд гаргасан. Тэгээд гараад явсан. Би дээшээ өрөө рүүгээ орсон. Эргээд буухад 3 эрэгтэй сонсогч байж байсан. Эмэгтэй сонсогч байхгүй байсан хаачсан юм гэхэд яваад өгсөн гэсэн... Миний ярьсан зүйлийг бичсэн байсан. Зарим зүйлийг орхисон юм болов уу гэж бодож байсан. Мөрдөн байцаагч мэдүүлэг өгч байхад бичлэг хийж байсан. Бичлэг дээр тодорхой байгаа байх... Тийм, мөрдөн байцаагч цохисон уу гэж асуухад үзүүлсэн. Цохих гэдэгт орохгүй байх гэсэн зөөлөн цохисон уу гэсэн надаас цохих гэдэг үг нэхээд байсан... Нэгэнт манай дээр нэмэлтээр ажилласан бол албан хаагч яаж ажилладаг тэрэн шиг ажиллах ёстой. Өглөө 09 цагт ирж, орой ажил тарахад явуулж байсан, илүү цагаар ажиллуулаагүй... Доошоо хараад байсан хамраас нь цус гараагүй байсан... Яасан зүгээр үү гэж асуусан, юм дуугараагүй... Сүүлд нь би тунгааж бодсон... Ер нь бол надаар цохисон гэдэг үг хэлүүлэх гээд байсан. Зөөлөн цохисон уу яасан гээд байсан... Би тухайн үед Онцгой байдлыг газрын орлогч дарга, урьдчилан сэргийлэх тасгийн даргаар ажиллаж байсан... Тэр гурвыг цээж, гэдэс рүү дэлссэн...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...З.Б дарга тэгээд эхэнд зогсож байсан сонсогч эрэгтэй буюу Бийн гэдэс рүү гараа атгаж байгаад цохисон, дараа нь эмэгтэй сонсогчийн дух орчим руу гараараа 1 удаа цохисон, дараагийн сонсогчийн гэдэс билүү цээж рүү нь гараа атгаж байгаад цохисон, сүүлийн сонсогчийн гэдэс цээж орчим цохисон ба нарийн сайн санахгүй байна...би хувь хүний хувьд буруу гэж бодож байна. З.Б даргыг арай жаахан түргэдчихлээ гэж бодож байна. Сонсогч нарыг юм ойлгоосой гэх үүднээс цохисон байх аа...” гэх мэдүүлэг, /1ХХ 120-121/,

Гэрч Л.О-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би өмнө нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлыг газар хүний нөөц, бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. П.Х тухайн үед манай дээр дадлага хийх гээд ирсэн байх үед нь таньдаг болсон... Тухайн өдөр би өрөөндөө ажлаа хийгээд байж байхад газрын дарга дуудаж байна гэсэн. Доошоо буугаад очиход газрын дарга, орлогч дарга тэргүүтэй хүмүүс, дөрвөн сонсогч нар байсан. Газрын дарга үүрэг өгөхдөө тухайн өдөр 4 сонсогч ажилдаа ир гэж дуудаад ирэхгүй байсан талаар юм ярьж байсан. Тухайн үед энэ дөрвийг дадлага хийгээд буцахад нь дагалдах бичигтэй явуулаарай гэсэн үүрэг чиглэл өгсөн. Хамгийн эхэнд Б сонсож байсан тэрийг газрын дарга цээжин хэсэг рүү нь цохиод, П.Х-ын дух руу нь түлхээд дараагийн хоёр сонсогчийг мөн цээжин хэсэг рүү нь цохисон байдал үүсгээд хэсэг зогсож байгаад газрын даргыг гараад явахаар нь би гараад явсан... П.Х тухайн үед малгайтай байсан, духан хэсэг рүү нь түлхсэн. Хамраас нь цус гарсан байдал гараагүй, би өрөөснөөс гараад өөрийн өрөө рүү ороод утсаар ярих шаардлага гараад гарсан. Сургалтын өрөө рүү ороод утсаар яриад цонхоор нь хараад зогсож байхад П.Х гараад үүдний манай харуулын тэнд зогсож байсан. Тэнд 5, 10 минут зогсоход цус гарсан зүйл байхгүй байсан... Гараа атгаж байсан эсэхийг санахгүй байна. Ямар ч гэсэн цээжин хэсэг рүү нь цохисон. Атгасан байсан эсэхийг санахгүй байна... Би цээжин хэсэгт нь цохисон гэж санаад байна... Би цээжин хэсэгт нь цохисон гэж санаад байна...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны 14 цагийн орчим газрын дарга З.Б намайг операторын өрөөнд дуудаж байна гэхээр нь очсон. Тэгэхэд манай онцгой байдлын газрын дарга З.Б дагалдах бичигтэй нь эн 4 сонсогчийг сургууль руу нь явуул гэж хэлсэн. Тэгээд би үүдэнд хараад зогсож байхад тухайн 4 сонсогчид хандан яагаад ирдэггүй юм өглөөнөөс хойш дуудууллаа гэсэн утгатай үг ярьж эхний сонсогч Бийн гэдэс орчим 1 удаа цохисон, П.Х-ын дух луу гараараа түлхсэн, дараагийн сонсогчийн гэдэс цээж орчим луу сүүлийн сонсогч Бийн гэдэс билүү цээж орчим луу гараараа цохисон гэхдээ яг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1ХХ 93-94/

Гэрч Н.Х-ийн шүүх хуралдаанд өгсөн “...Би орж гараад байсан. Ажлын цаг байсан доод талын операторын өрөөнд яваад орсон чинь 4 сонсогч зогсож байсан. Газрын дарга З.Б үүрэг чиглэл өгөөд байж байсан. П.Х гэдэг охиныг нэг харахад духны хэсэгт нь гараар хүрч харагдсан. Нөгөө сонсогчийн цээжин хэсэгт хүрсэн. Хүчтэй бол хүрээгүй гэдэг мэдүүлгийг өгсөн... Би мэдүүлгийг уншиж үзээд тайлбар хэлсэн хүрнэ. Цохисон зүйл болоогүй, хүрж байсан гэсэн чинь хүрнэ гэж байхгүй цохино гэж байгаа гээд мөрдөн байцаагч тийм тайлбар хэлээд цохисон гэж бичсэн. Тэрний дагуу би прокурорт хүсэлт өгсөн. Прокурор дээр ирж уулзсан... Бид хоёртой уулзаад эргээд мэдэгдэл өгнө гэсэн. Мэдэгдлийг нь С.Э-ыг ажил дээр байхад нь авч ирж өгсөн гэсэн. Тийм зүйл болоогүй байна гэсэн. Хариу өгсөн гэсэн... С.Э дээр ирсэн гэсэн... Би нээх удалгүй гараад яваад өгсөн. Сүүлд нь өрөөндөө сууж байгаад буцаж гараад гадагшаа явж байхад П.Х харуулын байрны тэнд зогсож байсан. Тэгэхэд тийм цус гарсан зүйл байхгүй, зүгээр зогсож байсан... Цээжин хэсэгт нь хүрч байсан, орж гараад яваад байсан болохоор яаж цохисныг мэдээгүй... Би духан хэсэгт нь хүрсэн гэсэн чинь хүрнэ гэж байхгүй, цохих гэж байгаа гэсэн. Тэр талаар прокурорт өгсөн хүсэлт дээрээ бичиж өгсөн... Мөнхбаатарт өгсөн мэдүүлгийн талаар тодруулж асуусан, эргээд С.Э-т ямар ч асуудал байхгүй байна гэсэн хариу ирсэн гэсэн... С.Б, Н, Э, тэнд гарч байсан оператор, Л.О, З.Б дарга бид нар байсан... Цээжин хэсэг рүү нь гарын ар талаар хүрсэн. Хүрч байсныг нь харсан. Гараараа хүрсэн. Зангидсан зүйл байгаагүй ...” гэх мэдүүлэг. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч Н.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...дарга З.Б босож эхний сонсогчийн цээжин хэсэгт гараараа цохисон, дараагийн эмэгтэй сонсогчийн дух орчим гараараа цохисон, дараагийн сонсогчийн цээжрүү нь цохисон, сүүлийн сонсогчийн цээжрүү нь цохисон...” гэх мэдүүлэг./1ХХ 117-118/

Гэрч С.Э-ын шүүх хуралдаанд өгсөн “...Тэр үед 4 сонсогч дуудуулаад ирээгүй байсан. Би өрөөндөө байж байсан, газрын дарга намайг дуудуулаад энэ хүмүүс ажилдаа ирэхгүй байна гэсэн үүрэг тавьж байхад би ард нь зогсож байсан... Би ард нь зогсож байсан, 4 сонсогчийг 3 хуруугаараа тоншоод явсан... Тэр байцаалт авч байхад тайлбарлаж хэлсэн. Тоншсон гэж хэлсэн. Байцаалт авах өрөө нь бичлэгтэй гэж байсан. Тоншсон гэж байхгүй цохисон гэдгээр бичнэ гэсэн. Тэгээд дараа нь учрыг нь ойлгоод хүсэлт өгсөн... Би ард нь зогсож байсан болохоор гурван хуруу гозойсон байсан тоншоод явах шиг болсон... Энэ хүмүүсийг ажилд нь оруул гээд би хүлээж байсан учраас орж гараад байгаад байсан... Тавиулангийн цэвэрлэгээ хийлгэх гээд шалган дээр очоод намайг дагаад явж бай гэсэн тэр гурав дагаад явж байсан. П.Х нь шалган дээр очоод эргээд харсан байхгүй байсан. Шалганы жижүүрээс асуусан чинь энд зогсож байгаад ийшээ гараад алхчихлаа гэсэн... Би цохиогүй гэсэн гэхээр заавал цохих гэж байдаг юм. Тонших гэдэг чинь утгын ялгаа байхгүй гэж тайлбарлаж өгсөн... Би тоншоод явсан гэж бодсон... Бид нарын зогсож байсан байрлал өөр байсан... Сүүлд нь мэдүүлэг авахад Мөнхбаатар байцаагч өмнөх мэдүүлэгтэй адилхан гэхээр нь агуулгыг нь хараагүй...” гэх мэдүүлэг./шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Манай дарга З.Б П.Х-ын дух орчимруу гараа атгаж байгаад 1 удаа цохисон...Малгайг цэргийн дүрэмд хөмсөгнөөс дээш 2 см орчим зайд өмсөн гэж заасан байдаг. П.Х дүрэмд зааснаар өмссөн байсан...эхлээд зогсож байсан Бийн гэдэс, дараа нь Ө-ын гэдэс орчимлуу нэг цохисон, Бийн дух билүү ямар ч байсан толгой орчим цохисон...” гэх мэдүүлэг./1ХХ 112/

Гэрч Г.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...П.Х, Б.Ө нар онцгой байдлын сургуулийн нэгдүгээр дамжаа, Д.Б, Д.Б нар нь хоёрдугаар дамжааны сонсогч. Дотоод хэргийн их сургуулийн захирал цагдаагийн хурандаа П.Б А/138 тушаалаар 2021 оны 04 дүгээр сарын 10-аас 25-ны өдөр хүртэл Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт шилжин ажилласан.,.2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр над руу сонсогч Д.Б 9797608 утсаар миний * дугаар луу залгаж бид хаана ажиллах ёстой бэ гэж надаас асуусан. Би тушаал чинь цагдаа дээр гарсан цагдаагийн байгууллага дээр эргүүл хамгаалалтын чиглэлээр үүрэг гүйцэтгэнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг./1ХХ 126-127/

Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 30 минутын үед П.Х ирж үзүүлэхдээ аймгийн онцгой байдлын газрын даргад цохиулчихлаа гэж хэлээд үзүүлсэн. Үзүүлэхдээ П.Х-ын хамрын зүүн талд муруйлттай буюу хамрын яс зүүн талдаа бага зэрэг хугарсан, хамрын таславч мурийсан байдалтай байсан...П.Х-ын рентген зураг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр авхуулахад рентгений эмч Д.Тунгалаг хамрын ясыг томографикт шалгая гэсэн саналтай байна гэхээр нь компьютер томографикыг тухайн өдрийн дараагийн ажлын өдөр буюу 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийлгэхэд хамрын таславч мурийсан гэсэн оноштой байсан...” гэх мэдүүлэг./1ХХ 129/

Говь- Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай “...1. П.Х-ын биед хохирол учирсан байна.

2. П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт./1ХХ 158/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 350 дугаартай Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

1.2. П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.5 П.Х-ын биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

6. Тухайн гэмтэл нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр буюу хэрэг үйлдэгдэх үед үүссэн байх боломжтой.

7. П.Х-ын дух хэсэгт гараараа цохих үед хамар хэсэгт гэмтэл үүсэх боломжгүй.

8. Говь- Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаартай дүгнэлт нь үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт. /1ХХ 149-152 /

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./1ХХ 11/

Онцгой байдлын газрын гаднаас орох хэсгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд/1ХХ 65-69/

Говь- Алтай аймгийн 1-р сургуулийн спорт заалны хяналтын камерын дүрс бичлэгт  хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд./1ХХ 70/

Говь- Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн “...П.Х нь 2021 оны 04-р сарын 15-ны өдөр чих, хамар, хоолойн их эмч Х.Аззаяад үзүүлсэн...” гэсэн утгатай албан бичиг/1ХХ 60/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч З.Б нь Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 1 дүгээр  давхарт байрлах “Шуурхай удирдлагын өрөө”-нд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цаг 30 минутын орчим Хууль Сахиулах Их Сургуулийн Онцгой Байдлын Сургуулийн сонсогч П.Х, Б.Б, Б.Ө, Б.Б нарыг “...дуудсан цагт ирсэнгүй, өөр байгууллагад ажиллалаа...” гэх шалтгаанаар Б.Б-ийн гэдэс рүү нэг удаа, Б.Ө-ын гэдэс рүү нэг удаа, Б.Бийн нүүрлүү нэг удаа, П.Х-ын хамар дух орчимд нэг удаа цохиж уг цохилтын улмаас хохирогч П.Х-ын биед хамар ясны зүүн хажуу хананы урд хэсэгт жижиг цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын зөөлөн эдийн гэмтэл буюу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд учирсан болох нь хохирогч П.Х-ын өгсөн “... Б.Бийн гэдэс рүү цохисон. Миний хамар руу гараа атгаж байгаад цохисон, би хойшоо саваад тэгээд урагшилсан. Б.Ө-ын гэдэс рүү цохисон. Д.Бийн нүүр хэсэг рүү цохисон...” гэсэн агуулгатай шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, “...шүүгдэгч Б хохирогч Х-ын нүүрлүү нь 1 удаа гараараа цохисон...” болохыг гэрчилсэн Д.Б, Б.Ө, Б.Б нарын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд, сонсогч нарын биед халдсан шүүгдэгчийн үйлдлийн талаар мэдүүлсэн гэрч С.Э, Н.Х, С.Б, Т.Н нарыг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, хохирогч П.Х-ын биед үүссэн гэмтлийн шинж чанар, түүнийг хэрхэн оношилж тогтоосон талаарх шинжээчийн 152, 350 дугаартай зөрүүгүй дүгнэлтүүд, шинжээч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, анх эмнэлгийн байгууллагад хандаад тогтоогдсон оношийг тусгасан эмчлүүлэгчийн карт, үзлэг хийсэн эмч Х.Аззаяагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдэд ноцтой зөрүү гараагүй, утга агуулгын хувьд бие биенээ нөхсөн, баталсан шинжтэй байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны талаас нь шүүх үнэлж үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлтийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасангийн гаргасан “...гэм буруугүйд тооцон, цагаатгаж өгнө үү?...” гэх саналыг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна.

1. Аливаа үйл явдлыг шүүх сэргээн тогтоохдоо нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр харилцан эсрэг эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдал, нотломжийн түвшингээр нь үнэлдэг. Шүүх дээрх үйл явдлын талаарх шийдвэрийн үндэслэл болгосон гэрч Д.Б, Б.Ө, Б.Б нарын шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч С.Э, Н.Х, С.Б, Т.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдийг илүүтэйгээр энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч С.Э, Н.Х, С.Б, Т.Н, Л.О-ийн мэдүүлгүүд нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өгсөн, мөн утга агуулгын хувьд шүүгдэгчийн сонсогч нарын биед халдсан үйл баримтыг шууд үгүйсгээгүй гэж шүүх үзсэн болно.

2. Хохирогчийн биед учирсан гэмтлийг эргэлзээгүй тогтоож чадаагүй, хохирогч өөр байдлаар буюу 2021 оны 04-р сарын 13-ны өдөр болсон гар бөмбөгийн тэмцээний үеэр гэмтэл авсан байх гэсэн өмгөөлөх талын дүгнэлт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо бие биенээ үгүйсгээгүй, агуулгын зөрүүгүйгээс гадна эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл тусгагдаагүй тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Шинжээчид дүгнэлтээ томографикийн сиди/cd/-г өөрсдөө болон дүрс оношилгооны эмчээр уншуулсан үзлэгийн үр дүн, чих хамар хоолойн эмчийн үзлэгийн тэмдэглэлд үндэслэсэн болохоо дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ тодорхой тайлбарлажээ. Түүнчлэн хохирогч нь гар бөмбөгийн тэмцээний үеэр гэмтэл авсан болохыг тогтоох нотлох баримт хэрэгт авагдаагүй, уг тэмцээнээс хойш 2021 оны 04-р сарын 15-ны хооронд ямар нэгэн гэмтэлтэй байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

3. Томографикийн сиди/cd/-ний үзлэгийг 2021 оны 04-р сарын 16-нд эсвэл 19-нд хийсэн эсэх нь тухайн шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх үндэслэл болохгүй бөгөөд бичихдээ алдаа гаргасан талаараа шинжээчид тайлбарлажээ. Тодруулбал  2021 оны 04-р сарын 15-ны өдөр гарсан гэмт хэрэг гарснаас хойших 7 хоногийн хугацаанд хохирогч Говь- Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмчийн үзлэг, комьпютер, томографикийн шинжилгээнд хамрагдсан болох нь эргэлзээгүй тогтоогдож байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон торгох ял оногдуулах тухай прокурорын санал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь  шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, 12 дугаар зүйлийн 12.12 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч З.Б-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргасан боловч түүний гэм бурууг шүүх ердийн журмаар хэлэлцэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, торгох ял оногдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх тул түүнд оногдуулсан торгох ялаас өршөөн хэлтрүүлэх нь “...аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулах...” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди/cd/ 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, хохирогч П.Хын компьютер томографикийн сиди/cd/-г өөрт нь буцаан олгож, түүний нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогчийн Улаанбаатар хотоос ирсэн зардал 51.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, үлдэгдэл 3.448.400 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт З-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/ зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч З.Б-г торгох ялаас өршөөн чөлөөлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Хохирогч П.Х-ын нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлээс 51.600 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, үлдэгдэл 3.448.400 төгрөгийг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди/cd/ 2 ширхгийг хэрэгт хавсаргаж, хохирогч П.Х-ын компьютер томографикийн шинжилгээний сидиг/cd/ өөрт нь буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.МӨНХТУЛГА