Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 06

 

                                                     Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                                    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                                        Хэргийн индекс: 114/2020/0002/З

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ж.О даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч “Г.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох

Нэхэмжлэлийн “Орхон сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны №233 тоот захирамжаар “Г.О” ХХК-ийн эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгахыг Орхон сумын Засаг даргад даалгуулах тухай”  шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Урьдчилсан хэлэлцүүлэгт:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                      Б.С  оролцов.                               

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г.О” ХХК-ийн захирал Д.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Ганхүдэр Орд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох “Орхон сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны №233 тоот захирамжаар “Г.О” ХХК-ийн эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгахыг Орхон сумын Засаг даргад даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч “Г.О” ХХК-ийн захирал Д.М би Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу тус 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20/01/19 тоот хүсэлтээр шүүхэд гаргасан Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг дарга Б.А холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Учир нь бид харилцан тохиролцож өөр байршилд газар эзэмшиж авах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхээр болсон. з

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                     ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Г.О” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах,...” мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх  хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлтийг шүүхийн   2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдааныг товлох урьдчилсан хэлэлцүүлэг дээр гаргасныг шүүх хүлээн авсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн хүсэлт нь дээрх хуулийн заалтуудтай нийцэж байх тул нэхэмжлэгч “Г.О” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн 114/2020/0002/3 дугаар бүхий индекстэй  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2  дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дүгээр зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймаг Орхон сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны №233 тоот захирамжаар “Г.О” ХХК-ийн эзэмшиж байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа хууль бус эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээний хугацааг хуулийн дагуу сунгахыг Орхон сумын Засаг даргад даалгуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

       4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг нэхэмжлэгч талд  мэдэгдсүгэй.

 

 

                                            ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНЧИМЭГ